Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 86

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт *******, Суврагачин овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201711000077 дугаартай хэргийг 2017 оны 4 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1966 оны 08 сарын 05-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг "Цагаан чулуут" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл:

- Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1982 оны 11 сарын 22-ны өдрийн 47 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1986 оны 4 сарын 26-ны өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В, Б, 168 дугаар зүйлийн А-д зааснаар 4 жилийн хорих ялаар,

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 сарын 30-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан хэргийг Монгол Улсын 2009 оны 7 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Дорнод аймгийн  Прокурорын газрын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 05/55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг Монгол Улсын 2015 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Их Монгол овогт *******.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1985 оны 3 сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Дунд Шорвог” гэдэг газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Суврагачин овогт *******.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 5 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Их цагаан нуур” гэх газраас хохирогч ******* эзэмшлийн улаан халзан зүсмийн үнээ, ногоон эрээн эр үхэр, бидэртэй хүрэн эрээн эр үхрийг хулгайлан бусдад 2700000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “..2014 оны 5 сарын орчим манай гэрт ирээд хүнээс үхэр авах гэсэн юм ачаад өгөх үү гэхээр нь зөвшөөрсөн юм. Би тухайн өдөр 22 цагийн орчимд малаа хашчихаад тай цуг өөрийн эзэмшлийн 23-98 ДОР улсын дугаартай цэнхэр өнгөтэй “Портер” маркийн машинтай гэрээсээ баруун тийш 20 км орчим явж байхад малын хашаанд 3 тооны үхэр хашсан байсан. Тэгээд би тай цуг тэр 3 тооны үхрийг машин дээрээ ачаад гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрт Чойжилсүрэнгийн Энхтөр ирчихсэн байсан. Би маргааш өглөө аймаг руу машинтайгаа яваад орой 17 цагийн орчимд эхнэр Нэргүйн хамт гэртээ ирэхэд Энхтөр, нар 3 тооны үхрийг махлаад зарчихсан байсан. Надад бензиний мөнгө гэж хэлээд 150000 төгрөг өгсөн. Тэр 3 үхрийг хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Тэрнээс хойш би тай уулзаагүй. Би ыг хулгай хийж үхэр авсаныг мэдээгүй. Намайг тухайн газарт очиход үхрийг малын хашаанд хашсан байсан. Ойр орчимд тэр 3 үхрээс өөр үхэр байгаагүй. Тэнд 2 тооны шүдлэн, 1 тооны бяруу байсан. Би зүсийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 5 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд байдаг гэртээ байсан. Өдөр 14 цагийн орчимд аймгийн төвөөс өөрийнхөө мотоциклтой гараад Баянтүмэн сумын төвөөс урд зүгт байдагын гэрт очиход эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд гэрт нь байж байгаад айл руу яваад ирье гэж эхнэрт нь хэлээд 17 цагийн орчимд байхын эзэмшлийн “Портер” маркийн машинтай баруун тийш хөдлөөд Булган сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан нуур гэх газарт байсан нилээн хэдэн тооны үхэр дотроос 3 тооны үхэр бугуйлдаж бариад машин дээрээ ачаадын гэрт ирэхэд эхнэр нь Төрөө гэх залуутай хамт байсан. Тэгээд үхрээын хашаанд буулгаад 2014 оны 5 сарын 12-ны өглөө босоод Төрөө бид хоёр 2 тооны үхрээ ажилчихаад шууд аймаг руу өөрийнхөө мотоциклтой явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа надад 200000 төгрөг өгсөн. 1 тооны үхэр ньын хашаанд үлдсэн яасанг нь би мэдэхгүй байна. Төрөө бид хоёрыг үхэр ажиллаж байхад эхнэртэйгээ хамт өөрийнхөө гэрт байсан. Ажиллаж байхыг хоёулаа харсан. Тэр хоёр аймаг руу яваагүй. ...Улаан халзан зүсмийн үнээ, ногоон эрээн, хүрэн зүсмийн үхэрнүүд байсан.ын хашаанд хүрэн зүсмийн үхрийг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Их цагаан нуур” гэх газарт оршин суудаг дүү Баянмөнхийнд малаа тавьдаг юм . 2014 оны 5 сарын 12-ны өдөр үдээс хойш над руу Баянмөнх утсаар залгаад таны эзэмшлийн 3 тооны үхэр хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчид энэ тухайгаа мэдэгдсэн албан ёсоор өргөдөл гаргаж өгөөгүй. Улаан халзан зүсмийн үнээ, ногоон эрээн эр үхэр, бидэртэй хүрэн эрээн эр үхэр хулгайд алдагдсан. Бүгд урдаасаа ухам имтэй. Тамгагүй байсан. Би 2 эр үхрээ тус бүрийг нь 1200000 төгрөгөөр, үнээгээ 1000000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. ... хохирлын тал мөнгө болох 1350000 төгрөгийг барагдуулсан тул түүний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, харин ******* хохирлоо барагдуулаагүй тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 114/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 6 сар орчимд биаас манай найз 3 тооны үхэр хулгайд алдсан, сураг ажиг байна уу? гэж асуухад яг хаанаас юм бэ? гэж асууж байгаад надад би 2014 оны 5 дугаар сард Булган сумын баруун урд талаас 3 тооны үхэр гэх залуутай явж хулгайлсан гэж хэлсэн. Би 2014 оны 5 сарын 12-ны өдөр Дорнод аймагт байсан бөгөөд , нарын хулгайлсан үхрийг тай хамт ажиллаагүй. Хэн гэдэг хүнд үхрээ зарсан болохыг мэдэхгүй байна. Махны Зулаа гэх эмэгтэйд зарсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

 Бичгийн нотлох баримт:

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9/

-Дорнод аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн “Малын жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” №01 дугаартай тэргүүлэгчдийн тогтоол /хх-ийн 10/

-Гэрч Г.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 29/

-Гэрч Н.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 30-31/

-Таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-66-95/

-Хохирогч ******* шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 5 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Их цагаан нуур” гэх газраас хохирогч ******* эзэмшлийн улаан халзан зүсмийн үнээ, ногоон эрээн эр үхэр, бидэртэй хүрэн эрээн эр үхрийг хулгайлж, бусдад 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд:

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч Их Монгол овогт *******, Суврагачин овогт ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь  2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаа буюу 2015 оны 7 сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоос өөрт ногдох хохирлоо нөхөн төлсөн байх тул "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч *******ын сүүлд илэрсэн хэрэг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаа буюу 2015 оны 7 сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн хэдий боловч шүүгдэгч өмнө нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр шалгагдаж улмаар 2015 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн  Прокурорын газрын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 05/55 дугаар тогтоолоор хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасан тул 2015 оны өршөөлийн хуулийг түүнд дахин хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан ялд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг багтаах нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч ******* нь энэ тогтоол гарахаас өмнө Дорнод  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд биеэр 4 сар 9 хоногийн ялыг эдэлсэн байх тул нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэнд тооцож Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх заалтыг баримталж ял оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Портер" маркийн 23-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ын эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх боловч шүүгдэгч ******* нь уг тээврийн хэрэгслийн эд ангиудыг тонож, бусдад зарж борлуулж, зөвхөн машины рам, дэвш болгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар машины рам, дэвшний үнэ болох 850000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул түүний эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн 24 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, харин шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байх тул түүний эзэмшлээс “Портер" маркийн машины рам, дэвшийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 135000 төгрөгийг төлсөн/ тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Их Монгол овогт *******, Суврагачин овогт ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэргсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлан ялтан *******ын 2017 оны 2 сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас биеэр эдэлсэн 4 сар 9 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд багтаасугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т-д зааснаар ялтан *******ын биеэр эдэлсэн 4 сар 9 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 1350000 төгрөгийг төлсөн/ тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******ын хөрөнгөөс 1350000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчт олгосугай.

 

9 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд энэ даруй хүргүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн "Портер" маркийн 23-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн рам, дэвшний үнэ болох 850000 төгрөгийг ялтан *******аас гаргуулан хурааж улсын орлого болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн 24 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, харин ялтан *******ын эзэмшлээс “Портер" маркийн машины рам, дэвшийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.     

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан цагдан хорих, шүүгдэгч  *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, ялтан *******ын эдлэх ялыг 2017 оны  6 сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан цагдан хорих, шүүгдэгч *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР