Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Л.Эрдэнэбат |
Хэргийн индекс | 155/2017/00008/и |
Дугаар | 155/ШШ2017/00214 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2017/00214
2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2017/00214 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, Эч-Март гэр ахуйн барааны дэлгүүрт кассчин хийдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 24-16 тоотод оршин суух ..................... Б /............./-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт лаборант хийдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 27-13 тоотод оршин суух .................... овогт Л...............ийн М/.................../-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Би Мөнх-Эрдэнэтэй нэг хороонд өссөн болохоор нэг нэгийгээ бүр багаасаа л мэддэг байсан. 2011 оноос бид хоёр найзалж үерхэж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 16-нд охин Мийг төрүүлсэн. Бид эхлээд хамт амьдардаг байсан боловч сүүлдээ 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба охиноо эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан юм.
Иймд эцэг Мөнх-Эрдэнээс охин Мд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Мшүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бгийн ярьсан зүйл бүгд үнэн. Дээр нь нэмж ярих зүйлгүй бид хоёрыг хамт амьдрах хугацаанд охин М төрсөн нь үнэн ба хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй болно. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Би эцэг нь мөн.
Иймд охин Мд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Мхүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Мнарын дундаас охин М.М төрсөн болох нь Тухайлбал: Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд: ....охин Мийн 2013 оны 9 дүгээр сарын 16-нд төрүүлсэн.... гэх,
Хариуцагч М: ....хамт амьдрах хугацаанд охин М төрсөн нь үнэн ба хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй болно. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Би эцэг нь мөн.... гэх шүүх хуралдаан өгсөн тайлбар мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин ......................... овогт М М /................../-д 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр бүртгэж №6701000793 дугаартай төрсний гэрчилгээ олгосон болох нь төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл Энх-Үйл өрхийн эмнэлэгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин 2013 онд төрсөн охин М.Мийн эцгээр ..... тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Учир нь. Охин М.Мийг эцэг м нь овоглож төрсний гэрчилгээ олгосон байх ба хариуцагч М Би эцэг нь мөн гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг болон хүүхдийн асуудал дээр маргаангүй байна.
Иймд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин М.Мд эцэг Мхуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн тэтгэлэг гаргуулах тухай хэсэг нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч МИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн 4 настай охин М.М /............/-д 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.003.200 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд нийт 28.626 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч М11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин М.Мд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч М улсын тэмдэгтийн хураамжинд 28.626 /хорин найман мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ