| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2024-12-30 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
20 ******* 12 Дугаар 2025/ШЦТ/04
30-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь ын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах,
Улсын яллагч Б.Хишигсувд,
Насанд хүрээгүй хохирогч *******,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Иргэдийн төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
дахь ын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* -ний өдөр анд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүл байгаагүй, бие эрүүл, ухаан , хэрэг хариуцах чадвартай, /рд:МЗ002711/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 ******* 06 сард ын Тарни 8 ийн нутаг дэвсгэр “Шивэрт” гэх газарт а ны хүүхэд болох *******г байх үед нь бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...2023 ******* 06 сард..., он сараа сайн санахгүй байна. Ямар ч байсан харьцаж эхэлсэн. Бид хоёр харьцдаг байсан. Хоорондоо үерхдэг л гэж боддог. Үерхээд чатаар харьцдаг байсан. Тэгээд 2023 ******* 06 сард хөдөө “Шивэрт” гэх нутагт очиж уулзаад бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би гаас “бэлгийн харьцаанд чи орж үзсэн үү” гээд асуухад “харанхуй шөнө нэг хүнтэй орж байсан” гээд ярьж байсан. Тэгээд “хэн юм” гэхээр хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би ыг нь асуугаагүй. Тэгээд “бэлгийн харьцаанд орсон” гэхээр нь бэлгийн харьцаанд орох нь болчихсон юм байна л гэж бодсон. Өөр ярих зүйл байхгүй...”гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...2023 ******* 06 10-наар байх. Тэгээд тэр үед яг нүүж ирж байсныгаа яг санаж байна. Нүүж ирээд нэг их удаагүй байсан. Тэгээд утсаа цэнэглэх гээд машинд нь орсон. Тэгээд л үйл явдал болсон. Өөр нэг их ярих юм байхгүй...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...Хадланд гарах үеэрээ л мэдсэн. Тэгээд 2023 ******* 4 сард эмнэлэгт үзүүлсэн, эмч хүүхдийг авах арга байхгүй гарга гэсэн...” гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:”...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би ******* гэх охины хамаатан гэх хүнтэй найзууд байгаа юм. Тэгээд би найз тай хөдөө байх гэрээр нь 2016 оноос хойш орж гардаг байсан бөгөөд танилцаж байсан. Тэгээд би 2023 ******* өвөл 1, 2 сард л байх чатаар харьцдаг байж байгаад сүүлдээ үерхдэг болсон. Түүнтэй үерхэж байх хугацаандаа 2023 ******* 04 билүү 05 сард хөдөө байх гэрт нь 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед аав, хоёр нь намайг түүнтэй үерхдэг байсан тухай таамагладаг байсан байх гэж бодож байна. 2023 ******* 06 сараас намайг “фейсбүүк”-ээр “блок” хийгээд гэнэт надтай харьцахаа болиод алга болчихсон. Түүнээс хойш 2023 ******* наадмаар тааралдахад надтай уулзахгүй зугтаагаад байсан. Түүнийг яагаад надтай уулзахгүй, зугтаад байгааг нь ойлгоогүй. Би муудаж маргалдсан зүйл огт байхгүй. Тэгээд түүнээс хойш би уулзаагүй. Надад аа хэлж байгаагүй. Би түүнийг 16 хүрчихсэн л гэж бодож байсан. Би *******тай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр үерхдэг байсан бөгөөд надад түүнийг хүчиндсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн -р тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Одоогоос 2 долоо хоногийн өмнө манай 14 тай охин *******гийн бие нь эвгүйрхээд амьсгаадаад байхаар нь би түүнийг жирэмсэн болсон байж болзошгүй гэж сэжиглээд эмнэлэгт үзүүлтэл 04 сар гаруйтай жирэмсэн байсан. Тиймээс охин *******гаас болсон асуудлыг асуухад “наадмын үеэр намайг найз охинтойгоо байхад Харков гэж дууддаг согтуугаар хажуугаар орж ирээд намайг оролдсон” гэж ярьсан. Өөр олигтой зүйл ярихгүй байгаа юм. Тэгээд би манай охин *******г ас жирэмсэн болсон гэж ойлгосон. Гэхдээ наадмын үеэр тийм зүйл болсон гэж бодоход ургийн сар нь таарахгүй байгаад байгаа юм. Ургийн сараар тооцоолж үзэхэд 06 сард манай охин жирэмсэн болсон байгаа юм. Манай охин Зүүнхараад хашаа байшинд хоёр дүүтэйгээ амьдардаг юм. Тэгээд хичээл амрахаар хөдөө гэр лүүгээ очдог юм. Зүүнхараагийн төвд *******тай цуг байдаг хоёр дүү нь надад “хичээл амраагүй байхад буюу 2023 ******* 06 сард манай гэрт 5 сургуулийн 11 ангийн нэг хүүхэд унадаг дугуйтай ирсэн. Тэгээд ******* тэр 11 ангийн гэх хүүхэдтэйгээ гэртээ ороод хоёр дүүгээ “гарч бай” гээд гаргаж байсан” гэж ярьсан. Тиймээс би *******г тэр хүүхэдтэй бас бэлгийн харьцаанд орсон ч байж магадгүй гэж бодоод асуусан чинь “үгүй” гээд байгаа. Тэр хүүхдийг нь би танихгүй. ...*******гийн эгч нь надад “нэг бандитай чааталдаг юм байна” гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн -р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20 ******* 06 03-ны өдрийн 315 тай “1.*******, *******, нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2.******* нь ын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал-,%” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 40-43-р тал/,
Насанд хүрээгүй хохирогч ******* нь 20 ******* 10 23-ны өдөр төрсөн бөгөөд түүний ыг 2023 ******* 06 сард “ сар”-тай байсан болохыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 75-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******гийн гэрэл зураг /ХХ-ийн 87 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ-ийн 8 тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-н 88 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 ******* 06 сард ын Тарни 8 ийн нутаг дэвсгэр “Шивэрт” гэх газарт а ны хүүхэд болох *******г байх үед нь бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:”... Түүнтэй үерхэж байх хугацаандаа 2023 ******* 04 билүү 05 сард хөдөө байх гэрт нь 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед аав, хоёр нь намайг түүнтэй үерхдэг байсан тухай таамагладаг байсан байх гэж бодож байна.., ...Надад аа хэлж байгаагүй. Би түүнийг 16 хүрчихсэн л гэж бодож байсан. Би *******тай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр үерхдэг байсан бөгөөд надад түүнийг хүчиндсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн -р тал/, а ны хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:”... 2023 онд анх ******* над руу чат бичиж бид хоёр 1 жил орчим хугацаанд чатаар харьцаж байсан. 2023 ******* хүүхдийн баяраар нэг удаа тааралдаж байсан. Түүнтэй тусдаа уулзаж байгаагүй. Би тэй үерхэж байгаагүй. Чатаар харьцахдаа “юу хийж байна, танайхан юу хийж байна” гэх зэргээр ойр зуурын зүйл л ярилцдаг байсан. Би хөдөө гэртээ байхдаа тэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед манайд хүн байгаагүй. Би урьд өмнө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18, 20-21-р тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:”... “...Одоогоос 2 долоо хоногийн өмнө манай 14 тай охин *******гийн бие нь эвгүйрхээд амьсгаадаад байхаар нь би түүнийг жирэмсэн болсон байж болзошгүй гэж сэжиглээд эмнэлэгт үзүүлтэл 04 сар гаруйтай жирэмсэн байсан.., ...Ургийн сараар тооцоолж үзэхэд 06 сард манай охин жирэмсэн болсон байгаа юм.., ...*******гийн эгч нь надад “нэг бандитай чааталдаг юм байна” гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн -р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20 ******* 06 03-ны өдрийн 315 тай дүгнэлт /хх-ийн 40-43-р тал/, а ны хохирогч *******гийн ыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 73 дахь тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”...Энэ охин одоо сургуульд сурч байгаа гэж байна. Дээрээс нь хүүхэдтэй. Энэ залуугийн буруу нь буруу л байх л даа. Тэгэхдээ би бол бодохдоо хууль бол нэг их сайн мэдэх юм алга. Ямар ч байсан энэ залуу ажилтай байхад энэ хүүхдийг.., Ямар ч байсан энэ залууг буруутай л гэж хэлье” гэсэн нь хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гаргасан дүгнэлт гэж үзлээ.
Тиймээс дахь ын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг а ны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******өөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:”...прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу “Арван зургаан анд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, 12.5 зүйлийн 1-д “Арван найман анд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн анд хүрсэн арван зургаан анд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар зүйлчилж, өөрчлөх санал гаргасан боловч шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн:”...Би ******* гэх охины хамаатан гэх хүнтэй найзууд байгаа юм. Тэгээд би найз тай хөдөө байх гэрээр нь 2016 оноос хойш орж гардаг байсан бөгөөд танилцаж байсан. Тэгээд би 2023 ******* өвөл 1, 2 сард л байх чатаар харьцдаг байж байгаад сүүлдээ үерхдэг болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн -р тал/, анд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... ******* нь манай ийн эгчийн хүүхэд найз гээд манайхаар ирдэг байсан. Түүнийг таньдаг болоод 2-3 жил болж байна. 2023 онд анх ******* над руу чат бичиж бид хоёр 1 жил орчим хугацаанд чатаар харьцаж байсан. 2023 ******* хүүхдийн баяраар нэг удаа тааралдаж байсан. Түүнтэй тусдаа уулзаж байгаагүй. Би тэй үерхэж байгаагүй. Чатаар харьцахдаа “юу хийж байна, танайхан юу хийж байна” гэх зэргээр ойр зуурын зүйл л ярилцдаг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18, 20-р тал/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь анд хүрээгүй хохирогч *******гийн хөдөө байх гэрээр нь 2016 оноос хойш орж, гардаг урдын танил, түүнийг а ны хүүхэд гэдгийг лавтай сайн мэдэж байсан мөн анд хүрээгүй хохирогч ******* нь 20 ******* 10 23-нд төрсөн, гэмт хэргийн хохирогч болох үедээ буюу 2023 ******* 06 сард арван дөрвөн анд хүрээгүй, байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /ХХ-н 75-76-р тал/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс гаргуулахаар хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй тул одоогоор энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20 ******* 11 12-ны өдрийн 1254 тай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ны дүгнэлт: “1. /РД:МИ302341/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэг зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 167-168-р тал/ гарсан бөгөөд Иргэний хуулийн 47 зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 зүйлийн 40.1, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-р зүйл, 1-р зэрэглэлд зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660 000 төгрөг/ 4, дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу 3 23 400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч ******* шүүх хуралдаан завсарлах шатанд төлж барагдуулсан байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “Хүчиндэх” гэмт хэргийг а ны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасан 12 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 12 жилийн хорих ялыг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 20 ******* 25-ний өдрөөс 20 ******* 12 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 6 /ерэн зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйл, 36.1 зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйл, 36. зүйл, 38.1 зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг а ны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 47 зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 зүйлийн 40.1, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-р зүйл, 1-р зэрэглэлд зааснаар 3 23 400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч ******* шүүх хуралдаан завсарлах шатанд төлж барагдуулсан болохыг дурдсугай.
5. ******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт *******гийн 20 ******* 25-ний өдрөөс 20 ******* 12 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 6 /ерэн зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлд, *******гийн эдлэх ялыг 20 ******* 12 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН
Б.ЭРДЭНЭМӨНХ.