Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2017/03093/И |
Дугаар | 101/ШШ2017/03119 |
Огноо | 2017-10-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2017/03119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, *******, тоот хаягт оршин суух, Авирмэд овогт Т*******ийн Б******* /регистрийн дугаар /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /регистрийн дугаар /-ын ,
: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, Зээгийнхэн овогт Г*******ын Б******* /регистрийн дугаар /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел , тоот хаягт оршин суух, Барх овогт Цийн Г /регистрийн дугаар / нарт ,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн******* нь иргэн Т.Б*******, Г.Дуламсүрэн нартай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон 2016 оны 8 дугаар сарын-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5463 дугаар захирамжийг зөрчиж иргэн Ц.Гтой маргааны зүйл болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 дугаар байр, 144 тоот хоёр өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн байх тул дараахь үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
Маргааны зүйл болох байртай холбогдолтой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба энэхүү байртай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал хөндөгдөж, эцэс нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ, үүн дээр үндэслэн гаргасан 2016 оны 8 дугаар сарын-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5463 дугаар захирамжийн дагуу талууд эвлэрсэн гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан билээ. Дээрх шүүгчийн захирамж болон эвлэрлийн гэрээгээр иргэн******* нь бусдад маргаантай байгаа байрыг худалдах эрхгүй бөгөөд зээлийн мөнгийг буцааж өгөх талаар зээлийн дүн болон хугацааг тусгайд нь бичгээр харилцан тохиролцож, тэрхүү гэрээг хүчин төгөлдөр болсон үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хадгалуулах,******* байрыг зарах, зэлэийн барьцаанд тавихгүй байх,******* нь зээлээ төлж дууссан өдөр уг байрны гэрчилгээг Г.Дуламсүрэн, Т.Б******* нарын нэр дээр шилжүүлэх өгөхөөр тохирсон ба шүүх уг гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл иргэн******* нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, эвлэрлийн гэрээнд заасан зээлийг хэрхэн төлөх талаархи хэлцлийг байгуулахаас зайлсхийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Дуламсүрэнд хүлээлгэн өгөөгүй ба бусдад байрыг зарахгүй гэсэн үүргээ үл биелүүлэн иргэн Ц.Гт байрыг худалдан борлуулсан байна.
Бид Баянзүрх дүүргийн шүүхэд*******, Т.Б******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрээр******* нь бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байрыг худалдан борлуулах эрхгүй болсон юм. Өөрөөр хэлбэл байр зээлийн гэрээний барьцааны зүйл тул******* барьцааны зүйлийг дур мэдэн борлуулдаг эрх бүхий этгээд биш.
Нөгөө талаас бид өөрийн эрхээ зөрчигдсөнөө иргэн Ц.Гийн нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн ба энэхүү нэхэмжлэлийн агуулга, тэдгээрийн хооронд хийсэн хэлцэлд орон сууцыг хэтэрхий бага үнээр үнэлсэн байгаа байдал нь иргэн******* нь иргэн Ц.Гтой хуйвалдаж, дүр үзүүлсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийснийг нотолж байна гэж нэхэмжлэгчид бид үзэж байна.
Иргэн******* нь шүүхийн удаа дараагийн шийдвэрийг мэдсээр байж, тэдгээрийг үл хүндэтгэн өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг эдлэн, өөрийн давуу байдлыг ашиглан /гэрчилгээг өөр дээрээ байлгасан/ бусдад худалдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар*******, Ц.Г нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууцыг худалдах-худалдах авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогоос 2 жил гараны өмнө Г.Дуламсүрэн, Т.Б******* нар нь Б******* болон, Эрдэнэтогтох надад дээр 2015-07-20 үед ирж уг байр нь Бид банк бус санхүүгийн байгууллагад зээлийн өрөнд хураалгаж зарагдах гээд яаралтай мөнгө хэрэгтэй байна 1 сарын дараа найдвартай төлчихнө гэж 10 хоног гуйсаар байгаад дундаа өмчилдөг байраа надад өгөөд надаас мөнгө зээлж авхаар ярьж тохироод 2015-07-30 нд надад бэлэглэлийн гэрээгээр байрны гэрчилгээг шилжүүлж өгөөд миний итгэлийг олж надаас мөнгө авч, мөнгөө төлөөгүй нөхцөлд байрыг маань аваарай, зарсан ч болно гэж болзол тавьж гэрээ, хэлцэл хийсэн боловч одоо 3 жил гаран болход надад төлбөрийн чадваргүй гэж/байр машин тэргээ хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлчихээд залилж, нэг ч төгрөг төлөөгүй ба байраа өгөөгүй одоог хүртэл бүр цагаандаа гарч мөнгөө ч өгөхгүй, байраа ч өгөхгүй гэж заргалдсаар өнөөдрийг хүртэл 3 жил хохироож байна.
Миний нэхэмжлэлийн дагуу БЗД,СБД,ЧДүүргийн Шүүхээс 2016-01-19нд гарсан дугаар 101/ШШ2016/00761 шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтайгаа нийлээд нийт 70,095,169 төгрөгийг хариуцагч Т.Б*******аас миний бие болох нэхэмжлэгч******* болон Эрдэнэтогтохд нарт олгосугай гэсэн шийдвэр гаргасан.
Дээрэх 761 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас нийт 70,095,169 төгрөгийн төлбөрийн өрөнд хариуцагч Т.Б******* нь төлбөрийн огт чадваргүй учир 57.000.000 төгрөгөөр уг байр нь 2 удаа дуудлага худалдаанд ороод зарагдаагүй болхоор НШГ Албаны 2016-11-01 өдрийн санал болгох комиссын хурлын 154 тогтоолоор Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54.2, МУИргэний Хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 заасныг үндэслэн хариуцагч Т.Б******* нь надад өгөх ёстой 70.095.169 төгрөгийн төлбөрт БЗД-ийн 26-р хороо Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 байр, 144 тоот орон сууцыг Г.Эрдэнэтогтох,******* нарт шилжүүлхээр шийдвэрлэсүгэй гэсэн тогтоолоор эрхийг нь шилжүүлсэнээр хууль ёсны өмчлөгч би болсон тул, иргэн Ц.Гт зарсан нь үнэн. Одоогоос 2 жилийн өмнө бэлэглэлийн гэрээгээр ирсэн боловч 2 дахь удаагаа бол бэлэглэлээр биш 761 тоот шүүхийн шийдвэрийн дагуу Т.Б*******ийн 71,000,000 төгрөгийн өрний төлбөрт НШШБА-аас гаргасан 154 тоот шийдвэрээр өр төлбөрт тооцож над дээр ирсэн ба Б*******, Дуламсүрэн нар нь урьд нь уг байрыг буцааж авна гэж дүр үзүүлсэн гэрээ, ноцтой гомдоосон гэж заргалдаад хоёуланд нь ялагдсан тул бэлэглэлийн гэрээгээрээ ч мөн өр төлбөрт тооцогдож НШШБА -аас ирсэн аль ч утгаараа би зарах эрхтэй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан Г.Батсуурийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье. 2017-01-13-ны өдрийн 1/2263 албан тоот нь төлбөр авагч Г.Батсуурийн захиран зарцуулах эрхийг нээсэн Бүхэл бүтэн албаны гаргасан албан бичгийг шүүхээс хүчингүй болгоогүй байхад иргэн Г******* хүчингүй гэж маргах ямар ч үндэслэлгүй юм.
2016-08-08 өдөр хийсэн эвлэрэлийн гэрээний дагуу эвлэрлийг баталсан 101/ШШ2016/05463 тоот шүүхийн захирамжинд мөнгөө төлвөл уг байрыг зарахгүй, төлөөгүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаараа өрөө барагдуулая, харин дахиж НШШБ албаны ажиллагааны талаар болон бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд дахин маргахгүй гэж харилцан эвлэрч захирамж гарсан юм. Иймээс манай тал худалдан борлуулж хохирлоо барагдуулсан.
Иргэн Т.Б*******ийн төлөөлөгч ******* нь эвлэрлэлийг баталсан 101/ШШ2016/05463 тоот шүүхийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан гэж худлаа тайлбар бичиж маргажээ.
Уг захирамж нь Иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр эсгэсэн халхавчилсан гэдэг заалтаар маргасныг эвлэрүүлсэн болхоос урьд гарсан шүүгчийн шийдвэр 761 тоот 71,000,000 гаргуулах шийдвэрийн НШШБА ажиллагааг хаах талаар нэг ч үг үсэг ороогүй бөгөөд 761 тоот шийдвэртэй хамаагүй юм. Шүүхийн 761 тоот 71.000.000 төгрөг гаргуулхаар хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэхээр НШШБ Албанаас явуулж байгаа ажиллагааг шал өөр асуудал шийдсэн хүчин төгөлдөр бусад тооцох тухай иргэний хуулийн 56 зүйлд заасан маргааныг нэхэмжлэлийг эвлэрүүлсэн, гүйцэтгэх хуудас бичигдээгүй 05463 захирамжаар хаах хуулийн үндэслэл байхгүй юм.
НШШБА-наас эвлэрлийг баталсан 101/ШШ2016/05463 тоот шүүхийн захирамжийг хүлээж авхаас татгалзсан юм.
Яагаад гэвэл Г.Дуламсүрэн, Т.Б******* нь эвлэрлийн гэрээнд заасан мөнгө төлөх дүн болон хугацааг тохирох гэрээг хүчээр хийлгэж, байр заруулахгүй, дуудлага худалдаанд оруулахгүй байх талаар гүйцэтгэх хуудас бичүүлье гэж хүсэлт гаргасан боловч 2016-01-19ний өдрийн 101/ШШ2016/00761 тоот мөнгө гаргуулах шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай дурдсан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй зээлийн асуудлыг дээрх шүүгчийн захирамжаар шийдээгүй, иргэний хуулийн 56 зүйлд заасан маргааныг нэхэмжлэлийг эвлэрүүлсэн болно. Иймд Дуламсүрэнгийн гаргасан албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хангах боломжгүй гэсэн 2017-1-20 өдөр78 тоот захирамж гарснаар НШШБА уг захирамжийг албадан биелүүлэх зүйл байхгүй тул хүлээж аваагүй юм.
Харин НШШБА наас 71,000,000 төгрөгийн өрийг баян Монгол 26 хорооллын 412- 144 тоот байрыг 2 удаа дуудлага худалдаанд ороод зарагдаагүй тул надад өр төлбөрт шилжүүлж өгсөнтэй холбогдуулж миний бие ээж Г.Батсуурийн бие тааруу хорт хавдартай эмчилгээний мөнгө яаралтай хэрэгтэй байгаагаас гадна бэлэн мөнгөтэй хүн таарсан дээр нь байраа зармаар байна гэхэд НШШБА-аас гүйцэтгэх ажиллагааг хаалгах хүсэлтээ бичээд хэргээ хаалга, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа дууссан тул өр барагдуулсаны урамшуулал 3,855,235 төгрөгийг заавал төлвөл уг байрыг танай нэрлүү шилжүүлж эрхийг сэргээж өгч болноо гэснээр би НШШБА хүсэлт бичиж өгч, урамшуулал мөнгө болох 3,855,235 төгрөгийг төлж би хэргийг хаалгасан юм.
2017-01-18 өдөр гарсан 60 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолд харилцан тохиролцож хэргийг хаалаа гэжээ. Тэрнээс биш 101/ШШ2016/05463 тоот шүүхийн захирамжаар хаалаа гэсэн нэг ч үг үсэг байхгүй болно. Уг тогтоолыг Уг нь төлбөр авагч*******, Г.Эрдэнэтогтох бидний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссантай холбогдуулж хаасан билээ.
Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанаас 2017-01-12нд Эрдэнэтогтохоос 1200041_ 002 тоот төлбөрийн орлог 3,855,235 төгрөгийг авсан. Уг нь шийдвэр гүйцэтгэж төлбөрийг барагдуулж дуусгасан нөхцөлд урамшуулал авна гэж гэрээ хийсэн. Төлбөр авагч*******.Г.Эрдэнэтогтохд уг байраар үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцож төлбөр барагдсан гэж үзээд урамшууллыг авлаа гэж миний бие ойлгосон.
Иргэн Т.Б*******ийн төлөөлөгч Д. Г******* нь 101/ШШ2017/00556 тоот шүүхийн шийдвэрээр худалдан борлуулах эрхгүй гэж маргажээ 101/ШШ2017/00556 тоот шүүхийн шийдвэр нь Т.Б*******ийн нэхэмжлэлтэй иргэний хуулийн 280.1.1 ноцтой гомдоосон асуудлаар маргаад гомдоосон гэх үндэслэлгүй гэж бүхэлд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр болхоос Г.Батсуурийг худалдан борлуулах талаар маргалдаагүй бөгөөд худалдах эрхгүй гэсэн нэг ч үг үсэг байхгүй болно.
Мөн урьд гарсан Б******* надтай маргасан шүүхийн шийдвэр, захримжуудийг үндэслэл болгож иргэн ******* нь иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр эсгэсэн гэрээ тул хүчингүй болгожөгнүү гэж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл миний бие Б*******, Б*******, Дуламсүрэн нарын маргалдаад шүүхээс гарсан шийдвэрүүд хүчинтэй болчихсон хойно буюу асуудал шийдэгдсэний дараа уг байрыг Ц.Г нь худалдаж авсан тул, Гт огт хамаагүй асуудал. Мөн Ц.Гтой холбогдуулж тухайн орон сууцыг худалдаж авж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр, захирамж нэг ч гараагүй болно. Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас дуудлага худалдаагаар зарагдаагүй тул төлбөрт нь тооцож миний нэрлүү шилжүүлэж худалдан борлуулах эрхийг нь олгосон байсан учраас Б******* нь хууль ёсны дагуу худалдсан. БЗД иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-13 ньд гарсан 101/ШШ2017/02054 тоот шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 тоот магадлалаар Ц.Ганзоргийг хууль ёсны өмчлөгч мөн ба Б*******, Дуламсүрэн нарыг уг байрнаас албадан чөлөөлсүгэй гэсэн шийдвэрүүд гарсан. Иймээс хэрвээ хариуцагчаар татвал эрхийг нь олгосноороо НШШБА-ийг татмаар юм. Гэхдээ өмнө нь НШШБА-ийг хариуцагчаар татаад ******* буруудсан ялагдсан шийдвэр гарсан юм билээ. Иймээс дээрх үндэслэлээр Г.Батсуур нь нэхэмжлэлийн хариуцагч биш тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү.
Нэхэмжлэгч ******* нь хэргийн оролцогч биш, урьд нь хэргийн оролцогч Б*******, Дуламсүрэн нарыг төлөөлж байсан энэ хэрэгт огт холбогдолгүй хүн бие дааж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.
Ц.Г нь уг байрыг худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017-04 сард Б*******, Б*******, Дуламсүрэн нарыг уг байрнаас албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо нэхэмжлэгч ******* нь тухайн үед нь сөрөг нэхэмжлэлдээ 1/, Б******* нь шүүгчийн захирамжийг зөрчсөн, дусгай гэрээ хийгээгүй. 2.1 Б******* нь худалдан борлуулах эрх бүхий этгээд биш, 3.1 эвлэрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан гэж худлаа ярьж 4./ Иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр үзүүлсэн гэрээ тул хүчингүй болгож өгнө үү гэж шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-13-нд гарсан 101/ШШ2017/02054 тоот шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 тоот магадлалаар Ц.Г*******ын нэхэмжлэлийг хүчингүй болгож Ц.Ганзоргийн нэхэмжлэлийн дагуу Б*******, Дуламсүрэн нарыг хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй, иргэн Г.Батсуурийг хариуцагчаас чөлөөлсүгэй гэсэн шийдэр, магадлал гарсан юм.
Иймээс Маргалдаж буй үл хөдлөх хөрөнгө 26 хороолол, 412 дугаар байрны 144 тоот 2 өрөө, бүртгэлийн дугаар ү-2204034069 орон сууц яаг ижил нэг байр, мөн нэхэмжлэлийн шаардлага нь ИХ 56 зүйлд заасан дүр эсгэсэн гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулах талаар яаг ижил нэг үйл баримттай нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-1 Зньд гарсан 101/ШШ2017/02054 тоот шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 тоот магадлалаар шийдүүлсэн.
Гэтэл яг ижилхэн нэхэмжлэлээр урьд гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад буюу анхан шатны шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр шийдэгдсэн хэргийг дахин анхан шатны шүүх дээр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа, мөн 65 дугаар зүйлийн 65.1,6-д нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-ийн 65.13-65.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хэргийн оролцогч биш, урьд нь хэргийн оролцогч Б*******, Дуламсүрэн нарыг төлөөлж байсан энэ хэрэгт огт холбогдолгүй хүн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. ИХШХШТХуульд 65.1.5 нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; бол шүүх хүлээн авхаас татгалзана гэжээ.
Мөн урьд гарсан шүүхийн шийдвэр, захримжуудийг үндэслэл болгож иргэн ******* нь иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр эсгэсэн гэрээ тул хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл эдгээр хүмүүсийн /Б*******, Б*******, Дуламсүрэн/ маргалдаад урьд нь шүүхээс гарсан шийдвэрүүдэд миний бие огт оролцоогүй ба надад огт хамаагүй асуудал. Миний бие Ц. Гтой холбогдуулж тухайн орон сууцыг худалдаж авж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр, захирамж нэг ч гараагүй болно. Мөн дээрх маргаанууд шийдвэрлэгдэж дуусаад Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас дуудлага худалдаагаар зарагдаагүй тул төлбөрт нь тооцож худалдан борлуулах эрхийг нь олгосон байсан учираас би хууль ёсны дагуу худалдаж авсан.
Иймээс хэрвээ хариуцагчаар татвал намайг биш, зарж болох эрхийг олгосноор нь НШШБА-ийг хариуцагчаар татмаар юм.
БЗД иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-13 нд гарсан 101/ШШ2017/02054 тоот шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 тоот магадлалаар намайг хууль ёсны өмчлөгч мөн ба Б*******, Дуламсүрэн нарыг уг байрнаас албадан чөлөөлсүгэй гэсэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрүүд гарсан.
Дээрх гурван нотолгоогоор миний бие Ц.Г нь энэ нэхэмжлэлийн хариуцагч биш тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү.
Миний бие Ц. Г нь уг байрыг худалдан авч хууль ёсны өмчлөгч нь би болсон тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017-04 сард Б*******, Б*******, Дуламсүрэн нарыг уг байрнаас албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо нэхэмжлэгч ******* нь тухайн үед нь сөрөг нэхэмжлэлдээ 1/, Б******* нь шүүгчийн захирамжийг зөрчсөн, тусгай гэрээ хийгээгүй. 2.1 Б******* нь худалдан борлуулах эрх бүхий этгээд биш, 3./ эвлэрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан, 4.1 Иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр үзүүлсэн гэрээ тул хүчингүй болгож өгнө үү гэж дөрвөн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-13-нд гарсан 101/ШШ2017/02054 тоот шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 тоот магадлалаар Ц.Г*******ын нэхэмжлэлийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн дагуу Б*******, Дуламсүрэн нарыг хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэсэн шийдвэр, магадлал гарсан.
Иймээс Маргалдаж буй үл хөдлөх хөрөгө 26 хороолол, 412р байрны 144тоот 2 өрөө, бүртгэлийн дугаар ү-2204034069 орон сууц яг ижил нэг байр, мөн нэхэмжлэлийн шаардлаг дөрвөн шаардлага бүхий ИХ 56 зүйлд заасан дүр эсгэсэн гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулах талаар яаг ижил нэг үйл баримттай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-13-нд гарсан 101/ШШ2017/02054 тоот шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 тоот магадлаллаар шийдүүлсэн.
Гэтэл яг ижилхэн нэхэмжлэлээр урьд гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад буюу анхан шатны шүүх, нийслэлийн шүүх дээр шийдэгдсэн хэргийг дахин анхан шатны шүүх дээр яг ижил нэхэмжлэлээр хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа; мөн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-ийн 65.13-65.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Иймд иргэний хэрэг үүсгэснийг дээрхи хуулийн заалтын дагуу нягтлан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч*******, Ц.Г нарт холбогдуулан, Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г үзэхэд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот, 63,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг******* нь Ц.Гт 55,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний 3 дугаар зүйлд төлбөр тооцоо дууссан гэж тусгажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын-ны өдрийн 5463 дугаар захирамжийг хариуцагч******* зөрчсөн гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын-ны өдрийн 5463 дугаар захирамжаар, Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай*******д холбогдох, Г.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.
Г.Дуламсүрэн болон******* нар Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр эвлэрэхдээ, Нэхэмжлэгч Г.Дуламсүрэн, байр хамтран эзэмшигч Т.Б******* нар нь хариуцагч*******т өртэй байсан ба мөнгөний барьцаанд байрны гэрчилгээг өгсөн нь үнэн. Иймээс зээлсэн мөнгөө буцааж өгөх талаар зээлийн дүн болон хугацааг тусгайд нь бичгээр харилцан тохиролцож, мөн энэ гэрээг хүчин төгөлдөр болсон үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хадгалуулах мөн хариуцагч******* байрыг зарах, зээлийн барьцаанд тавихгүй байх, хариуцагч******* нь зээлээ төлж дууссан өдөр уг байрны гэрчилгээг буцааж нэхэмжлэгч Г.Дуламсүрэн байр хамтран эзэмшигч Т.Б******* нарын нэр дээр шилжүүлж өгөхийг тус тус тохиролцсон болно гэж тохиролцжээ.
Талууд дээрх байрны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үндэслэл буюу зээлийн мөнгөө буцааж өгөх талаар тусгай гэрээ байгуулаагүй өдийг хүрсэн, уг хугацаанд Т.Б*******аас 70,095,169 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хэмээн орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2263 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байна.
Дээрх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2263 дугаар албан бичгээс үзэхэд, барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдах талаар заасан Иргэний хуулийн9 дүгээр зүйлийн9.1 дэх заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул*******, Ц.Г нарын хооронд байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууцыг худалдах-худалдах авах тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан, хариуцагч*******, Ц.Г нарт холбогдох, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууцыг худалдах-худалдах авах тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Т.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА