Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0566

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0566

Улаанбаатар хот

 

 

                                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн Д.М**** Д.Э**** нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 320 дугаар захирамжаар Ц.П***д олгосон 700 м.кв газраас бусдын эзэмшил 487.5 м.кв газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, уг 487.5 м.кв газарт Д.Э****, Д.М*** нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Д.Э****, Д.М*** нарт 487.5 м.кв газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М**** Д.Э**** нараас тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...нэхэмжлэгч нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М**** Д.Э**** нар нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хандан  “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 320 дугаар захирамжаар Ц.П***д олгосон 700 м.кв газраас бусдын эзэмшил 487.5 м.кв газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, уг 487.5 м.кв газарт Д.Э****, Д.М*** нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Э****, Д.М*** нарт 487.5 м.кв газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М**** Д.Э**** нараас 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 320 дугаар захирамжаар Ц.П***д олгосон 700 м.кв газраас бусдын эзэмшил 487.5 м.кв газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, уг 487.5 м.кв газарт Д.Э****, Д.М*** нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Д.Э****, Д.М*** нарт 487.5 м.кв газарт газар эзэмшүүлэх

шийдвэр гаргахыг даалгах” хэмээн өөрчилсөн.    

Улмаар нэхэмжлэгч Д.М**** Д.Э**** нар нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны

өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.М**** Д.Э**** нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилон, дүгнэлт гаргуулсантай холбогдуулан шинжээчийн зардал 1,197,859 төгрөгийг тус шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчээс нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.М**** Д.Э**** нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 320 дугаар захирамжаар Ц.П***д олгосон 700 м.кв газраас бусдын эзэмшил 487.5 м.кв газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, уг 487.5 м.кв газарт Д.Э****, Д.М*** нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Д.Э****, Д.М*** нарт 487.5 м.кв газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.5-д заасны дагуу шинжээчийн зардал урьдчилан төлсөн 1,197,859 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Төрийн сан 100900005404 тоот дандсанд нөхөн төлүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.М**** Д.Э**** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА