Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0837

 

 

 

 

 

 

    2022           11             14                                      

 

 

 

  

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Ч***************-ийн Улсын байцаагч Т.Г************-т холбогдох Ч**************-ийн О.Б*******-ын дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Б******* нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Ч***************-ийнУлсын байцаагч Т.Г************-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх” нь хэсгийн 1 дэх хэсэгт 000000000 төгрөгийн алданги ногдуулах шийтгэлийг хүчингүй болгож бусад заалтыг “хэвээр” үлдээх гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

          2.Ч***************-ийн улсын байцаагч Т.Г************ нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын улсын байцаагч би "Б***********************" ХХК-ний ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийж зөрчлийн тухай хуулийн 10.17.4 зүйл ангиар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.       Харин шийтгэлийн хуудсандаа нөхөн төлбөр хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх заалт /тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна/, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалт /Нийгмийн даатгалын хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй/-ыг үндэслэн нөхөн ногдуулсан нийгмийн даатгалын шимтгэлийн дүн бичсэн нь буруу ойлгосны улмаас зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл бичсэн маань буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Ч***************-ийнулсын байцаагч Т.Г************т холбогдуулан, улсын байцаагчийн  2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 000000 тоот шийтгэлийн хуудсаар "Б***********************" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгж буюу 250,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль, хохирол, нөхөн төлбөрийн 000000000 төгрөгийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна. 

2.Прокурорын уг дүгнэлтийг Ч***************-ийн улсын байцаагч Т.Г************ нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

3.Ч**************-ийн О.Б*******-ын шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг хариуцагч Ч***************-ийн улсын байцаагч Т.Г************ зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

4.Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Ч***************-ийн улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 000000 дугаартай Шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд заасан өөрчлөлтийг  оруулсан шийдвэр дахин гаргах ёстой бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

 

5.Энэхүү хууль зүйн үндэслэлүүдээр Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 284 дүгээр дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Прокурорын дүгнэлтийг Ч***************-ийн улсын байцаагч Т.Г************т холбогдуулан гаргасан Ч**************-ийн О.Б*******-ын2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 284 дүгээр дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

    ШҮҮГЧ                           Д.ЭРДЭНЭЧИМЭГ