Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/20

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Хохирогч: *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэгдэж байсан, **** регистрийн дугаартай, ****.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч **** нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн *** гэх газар оршин суух **** эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямаа хулгайлж 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...****...” гэв.

            Хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...***...” гэв.

               Хохирогч  **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

            Гэрч    **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...****..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*****..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,

            Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,

            Гэрч    **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*****...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,

            “Дамно үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай “...шинжилгээний объектын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 300,000 төгрөгөөр  үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-49-р хуудас/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-31-р хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-38-р хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53-55-р хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

           Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч **** нь ***** гэх газар оршин суух *** эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямаа хулгайлж бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргасан болно.

            Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч *** нь хохирогч **** малаас 1 хонь, 1 ямааг хулгайлсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч **** нь **** гэх газар оршин суух *** эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *** шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06-р хуудас/, хэрэгт авагдсан гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 16-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 20-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 18-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээний компанийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-49-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-31-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-38-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53-55-р хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *** нь **** эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямаа хулгайлж 300,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч,  гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч **** бусдын эд хөрөнгийг буцааж өгөх санаа зорилгогүйгээр илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж  “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

     Шүүгдэгч **** нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

           Шүүгдэгч **** нь  хохирогч **** эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямааг авч явахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авч эзэмшигчээс эд хөрөнгийг авч байгаа  өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтэйгээр бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч **** нь хохирогч **** 1 хонь, 1 ямааг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж тэр даруйдаа хохирогчоос зугтаасан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч **** үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлээр илэрдэг.

          Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Дээрэмдэх” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр Дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүгдэгч **** нь **** гэх газар оршин суух *** эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 300,000 төгрөгийн хохирол  учруулсан  хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

            Иймд шүүгдэгч **** бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Хохирогч **** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн  тул шүүгдэгч **** хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч **** холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах саналыг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас түүнд дараах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх саналтай байна.

            Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 09 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна. Түүний эдлэх ялд цагдан хоригдсон хоногийг оруулан тооцох нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш “...Шүүхээс шүүгдэгчийг нэгэнт гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлье. Манай зүгээс зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн шийдвэрийг бол хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн байдал дээрээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлээд үнэн зөвөөр тайлбараа өгдөг. Би хэрүүл маргаан үүсгэсэн, юмыг нь авч явсан гэдгээ хэлдэг. Хэдийгээр прокуророос буруу зүйлчилж шалгасан боловч шүүхээс зөвтгөж шийдэж байна гэж ойлгож байна. Мөн одоо энэ хохирогчтой эв зүйгээ олсон, уучлалт гуйсан, эд хөрөнгийн маргаанаа эцэслэн дуусгавар болгосон, дахиад ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн маргаан, хэрүүл байхгүй, төлөх төлбөр байхгүй гэдэг байдлаар хохирогч өөрөө ч гэсэн өнөөдөр ярилаа. Намар би мал нэмж өгсөн, одоо хохирол нэхэмжлэхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэж хохирогч **** гуайн хувьд мэдүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай зохицуулалтыг хуульд заасан байдаг. **** тухайн гэмт хэргийн нөхцөл байдлаас үзэхэд бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээж байна гэж ойлгож байна. Хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, яг эрхэлсэн тодорхой ажил байхгүй, цөөн тооны малтай талаар нотлох баримтууд, лавлагаанууд, малын А дансны хуулбар зэргийг гаргаж өгсөн. Өөрийн гэсэн тодорхой эрхэлсэн ажилтай талаараа цөөн тооны малтай гэсэн баримтыг гаргаж өгсөн байгаа. Цагдан хориход байх хугацаанд нь эхнэр нь төрсөн. Сая ар гэрээс нь төрсний гэрчилгээг нь авч чадаагүй учраас дэвтрийг надад авчирч өгчхөөд явсан. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхнэр нь төрсөн байна. Ингээд бага насны олон хүүхэдтэй, өрх гэрээ толгойлж авч яваа залуу хүн байна. Тиймээс шүүхээс түүнд хууль ёсны зарчим, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

                  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

              Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 08 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

                      Бусад асуудлаар:

            Шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч **** 08 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн **** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь зүйтэй.

            Шүүгдэгчид оногдуулсан 08 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Шүүгдэгч **** нь 33 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                              

                                                                                                                                                                                                                                                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч **** бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч **** 08 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн **** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

7. Шүүгдэгч **** оногдуулсан 08 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шүүгдэгч **** нь 33 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН