Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03868

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03868

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р СӨХ

Хариуцагч: Б.Э

 

332.255.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь 2016 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Лхагвасүрэнгийн гудамж 46а,46-б байрнуудыг хариуцан ажиллаж байна. Тус СӨХ нь гишүүдээсээ cap бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, лифт ашиглалт- /үйлчилгээ, хог тээвэр, дулаан ус дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Б.Э нь Иргэний хуулийн 147, 148.2.3-р зүйл болон СӨХЭЗБТХ-н 6-р зүйл, 13.2.6, 13.2.3, 13.3-т зааснаар СӨХ-д cap бүр төлбөр төлөх үүргээ белүүлэхээс татгалзаж нийт СӨХ-н бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Б.Э нь СӨХ-өөс бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд удаа дараагийн шаардпагыг хүлээн авч биелүүлэхгүй байна. Иймд СӨХЭЗБтХуулийн 12.4.4, Иргэний хуулийн 149.1, 149.2 дах заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бүх гишүүдийн хурлаар cap бүр авах хураамжийг оршин суугчид төлөхөөр болсон. СӨХ-ны төлбөрт засвар үйлчилгээний төлбөр, хог, лифт, цэвэрлэгээ, гарааж, харуул хамгаалалт жижүүр, баримтны мөнгө багтдаг. Б.Э нь 2016 оны 3 сараас хойш 2018 оны 9 cap хүртэлх хугацааны СӨХ-н төлбөр харуул хамгаалалт 90,000 төгрөг, цэвэрлэгээ 70,000 төгрөг, засвар үйлчилгээ 76,255.5 төгрөг, лифт 70,000 төгрөг, хог тээвэр 25,000 төгрөг, баримт 1,000 төгрөг зэргийн нийт 332,255.5 төгрөгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалыг төлөөгүй болно. Иймд Б.Эгаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой нь 2016 оны 3 сараас хойш 2018 оны 9 cap хүртэлх хугацааны СӨХ-н төлбөр харуул хамгаалалт 90,000 төгрөг, цэвэрлэгээ 70,000 төгрөг, засвар үйлчилгээ 76,255.5 төгрөг, лифт 70,000 төгрөг, хог тээвэр 25,000 төгрөг, баримт 1,000 төгрөг зэргийн нийт 332,255.5 төгрөгийг гаргуулан "Р СӨХ-д олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ромео жулета байрны нэхэмжилсэн 332,255.50-г нэхэмжилсэн байна. Миний бие 2018.5.30-нд 104,082 төгрөг, 2018.4.20-нд 495,428 төгрөг төлсөнөөр СӨХ-н өргүй болсон болно. Төрийн банканд төлсөн бүх баримтаа эх хувиар нь нотлох баримтаар өглөө. Одоо СӨХ-д 258,592.46 төгрөгний мөнгийг уг байранд суугаа түрээслэгчид төлөх болно. Хурдан төлөх асуудал дээр шаардлага тавья. Би энэ байрны өмчлөгч нь биш тул би хариуцлага хүлээж төлөхгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид төлбөртэй болох талаар удаа дараа мэдэгдэж байсан. Шүүхэд өгнө гэхэд ирж уулзсан. 723 602.30 төлнө гэдгээ зөвшөөрөөд 4-р сарын 20 нд 500,000 төгрөг төлнө гэсэн. Үлдэгдэлийг 2018.5.20-нд төлнө гэсэн. Энэ нь 2016.3-2018.2 сарыг дуустал хугацааны төлбөр юм. Энэ хугацаанаас эхэлж байраа бусдад түрээсэлж байгаа гэсэн. Төрийн банканд нөгөө айл нь төлбөрөө төлөх гэхээр урд талын төлбөртэй тул болохгүй байна гээд төрийн банканд хасалт хийгээд өгөөч гэсэн. Тэр өдрөө 495 428.80 төгрөг төлсөн. Улмаар 228 173.50 төгрөгний төлбөр үлдсэн. Үүнээс хойш 2018.9.30-ны өдөр хүртэл үлдэгдэл дээр 104 080 төгрөг нэмээд 332 255.5 нэхэмжилж байгаа юм. Энэ хүн нь дундаас нь тасалж төлсөн нь төрийн банктай гэрээ байгуулсан тул 2016.6 сараас төлбөрийн баримт гараад байдаг. Үүнийг хугацаандаа төлнө гэж амлаад програм дээр хасуулсан. Хариуцагч нь байрыг хариуцаж явдаг хүн гэдэг. Манай охин гадаад амьдардаг гэдэг. Энэ мөнгийг төлнө гэдэг. Тайлбарт байгаа мөнгөний зарим нь конторт хамааралтай мөнгө байдаг гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн баримтаар төлбөрөө төлөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Төрийн банкны хуулбараар харагдаж байгаа. Бусад хугацаа буюу нэхэмжилж байгаа мөнгийг төлөөгүй байдаг. Төлнө гэж хэлээд банк дээр хасалт хийлгэсэн боловч төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 147-д зааснаар шаардах эрхтэй. Дундын өмчлөлийн талбайн ашиглалтад зарцуулсан төлбөрийг төлөх үүрэгтэй. Сарын төлбөрийг СӨХ тогтоосон байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Байрны өмчлөгчийг Э мөн гэж үзэж байгаа. Учир нь төлбөртэй холбоотой хүсэлт бичиж өгөөд байдаг. Хариуцагч нь өмчлөгч биш гэсэн баримт гаргаж өгөөгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р СӨХ нь дундын эзэмшлийн талбайн ашиглалт, үйлчилгээний зардалд нийт 332.255.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Э нь төлбөрийг бүрэн төлсөн, би өмчлөгч биш тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролоцох эрх, үүргийг тайлбарласан. Улмаар шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны үлдэгдэл төлбөрт 228,173.50 төгрөг дээр 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 104,080 төгрөг нэмж нийт 332,255.50 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Эдгээр мөнгөн дүнг нэмж үзэхэд 332,253.50 төгрөг байх тул зөрүү болох 2,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлж 723,602.30 төгрөгний үлдэгдэл төлбөрийг мөн өдөр 500,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 223,602 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гараар бичсэн баримт хэрэгт авагдсан. /хэргийн 43 дүгээр тал/ Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нийт 599,510 төгрөг төлсөн тул одоо төлбөрийн үлдэгдэлгүй, үлдэх хэсгийг түрээслэгч төлөх ёстой гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банканд төлбөрийн талаар маргаж буй 46-1 байрны 35 тоот нь 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн гэсэн утга бүхий 30 дугаар албан тоотыг гаргасан байна. /хэргийн 44 дүгээр тал/ Иймд хариуцагчийг 2018 оны 02 дугаар сар, түүнээс өмнөх хугацаанд СӨХ-д дундын өмчлөлийн талбайн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Хэдийгээр хариуцагчийн тайлбарт холбогдох баримтыг шүүхэд гаргасан гэсэн байх боловч хэрэгт 2018 оны 3-5 дугаар сард нийт 104,082 төгрөг төлсөн баримт авагдсан байна. /хэргийн 23 дугаар тал/ Харин үлдэх хугацаа буюу 2018 оны 6-9 дүгээр сарын төлбөрийг төлсөн эсэх талаарх баримтыг зохигч хэн аль нь шүүхэд ирүүлээгүй.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.7-д зааснаар СӨХ-ийн гүйцэтгэх захирал нь сууц өмчлөгчдийн болон орон сууцны байшингийн бүртгэлийн хувийн хэргийг шаардлагын хэмжээнд байнга хөтөлж, баяжилт хийх үүрэгтэй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т зааснаар орон сууцны бүртгэлд сууц бүрийн дугаар, нийт талбайн хэмжээ, өрөөний тоо, сууц өмчлөгчдийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн дугаар хамаарна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргасан 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны 46а байрны 35 тоотын төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа /хэргийн 28 дугаар тал/, Төрийн банкнаас гаргасан даатгалын төлбөрийг төлөх эсэх лавлагаа /хэргийн 34 дүгээр тал/, 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны 46а байрны 35 тоотын төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа /хэргийн 42 дугаар тал/ зэрэг баримтаас харахад СӨХ-ний төлбөрийн талаар маргаж буй 35 тоот орон сууцны өмчлөгчийг Д.Одонтунгалаг гэжээ. Эдгээрээс уг 35 тоот орон сууцны өмчлөгчийг хариуцагч Б.Э гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь уг орон сууцны өмчлөгчийг хариуцагч Б.Э гэж маргасан. Гэвч нэхэмжлэгч нь дээрх 35 тоот орон сууцны өмчлөгч нь хариуцагч Б.Э гэх тайлбараа нотлоогүй, уг тайлбартай холбогдох нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Мөн өмнөх төлбөрийг төлсөн тул өмчлөг нь хариуцагч Б.Э гэж тайлбарласан. Гэвч байшингийн дундын эзэмшлийн талбайн ашиглал, үйлчилгээний төлбөрийг төлсөн нь тухайн орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж заасан.

 

Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагч Б.Эг уг 35 тоот орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэг үүсээгүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Эд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 332,255.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р СӨХ-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 82 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД