Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 136/ШШ2021/00077

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр 136/ШШ2021/00077 Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Нцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э ч гудамж, М н хороолол, ***-** тоотод оршин суух, Т овогт П О /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Б-Б-У гудамж, *-** тоотод оршин суух, Б овогт Д М /РД:**********/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд Д.Мтэй танилцаж, улмаар 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл байх хугацаанд 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Б, 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр М.Э нар төрсөн. Д.М гэр бүл байх хугацаанд архи их ууж агсан тавьдаг байсан. 2018 оны 07 дугаар сараас хойш гэртээ ирэхээ больсон. Найз нөхдөөс нь сонсоход өөр эмэгтэйтэй болсон гэж сонссон. Иймд цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: ... С сумын 2 дугаар баг, М н хороолол, 205 дугаар байрны ** тоот хаягт байрлах 62.9 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж, хүүхдийн тэтгэлгийг шийдэх саналтай байна. Одоо уг байранд нэхэмжлэгч амьдарч байгаа юм... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүй боллоо. Учир нь Сүхбаатараас Д явах замд машин эвдэрч очих боломжгүй болсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.О хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Төрөх дөхөж байгаа болохоор надад өөр хугацаа байхгүй байна гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Д.М холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.О хариуцагч Д.М 20** онд танилцан хамтран амьдарч, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл байх хугацаандаа 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хүү М.Б, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр М.Э нарыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, № 22 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №62 дугаартай, № 0000640876 төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Д.М гэр бүл байх хугацаанд архи их ууж агсан тавьдаг байсан. 2018 оны 07 дугаар сараас хойш гэртээ ирэхээ больсон. ... өөр эмэгтэйтэй болсон гэж сонссон гэх тайлбараар гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

 

Гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, эхнэр П.О нь өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлэх гэж байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй буюу талууд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

20** оны ** дугаар сарын **-ны өдөр хүү М.Б, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр М.Э нар нь эх П.Оын асрамжид байгаа ба хүүхдийн асрамжийн болон эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй болно.

 

Хариуцагч Д.М нь шүүхэд гаргасан талбартаа: ...С сумын 2 дугаар баг, М н хороолол, *** дугаар байрны ** тоот хаягт байрлах 62.9 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж, хүүхдийн тэтгэлгийг шийдэх саналтай байна гэсэн боловч нэхэмжлэгчтэй хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй энэ талаар нотлох баримт шүүхэд бүрдүүлж ирүүлээгүй байна.

 

Харин нь нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцсон үедээ хүүхдийн тэтгэлгийг гэрээгээр зохицуулж шийдвэрлэх боломжтой болохыг дурдаж байна.

 

Иймд хуульд зааснаар буюу 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хүү М.Б, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр М.Э нарыг эцэг Д.Мөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар П.О нь Д.Мийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн /198 300*11=2 181 300 төгрөг, 99 150*12 = 1 189 800 төгрөг, 2 181 300+1 189 800 = 2 379 600 төгрөг/ буюу нийлбэр дүн 2 379 600 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 53 024 төгрөгийг хариуцагч Д.Мөөс гаргуулан улсын орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөөс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.От олгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овогт П О /РД:**********/, Б овогт Д М /РД:****************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Б, 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр М.Э нар нь эх П.Оын асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар П.О нь Д.Мийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Б, 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр М.Э нарыг эцэг Д.Мөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Быг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр М.Эийг түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь,11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Мөөр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэднийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч П.От үүрэг болгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүн 2 379 600 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 53 024 төгрөгийг хариуцагч Д.Мөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөөс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.От олгосугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАЦЭЦЭГ