| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0221/Э/220/2025/0273 |
| Дугаар | 2025/ШЦТ/296 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
Улсын яллагч Э.Намуун,
Хохирогч Ц.***,
Иргэний нэхэмжлэгч Ч.***, тэдгээрийн өмгөөлөгч А.***, С.***
шүүгдэгч Ж.***, түүний өмгөөлөгч С.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн хяналтын Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй , ***, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт *** дүүргийн ***р хороо, *** тоотод оршин суудаг, урьд:
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны *** дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн *** дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
*** овогт *** *** (РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.*** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар Зайсангийн гудамж “*** ***” хотхоны урд замд “ Toyota harrier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9-т заасныг тус тус зөрчин буцаж эргэх үйлдэл хийсний улмаас цахилгаан мопед унаж явсан Ц.***тай мөргөлдөж улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар гаргасан баримт зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд
1. Шүүгдэгч Ж.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруу дээрээ маргаангүй...” (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08:00 цагийн үед гэрээсээ өөрийн Toyota harrier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Зайсангийн автобусны буудлаас урагшаа CU өнгөрөөд “***” хотхоны гарц дээр буцаж эргэж байсан урдаас хойшоо чиглэлд явж байсан мопедтой хоёр машины баруун хойд талын дугуйг ирээд мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө мопедтой явж байсан хоёр хүн дээр очоод гайгүй юу гэж хэлээд түргэн цагдаа дуудсан удалгүй түргэний эмч ирээд нөгөө хоёр хүнийг гайгүй байна ямар ч байсан гэмтэл дээр очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт хийгээд машиныг маань ачаад явсан бөгөөд би нөгөө хоёр хүнтэй гэмтэл явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал),
2. Хохирогч Ц.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн үед 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө эхнэрийнхээ хамтаар ажил руугаа төв замаар явж байтал туслах замаас гэнэт машин орж ирээд мөргөсөн. Тэгээд түргэний дуудаад Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгээс эмч нь нарийн шинжилгээнд сайн үзүүлээрэй гэсэн бөгөөд орой нь тээврийн цагдаагийн албаны байцаагч дуудахаар нь очсон. Тэгээд Ж.***тай уулзахад “чиний хохирлыг барагдуулж өгнө өө, эхлээд би машинаа журмын хашаанаас авах шаардлагатай байна, чи гомдолгүй гээд хэлээд өгөөч, өнөөдөр тэгж хэлэхгүй бол дараа нь хүчингүй болно” гээд байсан. Гэтэл би тухайн үед машинд мөргүүлээд шоконд орсон байсан тул эрүүл ухаанаар шийдвэр гаргах боломжгүй байсан...Тэгээд Ж.*** журмын хашаанаас машинаа гаргуулсныхаа дараа холбогдоогүй....Дараа нь холбоо барихад анх надтай ярьж байснаасаа шал өөр хандлага гаргасан. Ж.*** нь хэлсэн ярьсандаа байгаагүй...хэргийн газрын зураг байхгүй байна. 1.200.000 төгрөг авсан хамрын болон өвдөг мөрний хагалгаанд орох шаардлагатай, хамгаалалтын хэрэгсэл өмсөөгүй байсан...цахилгаан мопедод ангилал шаардагдахгүй...17.279.000 нэхэмжилнэ үүнээс эрүүл мэндийн зардалд 1.351.675 төгрөг, цахилгаан мопедны үнэ 1.960.750 төгрөг, 2024 оны 09 дүгээр сараас 12 сар хүртэлх цалин хөлс болох 14.772.118 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн үед өөрийн мопедоо унаад эхнэрийн хамт гэрээсээ ажилдаа гарсан буюу ханадуй хотхоноос гараад замаар явж байтал туслах замаас цагаан өнгийн машин гэнэт буцаж эргэсэн тэгээд би очоод мөргөсөн. Миний толгой эргээд хамраас цус гараад хөл өвдөөд босож иртэл эхнэр бас газар унасан байсан. Тэгээд бид хоёрыг 103-аас ирээд аваад явсан. Тэгээд бид машины жолоочтой тохироод салъя гэж хэлээд явсан ба гэмтэл орж үзүүлчхээд цагдаа дээр ирсэн. Тэгээд шүүх эмнэлэгт мөн үзүүлээд гэртээ харьсан...Надад эмчилгээний зардал 800,000 төгрөг гарсан байгаа ба тухайн жолооч надад ямар ч мөнгө өгөөгүй байгаа. Мөн мопедоо үнэлгээ хийлгээд гарсан мөнгийг авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. Иргэний нэхэмжлэгч Ч.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед нөхрийн хамт гэрээсээ мопедтой гарсан бөгөөд нөхөр бариад би ард талд нь суугаад ажил руугаа *** хотхоноос гараад замаар явж байтал туслах замаас цагаан өнгийн машин гэнэт буцаж эргээд биднийг мөргөсөн. Тэгээд миний толгой эргээд би газар унасан. Харин манай нөхрийн хамраас цус гараад байсан. Тухайн машины жолооч 103 болон цагдаа дуудаж, түргэн ирээд араас цагдаа нар ирсэн. Тэгээд бид хоёр гэмтэл явж үзүүлээд зураг авхуулчхаад цагдаа дээр оччихоод гэртээ харьсан...би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
4. Гэмт хэргийн талаарх “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ц.*** би, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ар Зайсан гудамжны засмал замаар урдаасаа хойшоо явж байхад өсгөж байсан Тоёота Харрьер маркийн *** улсын дугаартай машин туслах замаас орж ирэн намайг мөргөж авто осол хийсэн...” гэсэн гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
5. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12896 дугаартай дүгнэлтэд “...Ц.***ын биед баруун мөрний эргүүлэгч шөрмөс, баруун өвдөгний дотор чагтан холбоос, тойгны холбоосын урагдал, тойгны гадна даруулган холбоосын суналт, баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэсэн байна…” (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12905 дугаартай дүгнэлтэд “...Ч.***-н биед баруун гуя, баруун өвдөг, 2 шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх, унах, нидрэгдэх үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
8. “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн автомашин техникийн үнэлгээгээр Ц.***ын унаж явсан мопедод 1,844,750 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал),
9. Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн “...техникийн бүрэн байдал стандартын шаардлага хангаж байна...хойд талын крило хонхойсон бага зэргийн гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-70 дахь тал),
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3103 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь цахилгаан хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн чадал 1,0kW буюу “Мопед” төрөлд хамаарах тээврийн хэрэгсэл байна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-79 дэх тал),
11. Шүүгдэгч Ж.*** нь Эрүүл мэндийн даатгалын санд 369,432 төгрөгийг төлсөн баримтууд (хавтаст хэргийн 131, 134 дэх тал),
12. Хохирогч Ц.***т Сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 17 дахь тал),
13. Гэрч Ч.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай охин Ж.*** нь *** оны 03 сарын 29-ны өдөр *** суманд төрсөн бага насаа аав, ээж ах нарын хамт өссөн ба *** аймгийн *** дүгээр сургуулийг *** суралцаж төгсөөд бүрэн дунд боловсролтой болоод Улаанбаатар хотод ирж ирээд *** их сургуульд суралцаж төгсөөд дээд боловсролтой болоод ***-д ажиллаж байгаад ажлаасаа гараад одоо хувираа ажил хийж байгаа.ба нөхөр хоёр хүүхдийн амьдарч байгаа. Манай охин *** нь бусадтай найрсаг, мэнд устай, гэр бүлдээ халамжтай, элдэв муу зуршилгүй байхгүй архи дарс уудаггүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал),
14. Гэрч Ж.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай охин Ж.*** нь *** оны 03 сарын 29-ны өдөр *** суманд төрсөн бага насаа аав, ээж ах нарын хамт өссөн ба *** аймгийн *** дүгээр сургуулийг *** суралцаж төгсөөд бүрэн дунд боловсролтой болоод Улаанбаатар хотод ирж ирээд *** их сургуульд суралцаж төгсөөд Дээд боловсролтой болоод ***-д ажиллаж байгаад ажлаасаа гараад одоо хувираа ажил хийж байгаа.ба нөхөр хоёр хүүхдийн амьдарч байгаа. Манай охин *** нь бусадтай найрсаг, мэнд устай, гэр бүлдээ халамжтай, элдэв муу зуршилгүй байхгүй архи дарс уудаггүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь хуудас), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх хуудас), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Хохирогч Ц.*** болон иргэний нэхэмжлэгч Ч.*** нарын өмгөөлөгч А.***гаас: Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд оролцох байр суурьтай илэрхийлж, хавтас хэргээс 17, 39, 41, 54, 58, 77-79,150-152 дахь тал,
Хохирогч Ц.*** болон иргэний нэхэмжлэгч Ч.*** нарын өмгөөлөгч С.***гоос: Өмгөөлөгч А.***тай ижил байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтыг,
Шүүгдэгчийн С.***аас: Шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлж, хавтаст хэргээс 29-30, 66-71, 77-79, 148-159 дэх тал,
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.*** нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд *** дүүргийн *** дүгээр хороо *** гудамж “***” хотхоны урд замд “Toyota Harrier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон буцаж эргэх үйлдэл хийж замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9-т заасан заалтыг зөрчсөний улмаас цахилгаан мопед унаж явсан Ц.***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Ч.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.***, иргэний нэхэмжлэгч Ч.***гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 12896 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 12905 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 396 дугаартай дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Ж.***ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.***ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүл мэндийн зардал болон мопедны төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр шүүгдэгч Ж.*** төлсөн буюу энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Түүнчлэн, шинжээчийн 12905 дугаартай дүгнэлтэд хохирогч Ц.***ын биед хамрын ясны талаар дурдаагүй тул түүний хамрын хагалгаанд зарцуулагдах эрүүл мэндийн зардлыг шүүгдэгч Ж.***аас гаргуулах үндэслэлгүй.
Хохирогч Ц.*** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.
Хавтаст хэргийн 17 дахь талд “...хохирогч Ц.***ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийг тогтоов...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн...” гэж,
Хавтас хэргийн 26 дахь талд “...иргэний нэхэмжлэгч Ч.***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн...” гэж тус тус авагдсан ба мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-д хэрэг хамаарч байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн.
Түүнчлэн хохирогч Ц.***ын 2024 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын цалин, хөлс болох 14.772.118 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Тухайлбал, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхийг хуульчилсан бөгөөд шинжээчийн 12905 дугаартай дүгнэлтэд “...цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй...” гэж дурдсанаас үзвэл ослын улмаас үүссэн гэмтэл нь хохирогч Ц.***ын хөдөлмөр чадвар алдагдахгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий тул цалин, хөлс болон цаашид гарах эрүүл мэндийн зардал, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Ж.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...эрүүгийн хариуцлагын талаар прокурорын гаргасан саналтай нийцэж байна. Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,...хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгож, уг ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***д оногдуулсан 3,500,000 төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.***, иргэний нэхэмжлэгч Ч.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.***д с***улсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР