Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/07902/И |
Дугаар | 101/ШШ2017/03531 |
Огноо | 2017-11-07 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2017/03531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн *******,******* дугаар гудамж, 2 тоотод оршин суух, Боржигон овгт Ө*******ийн С******* /регистрийн дугаар /,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн *******, тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Ж*******гийн Н******* /регистрийн дугаар / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэгийн 13 дугаар гудамж тоот хаягт оршин суух, Ч овогт Чны Б /регистрийн дугаар /-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ******* 6,784,000 төгрөг, Ж.Н******* 13,467,200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, Ж.Н*******, нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, гэрч Г.Эрдэнэбаяр, Б.Сүхбат, Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нөхөр Ж.Оын хамт барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мө ХХК-ийн инженер*******тай амаар тохиролцож, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 320 хүүхэдтэй сургуулийн засварын ажлыг хийсэн. Үүнд:
1. Спорт залын дотор шавар, замаска, амалгаа, 6 хаалга суулгасан, будаг эмульс, залны шалны хулдаас наасан, 3 сагсны шийт суулгасан, залны хувцас солих 2 өрөөний бүх засал, шавар, ч плитаг наах ажлыг 8,500,000 төгрөгөөр тохирсноос 1,820,000 төгрөгийг аваагүй.
2. Гал тогооны өрөөний агааржуулагчийн төмрийг цохиж хэвэнд оруулж, тогтоох ажлыг 1,000,000 төгрөгөөр тохирсон, мөнгийг аваагүй.
3. Сургуулийн 1 давхарын хавтастай 13 хаалга, 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөөний нийт 9 тусгаарлагчийг 1,000,000 төгрөгөөр хийхээр тохирсон, мөнгөө аваагүй.
4. 1 давхрын 5 вакум өрөө, 1 том анги, нийт 5 өрөөний замаска, таазны тэгшилгээ, зүлгүүр, эмульс, будаг, шалны хулдаас наах ажлыг 980,000 төгрөгөөр тохирсноос 480,000 төгрөгийг аваагүй.
5. Хоёр давхрын урлаг залны тайзны рам зангидахыг 300,000 төгрөгөөр тохирсон, мөнгөө аваагүй.
6. Нэг давхрын гол хаалганы салхивчны тэгшилгээ, замаска, эмульс 100,000 төгрөгөөр тохирсон, мөнгөө аваагүй.
7. Узелийн өрөөний шал тэгшилж резинэн будгаар 2 давхарлаж будсан 150,000 төгрөгөөр тохирсон, мөнгөө аваагүй.
8. Багш нарын өрөөнд 2 үе будаг хийсэн, 150,000 төгрөгөөр тохирсон, мөнгөө аваагүй.
9. 23 ширхэг хаалганы нууц цоожны гажаа зассан хөлсөнд 120,000 төгрөгөөр тохирсон, мөнгөө аваагүй.
10. комиссын даалгавараар ажил хийхэд 840,000 төгрөг, /4 хүний 7 хоног*30,000/ мөнгөө аваагүй.
11. Залны ажлаа дууссаны дараа өгнө гэж амласан 1,000,000 төгрөгийг аваагүй.
Нийт 6,784,000 төгрөгийн үлдэгдэлтэй ажлын хөлсөө авч чадаагүй ба энэ ажлыг гүйцэтгэсэн манай бригадын ажилчид надаас цалингаа нэхээд маш хэцүү байна.
Ажлын хөлс 6,784,000 төгрөгийг*******гаас гаргуулж надад олгоно уу гэв.
Нэхэмжлэгч Ж.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие барилгын засал, чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Мө ХХК-ийн инеженер*******тай гэрээ хийж Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуулийн засварын ажлыг 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон ба гэрээний хугацаандаа хүлээлгэн өгсөн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл 13,467,200 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.
Барилгын 2 давхар 20,000,000 төгрөг, 1 давхар 17,000,000 төгрөг, 2 шатны хонгилыг нь тус бүр 3,000,000 төгрөгөөр тохирсон. 2 давхрын бүх ажлыг хийсэн. 2 давхрын тэгшилгээ, хар, цагаан замаска ажлуудыг хийсэн, 2 шатны хонгилыг бүрэн дуусгаж, хар, цагаан замаска, плита бүгийг хийсэн. Би 20,000,000 төгрөг дансаар авсан. Хоол, хүнс, тамхи гэх мэт зүйлд 5,136,800 төгрөгийн материалыг хариуцагчаар авхуулсан. Ингээд үлдэгдэл нь 13,467,200 төгрөг байгааг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С*******ийн тухайд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ тодруулсан шаардлагын тухайд 11 шаардлага гаргасан байна. 1. Спорт залны ажлын үндсэн төсөв нь цаанаасаа 9,000,000 төгрөг бөгөөд энэ ажлын төсөвтэй ажил гүйцэтгэх гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. 9,000,000 төгрөгт заслын ажил, цахилгааны ажил орж байгаа, сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3,000,000 төгрөгөөр цахилгаанд зарцуулах хэрэгтэй гэж ярьж байгаагаар энэ талаар хэн аль нь маргахгүй байна гэж үзэж байна. Ингээд 6,000,000 төгрөгөөс ажилтнуудын хоол хүнсэнд 500,000 төгрөг өгчихсөн, С*******тэй 500,000 төгрөгөөр ажил хийхээр тохироод 5,000,000 төгрөгөө өгчихсөн. 2. Тусгаарлагч хийсний тухайд 1 давхарт 2 тусгаарлагч хийсэн бөгөөд панеран тусгаарлагч 1,000,000 биш 300,000 төгрөгөөр тохирсон. Гал тогооны агааржуулалт 1,000,000 төгрөгөөр хийсэнд бид маргадаггүй, 4 дэхь шаардлагын тухайд 4 вакум өрөө, 1 том аркны ажил нь Н*******ийн хийсэн ажил байгаа м.кв-аатаар нь тооцвол 900,000 орчим төгрөгийн ажил байгаа, 5 дахь шаардлагын тухайд 2 давхрын урлаг залны арам зангидах ажлыг С******* хийгээгүй Эрдэнээ гэдэг хүн бусад 5 хүнтэй хамт урлаг залны арам зангидсан. 6 дахь шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 7 дахь шаардлагын тухайд 9,000 төгрөгийн л үнэлгээтэй байгаа бөгөөд өнөөдөр өөрсдөө үнэлгээ зохиож ирж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 8 дахь шаардлагын тухайд мөн адил зөвшөөрөхгүй үнэлгээ нь 45,000 төгрөг болж байгаа. 9 дэх шаардлагын тухайд тухайн объектийг бүгд л комиссод өгөх гээд ажиллаж байгаа энэ үед хэн аль нь 1 шүрүп илүү хийсэн гэх байдлаар хандах байдлаар хувь хувьдаа үнэлгээ тогтоосон зүйл байхгүй энэ ажлыг бүгд л сайн дурын үндэс дээр хийж байгаа, 10 дахь шаардлагын тухайд комиссын даалгавар болоод комиссын даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн ажил гэж огт байхгүй. Энэ бол энэ хүмүүсийн дутуу хийсэн ажлыг нэмж засуулж байгаа асуудал түүнээс биш нэмэлт төсөвтэй ажил байхгүй. Үндсэндээ 11 шаардлагын хүрээнд 6,354,000 төгрөгийн үнэлгээтэй ажил байгаа, нэмээд 3 давхрын ажил нь 7,000,000 төгрөг нийтдээ 13,354,000 төгрөгийн ажлыг С******* хийх ёстой бөгөөд энэ мөнгийг С*******т 100% төлсөн байгаа.
Н*******ийн тухайд давхар тус бүрээр нэр бүхий 32 ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийг тодорхой м.кв-аар нь эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээгээр гаргачихсан байгаа. Үүнтэй адил м.кв талбайн ажлын жишиг үнэлгээгээр тооцоолбол Н*******ийн хийх ажлын үнэлгээ нь 22,532,339 төгрөгийн гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх ёстойгоос Н*******д 27,427,840 төгрөг өгсөн бөгөөд 100% төлсөн гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 32 ажлын м.кв-ийн жишиг үнэлгээг хэрэгт өгч байсан бөгөөд Н*******ийн зүгээс энэ талаар огт маргадаггүй гэв.
Хариуцагч******* нэхэмжлэгч Ж.Н*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Н******* нь 2015 оны 6 дугаар сард Ажилгүй байна, намайг ажиллуулаач гэж гуйсны дагуу Дундговь аймгийн Гурван сайхан сумын сургуулийн 1, 2 дугаар давхрын заслын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын гүйцэтгэлээр хөлс төлөхөөр харилцан тохиролцож, ажлаа эхлүүлсэн. Ж.Н******* нь хэдэн хүмүүсийн хамт заслын ажлаа эхлүүлсэн боловч хугацаандаа хийж гүйцэтгээгүй ажлаа орхиж явсан. Түүнчлэн 1, 2 давхрын хаалганы амалгаа, нөхөөс хийгээгүй, 2 давхрын коридор, ангиудын шалны хулдаас, гарниз хадаагүй, салхивч наагаагүй, зүүн талын цонхнуудын амалгаа будаагүй, шат хонгилуудыг жигд будаагүй алаглуулсан, халтартуулж будсан, 1 давхрын зарим ангиудын шавардлага, эмульс, шалны бетон тэгшилгээ хийгээгүй орхисон.
Ч.Б миний бие Ж.Н*******ийг гэрээгээ дүгнье, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа гүйцээ ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өг гэж удаа дараа шаардсан боловч өмнөх ажлаа хийж дуусгаагүй мөртлөө Дундговь аймгийн Дэрэм суманд заслын ажил хийгээд ажлаа хаяад явсан.******* миний бие Ж.Н*******д нийт 27,427,840 төгрөгийг хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй дутуу орхисон байхад ар гэрт асуудал гарлаа, өөрийн ажилчдад цалин шаардлагатай боллоо гэх олон шалтгаанаар өөрт нь итгэж хийсэн ажлын гүйцэтгэлээс илүү мөнгө шилжүүлсэн бөгөөд Ж.Н*******ийн хийж гүйцэтгэсэн ажлыг БХБНААҮТ барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлыг жишиг үнэлгээг тооцох тухай жр тооцож үзэхэд 18,075,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байхад 9,352,840 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Иймд хариуцагч Ж.Н*******ээс 9,532,840 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Н******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Жишиг үнэлгээг урьд нь Б надад гаргаж өгч байсан гэрээ хийнэ гэж байхдаа үзүүлж байсан, гэрээ яагаад хийгээгүй вэ гэвэл гэрээнд нь захирлын гарын үсэг тамга тэмдэг байгаагүй учраас би гэрээ хийгээгүй, надад тухайн үедээ миний нэрийг бичиж байгаад больсон гэрээ нь надад байгаа. Намайг ажил хаяж явсан гэж байгаагийн тухайд би бүх ажлыг дуусгаад улсын комиссод орохоор шийдүүлчихээд, би олон хүнтэй байсан учраас үндсэндээ тэнд нийт 5 сарын хугацаанд хариуцагчийн ярьж байгаа мөнгөөр бодохоор би сард 1 хүндээ 100,000 гаруй төгрөг өгч байсан болж таарч байгаа. Би явахдаа комисс ортол чинь би өөрийнхөө бригадын хүмүүсийг юуг л хийнэ гэнэ тэрийг чинь хийх хүнээ үлдээе гээд төрсөн ах Алтангэрэл, хамт ажиллаж байсан Чингүн, бас сумын 1 хүүхнийг үлдээгээд явъя би бусад хүнээ аваад Дэрэн сумруу явъя гэж хэлээд явсан. Миний үлдээсэн хүмүүс бүх хэлсэн ажлыг нь хийж дуусгасан, комисс орох үед нь би очиж байсан. Тухайн үед надад жишиг үнэлгээ ийм юм гэж хэлээгүй, бид тохироогүй, тухайн үед м.кв-аар үнэлнэ гэсэн бол бид өөрөөр тохирох байсан. Хэлэлцэж тохирсон тохироогоор хийсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгч өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, Ж.Н******* нар нь хариуцагч*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ******* 6,784,000 төгрөг, Ж.Н******* 13,467,200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Н*******ээс 9,352,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч Ж.Н******* нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч*******тай харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг амаар харилцан тохиролцож тус тус байгуулсан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжэгч *******ийн тухайд, тэрээр Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдаж байсан сургуулийн барилгын Спорт залын дотор шавар, замаска, амалгаа, 6 хаалга суулгасан, будаг эмульс, залны шалны хулдаас наасан, 3 сагсны шийт суулгасан, залны хувцас солих 2 өрөөний бүх засал, шавар, ч плитаг наах, Гал тогооны өрөөний агааржуулагчийн төмрийг цохиж хэвэнд оруулж, тогтоох, сургуулийн 1 давхарын хавтастай 13 хаалга, 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөөний тусгаарлагч хийх, сургуулийн 1 давхрын 5 вакум өрөө, 1 том анги, нийт 5 өрөөний замаска, таазны тэгшилгээ, зүлгүүр, эмульс, будаг, шалны хулдаас наах, 2 давхрын урлаг залны тайзны рам зангидах, 1 давхрын гол хаалганы салхивчны тэгшилгээ, замаска, эмульс хийх, Узелийн өрөөний шал тэгшилж резинэн будгаар 2 давхарлаж будах, багш нарын өрөөнд 2 үе будаг хийх, 23 ширхэг хаалганы нууц цоожны гажаа засах, улсын комиссын даалгавараар ажил хийхээр хариуцагч*******тай тохиролцсон байх бөгөөд залны ажил дуусахад 1,000,000 төгрөгийг захиалагч талаас ажил гүйцэтгэгчид өгөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, дээр дурдсан ажлуудыг үгүйсгээгүй, харин түүнийг ажлаа дутуу хийсэн, түүнд төлөх төлбөрийг бүрэн өгсөн гэх боловч ажил дутуу хийсэн гэх тайлбараа нотлоогүй.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгдэх ажлыг бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 11-нд 5,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн өдөр 1,820,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3,600,000 төгрөг, бэлнээр 1,779,000 төгрөг, нийт 13,299,000 төгрөгийг хариуцагч*******гаас хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь нийт 14,140,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон 6,784,000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээр дурдсанаар 13,299,000 төгрөгийг хариуцагчаас авсан нь тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 841,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.Н******* болон хариуцагч******* нарын тухайд, Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдаж байсан сургуулийн барилгын барилгын 1, 2 дугаар давхруудын заслын ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 40,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Jiguur grand group бичигтэй, хөх хавтастай тэмдэглэлийн дэвтэр, гэрч Л.Ганзоригийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэрээг бичгээр байгуулаагүйн дээр, ажлыг хүлээлцсэн акт үйлдээгүй тул тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээд тухай бүрд нь хүлээлгэн өгч, дараагийн ажлыг эхлүүлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.
Гэрээний талууд ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар тогтоосон боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацааг сунгаж, нэхэмжлэгч Ж.Н******* нь гэрээгээр тохиролцсон ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч******* нь Ж.Н*******д нийт 27,427,840 төгрөгийг төлсөн, хоол хүнсний зардалд 3,927,800 төгрөгийг бэлэн мөнгө болон хүнс, хонь, ямаагаар өгсөн, түүний хийж гүйцэтгэсэн ажлын талбайн ажлын жишиг үнэлгээгээр тооцоолж, 22,532,339 төгрөгөөр үнэлж, хөлс төлөх ёстой, төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байх бөгөөд дансаар шилжүүлсэн 23,500,000 төгрөгийн 3,5 сая төгрөгийг Ж.Н*******ийн өмнө нь Адаацаг суманд хийсэн ажлын хөлсний үлдэгдэл байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч Ж.Н******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 40,000,000 төгрөгийн хөлс авах байснаас 23,500,000 төгрөгийг дансаар авсан байх бөгөөд бэлэн мөнгө, хүнс, хонь ямаа, олгой хамер, бензиний үнэ зэргийг тооцоход хариуцагчийн төлсөн гэж маргаж буй дүн 27,427,840 төгрөгөөс зөрүүтэй байх тул зөрүү болох 1,658,960 төгрөгийг хасч тооцон ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдлийг хариуцагч*******гаас гаргуулах нь зүйтэй.
Талууд, байгуулсан түрээсийн гэрээнийхээ дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгэгдсэн тухай бүрд нь акт үйлдэлгүй хүлээлцэж, дараагийн ажлыг эхлүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй буюу нэхэмжлэгч нарыг гэрээгээр тохирсон ажлаа гүйцээлгүй орхисон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэгдсэн гэж үзнэ.
Хариуцагч******* нь нэхэмжлэгч Ж.Н*******д холбогдуулан 9,352,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасантай нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байна.
Иймд хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч*******гаас 841,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, 12,572,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н*******д тус тус олгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,943,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 895,040 төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н*******ээс 9,352,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 123,494 төгрөг, нэхэмжлэгч Ж.Н*******ээс төлсөн 225,286 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 24,734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, 216,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н*******д тус тус олгож, хариуцагч******* улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн 164,600 төгрөгийг дээрх данснаас гаргуулж хариуцагч*******д буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж залдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УНДРАА