Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Ìîíãîë Уëñûí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн *******суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль ашиглалт хяналт үнэлгээ, Төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “*******” ХХК-д Засгийн Газрын хяналт хариуцсан менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ******* аймаг ******* сум ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ************** /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан "Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэснийг зөрчин. ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 05 дугаар тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлүүлэхээр заасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай А/181 дугаар захирамж гаргаж, ******* аймгийн ******* сумын ******* ******* дүгээр баг "*******" ТӨХК-ийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн *******. ******* аймгийн ******* сумын ******* ******* дүгээр баг ******* дугаар байрны зүүн талд байршилтай 360 м.кв газрыг *******тус тус үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, давуу байдал бий болгосон, мөн ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 05 дугаар тогтоол болон хавсралтаар ******* ******* дүгээр баг, Журмын хашаанаас зүүн хойд талд байршилтай 4200 м.кв газрыг хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад, Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг 15,000 м.кв болгон нэмэгдүүлэн, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, улмаар өөрийн эхнэр *******үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг "*******" ХХК-ийг төлөөлүүлж Засаг даргын жолоочоор ажилладаг садангийн хүн болох *******дуудлага худалдаанд оролцуулж, 7,200,000 төгрөгөөр худалдаж авахаар ялалт байгуулж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" А/181 дугаар захирамжаар 14986 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 30 жилийн хугацаатай "*******" ХХК-д эзэмшүүлж, өөртөө болон бусдад давуу байдал болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ******* олгосон 2800м2 газар буюу нэгж талбарын 4313001835,  дугаартай газрын мэдээлэл /1-р хх-ийн 13/,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын М.******* олгосон газар буюу нэгж талбарын 4313005908 дугаартай мэдээлэл /1-р хх-ийн 14/,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******, *******, *******-р баг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор газрын мэдээлэл /1-р хх-ийн 15 дугаар хуудас/,

******* аймгийн ******* сумын Засаг дарга *******ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/181 дугаартай захирамж, хавсралт /1-р хх-ийн  *******3-*******4/,

******* аймгийн ******* сумын ИТХ хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаартай тогтоол, хавсралт /1-р хх-ийн *******5-171/,

******* аймгийн ******* сумын Засаг дарга *******ын 2022 оны 05 сарын 11-ний өдрийн А/86 дугаартай "Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай" захирамж, хавсралт /1-р хх-ийн 100-101/,

******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын Иргэний танхимд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагаас газрын дуудлага худалдаа зохион байгуулагдах тухай зар /1-р хх-ийн 102-р /,

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн дуудлага худалдааны тэмдэглэл /1-р хх-ийн 103-107-р/,

*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 108-р/,

******* аймгийн ******* Сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/181 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамж, хавсралт /1-р хх-ийн 109-110/,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 112/,

 Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12/2022 дугаартай гэрээ” /1-р хх-ийн 113/,

Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх-ийн 114/,

Газрын дуудлага худалдаанд оролцох тухай *******ын хүсэлт /1-р хх-ийн 115/,

М.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 1*******/

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 117/,

Газрын дуудлага худалдаанд оролцох тухай М.*******гийн хүсэлт /1-р хх-ийн 121/,

******* аймгийн ******* сумын ИТХ-н хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл /1-р хх-ийн 147-156/,

Гэрч *******мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,

Гэрч *******мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 47-48/,

Гэрч *******мэдүүлэг /1-р хавтасны 51-52, 54-р тал/,

Гэрч *******мэдүүлэг /1 хх-ийн 62- 63/,

Гэрч *******мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

Гэрч М.*******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/,

Гэрч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 77/,

"*******" ХХК-ийн эзэмшиж буй ******* аймгийн ******* сумын ******* 4-р баг, Журмын хашааны зүүн хойд талд байрлах 14986 м2 талбай бүхий газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 82-83/,

"*******" ХХК-ийн  газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 84/,

"*******" ХХК-ийн газрын кадастрын зураг /1-р хх-ийн 85/

******* аймгийн ******* сумын Засаг даргад Н.*******ын гаргасан хүсэлт, хүсэлтийг хүлээн авсан баримт /1-р хх-ийн 86, 87/,

Н.*******ын "Газар эзэмших хүсэлт” /1-р хх-ийн 88/

"*******" /6353746/ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 89/,

"*******" ХХК-ийн дуудлага худалдаанд оролцох хүсэлт /1-р хх-ийн 91-92/,

 "*******" ХХК дэнчин 720,000 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 93/,

 "*******" ХХК газрын дуудлага худалдааны үнэ 7,700,000 төгрөгийг төлсөн баримт /1-р хх-ийн 95/,

 ******* аймгийн ******* сумын Газрын даамал ******* болон “*******” ХХК-ийн захирал Э.******* нарын хооронд байгуулагдсан "Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ" /1-р хх-ийн 94/

*******газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлт, газрын дэнчин төлсөн баримт /1-р хх-ийн 97-99/, 

******* аймгийн ******* сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл хэлэлцсэн ******* сумын ИТХ-н хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр тэмдэглэл /1-р хх-ийн146-156/,  

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 63-65/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 05 дугаартай “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор батлагдсан ******* аймгийн ******* сумынр баг *******ТӨХК-ийн зүүн хойно залгаа байршилтай, нэгж талбарын 4313005309 дугаартай, 1397 м2 талбайтай газар, 4313005918 нэгж талбарын дугаартай, 1400м2 талбайтай үйлчилгээний зориулалтай 2 газрыг иргэн *******,

Мөн тогтоолоор батлагдсан тус сумын 4-р баг *******-р байрны зүүн талд байрлалтай, нэгж талбарын 4313005908 дугаартай 354м2 талбайтай газрыг иргэн М.******* тус тус газрын дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр эзэмшүүлсэн,

******* аймгийн ******* сумын ******* 4-р баг Журмын хашааны зүүн хойд талд байрлах 4343005778 нэгж талбарын дугаартай, 14986 м2 талбайтай, хөдөө аж ахуйн зориулалтай газрыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******“*******” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх, мэдээллээр хангах, татгалзах үүргээ биелүүлээгүй,

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлаагүй, зохих шийдвэр гаргаагүй байхад “*******” ХХК-д үхрийн ферм барих ажлыг эхлүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь:  

******* аймгийн ******* сумын Засаг дарга *******ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/181 дугаартай захирамж, хавсралт /1-р хх-ийн  *******3-*******4/,

******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаартай тогтоол, хавсралт /1-р хх-ийн *******5-171/,

******* аймгийн ******* сумын Засаг дарга *******ын 2022 оны 05 сарын 11-ний өдрийн А/86 дугаартай "Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай" захирамж, хавсралт /1-р хх-ийн 100-101/,

******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын Иргэний танхимд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагаас газрын дуудлага худалдаа зохион байгуулагдах тухай зар /1-р хх-ийн 102-р /,

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн дуудлага худалдааны тэмдэглэл /1-р хх-ийн 103-107-р/,

*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 108-р/,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 112/,

Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12/2022 дугаартай гэрээ” /1-р хх-ийн 113/,

Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх-ийн 114/,

Газрын дуудлага худалдаанд оролцох тухай *******ын хүсэлт /1-р хх-ийн 115/,

М.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 1*******/

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 117/,

Газрын дуудлага худалдаанд оролцох тухай М.*******гийн хүсэлт /1-р хх-ийн 121/,

******* аймгийн ******* сумын ИТХ-н хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл /1-р хх-ийн 147-156/,

Гэрч *******өгсөн "...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагаас ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 22 байршил дээр газрын дуудлага худалдаа явуулах зарыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын ЗДТГ гэсэн фейсбүүк хаягаас “******* сити” зар гэсэн групп дээр оруулсан байсан. Тухайн дуудлага худалдаанд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 14 цагаас оролцсон юм. Би тухайн үед нэлээн хэдэн байршил дээр дэнчин байршуулаад оролцсон ба 5 дугаар байршил буюу ******* сумын ******* ******* дугаар баг “*******”-гийн зүүн хойно засмал замын ард үйлчилгээний зориулалттай 1400 м.кв газрын анхны үнэ 1,120,000 төгрөгөөр дуудагдаж, 6,500,000 хүртэл өсгөж ялагч болсон юм. Тухайн үед надтай дуудлага худалдаанд үнэ хаялцаж өрсөлдөж байсан ******* гэдэг хүн тухайн өдрийн дуудлага худалдаагаар ямар нэгэн газар аваагүй юм. Гэтэл ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/181 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар дуудлага худалдаанд тусгагдаагүй газрыг ******* гэдэг хүнд хоёр газар, мөн М.******* гэдэг хүнд 1 байршил дээр тус тус газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байсан. Би энэ талаар ******* сумын газрын даамал *******өөс дуудлага худалдаанд оролгүйгээр ямар учраас энэ хоёр хүнд газар олгочихвоо гэж асуусан чинь "…мөнгө төлж авсан гэхдээ дуудлага худалдааны доод үнийг бага зэрэг өсгөөд авсан юм. Засаг даргаас асуу…” гэж хэлсэн. Тэгээд би ******* сумын Засаг дарга *******той ажлынхаа заваар уулзаад асуусан чинь ******* ******* өгсөн газар бол тендерийн авто зогсоол хийхээр тохижуулсан газрын хажууд нийтийн 00 шаардлагатай тул, тухайн иргэн М.*******гаар нийтийн бие засах газар бариулах нөхцөлтэйгөөр тухайн газрыг олгосон ба энэ газар нь манай Тамгын газрын эзэмшилд байсан газар гэж надад хэлсэн юм. Харин нөгөө ******* олгосон газрыг "би сумандаа хөрөнгө оруулалт татахаар аж ахуйн нэгжүүдэд урилга өгч байгаа юм аа тэгээд тухайн аж ахуйн нэгжүүдээс газар олгооч гэсэн хүсэлтийг тавьдаг бөгөөд тэр газар дээр “*******” шиг цайны газар хийгдэнэ гэж" хэлсэн юм. Миний өмчлөлийн газрыг болохоор тэнд маш их хүмүүс кадастр хийгээд хүсэлт өгсөн байгаа. ******* ******* дугаар багийн нутагт *******аймгаас газар битгий олгооч гэсэн хүсэлт ирсэн байгаа. Түүний дагуу *******гэх газарт газар олгохгүй байгаа юм аа гэж хэлсэн юм. Миний зүгээс ******* сумын Засаг дарга ******* нь шударгаар өрсөлдөөд дуудлага худалдаагаар газар авч байхад харин бусад хүмүүс нь дуудлага худалдаанд ч оруулалгүй дуудлага худалдааны анхны үнээр газар авч байгаа байхгүй юу, мөн дуудлага худалдаа хийсэн мэтээр дуудлага худалдаа хийж олгосон газруудын захирамж дээр оруулсан тул энэ үйлдлийг нь хууль бус гэж үзэж танай байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан юм. Өөрийнхөө дуудлага худалдаагаар авсан газрын бичиг баримтыг е.газар.мн-ээс шалгаж үзэхэд дээрх хүмүүст олгосон захирамж шийдвэрийг харсан юм…",

"...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон дуудлага худалдаагаар нийт 22 байршлаас 12 байршил дээр нь дуудлага худалдааны мөнгөө төлсөн хүмүүсийн газрыг олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дотор ******* Засаг даргын эхнэрийн “*******” ХХК хүртэл фермерийн зориулалтаар 14986 м2 газрыг эзэмшихээр болсон байгаа. Тэр дуудлага худалдаанд нь өөрийнх нь жолооч ******* гэж залуу орж байсан. “*******” ХХК-ийн авсан фермерийн газрын байршил дээр Засаг даргын жолооч ******* гэдэг залуу байсан өөр хүн байсан эсэхийг мэдээгүй. Тухайн байршил дээр нь дэнчингээ төлсөн хүмүүсийг л оруулаад байсан…" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45, 60-р хуудас/,  

Гэрч *******өгсөн: “…Тухайн өдрийн дуудлага худалдааны тэмдэглэлийг би *******сөн байна. Дуудлага худалдаанд ******* гэж хүн 2 газрын дуудлага худалдаанд оролцсон боловч ялаагүй байна. Харин М.******* гэж нэртэй иргэн дуудлага худалдаанд оролцоогүй байна. Тухайн өдрийн дуудлага худалдааны тэмдэглэлийг би *******сөн байна. 22 дахь газар дээр “*******” ХХК болон иргэн ******* нар өрсөлдөж, 7,700,000 төгрөгөөр “*******” ХХК ялагч болсон байна. Засаг дарга ******* дуудлага худалдаанд ажлын хэсэгт хяналт тавих байдлаар оролцсон..." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-48/,

Гэрч *******өгсөн: "...Иргэн М.******* олгосон ******* дугаар байрны зүүн талд байрлах 360 м2 талбай нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахдаа 1500 м2 үйлчилгээний зориулалттай гэж анх тусгагдсан байсан. Тэгээд дуудлага худалдаа явагдахаас өмнө тэр талбайн хажуу залгаа авто зогсоолын талбай хийгдэх тендер зарлагдсан ба энэ ажил нь 1500 м2 талбайтай дуудлага худалдаа явуулах газар луу орж давхцуулаад хийгдсэн байсан. Тэгээд талбай хэмжээ нь багасч 360 м2 болсон байсан. Тэгээд дуудлага худалдаа явуулах жагсаалтаас хасаад дуудлага худалдаа огт явуулахгүй болсон байсан чинь тэр ******* гэдэг хүн Засаг дарга *******од санал тавьсан юм шиг байна лээ. Тэгээд Засаг дарга ******* дуудлага худалдаа явуулаад удаагүй захирамж гарахаас өмнө намайг өрөөндөө дуудаад М.******* гэдэг хүн нийгмийн хариуцлагын хүрээнд авто зогсоолын хажууд өөрийн зардлаар нийтийн 00 бие засах газрыг шийдэж өгөхөөр болсон. Энэ 360 м2 газрыг дуудлага худалдааны анхны үнэ дээр нэг өсгөж төлсөн үнээр нь олго гэж надад үүрэг өгсөн юм. Тэгээд би тэрний дагуу дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан хүмүүсийн жагсаалтад оруулж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж захирамжийн төсөлд оруулсан юм. Харин иргэн ******* гэж хүнд олгосон 1400 м2 талбай бүхий зэргэлдээ хоёр газар нь анх 2 га хэмжээтэй *******ХХК-ийн эзэмшилд байсныг өмнөх 2021 онд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй, мөн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байсан. Тэгээд 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багасгаж зам дагуух талыг нь үйлчилгээний зориулалтаар 1400 м2 талбайгаар төлөвлөсөн ба үлдэгдэл газрыг нь Хот тохижилтын аж ахуйн хашаагаар эзэмшүүлнэ гэж төлөвлөсөн байсан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон дуудлага худалдаагаар энэ хоёр нэгж талбар ороогүй бөгөөд иргэн М.******* олгосон газартай адилхан дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээд мөн дээр нь нэг өгсөж төлүүлээд олгосон байгаа. Энэ газрын Засаг дарга ******* намайг өрөөндөө дуудаж уулзахдаа "энэ ******* гэж хүнд тухайн газруудыг нь дуудлага худалдааны анхны үнэ дээр нэг өсгөж мөнгийг төлүүлээд олгоё, материалыг нь бүрдүүл гэж надад үүрэг өгсөн юм. Тухайн үед Засаг дарга надаас энэ газруудыг ямар журмаар олгох вэ гэж асуусан. Тэгэхэд нь би төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлж болно энэ тохиолдолд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын буцалтгүй хандив тусламжийн хүрээнд хийгдэх ажил дээр газрын төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Харин бусад тохиолдолд нээлттэй дуудлага худалдаа явуулж олгоно гэж хэлсэн. Тэгэхэд өөрөө энэ асуудлыг мэдсэн мөртөө надад олго гэдэг үүргийг өгсөн. Тэгээд ч би газар эзэмших эрх олгох субъект биш эрх хэмжээнийхээ хүрээнд газар олгох эрх нь Засагr даргад өөрт байгаа. Би энэ хүмүүстэй ямар ч харилцаа, хамаарал байхгүй. Засаг дарга өөрөө дуудлага худалдааны анхны үнэ төлүүлж олгоё л гэж хэлсэн. Өөрөө мэдэж байгаа юм бодоод л би захирамжийн төсөл оруулсан. “*******”-ийн орчимд сумын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ямар нэгэн ажил хийгдээгүй байгаа. Дуудлага худалдаанд оруулалгүйгээр дуудлага худалдааны анхны үнийг төлж олгох ямар нэгэн заалт Газрын тухай хуульд байхгүй. Харин төсөл сонгон шалгаруулах замаар олгож болох боловч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын газар болон гадаадын хөрөнгө оруулалтаар буцалтгүй тусламжтайгаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын газрын олгож болно. Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийн барилга ч гэх юм уу газруудыг дуудлага худалдаанд оруулалгүй олгох хуулийн зохицуулалттай. Өмнө нь бол дуудлага худалдаанд оруулалгүйгээр дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаагүй. Тухайн хоёр иргэнд олгосон газар дээр сумын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. Газрын тухай хуульд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эзэмшиж, ашиглаж байгаа газар нь хөрсний эвдрэлд орсон бол өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн тохиолдолд давуу эрхтэйгээр эзэмшүүлнэ гэсэн хуулийн заалттай.  Эдгээр иргэдэд олгосон газар дээр ямар нэгэн төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй. Мөн төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, газар баталгаажилтын хувийн хэрэгт энэ тухай баримт байхгүй.

Журмын хашааны зүүн хойд талд байрлах 1,5 га газрыг фермерийн зориулалтаар олгохоор дуудлага худалдаанд оруулсан энэ газар дээр “*******” ХХК-ийг төлөөлж нэг хүн орсон. Засаг дарга *******ын жолооч ******* гэж хүн орсон. Тэгээд ******* ХХК-ийг төлөөлж орсон хүн үнэ өсгөх журмаар нэг үнэ өсгөөд авсан. Нөгөө оролцогч үнэ өсгөөгүй. Миний сонссоноор эхнэр дээр нь бүртгэлтэй компани гэж сонссон. Ер нь бол өөрийнх компани юм шиг байна лээ. Энэ газар дээр өмнө нь захирамжгүй хашаа барьсан байж байгаад арга хэмжээ авхуулж байсан. Бас танай байгууллагаас шалгаж байсан газар байгаа юм.

******* ХХК-д олгосон дээрх газар нь Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар олгогдсон байгаа. Энэ асуудал нь газрын гэрчилгээ гаргаж өгөхдөө алдаа гаргасан нь миний буруу байна. Би газрын гэрчилгээн дээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/*******0 гэж бас бичсэн байна…" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 54, 68/,

Гэрч *******өгсөн: "... Би тухайн хоёр иргэнтэй Хот тохижилтын газраас байгуулсан гэрээг хараагүй. Гэрээ байгаагүй. Засаг дарга гэрээ байгуулахаар чиглэл бол өгсөн гэсэн. Шинээр байгуулж байгаа авто зогсоолын хажууд үйлчилгээний зориулалттай худалдаа үйлчилгээний газар барихаар төлөвлөөд барьж байгаа. Тухайн хоёр иргэний санхүүжилтээр нь босож байгаа байх. Тухайн иргэдэд олгосон газар дээр ямар нэгэн төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй. Энэ талаарх баримт нь газрын хувийн хэрэгт байгаагүй. Иргэн М.*******, М.******* нарт олгосон газар дээр сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил байхгүй. Мөн давхцал үүссэн гээд байгаа газар нь ******* гэж иргэнд олгосон 360 м2 талбайн хажууд нийтийн эзэмшлийн авто зогсоолын газрын бүтээн байгуулалт хийгдэж байгаа..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62- 63/,

Гэрч *******өгсөн: “…Иргэн М.******* олгосон газар нь 4-р багийн ******* дугаар байрны зүүн талд 1500 м2 талбайг худалдаа, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар оруулж эзэмшүүлнэ гэж тусгасан байна. Тэгэхээр тухайн иргэн М.******* дуудлага худалдаанд оруулж олгосон байх. Харин иргэн ******* олгосон гэх 4-р багийн нутаг дэвсгэр “*******”-ийн зүүн талд залгаа байршил дээр 1400 м2 талбай бүхий 2 байршлыг дуудлага худалдаагаар олгоно гэж тусгасан байна. Тухайн хоёр байршил дээр төсөл сонгон шалгаруулах зарчмаар болон нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хийгдэж байгаа ажлын дагуу газар олгохоор шийдвэрлэнэ гэж тусгаагүй. Зөвхөн дуудлага худалдаа явуулах зарчмаар олгохоор тусгаж, төлөвлөгөө гарсан байгаа..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

Гэрч М.*******гийн өгсөн: “…Би 2022 оны 06 дугаар сард ******* сумын Засаг даргын Тамгын газраас зохион явуулсан газрын дуудлага худалдаанд оролцоогүй. Тэгээд төлөвлөгөөгөөрөө е.газар дээр байсан ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* банкны хойд талд байрлах авто зогсоолтой залгаа газрыг авсан. Энэ газар дээр дуудлага худалдаа явуулаагүй, боломжгүй гэсэн учир нь авто зогсоол нь дуудлага худалдаа явуулахаар төлөвлөсөн газартай давхацсан учраас боломжгүй болсон. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн бие засах газар барьж хүлээлгэж өгөх болзолтой энэ газрыг авсан. Би дуудлага худалдааны үнэ гэж 400 гаруй мянган төгрөг төлсөн. Тэр үед Засаг дарга ******* болно гэж хэлж байсан юм. Би тухайн үед ******* аймгийн ******* сумын төвд 3 байршил дээр дуудлага худалдаанд оролцож газар авъя гэж бодож явсан юм. Тэгээд би ******* сумын Тамгын газар дээр очиж газрын даамалтай уулзаад өөрийн саяны авсан авто зогсоолын залгаа газар дээр дэнчингээ байршуулъя гэсэн чинь энэ газрыг дуудлага худалдаанд оруулах боломжгүй, систем бүртгэхгүй байгаа нийтийн эзэмшлийн авто зогсоолын газар нь дуудлага худалдаа явуулах газартай давхцаж байгаа учраас боломжгүй гэж хэлсэн юм. Тэгээд Тамгын газраас тавьж байгаа санал нь нийтийн эзэмшлийн зогсоолыг дагасан бие засах газар хийх шаардлагатай байгаа. Энэ газар дээр 00 бариад хүлээлгэж өгөөд газрын дуудлага худалдааны үнэ төлөөд танайх эзэмшиж болно гэж хэлсэн юм. Тэгээд түүнийх нь дагуу би газрын дуудлага худалдааны үнэ төлсөн. Бие засах газар болон үйлчилгээний зориулалттай дэлгүүр барихаар ажил хийгдэж байна. Би *******ыг 10 жилийн өмнө нөгөө ангийн хүүхэд гэдгээр нь мэднэ. Би энэ асуудлаар эхлээд газрын даамал *******тэй уулзаж асуусан чинь боломжгүй гэж тайлбарласан. Тэгээд Засаг дарга *******той уулзсан чинь дээр хэлсэн болзлыг хэлж, тэгээд зөвшөөрсөн юм…" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/,

Гэрч *******ын өгсөн: “…Би тухайн дуудлага худалдаанд "*******" ХХК-ийг телөөлж оролцсон юм. “*******” ХХК-ийн захирлаар ******* Засаг даргын эхнэр Э.******* гэж хүн байдаг тэр үед жирэмсэн байсан тэгээд оролцох боломжгүй болоод намайг оролцчих гээд надад хэлээд би тухайн дуудлага худалдаанд орж, 7,700,000 төгрөгөөр дуудаж, ялагч болсон юм. Тэгээд энэ газрыг хугацаандаа амжаад л авсан юм. "*******" ХХК-ийн үхрийн фермийн зориулалттай газрын дуудлага худалдаанд надаас өөр нэг хүн орсон. Хэн гэдгийг мэдэхгүй…" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77/,

               Гэрч *******өгсөн: “…Би 2021 оны 09 дүгээр сард *******аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Малын удмын сангийн газарт албан бичгээр хүсэлт гаргаж, "*******" үүлдрийн, махны чиглэлийн 10 ширхэг үхрийг түрээсээр авсан юм. Миний хувьд нөхрөөсөө санхүүгийн хувьд хараат бус байдаг учир хувиараа юм хийе гэж бодоод өөрийн нөхөр *******ын үеэл дүү *******той хамтарч дээрх үхрийн фермийг барьсан юм. Би өөрөө одоо 4 сартай жирэмсэн учир үхрийн ферм барих ажилд гар бие оролцоод байх боломжгүй. Иймд манай дүү ******* л хөөцөлдөж дээрх үхрийн фермийг барьсан юм. Ямар ч байсан Малын удмын сангаас түрээсээр авсан үхрээ байрлуулахын тулд ферм барих шаардлагатай болсон юм. Иймд анх 2021 оны 09 дүгээр сард *******ын нэрээр газар эзэмших хүсэлт гаргаж, хүсэлтээ ******* сумын Засаг даргын тамгын газарт өгсөн юм. Ферм барих ажлыг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 2021 оны 12 дугаар сарын эхэн үед барилгын ажлаа дуусгаж, үхрийн фермийг ашиглалтад оруулсан юм. Ферм барьсан газар нь хэн нэгэн иргэний нэр дээр олгогдоогүй, давхцалгүй газар байсан ба 2021 онд сумын хэмжээнд газарт олголт хийгдэхгүй байсан юм. Тэгээд нэгэнт албан ёсны хүсэлтээ өгчихсөн юм чинь газар олголт хийгдэх байх гэж ойлгоод урьдчилаад үхрийн ферм барьсан юм. Хэн нэгэн албан тушаалтнаас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй, бид нар газар эзэмших хүсэлтээ өгчихсөн учраас хуулийн дагуу л газраа авна гэж бодоод үхрийн фермээ барьсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/  

"*******" ХХК-ийн эзэмшиж буй ******* аймгийн ******* сумын ******* 4-р баг, Журмын хашааны зүүн хойд талд байрлах 14986 м2 талбай бүхий газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 82-83/,

"*******" ХХК-ийн  газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 84/,

"*******" ХХК-ийн газрын кадастрын зураг /1-р хх-ийн 85/

******* аймгийн ******* сумын Засаг даргад Н.*******ын Газрын албанд гаргасан хүсэлт, хүсэлтийг хүлээн авсан баримт /1-р хх-ийн 86, 87/,

*******ын "Газар эзэмших хүсэлт” /1-р хх-ийн 88/

"*******" /6353746/ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 89/,

"*******" ХХК-ийн газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлт /1-р хх-ийн 91-92/,

 "*******" ХХК дэнчин 720,000 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 93/,

 "*******" ХХК газрын дуудлага худалдааны үнэ 7,700,000 төгрөгийг төлсөн баримт /1-р хх-ийн 95/,

 ******* аймгийн ******* сумын Газрын даамал ******* болон “*******” ХХК-ийн захирал Э.******* нарын хооронд байгуулагдсан "Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ" /1-р хх-ийн 94/

*******газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлт, газрын дэнчин төлсөн баримт /1-р хх-ийн 97-99/, 

******* аймгийн ******* сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл хэлэлцсэн ******* сумын ИТХ-н хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр тэмдэглэл /1-р хх-ийн146-156/,

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /2-р хх-ийн 22/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би гурван асуудал дээр холбогдож, шалгагдаж байгаа юм байна лээ.  "*******" ХХК-д газар олгосон гэж байгаа энэ асуудал нь 2021 оны сүүл болон 2022 оны эхээр шалгагдаад дууссан гэж үзэж байгаа. Авлигатай тэмцэх газарт гомдол гарч мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж тухайн үед тайлбар өгсөн. Ингээд сум дундын Прокурорын газраас харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын газар луу шилжүүлсэн байдаг. Ингээд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас *******гэж улсын байцаагч, прокурорын хяналтад үзлэг шалгалт хийгээд иргэн ******* дээр албан эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед би албан даалгавар авмааргүй байна гэж хэлсэн чинь прокуророос өг гэсэн гэж хэлээд өгсөн. Тэгээд тэр албан даалгавар дээр өвөлжөөний газраас зохих ёсоор авахаар бол хуульд нийцүүл гэсэн байсан ба хуульд нийцүүлсэн талаараа нотлох баримтын шаардлага хангуулж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү гэсэн байсан ба албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан биелүүлнэ гэсэн заалттай мөн торгуулийн шийтгэл надад хүлээлгэсэн.  Надад Зөрчлийн тухай хуулиар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн.  Миний бие энэ асуудлыг бол яг миний өөрийн зөрчил биш, хамаарал бүхий этгээдийн хүмүүсийн зөрчил гэж үзэж тэр хүмүүс дээр албан даалгавар нь гардаггүй юм уу гэж асууж байсан ба өөр дээр чинь торгууль тавина гээд тавьсан. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 20-ны дотор сумын ИТХ-д хүсэлт гаргуулж, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус байршил нь дуудлага худалдааны зарчмаар олгохоор тусгагдсан. Миний бие хэдийгээр ИТХ-ийн төлөөлөгч саналын эрхтэй боловч энэ асуудал нь надтай холбоотой учраас би оролцохгүй гээд гарсан.  Энэ талаар хурлын тэмдэглэлд байгаа. Тэгэхээр надаас гадна 31 хүн байдаг тэр хүмүүс олонхын саналаар шийдсэн гэж үзэж байгаа. Ингээд миний бие АТГ-аас шалгаж, прокурорын байгууллага харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсний дагуу албан даалгавар гарч, түүнийг нь биелүүлж, албан даалгаварт заасан хугацаанд нь зохих ёсны байгууллагад хандаж, төлөвлөгөөнд тусгуулан, хуульд нийцүүлэн хүргүүлсэн. Ингээд нэгэнт ИТХ-аас гарсан тогтоолыг Засаг дарга миний бие биелүүлэх үүрэгтэй учраас нийт зарлагдсан 22 байршил дотор нөгөө надтай холбоотой газар орсон байсан. Монгол Улсын хэмжээнд хэн ч аль ч талбар дээр орж болохоор байгаа. Миний бие дуудлага худалдааны ажиллагаанд оролцох боломжгүй. Дээрээс нь 30 хоног нээлттэй зарлагдаж байгаа болохоор хэн дуртай нь ороход нээлттэй гэж үзэж байгаа. Тэгээд нэгэнт энэ асуудал нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа учраас миний хамааралтай гэж байгаа компани дуудлага худалдаанд дэнчингээ төлж оролцсон. Тус дуудлага худалдаанд оролцсон иргэд нь дэнчингээ төлж, улсын төсөвт дуудлага худалдааны үнээ төлж ялагч болсон учраас үүнийг хууль ёсны болсон гэж л үзэж байгаа. Дараагийн асуудал нь М.******* газар олгосон гэдэг асуудал дээр нь тухайн байршлын зэрэгцээ сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 3000 м2 авто зогсоол хийгдэхээр төлөвлөгдсөн газар байсан ба миний бие ээлжийн амралттай яваад ирэх хооронд надад өгсөн мэдээллээр газар доогуур өндөр хүчдэлийн кабель дайран өнгөрч байна гэсэн шалтгаанаар 2 гарцтай зогсоолыг нэг гарцтай болгож иргэн *******олгосон. Газар дээр дуудлага худалдаа явуулах 1500 м2 газар луу түрч ороод хэмжээ нь өөрчлөгдсөн байсан. Ингээд дуудлага худалдаа явуулах газрын хэмжээ өөрчлөгдсөнөөс болоод газрын цахим биржийн систем маань 4 булангийн координат цэгийг хүлээн авах боломжгүй болсон байсан. Миний үндсэн үүрэг бол ИТХ-аас гарсан тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй ба үүний дагуу гарц гаргалгаа хайж мэргэжилтнүүдтэйгээ ярьж, тухайн үед дуудлага худалдаанд оролцох сонирхолтой байсан иргэн М.******* манай байгууллагад хандаж "...танай авто зогсоол дээр хэрэгцээтэй юу байна вэ? Би өөрийн хөрөнгөөр авто зогсоол дээр нийтийн бие засах 00 өөрийн хөрөнгөөр барих хүсэлтэй байна мөн дээрээс нь худалдааны төв байгуулах хүсэлтэй байна гэж зураг төсөл танилцуулсан ба би энэ асуудлыг мэргэжилтнүүдтэйгээ ярьж зөвлөлдөөд хоёр арга байна гэсэн. Нэг нь дуудлага худалдаагаар олгох, нөгөө нь сум, орон нутгийн өмчөөр бүртгэгдэж байгаа тохиолдолд болно гэдэг асуудлыг газрын даамал ******* надад хэлсэн. Тэгээд сумын хөрөнгө болж үлдэж болно гэсэн ойлголт өгсний дагуу Газрын тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулах замаар олгож болно гэсэн заалтын дагуу олгож болох боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сумын Засаг дарга нийтийн эрх ашгийг хангах үүрэгтэй, хүний жам ёсны эрх бие буюу бие засах эрхийг хангах үүрэгтэй учраас иргэн М.*******г дуудаж уулзаад өөрийн чинь саналыг ерөнхийдөө сонслоо нийтийн бие засах газар чинь хэчнээн төгрөгийн төсөв хөрөнгөөр босох юм бэ гэсэн чинь нийт 30,000,000 төгрөгөөр нийтийн бие засах газар барьж өгье гэж хэлэхээр нь наад бие засах газрыг төрийн байгууллага ажиллуулаад сууж байх боломжгүй. Хот тохижилтын газартай уулзаарай гэж хэлээд явуулсан ба төсөл хэрэгжүүлэгч маань Хот тохижилтын газартай уулзаад хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Тэр гэрээн дээр нийтийн эзэмшлийн бие засах газрыг өөрийн хөрөнгөөр барьж, санхүүгийн баланст өмчөөр бүртгүүлнэ гэсэн байсан. Миний хувьд Газрын тухай хууль, Засаг даргын үндсэн үүрэг, мөн тухайн хөрөнгийг төрийн байгууллагын өмч болж үлдэж байгаа учраас эрүүгийн хэрэг гэж үзэхгүй байгаа юм аа. Миний бие эцэст нь Засаг дарга бол зөвхөн төсөв хараад суухгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үзсэн учраас тухайн шийдвэрийг гаргасан. Би хуульд нийцүүлэн менежмент хийсэн гэж үзэж байгаа. Учир нь сумын төсөвт 284,000 төгрөг орох байсныг 30,000,000 төгрөгийн өмч бүртгүүлэхээр болсон.  Өнөөдрийн байдлаар мөрдөгчийн мэдэгдлийн дагуу ажлын хэсэг ирж ажиллаж иргэн М.******* олгосон газрын захирамжийг хүчингүй болгосон. Өнөөдрийн байдлаар газрын мэдээллийн санд ороогүй байгаа, өмнө нь ороогүй юм байна лээ. Иргэн ******* газар олгосон гээд асуудал байгаа энэ нь иргэн М.*******тай адил Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгож байна гэж ойлгож л шийдвэр гаргасан. Энэ хүн нь мөн л адилхан Хот тохижилтын газартай гэрээ байгуулж өөрийн гэсэн хөрөнгө байхгүй учраас тухайн иргэн нь граж, хашаа, агуулах барьж өгнө гэж гэрээ байгуулсан ба энэ гэрээ нь цаашаа үргэлжлэх боломжгүй байсан учраас миний бие нь өөрийн гаргасан шийдвэрээ алдаатай олгосон юм байна гэж үзээд Газрын тухай хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд алдаатай шийдвэр гаргасан гэж үзвэл өөрөө болон дээд шатны Засаг дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгож болно гэж заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болгож, иргэний төлсөн байсан газрын төлбөрийг төрийн сангаас буцаан олгосон байгаа. Өнөөдрийг хүртэл иргэн ******* гэж хүн дээр газрын мэдээллийн санд газартай гэсэн холболт хийгдээгүй байсан одоо ч гэсэн байхгүй. Миний бие иргэн М.*******, ******* нартай ямар нэгэн холбоогүй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зүйлгүй, би давагдашгүй хүчин зүйл үүссэн учраас менежмент хийх л зорилготой л гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надтай холбогдуулан шалгалт хийж шүүх рүү шилжүүлсэн энэ асуудал дээр хамгийн гол гэрч бүх зүйлийг мэдэж байгаа ганц хүнийг өөрийгөө бодож байгаа учраас мөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс болсон процессыг та бүхэндээ баримт нотолгоо дээр суурилаад бас тайлбар хийе гэж бодсон юм.

Нэг захирамжийн гурван асуудал дээр намайг хэрэгт холбогдуулсан. Иргэн *******од дуудлага худалдаа хийхгүйгээр газар олгосон гэх асуудлын тухайд: Газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Газрын тухай хууль бол бид нарын гол барих ёстой хууль. 2002 онд батлагдаж  23 жилийн хугацаанд 43 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм байна лээ. Бид нар байтугай бараг газрын мэргэжилтэн нь өдөр тутамдаа сайн харж байхгүй бол өөрчлөлтүүд ордог.  2022 онд бид нарын хэрэглэж байсан хууль өнөөдрийг хүртэл дахиад хоёр удаа нэмэлт өөрчлөлт орчихсон байгаа юм. 2022 онд шийдвэр гаргахад Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа.  2023,2024 оны нэмэлт өөрчлөлт дээрээ дахиад л Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж байгаа. Миний хувьд шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа хийж болох юм байна. Төсөл шалгаруулах зарчмаар олгож ч болох юм байна гээд Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсгийг захирамж дээрээ үндэслэл болгочихсон байгаа юм. Төсөл сонгон шалгаруулж байгаа юм бол сум орон нутгийн үндсэн хөрөнгө нэмэгдэх ёстой. Дараа нь төрийн өмчийн үндсэн хөрөнгө нэмэгдэж байгаа тохиолдолд би энийг төсөл сонгон шалгаруулж байна гэж ойлгож байгаа юм. Тухайн үед нэлээд хэдэн иргэд санал тавиад санхүүгийн хувьд хүндрэлтэй өөрсдөө орлого олох боломжгүй хот тохижилтын газар буюу төсвийн байгууллагын машин тэрэг,  техник технологиуд нь бүгдээрээ энд тэнд хувийн хүний хашаанд байдаг төрийн өмч эзгүйдээд байсан.  Тэгээд хот тохижилтын газрыг аж ахуйн хашаатай болгоё гээд Газрын тухай хуулийг хэрэгжүүлээд төрийн байгууллагууддаа газар олгосон. Яг тэрний хажууд төлөвлөгдсөн газар дээр Хот тохижилтын газрын хашаа хогийн машинууд дээр нь граж, агуулахыг өөрийн хөрөнгөөр барьж 2022 ондоо  хэрэгжүүлнэ гэж иргэн *******, Хот тохижилтын газартай тохиролцоод хоорондоо гэрээ байгуулаад надад танилцуулсан. Энийг сумын Засаг даргын хувиар бас боломжтой зүйл байна гээд тухайн үеийнхээ мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байгаад төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгоё гэдэг шийдвэрийг бол 09 сарын 07-ны өдөр гаргаж байсан.  Нийгмийн хариуцлагын гэрээ нь бас байгаа. Гэвч миний хувьд захирамжийн төслийг бэлтгээд оруулж ирсэн захирамжийн төсөл дээр гарын үсэг зурдаг болохоос биш хавсралт дээр ямар ямар байгууллага аж ахуйн нэгжүүд орж ирж байгаа дээр хяналт тавиагүй нь алдаа болсон. Нэг ёсондоо дуудлага худалдаа хийсэн компаниуд төсөл сонгон шалгаруулалтаар олгосон компаниудыг нэг захирамжийн хавсралтаар олгосон нь алдаа байсан юм. Бид нарын барьж явдаг эх хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 66.3 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 39.1.3 дахь заалтыг үндэслээд Засаг дарга өөрөө болон түүний дээд шатны Засаг дарга, ерөнхий сайд тухайн захирамжийг хүчингүй болгоно гэсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд процессын алдаа гаргасан юм байна гэж үзээд 2023 онд 10 сарын 27-д захирамж хүчингүй болгох тухай А/234 захирамжийг гаргасан.  Энэ захирамжийн хавсралтад орсон ******* холбогдох хэсгийг хүчингүй болгосугай, түүний төлсөн төрийн санд хуримтлуулсан мөнгийг буцаан шилжүүлэхийг төрийн сангийн даргад үүрэг болгосон.  Процессын алдаа гаргасан бол түүнийгээ засаж залруулсан гэсэн үг. Ингээд төрийн сангаас 2023 оны 12 сарын 23-нд иргэн ******* гэдэг хүн рүү газрын төлбөр нь буцаад орсон санхүүгийн баримт нь манай төрийн сангийн архивд хадгалагдсан байна. Засаг даргын тамгын газраас гарч байгаа бүх тогтоол, тушаал, захирамжууд бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдээд, архивлагдаад явдаг.  2022 оны захирамжийн бүртгэлийн дэвтэр дээр А/234 тоот захирамж гараад энэ захирамж хүчингүй болчихжээ гэдгийг нотолж байгаа бөгөөд энэ талаар хэргийн материалд авагдсан байгаа. Энэ дээр бид нар ямар нэгэн засвар оруулах боломж байдаггүй. Ингээд үзэхээр *******той холбоотой асуудал маань яллагдагчаар татсан тогтоол гарахаас 4 сарын өмнө, яллах дүгнэлт үйлдэхээс 8 сар гаруйн өмнө хүчингүй болчихсон захиргааны шинжтэй захиргааны акт гаргаад өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд захиргааны зөрчлөө арилгаад хүчингүй болгочихсон. Энэ захирамжийн биелэлт хангагдахаас өмнө буюу тухайн газрыг ямар нэгэн хүн эзэмшиж ашиглахаас нь өмнө ингээд зөрчлөө хуулийн хүрээнд нийцүүлсэн ийм асуудал байгаа. Үндсэн сэдэл нь сум орон нутгийнхаа төсвийн байгууллагад дэмжлэг үзүүлэх сонирхолтой байсан. Хоёрдугаар асуудал нь иргэн ******* дуудлага худалдаа хийлгүйгээр газар олгосон гэсэн асуудал. Нэг захирамжийн хавсралтаар орчихсон байгаа. Мөн л Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсгийг баримталсан.  Дуудлага худалдаа хийж болно, төсөл сонгон шалгаруулалтаар олгож болно гэсэн заалт байгаа. Жишээ нь төсөл шалгаруулах зарчмаар нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад 2 байгууллага хоорондоо тохиролцоод ирсэн асуудал дээр шийдвэр гаргасан нөхцөл байдал дээр заавал дуудлага худалдаа хийгээгүй байна гэж буруутгаад байгаа. Энэ асуудал маань хамгийн анх сая дүгнэлт дээр танилцуулагдаж байна. Сумын ИТХ-ын 2022 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний жагсаалтын 17-д 1500 м2 гэсэн байна. Гэтэл энэ 1500 м2 газар дээр ******* банкны 2 талаар орц, гарцтай 3000 метр квадрат сумын төсвийн хөрөнгө оруулалтаар авто вокзал барьж байгуулагдсан. Цэнхэр зураасан тэмдэглэгээгээр зурагт үзүүлсэн шиг авто зогсоол байсан боловч наад талын ******* дугаар байр буюу ******* банкны голын орц, гарц өндөр хүчдэлийн шилэн кабель явж байсан тул зурагт өөрчлөлт ороод улаанаар тэмдэглэгдсэн нэг орц гарцтай бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдсэн. Энэ бол төв зогсоолыг нүүлгэх цоо шинэ ажил болсон. Гэтэл Сумын ИТХ-аар баталсан 1500 м2-ыг түрж ороод тал нь ингээд байхгүй болчихсон. Бид нар газрын дуудлага худалдаа хийхдээ газрын цахим биржийн нэгдсэн систем буюу MLE.mn гэдэг программ дээр 4 булангийн цэгийг шивж оруулах үүрэгтэй байдаг. Энэ дөрвөн цэг маань энэ газар дээр бүтээн байгуулалт хийгдчихсэн учраас координатыг хүлээж авах боломжгүй болчихсон. Сумын засаг даргын үүрэг нь МУЗЗНДНТУтХ-ийг хэрэгжүүлэх буюу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ ая тухтай амь амьдрах орчныг хангах, менежмент хийх үндсэн үүрэгтэй.  Тогтоол хэрэгжих боломжгүй болчихлоо одоо яах вэ гээд тухайн үед мэргэжилтнүүдтэй, ажлын хэсгийнхэнтэй ярилцаж төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох боломжтой гээд энэ нь ямар учиртай юм гэхэд тухайн үед надад сум орон нутгийн хөрөнгө болоод үлдэж байгаа тохиолдолд болно гэсэн. Тэгвэл нар бид нар бүхэл бүтэн авто вокзалыг нүүлгэж байгаа учраас нийтийн хөл хөдөлгөөн ихэснэ, худалдааны гудамж бий болно. Ард иргэдийн нийтийн бие засах байгалийн жам ёсных нь эрхийг хангаж өгөхгүй бол асуудал үүснэ гээд энэ дээр нийтийн бие засах 00 барихаар болсон. Сумын төсөвт мөнгө байхгүй учраас хэнээр хийлгэх вэ гэдэг асуудал үүснэ. Сүүлийн үед төр хувийн хэвшлийн түншлэл гэж их яриад байгаа тул хувийн хэвшлээр энийг хийлгэх боломж бололцоо байна уу гэхэд 3,4 удаа өргөдөл өгөөд яваад байгаа танай хүсээд байгаа зүйлийг чинь хувийн хөрөнгөөрөө барьж өгье гэсэн иргэн байсан. Төрийн байгууллага бид нар нийтийн эзэмшлийн бие засах 00-ыг ажиллуулах боломж байхгүй. Тэрийг хариуцаж байгаа байгууллагатайгаа та нар өөрсдөө уулзаад тохироод ир гэхэд: “Хот тохижилтын газар”-тай тухайн иргэн хувийн хэвшил маань гэрээгээ байгуулаад 30 сая төгрөгөөр хувийн хөрөнгөөр 1500 биш шүү 360 м2 газар дээр 30 сая төгрөг гаргаад нийтийн бие засах 00 бариад өгье. Дараа нь хот тохижилтын газарт хүлээлгэж өгөөд үндсэн хөрөнгөд нь бүртгүүлчихье. Тэгээд та нар нэг хүнийг ажлын байраар хангаад ард иргэддээ үйлчлүүлээд яв гэсэн гэрээ хийгээд ирсэн байсан. Зөвхөн гэрээнээс гадна газрын төлбөр төлөх асуудлууд байх талаар нарийн судлаад хууль журамдаа нийцүүлээрэй гэдэг зүйлийг хэлсэн.  Та бүхэн энэ сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс авто вокзал нүдэн дээр тэр бүтээн байгуулалт хийгдсэн энэ талаар сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Мөн адил хот тохижилтын газартай байгуулсан энэ гэрээнд нь би оролцож гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Нийт 30 сая төгрөгийн 10 м2 талбай бүхий нийтийн 00-ыг барьж байгуулна гэсэн 2 байгууллагын байгуулсан гэрээ байгаа.  Энэ гэрээнүүд “Хот тохижилтын газар” болон тухайн хувийн хэвшил буюу иргэн дээр байсан. Над дээр танилцуулагдаж байсан учраас магадгүй мэдүүлэг өгсөн зарим хүмүүс энэ талаар ойлголтгүй байсныг үгүйсгэхгүй.  Мөн адилхан өмнөх кэйстэйгээ адилхан. Манай эрх зүйн мэргэжилтэн, газрын даамлуудтайгаа буцаж ярилцсан. Нийтийн бие засах 00-ыг нь бариулъя гэтэл дуудлага худалдаа явуулсан компаниудтайгаа зэрэг хавсралтаар захирамж гаргасан өөрөө алдаа байсан байна тул энийг залруулъя гэдэг 2 шийдэлд хүрсэн. Мөн МУЗЗНДНТУтХ-ийн 66.3, Газрын тухай хуулийн 39.1-д заасныг үндэслээд өөрийнхөө хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд *******тай холбоотой газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Захиргааны акт гаргаад захирамжийн биелэлтийг хэрэгжихээс нь урьдчилан сэргийлж өөрөө хүчингүй болгосон.  Нэгэнт 1500 м2 дээр бүтээн байгуулалт хийгдээд дуудлага худалдаа явах боломжгүй болчихсон бол 360 м2 дээр нь төсөл шалгаруулах зарчмаар газар олгоё гэсэн энэ нь бас процессын алдаатай юм байна гэдэг асуудал үүссэн. Тэгвэл дахиад эхнээсээ яв гэсэн.  Дахиад 2023 оны 5 сарын 30-нд Сумын ИТХ хуралдаад 1500 м2, 360 м2 болохгүй тул 354 м2 дуудлага худалдаанд оруул гэдэг үүргийг олонхын шийдвэрээр надад өгсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ тогтоол батлагдаад 10 сард Засаг даргын орлогчийн захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа энэ 354 м2 дээр явагдсан гэсэн үг. Гэтэл энэ захирамж нэг болон түүнээс дээш оролцогчтой байх ёстой гэдгээрээ мөн хүчингүй болсон. Ингээд дахиад 2023 оны 12 сард 354 м2 дээр иргэдийн хурлын тогтоолыг биелүүлэх гэж ажлын хэсэг байгуулаад дуудлага худалдаа явуулах захирамж гаргасан. Энэ газар маань бас нэлээн саад бэрхшээлийг туулсан. Энэ асуудал дээр одоо эзэмшиж байгаа иргэн ******* нь оролцох хүсэлтээ илэрхийлээд дэнчин буюу мөнгөө тушаагаад өргөдлөө өгч байсныг хавсаргасан. Ингээд энэ болсон процессыг өөрөө асуудлын дагуу шалгаад үзэхээр энэ 354  м2  газар дээр *******, *******, *******, ******* 4 иргэн өрсөлдсөн байдаг юм байна лээ.  Анх гомдол гаргаад байгаа ******* маань хүртэл өөрөө өрсөлдсөн байгаа нь хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа юм. Ингээд үнэ хаялцаж ******* ******* гэдэг хүн нь 533,000 төгрөгөөр ялчихсан байгаа. 4 хүн өрсөлдөөд нэгэнт ялалт байгуулаад ороод ирсэн учраас газрын даамал гэрээ байгуулсан. Гэрээнийх нь дагуу  дэнчингийнхээ мөнгийг хасаад үлдсэн 504,000 төгрөгөө тушаагаад эрх нь баталгаажсан. Нэгэнт эрх нь баталгаажсан учраас мөн адил газар эзэмшүүлэх захирамжийг сүүлд 2023 оны 12 сарын 19-д М.******* эзэмшүүлсэн байгаа. Энэ нь тогтоол танилцуулснаас хойш 10 сарын дараах үйл явц болж байгаа юм. Энэ танилцуулга дээр байгаа зургийг харвал үүсээд байгаа маргаантай асуудал харагдана. Авто машины зогсоол дээр нэлээн хөл хөдөлгөөн бий болсон харагдаж байна. Баруун талын хаалга нь дэлгүүрийн үйлчилгээний төвийн хаалга.  Дөрвөлжин улаанаар тэмдэглэсэн нь миний яриад байгаа гэрээгээр хүлээсэн нийтийн бие засах 00-ын асуудал. Энэ 00 хийгдээд дуусчихсан ашиглалтад орчихсон. Одоо та нар суманд нийтийн бие засах газраа өгөх хэрэгтэй байна гэхээр “...Үгүй ээ та нар эргэж буцсан маш олон шийдвэр гаргаад юун бид нарт давуу байдал бий болгох сөрөг байдал бий болгоод бид нарын үйл ажиллагааг 1,2 жилээр хохироосон, Одоо бид нар өөрийнхөө хөрөнгөөр барьчихсан бие засах газраа та нарт өгдөг юм бэ”, Хоёрдугаарт нь бид нар тэр дуудлага худалдаанд 4 хүнтэй өрсөлдөж 533,000 төгрөгөөр ялаад авчихсан...” гэдэг тайлбарыг өгдөг. Тэгээд энэ бие засах газар төрд ч очоогүй, хувийн хэвшил нь ч ажиллуулаагүй царцчихсан байгаа юм. Өнөөдөр гэхэд энэ зогсоол дээр байгаа иргэд маань модон дамнуурга дээр гүүрээр гараад гадаа бие засаад  байж байгаа. Ингээд ер нь бол миний сумын Засаг даргын хувьд хэрэгжүүлж чадаагүй хамгийн эмзэг сэдэв маань болсон.  Өнөөдөр хүртэл жолооч нараасаа санаа зовдог асуудал.  Гуравдугаар асуудал нь “*******” компанид газар олгосон асуудал. Прокурорын тогтоол дээр маш тодорхой дурдсан байна лээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын хэмжээг 4200 м2 байхад нь 15000 м2 болгоод нэмэгдүүлчихсэн байна гэж байгаа юм. Энэ дээр тухайн үед прокурорт маань яг ингээд цаасан дээр харахад андуурах зүйлүүд байсан юм байна лээ. Энэ дээр эндүүрэл явагдсан байна лээ. Иргэдийн хурлын тогтоолын хавсралтын жагсаалт 22 дээр нь ******* 4 дүгээр баг журмын хашаанаас зүүн хойд талд 4200 м2 Хөдөө аж ахуйн барилга байгууламж гэж байгаа. Тэгвэл хавсралтын жагсаалт 35 дээр нь ******* 4 дүгээр баг журмын хашаанаас зүүн хойд талд 15,000 метр квадрат гэж байгаа. Газрын нэршил нь ижилхэн болохоор хүмүүс андуурсан тохиолдол байгаа. ******* ******* дүгээр баг журмын хашаанаас зүүн хойд талд нэг нь 4200 м2, нөгөө нь 15,000 м2 гэдэг нь тусдаа 22,35 жагсаалт дээр байгаа.  Сумын ИТХ-ын тогтоолоор гарсан жагсаалт шүү.  Миний бие харин бүр энэ хавсралтын 35 жагсаалт дээр байгаа 15,000 м2 газрын санал хураалт дээр иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар санал өгч оролцоогүй байдаг юм. Тэр нь дуу хураагуур болон иргэдийн хурлын тэмдэглэл дээр байгааг иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулж авсан. Энэ 35 дугаар жагсаалт дээр санал хураалтад оролцохгүй гэж хэлээд гараад явчихсан байгаа.  Энэ бас албан тоотоор нотлогдож байгаа.  Нэгэнт сумын ИТХ-ын тогтоол гарсан учраас миний бие ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Ажлын хэсэгт холбогдох бүх талын мэргэжилтнүүдийг оруулсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагаанд миний бие хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар оролцдоггүй энэ үйл ажиллагааг зохион байгуулаад яв гээд эхлэх шийдвэрийг нь гаргаж өгдөг.  Засаг даргын орлогчоор ажил ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ингээд ******* сумын Засаг даргын тамгын газар, ******* захирагчийн алба гэсэн албан ёсны фейсбүүк хуудсаар  зар тавигдаж 06 сарын 27-нд  14 цагаас газрын дуудлага худалдаа зохион байгуулагдана. Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа бүх иргэн нээлттэйгээр оролцох боломжтой зар тавьсан. Энэ зар дээрээ 22 нэгж талбарыг эхний ээлжийн дуудлага худалдаа явуулсан.  Энэний 19-д нь хэмжээг нэмэгдүүлсэн гээд байгаа ******* ******* дүгээр баг журмын хашаанаас зүүн хойд талд 4200 м2 газар тавигдсан.  Жагсаалтын 22-т дээр нь ******* 4 дүгээр баг  журмын хашаанаас зүүн хойд талд 15000 м2 нь тавигдсан. Бүх иргэдэд нээлттэй байсан зарыг би тухайн үеийнх нь постноос татаж авчраад та бүхэнд танилцуулж байна.  Прокурор маань энэ дээр анхаарал хандуулаад өгөөрэй.  Жагсаалтын 19-д байгаа 4200 м2 газар тэр доод талын дөрвөлжин улаан, жагсаалтын 22-т байгаа 15,000 м2 нь дээд талын дөрвөлжин улаанаар тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр газар дээр хэн ч өрсөлдөх боломжтой нэг ёсондоо хоёр тусдаа ойлголт гэдгийг би тухайн үеийн тавигдсан зар дээрээс харуулж байна. ******* аймагт дуудлага газрын дуудлага худалдааны үнэ тодорхойлох аргачлал гэж байдаг. Манайх бусад сумд багтдаг. Үүн дээр хөдөө аж ахуйн зориулалттай газар 1 м2 нь 480 төгрөгөөр тооцдог. Саяын 4,200 болон 15,000 м2 газрын үнэ мөн адилхан 480 төгрөгөөр тооцогддог гэсэн үг.  Яллах дүгнэлт дээр ямар алдаа байна гэхээр 7,200,000 төгрөгөөр ялсан байна гээд байгаа. 7,200,000 гэдэг нь 15,000  м2-ыг 480 төгрөгөөр үржүүлээд анх дуудаж эхлэх үнэ нь байгаа юм. Үнэ өсгөөгүй ялсан мэтээр харуулаад байгааг би бас буруу гэж үзэж байгаа юм.  7,200,000 төгрөгийнхөө 10 хувь буюу 720,000 төгрөгийг нь дэнчинг энэ компани архивд тушаасан баримт нь хадгалагдчихсан байна. Тусад нь ойлголтыг өгөхийн тулд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 35 дугаарт тусгагдсан үхрийн фермийн зориулалттай 15,000 м2 газрын дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийг та бүхэнд бичмэл болон гар хэлбэрээр үзүүлж байна.  22 нэгж талбар дээр дуудлага худалдаа явагдсанаас 14 нь хүчинтэй явагдаж, 8 нь хоёр болон түүнээс дээш оролцогч ороогүй гэдэг шалтгаанаар цуцлагдсан. 22 дугаар жагсаалт дээр 2 иргэн өрсөлдөөд 7,700,000 төгрөгөөр ялсан байна гэсэн хурлын тэмдэглэл байгаа. Тэгвэл андуурагдаад байгаа 4,500 м2 буюу жагсаалтын 22-т тусгагдсан газрын дуудлага худалдаа маань 2022  оны 11 сарын 04-нд дуудлага худалдаа явагдсан байгаа юм. Тэр дээр ******* гэдэг хүнийг төлөөлж *******, ******* гэдэг 2 хүн өрсөлдөөд 3,400,000 төгрөгөөр ******* нь ялалт байгуулсан байгаа нь мөн хурлын тэмдэглэл дээр байгаа. 2 тусдаа асуудал байгаа юм. 15,000 м2 талбай дээр ялсан ******* компани нь газрын даамалтай гэрээгээ байгуулсан. Мөн 4,200 м2 дээр ялсан компани нь тусдаа 11 сард газрын даамалтайгаа гэрээгээ байгуулчихсан. Төрийн санд ******* компани 7,700,000 төгрөгөөр өрсөлдөөд ялсан баримт болон 4,200 м2 газар дээр ******* гэдэг хүн 3,400,000 төгрөгөөр ялсан баримт төрийн сангаас авсан баримт нь энэ байна. 7,200,000 төгрөг газрын үнэ биш шүү. Ингээд тус 2 компани нь хуулийн дагуу эзэмшээд явж байгаа. Төгсгөлд нь гэж хэлэхэд миний үндсэн үүрэг тогтоолын хэрэгжилтийг хангах, хоёрдугаарт түрүүн хэлсэн энэ сум орон нутгийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ байгалийн жам ёсны эрх, орчин нөхцөлийг сайжруулах үндсэн үүргийн хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох гэж чадан ядан ажилласан цаг хугацаа байгаа юм.  Урьд өмнө нь яг энэ газрын дуудлага худалдаа суманд огтоосоо хийгдэж байгаагүй юм байна лээ. Би өөрөө бас байгаль орчны мэргэжилтэй хүн. Газар эзэмшиж байгаа хүмүүс бүгдээрээ ямар нэгэн байдлаар эзэмшээд үйл ажиллагаа явуулж байгаа. Манай мэргэжилтнүүдийн хувьд практик огт байхгүй байсан. Тухайн үед процессын алдаанууд гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг сумын Засаг дарга миний бие гаргаж байгаа учраас мэргэжилтнүүд рүүгээ нялзаах юм тухайн үед байгаагүй. Магадгүй энэ яллагдагчаар татсан тогтоол гарахаас өмнө надаас мэдүүлэг, тайлбар мөрдөгч маань авсан бол би энэ бүгдийг хэлж өгөөд нотлох баримтуудыг гаргаж өгөөд асуудал нааштайгаар эргэх байсныг үгүйсгэхгүй. 

Энэ захирамжаар бусдад ямар нэгэн давуу байдал үүсээгүй. Ялангуяа бүр сөрөг байдал үүсгээд бизнесийн байгууллагуудыг бас хохироочихсон байхыг үгүйсгэхгүй.  Өөртөө давуу байдал ашиг хонжоо бий болгоогүй гэдгийг бол чин шударгаар хэлэх байна. Энэ захирамжийг би захиргааны акт гэж үзэж байгаа.  Магадгүй захиргааны хэрэг байхыг үгүйсгэхгүй. Захиргааны акт гаргаад энийгээ өөрийнхөө хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөрчлүүдээ 4 сарын өмнө нь арилгаад явсан.  Эрхэм шүүгч, прокурор та бүхэн маань миний энэ анхны сэдлийг маань харгалзан үзэж зөв шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна.  Ямарваа нэгэн эрүүгийн хэрэг гэдэг бол шунахайн сэдэлтэй байх ёстой гэж би ойлгож байгаа.  Магадгүй хуулийн хүн биш учраас сайн мэдэхгүй байна.  Сум орон нутагтаа бүтээн байгуулалтыг бол хийсэн гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын зөвлөх  ******* би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удиртгал болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох ******* овогт **************од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. “...Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг зөрчиж ******* аймгийн ******* сумын ИТХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 05 дугаар тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлүүлэхээр заасан газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 2022 оны 09 сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/181 захирамж гаргаж ******* аймгийн ******* сумын ******* 4 дүгээр баг *******-ийн төрийн өмчит хувьцаат компанийн зүүн талд залгаа байршилтай хоёр хэсэг нийт 2800 м2 газрыг иргэн *******, ******* аймгийн ******* сумын ******* *******дүгээр баг ******* дугаар байрны зүүн талд байршилтай 360 м2 газрыг М.******* тус тус үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж давуу байдал бий болгосон. Мөн ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 05 дугаартай тогтоолын хавсралтаар ******* ******* дүгээр баг журмын хашаанаас зүүн хойд талд байршилтай 4200 м2 хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад Засаг даргын 2022 оны 5 сарын 11-ний өдрийн газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай А/86 дугаартай захирамжаар тухайн газрын хэмжээг 1500 м2 болгон нэмэгдүүлэн дуудлага худалдаа явуулж шийдвэрлэж улмаар өөрийн эхнэр Э.*******ийг үүсгэн байгуулж хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг ******* ХХК-ийг төлөөлүүлж засаг даргын жолоочоор ажилладаг садангийн хүн болох *******ыг дуудлага худалдаанд оролцуулж 7,200,000 төгрөгөөр худалдаж авахаар ялалт байгуулж 2022 оны 09 сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/181 дугаартай захирамжаар 14,986 м2 газрыг хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар ******* компанид эзэмшүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан газар зохион байгуулалт геодези газар зүйн газраас гаргасан *******од олгох 2800 м2 газар буюу нэгж талбарын 4313001835 дугаартай мэдээлэл, Газар зохион байгуулалтын геодези газар зүйн газраас гаргасан ******* олгох газар буюу нэгж талбарын 4313005908 дугаартай мэдээлэл, Газар зохион байгуулалт газар зүйн газраас гаргасан худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор ******* ******* сумын ******* дүгээр баг зэрэг мэдээлэлд тусгагдсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нэгж талбарын мэдээлэл, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/181 дугаартай захирамж, түүний хавсралт, ******* сумын ИТХ-ын 2022 оны 11 сарын 19-ний өдрийн сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 05 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, ******* сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/96 дугаартай засаг даргын захирамж, захирамжийн хавсралт, ******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын иргэний иргэний танхимд 2022 оны 06  сарын 27-ны 14 цагт газрын дуудлага худалдаа зохион байгуулсан, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны тэмдэглэл,  *******ын Сумын Засаг даргын 2022 онд оны 09 сарын 07-ны өдрийн А/181 дугаартай захирамжийг үндэслэн гаргасан 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газрын гэрчилгээ,  *******оос гаргасан газар олгуулах тухай хүсэлт,  Газрын даамал ******* ялагчийг төлөөлсөн *******той байгуулсан гэрээ, *******оос төлбөр төлсөн баримт, М.******* ******* аймгийн ******* сумын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181 дугаартай захирамжийг үндэслэн 30 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн 4313005908 дугаартай газрын нэгжийн талбарын гэрчилгээний хуулбар,  *******гаас дуудлага худалдаанд оролцох хүсэлт, *******гаас гаргасан 2022 оны 10 сарын 20-ны өдрийн газар эзэмших хүсэлт, ******* сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл хэлэлцсэн ИТХ-ын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл, Гэрч Л.*******, *******, *******, *******, *******, ******* , Энхбаяр, *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлд заасан “...эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн а-д нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох гүйцэтгэх захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон байнга буюу түр хугацаагаар цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ, Монгол Улсын Үдсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “... Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “...Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагч нь үндсэн хууль бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана хэмээн заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх үүргийг тодорхойлсноос гадна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийнхээ дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдалд олгох, албан тушаалынхаа байдлыг эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусдад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж хуульчилсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “...нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно, Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд хамаарна, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1  дэх заалтад зааснаар “...Бүх шатны засаг дарга нийтийн албан тушаалтанд хамаарна гэж тус тус хуульчилсан.  Шүүгдэгч *******ыг ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 27-ны өдрийн Б/66 дугаартай захирамжаар ******* аймгийн ******* сумын Засаг даргаар томилсон байна.  Сумын засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу улс төрийн албан тушаалтанд хамаарч байх тул шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдож байна.  Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх итгэл, олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусдад хор уршиг учруулдаг онцлогтой юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан урвуулан ашиглах гэж үүрэг ,албан тушаалын байдлаа эрх мэдэл, албан тушаалын эрх ашгийн эсрэг эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.  Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.1-д “... давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болж буй эдийн болон эдийн бус ашиг ашигтай байдлыг ойлгоно гэж тодорхойлсон.

Нийтийн албанд нийтийн  болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, Мөн хуулийн 3.1.5-д “...хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, Мөн хуулийн "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг; 3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг...” ойлгоно гэж тус тус хуульчилсан байна.  Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар ******* нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэж заасныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 33 дугаар зүйлийн 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, *******бөрт зориулж олгоно тус тус зөрчсөний улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгон ******* аймгийн ******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Газрын тухай хуулийг зөрчиж давуу байдал олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: Улсын яллагчийн зүгээс 3 агуулгаар буюу 2 иргэн 1 хуулийн этгээдэд газар олгосон асуудлаар гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн.  Энэ дээр дараах хэдэн зүйлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар байна. Нэгдүгээрт ******* ХХК-д 15,000 м2 газар олгосон асуудал байгаа. Энэ нь гэмт хэргийн товч утга дээр гарч байгаа шиг 4200 метр квадратыг 15,000 болгож нэмэгдүүлсэн асуудал байхгүй. Үүгээрээ давуу байдал олгож авсан гэдэг дүгнэлтийг улсын яллагчаас өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ 2 өөр тусдаа газар. Газрын төлөвлөгөө дээр ч тэр, ИТХ-ын протокол дээр ч тэр мөн адилхан 2 тусдаа газар орж ирсэн байгаа. Гол нь байршлын хувьд журмын хашааны зүүн хойд хэсэг гэдэг дурдагдсан болохоор энэ дээр талбайг нэмэгдүүлчихсэн байна гэдэг агуулгаар ойлгочихсон юм болов уу гэж үзэж байгаа юм. Дараагийн дугаарт 4200 м2 газар дээр тухайн үед дуудлага худалдаагаар ялагч тодроогүй. Энэ яллагч тухайн оны сүүлээр тодорсон. Энэ байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа учраас 15,000 м2 болоод нэмэгдүүлсэн асуудал огтоосоо байхгүй. Энэ бол буруу дүгнэлт хийгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн “*******” компанитай холбоотой асуудал дээр газрын дуудлага худалдаа нь бол хууль ёсны явсан уу гэвэл явсан. Үүнийг ч мөн гэрчүүд адилхан мэдүүлж байгаа. *******ын хувьд ч гэсэн мэдүүлж байгаа. Учир нь тухайн сум орон нутгийн төлөвлөгөөнд анхнаасаа ИТХ-ын тогтоолоор батлахад яг энэ асуудал дээр ******* өөрөө оролцоогүй байдаг.  Энэ нь маш тодорхой баримтаар харагдаж байгаа.  Хоёрдугаарт дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг л байгуулж захирамж гаргасан болохоос биш тухайн дуудлага худалдааны асуудал дээр удирдан зохион байгуулаагүй буюу ******* байгаагүй. Засаг даргын орлогч  ажлын хэсгийн захирамжаар батлаад явуулсан.  Тэр хурлын тэмдэглэлийг нэр бүхий гэрчүүд *******сөн талаар мэдүүлэг өгчихсөн байгаа.  *******ын хувьд яг энэ асуудал дээр огт оролцоогүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Гуравдугаарт нь 15,000 м2 газар яагаад энэ сум орон нутгийн төлөвлөгөөнд тусгагдах болов гэдэг асуудал яригдаж эхэлж байгаа.  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 2022 оны 01 сарын 19-д гарсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг 2022 оны 2 сард хаагдсан. Тухайн нөхцөл байдал дээр шалгагдаж явж байгаа асуудал дээр зөрчлийн дутагдлыг арилгахгүй байх үүрэг чиглэлийг тухай бүрд нь эрх бүхий албан тушаалтнууд өгч байсан гэдэг нь бол харагдаж байгаа. Сум орон нутаг өмнө нь газар олгохдоо дуудлага худалдаа хийгдэж байгаагүй буюу Газрын тухай хуульд заасан хуульд нийцсэн ажиллагаа явагдаж байгаагүй. Энийг нэг ёсондоо хуулийн хүрээнд, хууль ёсны болгоё. Хоёрдугаарт яг энэ дуудлага худалдаа явагдсанаар сум орон нутгийн төсөв хөрөнгө тодорхой хэмжээнд нэмэгдэх юм байна гэдэг агуулгаар, Гуравдугаарт тодорхой хэмжээнд нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс сум орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, таатай орчин нөхцөл бүрдүүлэх, сумын үндсэн хөрөнгө нэмэгдэх асуудлаар санал тавиад ирж байгааг хуулийн хүрээнд төсөл сонгон шалгаруулалт гэдэг асуудал байж болох юм байна гэдэг агуулгаар энэ шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Урьд нь энэ асуудал гарч байгаагүй учраас ийм асуудлуудыг зохион байгуулахад алдаа дутагдал гарсан уу гэвэл гарсан. Энэ бол захиргааны зөрчлийн асуудал гарсан. Тэрнээс биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж хэлнэ. Мөн Газрын тухай хуулийн 33.1.2-т дуудлага худалдаа зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын асуудал нь нэг хуулийн таслалын 2 талд байгаа зохицуулалт байгаа. Нэг захирамжаар гаргаж болохгүй гэсэн асуудал бас байхгүй. 2 тусдаа захирамжаар гаргах ёстой гэсэн зохицуулалт ч байхгүй. Нэг ёсондоо нэг хуулийн заалт дотор байгаа агуулга бүхий хуулийн зохицуулалтыг захирамж дээр албажуулаад гаргаж байгаа л асуудал. Сумын Засаг даргын бүрэн эрхийн хэмжээний асуудал. Сумын Засаг дарга өөрөө ИТХ-аас батлагдсан тогтоол шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Эрх байхгүй. Нэг ёсондоо сумын иргэдийн нийт эрх ашгийг хамгаалж байгаа гэдэг үүднээс энийг биелүүлэх үүрэг хүлээдэг эрх бүхий субъект. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас харахад яах аргагүй хуулийн дагуу явагджээ. Яагаад гэвэл хуулийн дагуу явуул гэдэг шаардлагыг Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгаад прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг нь хаагаад тодорхой эрх бүхий албан тушаалтан буюу Зөрчлийн хуулиараа арга хэмжээ аваад албан даалгавар өгчихсөн байгаа юм. Энэ асуудлаа хуульд нийцүүл эргээд надад мэдэгдээрэй. Үгүй бол Шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар албадаж хэрэгжүүлнэ шүү гэдэг асуудлыг тавьсан. Хэрвээ энэ асуудал яригдаагүй байсан бол магадгүй өнөөдөр ******* гэж хүн энэ шүүхийн танхимд зогсож байх уу? Үгүй юу гэдэг асуудал яригдана гэж бодож байна. Яг энэ асуудал дээр хэрэгт ашиг сонирхлын үнэхээр зөрчилтэй ******* гэж хүн гэрчээр мэдүүлэг өгчихсөн. *******той уулзаж удаа дараа газрын асуудлаар хандаж байсан, хэд хэдэн газрын дуудлага худалдаан дээр орж гараад л явж л байдаг хүн. Сүүлд 360 м2 газар дээр ******* гэж хүн мөн л орсон байсан. Нэг ёсондоо ашиг сонирхлын тодорхой зөрчилтэй өс хонзон агуулдаг юм уу мэдэхгүй, ямар ч байсан тодорхой хэмжээний субьектив зорилготойгоор ингэж хандаж байгаа асуудлууд харагдаж байгаа юм. Тэгэхээр үүрэг даалгавар болгосны дагуу хэрэгжүүлж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулах уу гэдэг асуудал яригдана. Гэмт хэргийн шинжийн субьектив санаа зорилго ашиг харж хийгдсэн байх ёстой байдаг. Гэтэл тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эрх бүхий албан тушаалтнуудаас нь үүрэг өгч хэрэгжүүлсэн байгаа асуудал дээр энэ субьектив санаа зорилго харагдахгүй байна гэж үзэж байна. Дараагийн дугаарт: Хоёр иргэнд газар олгосон асуудал буюу иргэн *******, ******* нартай холбоотой асуудал байгаа.  Энэ асуудал дээр мөн төсөл сонгон шалгаруулах гэдэг асуудал яригдаж байгаа.  Энэ төсөл нь *******а байгаа юм бэ гэдэг асуудлууд яригддаг. Гэтэл энэ дээр нийгмийн хариуцлагын гэрээг  Хот тохижилтын газартай байгуулчихсан. Тодорхой баримтууд нь хэрэгт авагдчихсан байгаа. Ямар санал дүгнэлтүүд явагдаад ямар эрх бүхий албан тушаалтнууд оролцоод явж байсныг ******* гэрчээр тодорхой мэдүүлсэн.  *******, ******* нарын зүгээс Нэгдүгээрт энэ зогсоол дээр сум орон нутагт байхгүй тул нийтийн бие засах газрыг өөрийнхөө хөрөнгөөр байгуулаад сумын өмч хөрөнгөд өгье өө гэдэг асуудлуудыг тавьсан. Энэ дээр тухайн 1500 метр квадрат газрын зураг төсөл нь дэд бүтцийн асуудлаас улбаалаад өөрчлөлт гарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 354 м2 газрын асуудал яригддаг. Энэ дээр авто зогсоол нүүлгэн шилжүүлэлт хийгдэж байгаа учраас мэдээжийн хэрэг зогсоолыг дагасан үйлчилгээний газрууд үүсэж хүмүүсийн авто зогсоолоор үйлчлүүлэх асуудлууд яригдана. Хоёрдугаарт авто зогсоолын хажууд нийтийн бие засах газар байхгүй бол Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх яригдана. Тэгэхээр энэ саналыг тавьснаар аль аль тал хүлээж аваад төсөл гэдэг байдлаар хүлээж авч байгаа юм. Тэгэхдээ нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хийгдэж байгаа учраас сумын орон нутгийн өмч хөрөнгөөр бүртгэгдэх бүрэн дүүрэн боломжтой. Монгол Улсад 330 сумын Засаг дарга нар бүх аж ахуйн нэгжүүд дээр нийгмийн хариуцлагын гэрээ хийгддэг. Энэ бол бодит үнэн. Ашигт малтмалын тухай хуулийн лицензтэй хуулийн этгээдүүдээс гадна хийгддэг асуудлууд. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө иргэн хуулийн этгээдийн өөрсдийнх нь тавьж байгаа санал санаачилгын хүрээнд хийгдэж байгаа асуудлууд байдаг. Тэгэхээр ******* олгоод байгаа 360 м2-ын асуудал бол мэдээж хэрэг сум орон нутгийн хөгжил цэцэглэлт,  иргэдийн эрүүл аюулгүй орчинд асуудал яригдаж байгаа. Тэрнээс биш ******* гэж хүний хувийн ашиг сонирхол,  бусдад давуу байдал олгочихъё, ******* л олгочихъё гэдэг санаа зорилго байгаагүй. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэхээр *******гаас өөр хүн ийм төсөл хэрэгжүүлье гэдэг санал санаачилга гаргаж ирээгүй гэсэн үг. Мэдээж хэрэг 20******* оны 10 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Засгийн Газрын тогтоолын асуудал яригдах л байх. Гэхдээ энэ дээр иргэдийн тэгш эрхийн байдлыг хангая, мөн иргэдээс хэн санал санаачилга гаргасан тэр нөхцөл байдлыг харгалзсан. Энэ газрын асуудал сумын орон нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан уу гэвэл тусгагдчихсан хууль болоод журамдаа нийцчихсэн асуудал байгаа гэсэн үг.  Тэгэхээр энэ эрхийнхээ хүрээнд *******гаас өөр хүн байхгүй бол энийг ******* л хэрэгжүүлнэ гэдэг асуудал байгаа гэсэн үг. Үнийн саналаа өөрөө тавиад ороод ирж байгаа асуудал байгаа. Хоёрдугаарт *******ын 2800 м2 газрын асуудал яригдаж байгаа.  Энэ дээр бас л хот тохижилтын газар хашаа, граж бариад өгье. Төрийн үйлчилгээнд явж байгаа автомашинууд байрлах газаргүй, үүнийг хийх сум орон нутгийн төсөв хөрөнгийн асуудлууд байдаггүй учраас мөн л энийг *******гийн адилаар хүлээж авсан асуудал. Мөн энэ асуудал улсын яллагчийн ярьсанчлан сумын ИТХ-ын газрын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдчихсан байгаа гэдгийг давхар хэлмээр байна.  Үүний үндсэн дээр нэг захирамж гаргасан нь өнөөдөр алдаа болоод бусдад хардлага төрүүлээд байна. Бид нарт дуудлага худалдаагаар өгчхөөд бусдад нь  зүгээр өгөөд байдаг юм байна гэдэг хардлага төрүүлээд гомдол санал шалгалтын асуудал явагдаад байгаа. 

Мөн түүнчлэн захирамжуудаа Сумын засаг даргын бүрэн эрхийнхээ хэмжээнд хүчингүй болгочихсон.  Ялангуяа *******ын асуудлыг 2022 оны 09 сард хүчингүй болгочихсон. *******гийн асуудлыг 2023 оны 04 сард хүчингүй болгосон. Энэ эрүүгийн хэрэг биш захиргааны зөрчил. *******ын олгосон захирамжийн асуудлаар тухайн хүмүүс газрыг эзэмшиж ашиглаад яг үйл ажиллагаа явуулаад хөрөнгө мөнгө босгосон, хууль зөрчсөн асуудлууд үүсээгүй. 360 м2 газрын асуудал нь газрын зохион байгуулалтын нэгдсэн программ дээр бүртгэгдэх боломжгүй алдаа заагаад бүртгэгдээгүй. Тэгэхээр зөрчлийг гэмт хэргийн шинжтэй асуудлаар оруулж ирсэн байна гэж үзэж байна. Нөгөөтээгүүр энэ 3 асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2-т заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн санаа зорилго, гэмт хэргийн шинж бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа. Өөртөө болон бусдад давуу байдал олох гээд байгаа, ашиг хонжоо олох гээд байгаа тодорхой хэмжээний зүйл байх ёстой. Гэтэл *******ын гаргасан захирамж гаргаж байгаа асуудал нь Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх,  хоёрдугаарт сумын үндсэн хөрөнгө нэмэгдэх боломж бололцоотой, бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд нэмэртэй юм байна гэдэг санаа зорилгоор хийгдэж байгаа болохоос биш *******, *******од, ******* ХХК-д давуу байдал бий болгоод байгаа асуудал бол биш. Тийм учраас энэ *******од холбогдох хэрэг бол гэмт хэргийн шинжгүй гэдэг нь бүхэлдээ харагдаж байгаа. Мөн ******* ХХК-тай холбоотой асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4-д заасан урьд нь хэрэг хянан шийдвэрлэгдээд хүчин төгөлдөр болчихсон тогтоол дээр дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажиллагаа байгаа. Тийм учраас хууль зөрчсөн болоод гэмт хэргийн шинжгүй энэ асуудлуудаар хэргийг хэрэгсэхгүй болгож *******ын үйлдлийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: *******ыг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж гэм буруугийн талаарх өмгөөллийнхөө дүгнэлтийг хэлье. ******* өмгөөлөгч тодорхой хэлсэн учраас давхардуулахгүйгээр дүгнэлтээ хэлье. Нэгдүгээрт 1500 м2 газар дээр 2022 оны 01 сарын 26-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай тогтоол хүчин төгөлдөр байгаа нь хавтаст хэрэгт авагдсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт шинжлэн судлах явцад шинжлэн судалсан. Энэ тогтоол хүчинтэй байж байхад хэрэг бүртгэлтийг хэргийг нээгээд яллагдагчаар татаад явчихсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, эсхүл мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлж болно...” гэсэн хуулийн заалтыг зөрччихөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол байхад тэр тогтоолыг хүчингүй болгоогүй мөртөө дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна. Хоёрдугаарт нь өмнөх хэрэг бүртгэлийн тогтоолоос дараагийн хэрэг бүртгэлтийн тогтоол буюу яллагдагчаар татаж байгаа дүгнэлтэд шүүгдэгч *******ыг 4200 метр квадрат газрыг хөдөө аж ахуй барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад 15,000 м2 болгон нэмэгдүүлж дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж буруутгаад байгаа юм. Сая шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг шинжлэн судлахад энэ 4200 м2, 15000 м2 газрыг анх ИТХ-ын 2022 оны 01 сарын 19-ий өдрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь байсан 2 газар. Тодруулбал: Журмын хашааны зүүн талын 4200 м2 жагсаалтын 22-т, 15000 м2 жагсаалтын 35-д байсан. Мөн энэ өдрийн 05 дугаартай ИТХ-ын тогтоолын хавсралтад анхнаасаа байсан тогтоол. Тэгэхээр ИТХ тогтоол гаргаж дуудлага худалдаанд 15,000 м2-ыг гаргасан болохоос прокурорын яллах дүгнэлтэд бичсэн шиг ******* буюу Засаг дарга 4200 м2-ыг 15,000 м2 болгоод дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн асуудал ерөөсөө байхгүй. Мөн дуудлага худалдаа болох зар интернэтэд нийтэд тавигдсан. Энэ зарын 19-д нь 4200 м2 газар орсон жагсаалтын дэс дарааллын хувьд байр нь өөрчлөгдчихөж байгаа юм. Үхрийн ферм буюу 1500 м2 нь 22-дахь жагсаалт дээр гарсан байгаа юм. Тэгэхээр ИТХ-ын тогтоол жагсаалтад 22-т байсан 4200 м2 газар энэ зар дээр 22-т ороод ирэнгүүт 4200 м2-ыг 15,000 м2 болж нэмэгдүүлсэн байна гэж яллаж, яллах дүгнэлт оруулж ирж байгаа нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. Тэгэхээр хэрвээ энэ 4200 м2-ыг 15,000 м2 болгож өөрчлөөгүй юм бол *******од ямар ч гэм буруу байхгүй. ИТХ-ын тогтоолоор явагдсан дуудлага худалдаанд оролцож дуудлага худалдааны дэнчин болон дуудлага худалдаанд ялсан мөнгийг төлсөн хуульд нийцсэн процессоор явагдсан. Тэгэхээр энэ 15,000 м2 газар дээр *******ыг буруутгах үндэслэл байхгүй. Ер нь улсын яллагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах шатанд ингэж хэрэгт авагдсан материалыг андуурч яллана гэдэг нь үнэхээр шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй асуудал юм гэдгээ давтаж хэлмээр санагдаж байна. Хоёр дахь асуудал нь ******* болон ******* нарт газар олгосон асуудал байгаа.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, 33.1.2-т зааснаар газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах 2 аргаар явуулна гэдэг. Шүүгдэгч төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулсан гэж ойлгож  хэрэгжүүлсэн гэдэг. Үүнийг хуульд нийцэж байгаа гэдэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д зааснаар “...Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, *******бөрт зориулж олгоно..” гэсэн заалтыг удирдлага болгож байгаа. Төсөл сонгон шалгаруулахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл *******бөрт зориулж олгоно гэж байгаа юм. Гэтэл манай тохиолдолд хувийн хэвшил орж ирсэн. Энэ төсөл улсын төсвийн хөрөнгө оруулалттай дүйцэх юм уу? юу гэж ойлгох вэ гэдэг ойлголт Газрын тухай хуульд байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төрийн өмчийг дараах хэлбэрээр олж авна...” 6.1.4 дэх хэсэгт “...хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө..; 6.1.6 дахь хэсэгт “...төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө...” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмч бий болох хэлбэрийг заагаад өгчихсөн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна...” гэж заасан. Тэгэхээр хандив, зээл, тусламж,  төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон хөрөнгө нь төсвийн хөрөнгө оруулалттай адилтгаж үзнэ гээд хуульд заачихсан. Тэгэхээр нэгэнт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө гэж үзвэл эргээд Газрын тухай хуулиа бариад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлж болохоор байна. Тэгэхээр хувийн хэвшлийн оруулсан хандив тусламжийг улсын төсөвтэй нэгэнт адилтгаж үзэж байгаа юм болбол ******* сумын төвд нийтийн бие засах газар болон Хот тохижилтын газарт хашаа барих энэ асуудлууд нь төсөл хэрэгжүүлээд байна гэж үзэхээр байна. Орон нутагт нийтийн бие засах газар барихаар хандив тусламж авна гэдэг асуудал дээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сумын зуун жилийн ойгоо 1 ч боловсон бие засах газаргүй тэмдэглэж байна гэж шүүмжлэлтэй хандаад байгааг бид нар бүгд мэдэж байна шүү дээ. Гэтэл энэ сум улсын төсвөөс буюу орон нутгийн хөрөнгөөс 1 ч хөрөнгө гаргахгүйгээр 00-той болох боломжтой байсан талаар шүүгдэгч өөрөө хэлж байна шүү дээ. Газрыг дуудлага худалдаагаар оруулаад хоёр дахин нэмэгдүүлээд орохоор 500,000 төгрөгөөр зарагдаж байна.  Харин миний энэ төсөл хэрэгжсэн болбол 30,000,0000 төгрөгийн 00-той болох байсан.  Засаг дарга мянга дахин ашигтай менежмент явуулж байна шүү дээ. Энэ хэний тусын тулд, хэнд давуу байдал олгож байна вэ гэвэл эцсийн эцэст энэ сумын иргэд, суманд л ашигтай нөхцөл байдал бий болгож байна шүү дээ. Үүнийг гэмт хэрэг гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаа нь үнэхээр тохиромжгүй хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээр асуудал байна.  Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд менежмент явуулаад төсөвтөө хөрөнгө оруулахаар нийтийн ахуйн үйлчилгээний хашаатай, нийтийн бие засах газартай болгочихъё гэсэн асуудлыг бусдад болон өөртөө давуу байдал бий болгох зорилготой байсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Хоёрдугаарт гэмт хэрэг гэж тооцохын тулд гэм буруутай үйлдэл байх ёстой. Энэ гэм буруутай үйлдлийн улмаас хор хохирол учирсан байх ёстой. Гэтэл 00-той болгох нийтийн ахуй үйлчилгээний газрыг хашаатай болгох асуудал дээр нийгэмд учирсан хохирол огт байхгүй. Хор хохирол болон гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байхад энийг гэмт хэрэг гэж үзэх нь ямар ч үндэслэл байхгүй. Тодорхой хэлбэл *******ын гаргасан захирамжаар ямар нэгэн хор хохирол нийгэмд учраагүй байна. Иймээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй.  Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй үгүйсгэгдэж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгаж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргаж байна. Мөн бичгээр гаргасан 4 хуудас дүгнэлтээ хэрэгт хавсаргая гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Нотлох баримт шинжлэн судалж шүүхийн хэлэлцүүлгийн үе шат дууссантай холбогдуулаад гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хэлье. Миний үйлчлүүлэгчийг 3 үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Энэ 3 үйлдэл нь гурвуулаа үгүйсгэгдэж байгаа буюу гэмт хэргийн шинжгүй үйлдэл байна гэсэн ерөнхий дүгнэлт эхлээд гарч байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн тухайд ******* аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж байсан. Засаг дарга хүн тухайн сумыг хөгжүүлэх, иргэдийнхээ ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх менежер л байх ёстой. Үйл ажиллагаандаа хамгийн гол баримталдаг хууль нь болбол Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль,  Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль. Мэдээж тухайн сумын ИТХ, болон аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж эргээд иргэдийн хуралдаа тайлангаа тавьж дүгнэлтээ гаргуулж ажилладаг л албан тушаалтан. Энэ 3 үйлдлийг эхнээс нь аваад үзвэл: Нэгдүгээрт ******* гэдэг хүнд 2800 метр квадрат газрыг олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д  заасан өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д зааснаар хэнд ямар байдлаар давуу байдал үүсгээд гэмт хэргийн шинжийг хангаад байна вэ гэдэг дээр анхаарах ёстой. ******* өөрийнхөө тайлбар мэдүүлэг дээр тодорхой ярьсан. *******од газар олгосон асуудал дээр 2022 оны 09 сард төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа гэдэг зарчмын дагуу газар олгоод захирамж гаргаснаа процессын хувьд алдаатай гарчихсан байна гэж үзээд 1 сарын дараа буюу 10 сарын 27-нд хүчингүй болгочихсон. Засаг дарга гаргасан шийдвэрээ үндэслэлгүй буруу байна гэж үзээд хүчингүй болгох эрх нь өөрт нь болон дээд шатын захиргааны байгууллага, захиргааны хэргийн шүүх гэсэн 3 субъектэд хадгалагдаж байгаа. Энэ *******од 2800 м2 газар олгоод байгаа нь өөрөө хууль бус эрүүгийн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрччихлөө гээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гарах үед захирамж нь хүчингүй болчихсон. Нэг ёсондоо ямар ч үр дагавар дагуулаагүй. ******* гэдэг хүнд ч давуу байдал үүсээгүй, ******* Засаг даргад ч давуу байдал үүсээгүй. Захиргааны ерөнхий хууль болон МУЗЗНДНТУтХ-д заасан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө гаргасан шийдвэрийг алдаатай буруу байна гэж үзээд хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлээд захирамжаа хүчингүй болгочхоод байхад нь энийг гэмт хэрэг байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэрэг байна гэж яллагдагчаар татаад байгаа асуудал. Тэгээд шүүх рүү шилжүүлээд өнөөдөр гэм буруугийн асуудал ярьж байгаа нь ямар ч үндэслэл байхгүй. Засаг дарга өөрөө алдаагаа засдаг, захирамжаа гаргаад захирамжаа хүчингүй болгодог энэ эрхийг хэрэгжүүлдэггүй юм бол Засаг дарга байгаад яах юм.  Хүн төгс байх албагүй, бүх зүйлийг чаддаг мэддэг, бүх юм хуулийн дагуу 100 хувь явах ёстой гэсэн шалгуур байхгүй. Хэрвээ алдаа дутагдал гаргасан бол өөрөө засаж залруулаад явах бүрэн боломж нь хуулиар олгогдсон. Тэгэхээр эхний асуудал буюу *******той холбогдолтой асуудал дээр хэнд ямар давуу байдал үүсгээд тэр давуу байдал нь *******а байгаа юм бэ? Яагаад хүчингүй болгочхоод байхад яллагдагчаар татаад яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлээд гэм буруутай гэж үзээд байгаа юм гэдэг асуудал нь маш ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хоёрт ******* 360 метр квадрат газар олгосон нь бас давуу байдал үүсгэсэн гэж байгаа. Энэ нь ямар хүнд давуу байдал үүсгээд байгаа юм бэ? ******* Засаг дарга өөртөө ямар давуу байдал үүсгээд байна гэдэг дээр бас л анхаарах ёстой.  Хоёр өмгөөлөгчийн дүгнэлт дээр хэлсэнчлэн төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг асуудал яригддаг.  Хийе гэсэн хүнд арга нь олддог. Хийхгүй гэсэн хүнд шалтаг нь олддог гэдэг монголын зүйр үг байдаг. Ядуу улсын зовлон л доо. Манай Улсын сумын төсөв ямар байдаг билээ тэр төсвийн мөнгийг заавал шийдүүлэхийг хүлээхийн оронд Засаг даргын хувьд сэтгэл гаргаад энэ нийтийн бие засах газрын асуудлыг ямар байдлаар шийдвэрлэж болохоор байна гэдэг дээр толгойгоо ажиллуулсан байгаа юм. Нийтийн 00-ыг орон нутгийн өмчид авснаараа Засаг даргад болон ******* гэдэг хүнд өөрт нь ямар давуу байдал үүсэх юм. 30 сая төгрөгийн 00-ийг орон нутгийн төсөвт шилжүүлээд өгье гэдэг нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад харин эсрэгээрээ энэ нь ******* хотын иргэдэд давуу байдал үүсгэж байгаа. ******* өмгөөлөгчийн хэлж байгаа 100 жил үнэхээр л бодит байдал шүү дээ. Тэгэхээр энд 360 м2 газрыг олгоод нийтийн 00 бариулснаараа *******од болон ******* гэдэг хүнд ямар давуу байдал үүсээд энийг юугаар тогтоогоод байгаа юм бэ?  гэдгээс нөгөө давуу байдал үүсгэсэн гэдэг асуудал нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Гуравдугаар асуудал нь “*******” ХХК-ийн асуудал. Энэ дээр мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн тодорхой хэмжээний хуульд нийцүүлсэн ажиллагаа хийгээд эргээд албан даалгаврын хариуг ирүүлж ирүүл ээ гэдэг утга агуулгатай албан даалгавар яваад байгаа. Энэ асуудлыг албан даалгаврын хүрээнд хуульд нийцүүлээд бүх процессыг нь ямар ч хуулийн зөрчилгүйгээр болгоод явуулсан. Нэг ёсондоо ******* гэдэг хүн өөрөө санаачлаад өөрөө санаачилгаараа хийгээд байгаа биш албан даалгаврын хүрээнд энэ ажлыг хийсэн болчхоод байгаа юм. ******* гэдэг компани нь эхнэрийнх нь компани байснаараа давуу байдал үүсээд байгаа гэдэг асуудал яригдах гээд байна гэж би ойлгоод байгаа. Гэтэл энэ зүйл ангиар гэм буруутай гэж үзэж орж ирж байгаа асуудал дээр 2 өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлахад маш тодорхой тайлбарласан.  4200 м2 газрыг 15,000 м2 болгож ихэсгээд дуудлага худалдаанд оруулж ******* ХХК-д олгосон нь давуу байдал үүсгэлээ гэж үзээд байгаа. Газрыг дуудлага худалдаанд оруулах эсэх, 4200 м2 байх, 15,000 м2  байх уу 1 байрлал дээр байх, хэмжээг нь нэмэх үү гэдэг эрх нь *******ын эрх биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор шийдэгддэг иргэдийн хурлын эрх хэмжээний асуудал. Иргэдийн хурал тогтоол гаргаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаад явчихсан бол түүнийг хэрэгжүүлэх нь Засаг даргын үүрэг. “*******” гэдэг компанийн захирал нь Засаг даргын эхнэр байснаараа энд хууль зөрчсөн үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 11 дэх заалт, дуудлага худалдааны журам дээр Засаг даргатай ямар нэгэн байдлаар холбоотой эхнэр нь эсвэл хэн нэгэн нь оролцож болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй. Энэ хүн төрийн ажлаа хийгээд л явна. Тэнд цаад талд нь эхнэр нь хувийн хэвшлийнхээ ажлыг хийгээд л явна. Яагаад Засаг дарга байсныхаа төлөө эхнэрийнхээ компанийн цаашид өсөн дэвжих бизнесийн үйл ажиллагаанд нь саад гацаа болох ёстой гэж.  Нэг л тохиолдолд буруутгаж болно. Процессын хувьд хууль тогтоомж зөрччихсөн байдлаар олгосон эсвэл өөрт олгогдоогүй эрх хэмжээнийхээ хүрээнд дуудлага худалдаанд оруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ИТХ-ын тогтоолоор батлагдаагүй газрыг ******* гэдэг компанид өгчихсөн байвал энэ гэмт хэрэг байж болох юм. Гэтэл хуульд нийцүүлээд албан даалгавар биелүүлээд,  дуудлага худалдааныхаа зарыг нийтэд тавиад дуудлага худалдаанд нь 2 компани оролцоод тэрнээс ******* гэдэг компани авсан асуудал дээр давуу байдал үүсгэсэн гэдэг үндэслэл болохгүй гэж үзэж байгаа юм.  Манайхаас өөр улсад сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт төр засгийн төсвийг хүлээхгүйгээр хувийн хэвшилтэйгээ түншлээд сайн менежер хийж орон нутгаа удирдаад явсан ийм Засаг даргыг шагнах байх. Гэтэл сэтгэл гаргаад төсвийн мөнгийг хүлээхгүйгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүлэх гэж ажилласныхаа төлөө өнөөдөр миний үйлчлүүлэгч шүүгдэгчийн ширээний ард сууж байгаад хуульч, өмгөөлөгч хүний хувьд би эмзэглэж байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үг байдаг. Сэтгэл гаргаад ажилласныхаа төлөө өнөөдөр энэ хүн гэмт хэрэгтэн болоод эрүүгийн хууль зөрчсөн гэж гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээд сууж байгаа нь харамсалтай үйл явдал. Тэгэхээр хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлахад маш тодорхой харагдаж байгаа. Энэ процессууд бүгд эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө яллагдагчаар татахаас өмнө Засаг дарга өөрийнхөө хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд засаж залруулахыг нь засаж залруулаад хүчингүй болгохыг нь хүчингүй болгоод явчихсан. Түүний араас энийг заавал гэмт хэрэг болгохын тулд шалгаад байгаа мэтээр 3,4 хавтаст хэрэг үүсгээд одоо шүүх рүү шилжүүлчихсэн ийм л асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал гээд 6 зүйлийг маш тодорхой заагаад өгчихсөн.  Нотолбол зохих байдал нотлогдоогүй.  Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь ямар ч байдлаар саяын 3 үйл явдал дээр бол тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байгаа. Засаг даргын захирамж гэдэг бол захиргааны акт. Захиргааны актыг хэрхэн гаргах, алдааг нь хэрхэн засварлах вэ гэдэг нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагддаг. Засаг даргын бүрэн эрхийн эрх хэмжээний асуудал нь МУЗЗНДНТУтХ-аар, газар олгох асуудал нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гээд байгаа гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Ямар давуу байдлыг хэнд үүсгэчихсэн, өөрт нь ямар давуу байдал үүссэн гэдгийг нотолж чадаагүй. Хэрэгт байгаа баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад харахад Засаг дарга ажлаа хийхдээ тодорхой хэмжээний хууль тогтоомж зөрчигдсөн асуудал гарахад улсын байцаагчаас албан даалгавар ирээд өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд захирамжуудыг хүчингүй болгосон асуудал байгаа.  Магадгүй захирамжаа хүчингүй болгоогүй, мэргэжлийн хяналтын байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй байж байгаад энэ асуудал үүссэн бол өнөөдөр шүүгдэгчийн ширээний ард гэм буруугийн хурлаа хийлгээд сууж байх нь зүйн хэрэг байх. Гэтэл бүх зүйлийг хуулийн дагуу болгоод засаж залруулаад явсан энэ процесс нь хэрэгт байгаа баримтаар бүрэн дүүрэн нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн гэдэг гэмт хэргийн шинжгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өсгөн.

 

            *******ын эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлэх онцлогтой.

Шүүгдэгч нийтийн албан тушаалтан болохын хувьд газрын дуудлага худалдаа явуулахдаа Газрын тухай хууль, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1-д “...нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулсан нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах...” нийтлэг бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй байна. 

 Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т  “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг зөрчиж газрын дуудлага худалдаа явуулахгүйгээр бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа үйлдэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна,

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана,

8 дугаар зүйлийн 8.2-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй,

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг,

12 дугаар зүйлийн 12.1-д Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн.

Мөн Газрын тухай хуульд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, шийдвэр гаргаагүй байхад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******компанид үхрийн фермийн хашаа, барилга барихыг зөвшөөрч бариулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдал эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.

 

Нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэх явцад өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой асуудал гарч ирсэн тохиолдолд энэ талаар мэдэгдэх, мэдээллээр хангах, татгалзлаа илэрхийлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг албаны эрх ашгийн эсрэг үйлдэл гэж үзэх бөгөөд энэ нь хийх ёстой үйлдлийг хийхгүй байхад хамаарч байна.

Мөн Газрын тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зарлахгүйгээр бусдад газар эзэмшүүлж байгааг, түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлаагүй байхад тухайн газарт үхрийн фермийн хашаа, барилга барихыг зөвшөөрч бариулж байгааг хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Авлигын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж хуульчилсан.

 

Зохих эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байхад болон газрын дуудлага худалдаа явуулаагүйгээр бусдад газар эзэмшүүлж байгаа нь газрын дуудлага худалдаа ил тод нээлттэй байх, иргэдийн тэгш шударга оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй бусдад давуу байдал бий болгож буй хэлбэр гэж үзнэ.

Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/60 дугаартай яллах дүгнэлтэд  ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаартай тогтоол, хавсралтаар ******* 4 дүгээр баг журмын хашааны зүүн хойд талд байршилтай 4200 м2 газрыг хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай А/86 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг 15,000 м2 болгон нэмэгдүүлэн дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж гэж үйл баримтыг дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтын 35 дугаарт ******* аймгийн ******* сумын ******* *******-р баг Журмын хашааны зүүн хойд талд 15,000 м2 газрыг үхрийн фермийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга *******од үүрэг болгож, сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн А/86 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн 1-р хавсралтын 10 дугаарт тухайн газрыг дуудлага худалдаанд оруулахаар  шийдвэрлэсэн байхад прокурор 4200 м2 газрыг 15,000 м2 газар болгон хэмжээг нэмэгдүүлсэн гэж үйл баримтыг буруу дүгнэсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульд заасан тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөрөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.   

Харин шүүх үйл баримтын дүгнэлтийг өөрөөр дүгнэж байгаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 02 дугаартай тогтоолоор “...*******ын ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарыг 18-ны өдрийн 13 дугаартай “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ******* сумын *******-р багт байрлалтай 1,5 га газрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд дээрх зөвшөөрөлгүй газарт хувийн үхрийн ферм барьж, ашиглалтад оруулж өөртөө давуу байдал бий болгосон гэх үйл баримт нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтай.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5. “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, *******бөрт зориулж олгоно,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар газрыг давуу эрхээр эзэмшүүлж болох заалтуудыг тус тус хуульчилсан. 

“Улсын төсөв гэж” Улсын Их Хурлаас баталсан Засгийн Газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг ойлгоно гэж Төсвийн тухай хуульд заажээ.

Иргэн *******, М.******* нарт хууль тогтоомжид заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг олгож байгаа үйлдлийг төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  А/234 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын 2022 оны газар эзэмшүүлэх тухай А/181 тоот захирамжийн хавсралтад заагдсан ******* холбогдох хэсгийг өөрийн хүсэлтийг үндэслэн хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.  

Мөн иргэн Л.******* 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргасны дараа хууль бус захирамжийг хүчингүй болгосон.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бүрдэл хангагддаг тул өмгөөлөгч нарын хууль зүйн дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Прокурор эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.  Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэл хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчим зэргийг удирдлага болгон *******ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2022 оны 12 сарын *******-ны өдөр өөрчлөн найруулж, нэмэлт өөрчлөлт орсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хэрэг үйлчлэх цаг хугацаа нь 2022 оны 09 сард болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1 болон 1.9.1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчилсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, Шүүгдэгч *******од 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба өнөөдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна... гэв.

Өмгөөлөгч *******, *******. ******* нар нь шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

 

           Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

             Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

             Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьд мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ойлгох тул өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Нийтийн албан тушаалтан албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

 

Шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, 0-10 нас буюу бага насны 4 хүүхэдтэй гэх хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдалд тохирно гэж үзэв.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.  

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ************** /РД:*******/-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг  түүний оршин суугаа нутаг дэвсгэрээр тогтоож, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 3 жилийн хугацаанд гадагш гарахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD, шүүх хуралдааны шатанд шүүгдэгч *******ын мэдүүлэг өгөхдөө ашигласан 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч  тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Энэ шийдвэрт гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА