| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0155/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч
Гэрч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 4 настай, эмэгтэй, Халх, боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл , хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, , *******: МЗ90**************67, /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 ******* 11 дүгээр 02-ны өдрөөс 0-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр Баруун-Өлөнт 1 тоотод оршин суух хохирогч эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн цүнх дотроос 75 Америк доллар, 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440 642.75 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... 2024 ******* 11 дүгээр 08-ны өдөр гадаа хялмаа цас орж байсан юм. Би даараад дүүгийнд очсон чинь дүү байхгүй түлхүүр нь нуудаг газраа байхгүй байсан. Тэгэхээр нь би бүр даараад аргаа бараад цонхыг нь хагалж ороод унтаад өглөө 05 цагт гарсан.., ...дүүгийн цүнхнээс мөнгө аваад такси бариад гэртээ очсон...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: “...Би 2024 ******* 12 ******* 02-ны өдөр хөдөө яваад аав ээж дээр ус хүргэж өгдөг юм л даа тэгээд 12 ******* 0-ны өдөр гэртээ ирээд хашаанаас машинаа тулж ухарч зогсчхоод буугаад ирсэн чинь гэрийн цонх хагалаад хаячихсан байхаар нь аймаар сандраад юу болов гэж бодоод ороод харсан чинь цүнх ил тавьчихсан, бусад юмнууд хэвийн байдалтай, зурагт, цахилгаан хэрэгслүүд бүрэн тэгээд би бүр аймаар сандраад ээжтэй ярьсан чинь “дуудлага өг” гэхээр нь цагдаад “манайд хулгай орчихлоо” гээд дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд мөрдөн байцаалт аваад ер нь бол доллар, евро хоёр алга болчихсон байсан тэгээд хэн орсныг ч мэдээгүй сандраад тулгамдчихсан байсан болохоор цагдаад дуудлага өгч мэдүүлэг өгсөн. Тэгээд орой болоод маргааш нь мэдүүлэг өгөөд, мөр шинжилгээгээр эмэгтэй хүн гээд гарсан, манай эгч байх магадлалтай юм байна гээд байцаагчид мэдүүлэг өгсөн байдаг. Одоогоор гомдол санал байхгүй ээ.., ...нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ:”...Тухайн үед түлхүүргүй өөрийнхөө гэр лүү орсон байдаг. Заримдаа хүүхдүүд ирж миний тэр байшинд байдаг. Сүүлийн үед тэр залуутай байгаад байгаа.., ...Миний эзэмшлийн байшин хүүхдүүд маань тэнд л өссөн.., ...хашааг нь газрын гэрчилгээтэй д өгчихсөн юм...” гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2024 ******* 11 дүгээр 02-ны өдрийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , хөдөө хэсэгт байдаг өөрийн ээж, аавын гэр рүү явсан юм. Тэгээд манай гэр болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр , Баруун-Өлөнтийн 1 тоотод байх хашаа, байшин эзэнгүй үлдсэн. Хөдөө ээж, аавын гэрт хоночхоод 2024 ******* 11 дүгээр 0-ны өдрийн 14 цагийн үед гэртээ ирээд машинтайгаа хашаа руугаа ороод гэр рүүгээ орох гэсэн чинь манай байшингийн баруун талын цонхны жижиг цонх нь хагарчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод үзсэн чинь миний хар цүнхийг орон дээр тавьчихсан байхаар нь цүнх доторх эд зүйлсээ үзтэл дотор нь байсан 50 доллар 1 ширхэг, 20 доллар 1 ширхэг, 5 доллар 1 ширхэг, нийт 75 доллар, 50 евро 1 ширхэг алга болчихсон байсан. Өөр алга болсон эд зүйлс байгаа эсэхийг үзсэн чинь алга болсон зүйл байхгүй байсан. Манай төрсөн эгч ******* байж магадгүй гэж бодож байсан. Өөр хүн бол манай гэр рүү орохгүй байх гэж бодсон. Мөн манай гэрийн бусад эд зүйлс бүрэн бүтэн байсан юм. Өнөөдөр би эгч *******тай уулзсан чинь “аниа нь согтуу үедээ даараад гэр рүү чинь орчихсон юм. Тэгээд гарч явахдаа цүнх дотроос чинь мөнгө авчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р тал/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”... Би эхнэрийнхээ хамт 1998 онд худалдаж авч байсан юм. Эхнэр хүүхдийнхээ хамт байсан. 2016 онд өөрийн охин нэр дээр шилжүүлж өгсөн. Нөгөө охин д болохоороо машин өгч байсан. Одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын 1 дүгээр Баруун-Өлөнтийн 1 тоот хашаа байшин нь өмчлөл, эзэмшлийн хашаа байшин байгаа юм. Манай охин нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын 1 дүгээр Баруун-Өлөнтийн 1 тоотод өөрийн хүүхдийн хамт амьдардаг. Нөгөө охин бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын 1 дүгээр Баруун-Өлөнтийн 1 тоотод амьдардаггүй өөр газарт нэг залуутай хамт амьдарч байгаа. Манай охин нь тухайн хашаа байшинд 202 оноос хойш тогтвор суурьшилтай амьдарч байгаа...”гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 ******* 11 дүгээр 08-ны өдрийн 105 *******тай “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. *******ас авсан гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан 2 ширхэг гарын мөрийг уламжлалт аргаар шинжлэхэд *******ас авсан гарын хээний дардастай гарын мөрийн ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна. Тохирч буйг зураг №09,10 үз/ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-19-р тал/, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2024 ******* 11 дүгээр 15-ны өдрийн 128 *******тай албан бичиг зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 6 -р тал/, оршин суух лавлагаа /хх-ийн 7-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 9-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4-р тал/ зэрэг болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* 2024 ******* 11 дүгээр 02-ны өдрөөс 0-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр Баруун-Өлөнт 1 тоотод оршин суух хохирогч эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн цүнх дотроос 75 Америк доллар, 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440 642.75 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь: Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан “... 2024 ******* 11 дүгээр 02-ны өдрөөс 0-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр Баруун-Өлөнт 1 тоотод оршин суух хохирогч эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орсон...” гэх байшин нь шүүгдэгч төрсөн эцэг ******* 1998 онд бусдаас худалдан авч эхнэр болон охин *******, нарын хамт амьдарч байсан, уг байшинд зарим тавилга эд хөрөнгө байгаа, одоогоор уг байшинд ******* байнга амьдардаггүй боловч орж, гардаг, нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь байгаа боловч газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь албан ёсны гэрчилгээгүй, хэний эзэмшилд байдаг нь тодорхойгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би эхнэрийнхээ хамт 1998 онд худалдаж авч байсан юм. Эхнэр хүүхдийнхээ хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р тал/, хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай төрсөн эгч ******* байж магадгүй гэж бодож байсан. Өөр хүн бол манай гэр рүү орохгүй байх гэж бодсон. Мөн манай гэрийн бусад эд зүйлс бүрэн бүтэн байсан юм. Өнөөдөр би эгч *******тай уулзсан чинь “аниа нь согтуу үедээ даараад гэр рүү чинь орчихсон юм. Тэгээд гарч явахдаа цүнх дотроос чинь мөнгө авчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлсэн “...ухарч зогсчхоод буугаад ирсэн чинь гэрийн цонх хагалаад хаячихсан байхаар нь аймаар сандраад юу болов гэж бодоод ороод харсан чинь цүнх ил тавьчихсан, бусад юмнууд хэвийн байдалтай, зурагт, цахилгаан хэрэгслүүд бүрэн тэгээд би бүр аймаар сандраад ээжтэй ярьсан чинь “дуудлага өг” гэхээр нь цагдаад “манайд хулгай орчихлоо” гээд дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд мөрдөн байцаалт аваад ер нь бол доллар, евро хоёр алга болчихсон байсан тэгээд хэн орсныг ч мэдээгүй сандраад тулгамдчихсан байсан болохоор цагдаад дуудлага өгч мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******ын мэдүүлсэн ”...Тухайн үед түлхүүргүй өөрийнхөө гэр лүү орсон байдаг. Заримдаа хүүхдүүд ирж миний тэр байшинд байдаг. Сүүлийн үед тэр залуутай байгаад байгаа.., ...Миний эзэмшлийн байшин хүүхдүүд маань тэнд л өссөн...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд ******* нь тухайн байшин буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр Баруун-Өлөнт 1 тоотод цонхыг нь хагалан нэвтэрч орж хоносон үйлдэл нь бусдын орон байранд нэвтэрч орж эд зүйл хулгайлах шууд санаатай, гэм буруутай үйлдэл биш харин өөрийн төрсөн эцэг *******ын худалдаж авсан, ******* урд өмнө нь өөрөө амьдарч байсан, одоо төрсөн дүү амьдарч байгаа байшинд түлхүүргүйн улмаас цонхоор нь орж хоноод буцаж гарсан үйлдэл байна гэж үзлээ.
Харин уг байшингаас гарахдаа хохирогч цүнх дотроос 75 Америк доллар, 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440 642.75 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг гэмт хэргийг ******* үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон мөн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгч *******д холбогдуулж хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 ******* 11 дүгээр 02-ны өдрөөс 0-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр Баруун-Өлөнт 1 тоотоос хохирогч хар өнгийн цүнх дотроос 75 Америк доллар, 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440 642.75 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйл, 6.2 ******* зүйл, 6.6 ******* зүйл, 6.7 ******* зүйл, 6.8 ******* зүйл, 6.10 ******* зүйл, 6.1 ******* зүйл, 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Бямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.