| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0956/З |
| Дугаар | 128/ШШ2022/0836 |
| Огноо | 2022-11-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0836
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, иргэн Н.А**********ын нэхэмжлэлтэй, У****-д холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А********** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...У************-ийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, Ү-0000000 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Нэхэмжлэгч Н.А**********аас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Н.А********** миний бие нь У****-д холбогдуулан “Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, 000000000 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа билээ. Нэхэмжлэгч миний бие нь Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, 000000000 дугаар бүртгэлтэй холбоотой асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу У****-д холбогдох “Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, 000000000 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шийдвэрлэж өгнө үү.
Жич: Нэхэмжлэгч миний бие нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “У************-ийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, 000000000 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” иргэн Н.А**********ын нэхэмжлэлээр У****-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.А**********аас “У************-ийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, 000000000 дугаар бүртгэлтэй” холбоотой асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тухайгаа тус шүүхэд бичгээр тайлбар гаргаж илэрхийлсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгч Н.А********** шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.А********** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А********** нь “У************-ийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*********гийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийн Ү-0000000, 000000000 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Н.А**********ын нэхэмжлэлтэй, У****-д холбогдох 128/2022/0956/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А**********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ