| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.Багахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* холбогдох эрүүгийн *******,******* индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,, “Болор Өрөг” ХХК-ийн захирал ажилтай,,,,,, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** дугаартай гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн Хархорин сумын ***** барилгын өргөтгөл хийх барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ***** нь тогонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...****..” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...*****...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 2-р хх-ийн 153/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Барилгын дээвэр дээр цутгалт хийж байсан. Гэгээ тасраагүй байхад талийгаач гэрлээ уртасгагчтай аваад гарч ирсэн. Тэгээд өөрийнхөө хийж байсан гэрлийн утсыг шалгаад дээшээгээ гараад ирсэн, утас байх вий гээд шалгаад явж байсан. Манай нөхөртэй гэрлээ зөөнө гэж ярьж байсан гэж манай нөхөр хэлсэн. Би буруу хараад шавраа тэгшлээд явж байсан чинь баруун талын нүдэнд шон ойчих шиг харагдаад, би эргээд харахад тог байхгүй болчихсон, би юу болсныг мэдэхгүй намайг эргэж харахад манай нөхөр тогонд цохиулчихлаа гэсэн. Манай нөхөр өндийлгөж байсан, би утсын гэрлээ асаагаад харсан чинь нүд нь цэхийгээд дээшээ харсан байсан. Амьсгал нь арай өөр санагдахаар нь доошоо орилоод тогонд цохиулчихлаа гэсэн. ** Талийгаач үе үе амьсгалаад байхаар нь хиймэл амьсгаа хийгээд цээжин дээр нь дараад байсан. Тэгээд удалгүй түргэн ирсэн, эмч үзээд цагаа хараарай гээд байсан. 2 минутын дараа өнгөрчихлөө гэсэн....Бороо орох нь өнөөдөр цутгая гээд хийсэн. Бороо уснаас өмнө дээврээ дуусгая гэж *** хэлсэн. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өглөө өгч гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34, 2-р хх-ийн 126/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн **** дугаартай “...**** биед нуруу, зүүн гар, зүүн хөлд арьсны эдийн дутагдал бүхий шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тог цахилгаан гүйдлийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн гарт үүссэн эдийн дутагдал бүхий шарх зулгаралтаар тог цахилгаан гүйдэл орж нуруу хэсэгт үүссэн арьсны эдийн дутагдал бүхий шарх, зулгаралтаар тог цахилгаан гүйдэл гарсан байх боломжтой. ...7.Талийгаач тог цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан байх тул эмчилгээ үйлчилгээнд амь аврагдах боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 221-224/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн **** дугаартай “...Ажил олгогч **** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг хүлээнэ. ...хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /...зааварчилгаа аваагүй,... ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 27 дугаар зүйл 27.2 / Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ ...гэж заасныг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 229-231/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай дахь салбарын ахлах инженерийн “...1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад “цахилгаан эрчим хүчний хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж заасан байдаг. Мөн “Цахилгаан техникийн байгууламжийн дүрэм”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм” зэргийг дагаж мөрдсөн байх шаардлагатай. 2.Уг хэрэгт хураагдсан гэрэлтүүлэг /прожектор/, уртасгагч нь дээрх дүрмүүдийн шаардлагыг хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 238-239/,
***** дугаартай **** тус байгууллагын Тоног төхөөрөмж, цахилгааны засварчны ажилд үндсэн ажилтнаар томилсон тухай тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 191, 195-196 тал, 2-р хх-ийн 146-151/,
****-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” /1-р хх-ийн 207-218/,
****-ийн Улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээний хуулбар, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /2-р хх-ийн 126, 130-134/,
Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга **** нарын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, холбогдох материалын хуулбар /1-р хх-ийн 119-132/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** хамт ажилладаг хүмүүс болохоор таньдаг. Бид 2-н тэр өдрийн ажил 19 цаг 40 минутын үед дууссан. Дуусаад би амрахаар гэр лүүгээ орсон. Талийгаач орж ирэхгүй болохоор би гарч ирсэн. Ухаж байсан нүхээ дуусгах гээд орж ирэхгүй байгаа юм болов уу гэж бодсон. Гараад ирсэн чинь баригдаж байгаа барилгын дээвэр дээр хүмүүстэй юм яриад зогсож байсан. Шаттай хэсгийн хойдхон талд гэрлээ гаргасан байсан. Би тэгэхээр нь гэрэл асааж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон, бас зуурмагийн моторыг холбож өгөх гэж гарсан байх би тэгээд буцаад гэр лүүгээ орсон. Талийгаачийг хэн ч ажил гэж хэлээгүй бид 2-н хувьд бол ажлын цаг дуусан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар тэр шөнөдөө буцах байсан болохоор ажлаа дуусгах гээд ажилласан. Бас наадам болох гээд бороо орохоос урьдчилаад хийгээд дуусгая гэж бодсон, бид нарыг хэн ч хүчлээгүй өөрсдөө сайн дураараа хийсэн. Талийгаач өөрөө болохоороо хуучин хийсэн байсан гэрлийн утаснууд шалгая гээд яваад байсан, шалгаж дуусчхаад юм яриад суугаад утсаар гэр лүүгээ яриад байх шиг байсан хандлага нь дүүтэйгээ ярьж байх шиг байсан. Шалгаж байхдаа цахилгааны хөвөөд гарч ирсэн тоггүй утсыг бэхэлж доош нь дарж боож байсан би наадах чин зүгээр ээ дээгүүр үнсэн дулаалга орж ирэх болохоор ямар ч нөлөө байхгүй гэсэн чинь яадын яадын боочихоё гэсэн. Би түрээд байхы гээд 3 тэрэг шавар түрж өгсөн. Гэрлийн утас нь шавранд хүрцэн байх шиг байсан гэж аав хэлсэн, гэрлийн утсаа авах гэж байгаад тогонд цохиулсан юм шиг байна лээ, би тухайн үед шатаар бууж байсан, тогонд цохиулчихлаа гэхээр нь буцаад гарахад зүүн талаараа ойчсон байдалтай, толгой хэсэг нь шат руу буюу зүүн тийшээ харсан байсан тэгээд талийгаачийг аавтай цуг шавраас холдуулсан. Таталт өгч байгаа юм шиг бие нь хөшсөн байсан, нэлээн зүрх нь тасалдаад байгаа юм шиг сонин амьсгалаад амьсгалж чадахгүй байсан, гүрээний судсыг 2 хуруугаараа үзэхэд нэлээн сул бараг сонсогдохгүй байсан. Тэгээд зүрхний массаж хийсэн, хиймэл амьсгаа хийсэн тэгж байхад Мэндээ гээд захирал нь гарч ирсэн. Тэгээд захирал нь цээжин дээр нь дараад амьсгалуулах гээд байсан. Тухайн үед зүрхийг нь дахиад сонссон чинь цохилохгүй байсан. Захирлын гарч ирэхээс өмнө доошоо хэлээд түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмч ирээд 2 минут зүрхийг нь чагнаж байгаад за энэ хүн нас барчихлаа гээд цагаа хараарай гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймаг Арвайхээр сумын дулааны цахилгаан станцад талийгаач **** цахилгаанчнаар ажилладаг байсан. Ажилладаг байх хугацаанд өдөр тутамд зааварчилгаа өгч гарын үсэг зурдаг байсан. Хархорин суманд ажиллаж байгаа ажилчдад зааварчилгаа өгч байгаагүй. 2023 оны 07 дугаар сарын 5, 6-ны үед байх /цаг, хугацааг нь санахгүй байна/. Тухайн үед ирэхэд талийгаач **** ирсэн, би тэгэхээр нь хэзээ ирсэн юм бэ гэсэн чинь ирээд 3 хонож байна гэсэн. Би болохоор **** Хархорин суманд ирснийг мэдээгүй, яах гэж ирсэн, хэн явуулсан талаар ямар ч мэдээлэл надаа байгаагүй. Би 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 07 сарын 17-ны өдөр хүртэл өвчтэй, акттай байсан. Энэ хугацаанд би ажлаа хийгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Бүрэнхий болохоор нь дээвэр дээр цутгалт хийж байсан **** хоёрт гэрэл асааж өгсөн. *** хоёрт өөрсдөд нь гэрэл байсан болохоор бид нарт гэрэл байгаа гэсэн чинь тэр гэрлээ доор холбочих гэж талийгаач **** хэлсэн гэж надад хэлсэн. Орой болсон үзэгдэх орчин муудсан болохоор талийгаач өөрөө сайн дураараа гэрэл тусгаж өгсөн. Тэр ажлыг хэн ч даалгаагүй. Гэрэлтүүлэгч /прожектор/ нь манай ****-ийн өмч, уртасгагч болохоор *** хоёрын уртасгагч. Барилгын нэг давхарт өмнө нь шавар хийж байсан хүмүүс ашиглаж байсан. Гэрэлтүүлэгч /прожектор/-ийг **** компаниас буюу Өвөрхангай аймгаас авч ирсэн байх. Хэн авч ирснийг мэдэхгүй, намайг үзэхэд материал хураалттай байдаг монгол гэр дотор байхаар нь би барилгын 1 давхарт шавар хийж байгаа хүмүүст өгсөн. Бетон зуурдаг зуурмагийн машиныг асаах үйл явцыг /цахилгааны холболт/ гэнэ. Талийгаач **** бид хоёр холбож өгөх ёстой. Барилгын зүүн талд хайрганы хажууд газарт байрладаг. Тухай өдөр талийгаач **** моторыг 18 цаг 40 минутын үед холбож өгч асаасан. ... Тухайн гэрэл, уртасгагчийн утсыг шалбархай байсан талаар би мэдээгүй байсан, тухайн гэрэл нь доор 1 давхарт байсан утас дээшээ хэн гаргасан, талаар би мэдээгүй байсан сүүлд мэдэхэд “Тухайн өдөр ажлын цаг дууссан байсан талийгаач дээвэр дээр бетон хийж байсан хүмүүсийн гэрлийг доор 1 давхарт асаачих би өөрийнхөө гэрлийг 2 давхарт авчраад асаая гэж хэлээд гэрлээ авчирч залгасан байсан тухайн үед би гэртээ байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128, 132-133/,
Шинжээч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цахилгаан эрчим хүч хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал засвар үйлчилгээ баталгаажуулалтыг бүрэн хариуцна гэж заасан байдаг. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1-1-т өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжлийн зэрэгтэй ажилтныг томилно. Энэ дүрмийн 5.1-3-т өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, хамгаалах багаж хэрэгсэлд ашиглалтын үеийн үзлэг үйлчилгээ, засвар урьдчилан сэргийлэх ээлжит туршилтыг зохих норм дүрмийн дагуу тогтоосон хугацаанд мэргэжлийн байгууллага ажилтнаар хийлгэх ийм заалттай. ...Уртасгагч болон гэрэлтүүлгийн шалбархай утас шаврын усан дотор орсноор ус өөрөө гүйдэл дамжуулагч болсон. Гэрэлтүүлэгчийн утас шалбархай байсан бөгөөд гэрэлтүүлэгч болон уртасгагчийн утас усан дотор орж, ус өөрөө гүйдэл дамжуулагч болсноос хүчдэлд цохиулсан гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-8 дахь заалтад цахилгаан эрчим хүч хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал засвар үйлчилгээ баталгаажуулалтыг бүрэн хариуцна гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135/,
**** дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа /1-р хх-ийн 55-56/,
****-ийн тусгай зөвшөөрөл /1-р хх-ийн 62/,
****-ийн ХАБЭА-ийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 72-75/,
2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 80-90/,
****-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 91/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 134-135/,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр /1-р хх-ийн 207-218/,
Шинжээч **** 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07/07 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 229-231/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 238-239/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ****дугаартай прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 13-14/,
*****-ийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчүүлсэн хуулбар /2-р хх-ийн 55-57/,
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 154/,
Хохирлын баримтын жагсаалт /2-р хх-ийн 160-187/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** дугаартай гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** өргөтгөл хийх барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын дээвэр дээр ажил гүйцэтгэж байсан **** тоног төхөөрөмж, цахилгааны засварчин ажилтай **** нь тогонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 2-р хх-ийн 153/, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 33-34, 2-р хх-ийн 126/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/, гэрч *** дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 128, 132-133/, шинжээч *** мэдүүлэг /2-р хх-ийн 135/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн *** дүгнэлт /1-р хх-ийн 221-224/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 229-231/, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай дахь салбарын ахлах инженерийн дүгнэлт /1-р хх-ийн 238-239/, болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг бие даасан нэг шинж болгон хуульчилсан.
Шүүгдэгч ****-ийн захирлаар ажиллаж байхдаа учирч болзошгүй эрсдэл, хор уршгаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заагдсан үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан **** амь нас хохирсон нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч **** үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *** хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүгдэгч *** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** оршуулгын зардалд 16,392,250 төгрөг, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөгөөс 57,500,000 төгрөгийг бэлнээр 25,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл тооцож нийт 98,892,250 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** “...Би энэ хүнээс хохиролд 100,000,000 төгрөг шахуу мөнгө авсан. Ажил явдал гарснаас хойш зөндөө л зардлууд гарсан. Эхний шүүх хуралдаанд ирсэн. Өмгөөлөгчийг Улаанбаатар хотоос 3 удаа авч ирсэн. Буудалд 150,000-250,000 төгрөг, хоол, унаа, бензиний мөнгө гээд 2,000,000 төгрөгийн зардал гарч байна. Мөн өмгөөлөгчийн хөлс байгаа. Шүүх хуралдаанаас өмнө зөндөө зардал гарсан. Нэг ч баримт өгөөгүй. Талийгаач өр зээлтэй байсан. Тэрийг нь барагдуулсан. Их л хэцүү юм болсон. Бусад гарсан хохирлоо нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэх боломжгүй байна. ...Энэ хүн миний хүүг санаатай алчихсан бишдээ, хүний мууг үзэх гээд яахав дээ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолоор сэтгэл санааны хохирлыг яаж гаргах талаар аргачлалыг баталсан. Монгол улсын хүн амын дундаж наслалт болон 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. Эдгээр дүнг дээрх аргачлалын дагуу тооцоход 121,999,750 төгрөг болж байгаа. Үүнээс урьд нь төлсөн байсан 98,892,250 төгрөгийг хасаж тооцоход 23,107,750 төгрөг болж байгаа....” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “....Шүүхээс хохирол, хор уршгийг тогтоохдоо 30,107,750 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас тухайн мөнгөн дүнгээр шүүх тогтоосон...” гэж тус тус тайлбарласан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь “...Сэтгэл санааны хохиролд учруулсан 23,107,500 төгрөг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч авсны хөлс 7,000,000 төгрөгийг нийт 30,107,750 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** 2025 оны 04 дүгээр сард багтааж төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь улсын яллагчийн зүгээс 01 жил 05 сарын хугацаагаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Энэ хэрэг дээр шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй. Монгол улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй. Улсын яллагчийн зүгээс хорихоос өөр төрлийн ялын санал гаргаж байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай. Хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан цахилгааны утас, гэрэл гаргагч прожектор буюу гэрэл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хэрэг дээр амь хохирогч **** хэрэглэж байсан түүний эзэмшлийн гар утас 1 ширхэг эд мөрийн баримтаар хураагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** олгох нь зүйтэй байна. Хэрэгт мөн эд мөрийн баримтаар **** компанийн аюулгүй ажиллагаа зааварчилгааны дэвтэр хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Хэргийг хадгалах хугацааг дуустал дэвтрийг хэрэгт хадгалах нь зүйтэй байна. Мөн хавтаст хэрэг дээр шүүгдэгч **** эзэмшлийн 265 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг прокурорын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байгаа. Прокурорын энэ тогтоолыг хүчингүй болгуулах нь зүйтэй байна. Хохирол төлбөрийн тухайд хохирол төлбөр барагдуулах, хор уршгийг арилгах зорилгоор битүүмжилсэн байгаа хохирол төлбөрийн тухайд харилцан тохиролцсон гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн зүгээс энэ тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзэж байна. Хэрэг дээр шүүгдэгч **** гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан “...Шүүгдэгч **** гэм буруутайд тооцсон. Гэм буруутай учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тодорхой. **** хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж шүүхэд хүсэж байна. Дээр нь 2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд байгаа шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа юм. Дараагийн дугаарт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож өгнө үү гэсэн...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү “...Санал хүсэлт дээр миний үйлчлүүлэгч энэ хүнд ял оногдуулахгүйгээр өөр төрлийн хариуцлага буюу тэнсэх хариуцлагыг хүлээлгэх боломжтой юм байна гэж үзэж надад хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгч миний хувьд ч гэсэн энэхүү саналыг дэмжиж байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго маань юу вэ гэхээр гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Шүүхээс хохирол, хор уршгийг тогтоохдоо 30,107,750 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас тухайн мөнгөн дүнгээр шүүх тогтоосон. Энэхүү тогтоосон мөнгөн төлбөрийн хор уршгийг 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд арилгах талаар шүүхэд дурдсан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс ямар хууль зүйн зохицуулалт байдаг вэ, зохицуулалтын дагуу шийдвэрлэх зүйл юу бэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарч байгаа саналыг дэмжиж байна. Тэнсэх арга хэмжээг авч өгнө үү. Үүнтэй холбоотойгоор 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэгдэх үндэслэл болж эхэлнэ. Энэ нь юу вэ гэхээр 7.3 дугаар зүйлд заасан шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж эрхийн хязгаарлалтыг тогтоож болохоор хуулиар зохицуулсан. Ингээд 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч болохоор хуулиар зохицуулсан байгаа. Тэгэхээр миний хувьд хүсэж байгаа зүйл нь юу гэхээр 30,107,750 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хор уршгийг арилгах арга хэмжээ авч өгнө үү. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байна....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** тоотод байрлах **** дугаартай авто засварын зориулалт бүхий 295 мкв үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын **** дугаартай тогтоолыг хүчингүй болгов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** буцаан олгож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 12 хуудас дэвтрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, гэрэл нэг ширхэг, дамарт ороосон цэнхэр өнгийн утастай уртасгагч зэргийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 16,392,250 төгрөг, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч **** өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** тоотод байрлах *** дугаартай авто засварын зориулалт бүхий 295 мкв үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын **** дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч *** нь сэтгэл санааны хохиролд 23,107,500 төгрөг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч авсны хөлс 7,000,000 төгрөгийг нийт 30,107,750 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** 2025 оны 04 дүгээр сард багтааж төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** буцаан олгож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 12 хуудас дэвтрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, гэрэл нэг ширхэг, дамарт ороосон цэнхэр өнгийн утастай уртасгагч зэргийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН