2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч Т.***, түүний хэлмэрч Г.***, өмгөөлөгч, Г.***,

гэрч Г.***, Г.***,

шүүгдэгч Б.***, түүний хэлмэрч Ч.***, өмгөөлөгч Э.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.***-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хувираа хөдөлмөр эрхэлдэг гэх/, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** дүүргийн ***-р хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***, (РД: ***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*** нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр Баянгол дүүргийн *** автобусны буудал дээр хохирогч Т.***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “шар айраг цацлаа" гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд “тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр *** автобусны буудал дээр ***ийн автомашин дотор пиво ууж байсан. Би урд суусан, *** голд суусан, захад нь *** суусан байсан. Тэгэхэд *** чи хүний автомашин дотор пиво асгаад яаж байгаа юм бэ, чи одоо боль гэж хэлсэн. *** агсам тавьж, бид нарт салаавч өгч байсан. Тэгээд би гайхаад автомашинаас буухад *** надтай зууралдаад, автомашины хажууд намайг зодоод байсан. *** байгаагүй бол би үхэх байсан. *** арай гэж ***ын хоолойг боож надаас салгаад, би ***ын гэдэс рүү нэг өшиглөсөн. Тэгээд *** нөхрийн хамт намайг гэрт хүргэж өгсөн. *** худлаа мэдүүлэг өгч болохгүй. Намайг гэртээ байхад чамайг очиж ална гэж надтай видео колл хийж ярихдаа хэлсэн. Тэгээд би буцаад такси бариад 10 дугаар хороолол очсон боловч *** дээр очиж чадахгүй цаашаа Саппоро ороод ***тэй тааралдсан. *** бас жаахан согтуу байсан. Бас ***тай тааралдаад, ***тай яриад хаана байгаа юм бэ гэхэд 10 дугаар хороололд байна гэсэн. Тэгээд бид нар *** дээр очсон. Тэгэхэд миний гэдэс рүү өшиглөж унагаад миний толгой дээр хөлөөрөө дэвсэлсэн. ***, *** нар салгаад, би ***тай үлдсэн. *** такси бариад хамгийн урд суусан байсан. Жолоочид нь агсам тавьж маргалдаад байсан. Би түрүүлээд зам гарч алхаад такси барьж гэртээ харьсан. Намайг толгой руу нь цохисон гэж худлаа яриад *** мөнгө авах гээд дайраад байна. Худал мэдүүлж болохгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 03 цагийн үед ***, ***, ***, бид 4 хамт 10 дугаар хороололд байж байсан. Тэгээд бид нар тухайн үед бага зэрэг архи уусан байсан болохоор ***ийг дуудаад хүрч ирээд машин бариад өгөөч гэж хэлчхээд байж байхад удалгүй *** хүрч ирсэн. Тэгээд бид нар машин дотор суусан бөгөөд *** нь жолооны ард суугаад би хажуу талд нь суугаад ***, ***, *** нар нь хойд талын суудал дээр суусан. Тэгээд бид нар тухайн машин дотор сууж байхдаа дахиад нэг пиво уугаад сууж байсан бөгөөд намайг зүгээр сууж байхад *** нь гартаа барьж байсан пиво-ийг над руу цацсан бөгөөд тэгэхэд нь би ***ад чи яаж байгаа юм гээд хэлэхэд яасан ч яадаг юм гээд над руу салаавч гаргаад байсан. Тэгээд би бага зэрэг тайвшраад байж байхад *** нь намайг шууд заамдаж байгаад миний толгой хэсэг рүү цохиод байсан бөгөөд би гарыг нь тавиулах гэж оролдоход дийлэхгүй байсан болохоор нь буугаад байж байтал *** нь намайг гадаа заамдаж байгаад миний толгой хэсэг уу цохисон. Тухайн үед *** нь бид хоёрын голоор ороод бид хоёрыг салгаж дийлэхгүй байсан болохоор *** гарч ирээд ***ын хоолой хэсгээс нь боож байгаад надаас салгасан ба тухайн үед миний уур хүрээд ***ын хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд машин дотроос *** гарч ирээд намайг дагуулаад явсан бөгөөд би гэртээ очоод орох гэж байхад *** нь над руу фейсбүүк ээр vedio call хийгээд чи гэрийнхээ хаалгыг онгорхой байлгаж байгаарай би чамайг очиж ална гээд над руу дайраад байсан. тэгээд би айгаад гэрээсээ гараад Саппоро дээр явж байхад гудамжинд ***болон ***нартай таарсан бөгөөд тэр хоёрт би юу болсон талаараа хэлээд *** дээр хамт очоод уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид 3 эргээд 10 дугаар хорооллын CU гэх дэлгүүр дээр яваад очиход *** нь ***тай хамт байж байсан бөгөөд бид нар дахиад хоорондоо маргалдаж байгаад би ***ыг цохих гэж оролдсон боловч *** нь надаас өндөр урт гартай залуу болохоор намайг зөрүүлж заамдаж байгаад машин зам дээр унагаагаад миний толгой дээр хөлөөрөө гишгээд байсан. Гэтэл ***хүрч ирээд ***ыг надаас салгасан бөгөөд ***ыг ***болон *** нар нь дагуулаад 10 дугаар хорооллын автобусны буудал руу явсан бөгөөд ***бид хоёр үлдээд архи авч уух уу гэж хэлсэн боловч бид хоёрт мөнгө байхгүй байсан болохоор нь автобусны буудал ороход ***, ***, ***нар нь байж байсан. Тэгээд бид нар тухайн автобусны буудал дээрээс такси бариад Саппоро орсон бөгөөд тухайн таксины жолооч нь километр заалтаа тэглээгүй байна гээд тэд нар хоорондоо маргалдаад байхаар нь би салж яваад замын урд талаас нь такси бариад гэртээ харьсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

2. Хохирогч Т.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 10 дугаар хороолол хяналтын камер байгаагүй. Энэ хэргийн талаар *** гэрчилнэ. ***ийн автомашин дотор *** урд суугаад ярилцаад тайван пиво ууж байхад *** яагаад удаад байгаа юм хурдан уугаач гээд яараад байхаар нь би пиво уусан аягаа май гээд шидэж өгсөн. Автомашинаас буухдаа *** өөрөө уурлаад тойрч ирээд намайг барьж аваад *** миний хоолойг боогоод *** намайг салгаж авсан. *** бид нарыг салгасан. *** ***гийн завжнаас татаж холдуулж байгаад намайг зориуд газар унагасан. Дараа нь зодоон дуусаад, *** буцаж ирээд уулзаж ярилцъя, учраа олъё гэхгүйгээр шууд миний гэдэсний зүүн тал руу цохисон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө би өөрийн таньдаг хүмүүс болох ***, ***, ***, *** нарын хамт байж байсан. Бид нар машин дотор байхдаа пиво ууж байсан бөгөөд намайг пиво уугаад байж байхад *** нь надад чи наад пиво аа хурдан уугаач пизда минь гээд хэлхээр нь би гартаа барьсан байсан хоосон цаасан аягыг *** рүү аваад шидсэн. Тэгсэн чинь *** нь намайг гараад ир гээд хэлсэн бөгөөд *** бид нар машин дотроос гарахад ***н нь миний араас гарч ирээд миний 2 гарыг биетэй минь хамт барьж байгаад газарт унагаасан бөгөөд *** нь намайг тэвэрч байхад *** над дээр хүрч ирээд миний толгой, зүүн талын хэвлий хэсэг рүү дээрээс өшиглөөд байсан бөгөөд миний дээрээс хэдэн удаа өшиглөж байгаа талаар нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд *** нь над руу дайрч байхад *** хүрч ирээд ***ийг надаас салгаж авсан бөгөөд бид нар салаад байж байхад бүгд хэдэн тийш салж яваад нэг мэдэхэд ***, *** бид 3 үлдсэн байсан...Тэгээд би ***тай хэсэг маргалдаад байж байтал *** нь яваад өгсөн. Тэгэхээр нь би ***гийн хамт 10 дугаар хорооллын Си Ю гэх дэлгүүрийн хажуу талд байж байгаад фейсбүүкээр *** рүү залгаад эргээд хүрээд ир гээд хэлэхэд *** нь над руу салаавч гаргаад байсан бөгөөд би ***гийн хамт 10 дугаар хорооллын СиЮ гэх дэлгүүрийн хажуу талд 2 цаг орчим хүлээхэд *** нь хүрч ирэхдээ ***болон ***ын хамт хүрч ирсэн. Тэгээд хүрч ирээд ямар ч үгийн зөрүү байхгүй *** нь миний зүүн талын хэвлий хэсэг рүү гараараа цохиод авсан бөгөөд тухайн үед би уг нь ***тэй зүгээр ярилцаж байгаад учраа олъё гэж бодож байхад намайг шууд цохиод авахаар нь би зөрүүлээд ***ийн толгой хэсэг рүү нь цохисон. Тэгтэл *** над руу зөрүүлээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон бөгөөд *** нь *** бид хоёрыг салгасан. Тухайн үед *** нь газраас чулуу аваад над руу шидсэн бөгөөд тухайн шидсэн чулуу нь миний толгой дээгүүр гараад өнгөрсөн ба дахиад газраас чулуу аваад шидэх гэж байхад *** нь ***ийн гараас нь бариад чулууг нь хаяулсан...Гэртээ харих үед үүрийн 06 цаг болж байсан. Би гэртээ ороод шууд унтаж амарсан бөгөөд өдөр нь 12 цагийн үед миний бие өвдөөд байсан болохоор би эхнэр ***ын хамт ГССҮТ- дээр очоод үзүүлэхэд тухайн эмч нар намайг толгойдоо цус харвасан байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3. Гэрч Г.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед автомашин дотор маргалдах шалтгаан байгаагүй. *** руу *** пиво цацсан. *** эрүүл автомашин барьж байсан. Тэгээд *** яагаад миний автомашин дотор пиво асгаж байгаа юм бэ гэж хэлсэн. *** эхлээд *** рүү салаавч гаргаад, хоёулаа уулзъя гэж хэлсэн. *** түрүүлж бууж ирээд ***тэй зодолдсон байна лээ. *** доор нь орсон *** дээр нь байсан. Би ***ын хоолойноос боогоод хойш нь татсан. Тэгээд *** ахыг битгий зод гэж хэлсэн. *** ах ***ын гэдэс рүү нь цохисон, толгой руу цохиогүй. *** гэмтээгүй байсан. Харин над руу уурлаад ***ийг өмөөрөөд байна гэсэн. Хүнд гай болно асуудал гарна шүү гэж хэлж байсан... Эхлээд *** буусан, дараа нь *** буусан. *** газар унасан, би ***ыг араас нь хоолойноос боогоод салгасан. Ямар байдалтай байсан гэдгийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 03 цагийн үед Би өөрийн найз болох *** болон манай таньдаг ах ***, ***, *** нарын хамт Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр машин дотор сууж байсан. Тухайн машин дотор *** жолоочийн суудал дээр сууж байсан бөгөөд хажуу талд нь *** сууж байсан. Тэгээд ***ийн хойд талд би суугаад миний хажуу талд *** ах суугаад хойд талын суудлын хамгийн баруун захад *** сууж байсан. Тэгээд бид нар тухайн машин дотор сууж байгаад пиво ууж байсан бөгөөд *** болон *** гэх хүмүүс нь хоорондоо маргалдаж байгаад *** нь гартаа барьсан байсан пиво-ийг *** ах руу цацсан. Тэгээд *** ах *** руу чи яагаад миний машин болон миний нүүр рүү яах гэж пиво цацаж байгаа юм гээд уурлахад *** нь уурлаад *** ахыг заамдаж байгаад толгой болон нурууны хэсэг рүү нь цохиод байсан бөгөөд *** гарыг нь салгаж чадахгүй болохоороо ***ын гарыг нь хазаад авахад *** нь гараа тавьсан. Тэгээд *** болон *** гэх хүмүүс нь хоорондоо зодолдох гээд бүгд машин дотроос буусан бөгөөд тухайн үед нь би машин дотроос хамт буугаад тухайн 2 хүнийг хооронд нь зодолдуулахгүй гээд өөрийнхөө хувцсаа тайлж байгаад ***ын араас нь хоолойг нь боогоод барьсан. Тухайн үед *** ахыг *** ах мөн адил барьж байсан бөгөөд *** ах *** бид 2 руу дөхөж хүрч ирээд ***ыг нэг удаа зүүн хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн... Тэгээд гудамжинд ***, *** бид 3 үлдсэн бөгөөд *** над руу уурлаад чи өөрийнхөө ахыг өмөөрлөө гээд намайг заамдаж байгаад газарт унагаагаад миний зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон...Сүүлд нь сонсоход ***, *** нар нь ***, "***нар нь дахиад уулзан гэж байсан бөгөөд *** нь ***тай хоорондоо зодолдсон гэж надад ***хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

4. Гэрч Г.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би автомашин жолоодож байсан, эд нар бүгд уусан байсан. Гэрт нь хүргэж өгнө дөө гэж бодоод байж байтал Автомашин дотор пиво уугаад байхаар нь болохгүй гэхэд *** аягатай пиво цацсан. Би яагаад асгаж байгаа юм бэ буу гэж хэлэхэд *** салаавч өгөөд, ***ийг хоёулаа гарч үзэх үү гэж байсан. *** автомашинаас бууж чадахгүй байсан. *** түрүүлж буугаад гараад ир хоёулаа үзье гэж хэлээд хоорондоо зодолдсон. *** салгасан. *** доор нь унаад *** дээр нь гараад зодож байсан. ***ад ямар ч гэмтэл учраагүй. Тэгээд би ***ийг гэрт нь хүргэж өгөөд, би гэртээ харьсан... *** ах ***ад гар хүрээгүй. *** өөрөө ***ийг цохисон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний машин дотор *** миний хажуу талд ***, ***, *** нар хойд талын суудал дээр суусан. ...*** пивоо машин дотор цацсан... яаж байгаа юм бэ гэхэд над руу салаавч гаргасан. ...дараа нь ***ийг заамдаад цохисон. ...хоорондоо зодолдоод байсан. ...***, *** нар нь тухайн хоёрыг салгах гээд оролдоод байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

5. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө *** нь над руу фэйсбүүк чатаар залгаад хүрээд ирээч *** ***ыг зодсон...Би ***ын хамт 10-р хорооллын “Си юу”-д ***ийг 2 цаг шахам хүлээгээд *** ирэхдээ ***болон *** хамт ирсэн. ***ын хэвлий хэсэг рүү *** цохиж тэр хоёр хоорондоо муудалцаад, бие биеэ цохиод байсан. *** бид хоёр тэр хоёрыг салгасан. ...тэр хоёроос өөр хоорондоо муудалцсан хүмүүс байхгүй. ...*** тэндээсээ такси бариад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

7. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5410 дугаартай “...1. Т. ***ын биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

8.  Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5710 дугаартай "...1. Б.***ийн биед доод уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг уд***н үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

9. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан “...Т.*** нь 51 секундийн гар утсаар хийсэн бичлэг гаргаж өгсөн бичлэг...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46 дахь тал),

10. Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд / үзлэг хийсэн “...хар өнгийн савхитай цагаан өнгийн гуталтай эрэгтэй хүн нь газарт хэвтэж байгаа хохирогч гэх иргэн Т.*** руу дайрч байх үед тухайн хүмүүсийг салгаж байгаа хэсгийг...Хохирогч гэх иргэний дээрээс нь хар өнгийн хувцастай эрэгтэй хүн дайрч байгаа хэсгийг...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 48-53 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 68-69 дэх тал), зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 32, 70, 112-114 дэх талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж,

Хохирогч, түүний өмгөөлөгч “...Хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”, хавтаст хэргээс 11, 36-38, 48-53, 71, 105-109, 110, шүүхийн хуралдаанд ***р гаргаж өгсөн нотлох баримтыг судалж, оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.*** нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0300-0400 цагийн орчимд Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр хохирогч Т.***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “шар айраг цацлаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд “тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.***, гэрч Г.***, Г.***, Б.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5410 дугаартай шинжээчийн дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Т.***, шүүгдэгч Б.*** нар гудамж, талбайд хэрүүл, маргаан үүсгэж, харилцан бие биедээ халдаж, гэмтэл учруулсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Эрх зүйн дүгнэлт.

НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.*** нь хохирогч Т.***ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин өөрийгөө хамгаалж, зайлшгүй арга хэмжээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийсний үр дүнд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан гэсэн агуулгатай маргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

Тухайлбал, Эрүүгийн хуульд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын талаарх ойлголтыг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага довтлогоо эхэлсэн, эсхүл эхлэх нь тодорхой болсон байх шалгууртай ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан доромжлох, хохирогчийн довтолгоо эхэлж дууссан байхад биед нь халдсаныг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч “...гэмтэл учруулсан нотлох баримт байхгүй, бичлэгт 2-3 хүн байна. Гэрч Г.***, Г.*** нар гар хүрээгүй гэж мэдүүлэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах боломжгүй.

Тодруулбал, хэрэг учралын газарт шүүгдэгч Б.Баянмөнх, гэрч Г.***, Г.***, Б.***, хохирогч Т.*** нар байсан бөгөөд гэрч Г.***, Г.*** нар зодоон эхэлж, үргэлжилж байхад тээврийн хэрэгслээс буусан, шүүгдэгч Б.***ийг хохирогчийг толгойн тус газар нь цохисон талаар нарийн хараагүй талаар мөрдөн шалган ажиллагаанд мэдүүлэх бөгөөд гэрч Б.***ын “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө *** нь над руу фэйсбүүк чатаар залгаад хүрээд ирээч *** ***ыг зодсон...Би ***ын хамт 10-р хорооллын “Си юу”-д ***ийг 2 цаг шахам хүлээгээд *** ирэхдээ ***болон *** хамт ирсэн. ***ын хэвлий хэсэг рүү *** цохиж тэр хоёр хоорондоо муудалцаад, бие биеэ цохиод байсан...”[1], хохирогч Т.***ын “...тэгтэл *** над руу зөрүүлээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон бөгөөд *** нь *** бид хоёрыг салгасан...”[2] гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт няцаагдаж байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “би гомдолтой байна...” гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 12 дахь тал),

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Т.***ын эмчилгээнд зарцуулсан 775.852 төгрөгийг шүүгдэгч Б.***гаргуулж, хохирогч Т.***ад олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн бөгөөд хавтаст хэргийн 71 дэх талд “...хохирсон *** овогтой ***ын сэтгэцэд учирсан хор уршгийн 2 /хоёр/ дугаар зэрэглэлийг тогтоов...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн...мөрдөгч Ц.Далайцэрэн...” гэж авагдсан ба мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”-д хэрэг хамаарч байх тул хохирогч Т.***ын сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж  шийдвэрлэв.

Түүнчлэн, хохирогч Т.*** “***” ХХК-д өдрийн 1,500,000 төгрөгийн цалинтай жолоочоор ажилладаг (хавтаст хэргийн 104-109 дэх тал) бөгөөд уг гэмт хэргийн улмаас гэмтэл авч ажлаасаа завсардсан хугацааныхаа цалин хөлс болох 3.150.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тооцоолох боломжгүй байх тул хохирогчийн олох байсан орлогын хэмжээг гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч хөдөлмөр эрхэлж байсан тохиолдолд хохирлыг хэрхэн гаргуулах, хохирол шаардахад хөдөлмөрийн чадвар буюу түр алдсанаас дутуу авсан цалин хөлс гэж шаардах эрхийг хүрээ, хязгаарыг хууль тогтоогч тогтоосон ба хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авсан эсэх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул тодорхой тооцоо гаргах боломжгүй учраас нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Т.***ын сэтгэцэд учирсан болон цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.***өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...*** дүүргийн нутаг дэвсгэрээр 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Прокурорын гаргасан саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч тусгай хэрэгцээт хүн, мөн такси үйлчилгээнд явж, ахуй амьдралаа авч явдаг, хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл байх тул Эрүүгийн хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэсэн тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.***өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч Т.*** нь согтууруулах ундаа хэрэглэж байхдаа бусад руу шар айраг цацаж, нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу зүй бус үйлдлийн улмаас хэргийн оролцогч нар харилцан зодолдож, энэ гэмт хэрэг гарах шалгаан нөхцөл болсон гэж үзлээ.

Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***өд оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Тодруулбал, шүүгдэгчийг гэм буруу дээр маргасныг хүндрүүлэн авч үзэхгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хувийн байдал”-ыг илэрхийлнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.***өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***өд оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.***өд сануулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***өөс 775,852 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.***ад олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь Т.*** нь цалин, хөлс, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР

 

[1] Гэрч Б.***ын мэдүүлэг, хавтаст хэргийн 76-77 дахь тал,..

[2] Хохирогч Т.***ын мэдүүлэг, хавтаст хэргийн 11-12 дахь тал,..