Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 88

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Иргэдийн төлөөлөгч Ч.Гансугар

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч З.Сэлэнгийн өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяа

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ө.Батболд 

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан

Гэрч *******,*******,******* нарыг байлцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламтан овогт , мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.11, 91.2.15, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт ******* нарт холбогдох 201611000373  дугаартай хэргийг 2017 оны 4 сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ******* оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Бэсүд овогт *******.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 9 сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ******* оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, Ламтан овогт .

     Шүүгдэгч ******* нь хохирогчийн төлөөлөгч нөхөр*******той эр эмийн харьцаа тогтоосны улмаас Л.Мөнхзаяатай маргалдан утас руу нь мессеж бичин өсөрхөж, өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг оршин суух 7 настай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй *******од захиалсан, насанд хүрээгүй *******ыг "хүнийг санаатай алах" буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,  

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа 2015 оны 11 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг байрлах Алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хулгайлан авч 2915000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй байхдаа болон шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаандаа З.Сэлэнгийн захиалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг оршин суух 7 настай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж, санаатай алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 9 сарын 06-ны өдөр 12 цаг өнгөрч байхад босоод 15 цагийн орчим Сэлэнгээ эгчтэй Бунхан руу шивээсний машин авахаар гэрээс гарсан. Цэнхэрийн хороололд төв замаар зүүн тийш явсан. Замаараа Цэдэвээгийн хашааны урдуур гарахад хашаан дотор нь эхнэрийнх нь цагаан приус-20 маркийн машин байсан ба хоёулаа станцын урд талын дулааны трубаны урд замын хажууд зогсож байтал хажуугаар Цэдэвээгийн эхнэр цагаан машинтайгаа гарч явсан. Тэр үед Сэлэнгээ эгч надад “тэднийд хүн байна уу, үзээд ир” гэж хэлсэн. Хоёулаа эргэж алхаад Сэлэнгээ эгч гудамжны зүүн үзүүрт үлдээд би ганцаараа Цэдэвээгийн хашааны хаалгыг гаднаас нь онгойлгож ороод байшингийн хаалгыг цохиход хүн гарч ирээгүй, эргээд явах гэж байтал жоохон хүүхэд “хэн бэ” гээд хаалга онгойлгоход Цэдэвээгийн Тэмка гэдэг хүү байсан. Тэрнээс “том хүн байна уу” гэхэд “байхгүй” гэсэн. Би эргэж хашааны хаалгаар гарч зүүн тийш явж Сэлэнгээ эгч дээр очоод “хүүхэд нь ганцаараа байна” гэж хэлэхэд “одоо боломж гарсан” гэхээр нь буцаж Цэдэвээгийн гэрлүү очиж орсон. Тэмка ганцаараа байсан. Тэмкатай гал тогооны өрөөнд сууж байхад надад гар утсан дээрх зургаа үзүүлээд юм яриад сууж байсан. Би түүнээс “Чи ухаан алдаж үзсэн үү” гэж асуухад “үгүй тэр нь яадаг юм бэ” гэхэд “нүд харанхуйлаад юу ч мэдэрдэггүй юм аа” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гал тогооны өрөөний сандал дээр сууж байхдаа хажуунаас нь хоёр гараараа хойлоог нь шахаж боосон. Хэсэг хугацааны дараа Тэмкагийн бие сулрахаар нь боохоо больж урт сандал дээр дээш харуулаад хэвтүүлсэн. Тэр үед хүүхэд амьсгалахаар нь сандраад ширээн дээр байсан гар утасны цагаан өнгөтэй цэнэглэгчийг авч утсаар нь хоолойг нь ороож татсан. Дахиад амьсгалаад байгаа юм шиг санагдахаар нь шалан дээр хэвтүүлж залгуурт залгаатай байсан цахилгааны уртасгагчийг авч хүзүүгээр нь 2-3 удаа ороож татсан. Тэмка тэр үед өнгийг нь мэдэхгүй футболка, турсиктэй хөл нүцгэн байсан ба турсикэндээ шээсэн. Түүнийг хөдлөхөө болихоор нь гал тогооны цонхоор нь гадагшаа гарч хойд талын хашааг нь даваад төв замын урдуур зүүн тийш явсан. Сэлэнгээ эгч Станцын урд талд замын хойно зогсож байхаар нь очоод “болсон” гэж хэлээд хоёулаа төв замаар зүүн тийш алхаж 1 дүгээр багийн ажлын байранд очсон. Би цэрэгт явах гээд тэр талаар асуух гэж очсон. ...Би тэр хүүхэдтэй ямар нэгэн харьцаа байгаагүй. 2016 оны 9 сарын 04-ний өдөр гэртээ байхад Сэлэнгээ эгч “Цэдэвээгийн хүүхдийг алаад өгөөч” гэж надаас гуйсан. Би амыг нь дагуулаад “тэгье” гэж хэлсэн. Яг ална гэж бодоогүй. Сэлэнгээ эгч Цэдэвээтэй уулздаг байсан. Түүнээс жирэмсэн болоод байхад нь “эхнэр нь хоолонд нь хор хийж өгсөн” гэж Сэлэнгээ эгчээс сонссон. Тэр үед Сэлэнгээ эгчийн хүүхэд нь зулбасан. Тэгээд адилхан түүний хүүхдийг нь хорлох гээд намайг гуйсан. 2016 оны 9 сарын 04-ний өдөр Сэлэнгээ эгч намайг гуйсан. Тэгээд “маргааш орой гэртээ байхад нь 2-лаа ороод алья” гэж ярилцаад 2016 оны 9 сарын 05-ны орой 20 цагийн орчим Сэлэнгээ эгчтэй Баатарын дэлгүүрээс кола, 7 сосиска, тамхи авахдаа 2 хос резинэн бээлий авсан. Тэр орой Солонгоо эгч, Зоригоо ах нар унтахгүй байсан учраас гарч чадаагүй. Тэгээд 2016 оны 9 сарын 06-ны өдөр хоёулаа гараад Бунхан орох замд Цэдэвээгийн гэрт хэн байгааг харах гэж хажуугаар нь явсан. Тэр үед эхнэр нь гэрээсээ гарахаар нь гэрт нь орж хүүхдийг нь алсан.

... Мөн тухайн өдөр Шинэболд, Мөнх-Эрдэнэ бид гурав хамт явж байгаад орой 22 цагийн орчимд Мөнх-Эрдэнэ гэр рүүгээ орлоо гэхээр нь Шинэболд бид хоёр оруулж өгчихөөд 19 дүгээр байрны ойролцоо... алт, мөнгөний дарханы газар байхаар нь ...цүнхэн дотор байсан төмөр лоомоор ... хаалгыг онгойлгосон. ...Би ... алт мөнгөний дарханы газар руу ганцаараа ороод 3 ширхэг мөнгөн аяга, цаасан хайрцагтай ээмэг, бөгж /тоо ширхэгийг нь мэдэхгүй байна/, 3 ширхэг шаргал гинж, 3 ширхэг чонын соёо зэргийг аваад 19 дүгээр байрны урд талаар гүйгээд очиход Мөнх-Эрдэнэ, Шинэболд хоёр өөдөөс ирсэн. ... Хулгайлсан эд зүйлийг Шинэболд Улаанбаатар хот руу авч явж зарахаар явсан. ... Шинэболд Мөнх-Эрдэнэ бид хоёрт тус тус 40000 төгрөг өгсөн...”  гэх мэдүүлгүүд /1-р хавтас 36-37, 2-р хавтас 247-249/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Барсболдын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүн. Мөрдөн байцаагч нар байцаалт авахдаа намайг болон Барсболдын толгойг цохиж, тулгаж асуудаг байсан. 2 цаг гаран  хана налуулж, хүйтэн сандал дээр суулгаж  миний эрүүл мэндэд халдсан. Мөнхзаяагийн  нөхөр  болох Цэдэвдорж анх миний араас их гүйдэг байсан. Анх надад Цэдэвдорж  хэлэхдээ “эхнэрээсээ салсан,  эхнэр  маань Цэнгэл даргын  нөхөртэй явалддаг,  ээж нь миний мууг үзэж, дүү нь гэр  орноос хулгай хийдэг” гэж ярьдаг байсан. Тэгээд бид  дотно харилцаатай болж би жирэмсэн болсон. Тэгээд би жирэмсэн болсон талаараа эхнэрт нь хэлэхэд Мөнхзаяа намайг удаа дараа дарамталж зовоосон. Би хүүхдээ 12 долоо хоногоос дээш тээсэн учир үр хөндүүлж болохгүй байсан. Мөнхзаяагийн хувьд сэтгэцийн асуудалтай. Үүнийг хажуу айлынх нь хүмүүс гэрчилнэ. Надаас 20 насаар эгч байж элдэв бусын үгээр буюу маш бүдүүлгээр, байж боломгүй үгээр доромжилж мессеж бичдэг.  2016 оны 9 сарын  06-ны өглөө би гэрээсээ шивээсний машинаа авах гээд гэр лүүгээ явж байхад араас Барсболд гүйж ирсэн. Тэр үед Мөнхзаяаг хажуугаар явсныг би хараагүй. Би гэрийнх нь гадуур явахад машин нь  гэрийнх нь гадаа байж байсан. Тэр үед Барсболд надтай явж байгаад нэг удаа салсан. Мөрдөн байцаагч нар надаас тулгаж асуусан асуултуудыг би ойлгохгүй байсан. Эрүүгийн төлөөлөгч нар үүрээр манайд орж ирэхдээ намайг залилж авч явсан. Тэгээд 2016 оны 9 сарын 09-ний өдөр намайг хорьсон. Маргааш нь тогтоол танилцуулсан. Тэгэхэд л би юу болоод байгааг мэдсэн. Би Барсболдыг өөрийнхөө талаар худлаа мэдүүлээд байна гэж бодож байна. Тулган шаардалтаар  энэ хэргийг хүлээлгэсэн. Мөнхзаяа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, сэтгэл санааны  тогтворгүй байдлаас шалтгаалж ийм байдал гаргасан гэж дүгнэж байна. Манай дүү насанд хүрээгүй хүүхэд, ийм хэрэг үйлдээгүй гэж дүгнэж байна. Би өөрөө 5 настай охинтой. Тийм болохоор надад тулгаад байгаа энэ хэргийг үйлдээгүй гэв.

Хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 06-ны өглөө хүү маань хичээлдээ явсан. Би өөрөө гадуур ажил хөөцөлдөж явж байгаад хүүгээ сургуулиас нь тарах үеэр очиж авсан. Тэгээд би хүүтэйгээ гэртээ очоод амарч байтал над руу хүн залгаад “яаралтай уулзъя” гэхээр  нь би хүүдээ “ээж нь хурдхан хүнтэй уулзчихаад ирье” гээд гэрээсээ гарсан. 20-30 минут л  болсон  байх. Тэгээд эргээд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан. Би уул нь сайн хаагаад гарсан юм. Тэгэхэд нь би дотроо хүү маань гэрээсээ гарсан юм байхдаа гэж бодоод ортол хүү маань том өрөө,  гал тогооны өрөөний голд шалан дээр  хэвтэж байсан. Би хүүгээ тоглож байгаа юм байх гэж бодоод “миний хүү муухай  шалан дээрээс босоорой” гээд очтол амнаас нь хөөс сахарчихсан, хоолойгоо 3 метрийн урттай уртасгагч залгуур, бас андройд утасны залгуураар битүү ороочихсон байсан. Залгууруудыг тайлахад их хэцүү байсан. Би орооцолдсон залгууруудыг тайлаад түргэн дуудаад аав руу нь утасдаж хэлсэн.  Анх бодохдоо тогонд цохиулсан гэж бодож байсан. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ ямар ч амьсгалгүй болсон байсан. Аппаратаар хүчээр  амьсгалуулж байсан юм.  Би урьд нь харж байгаагүй. Намайг “хоолонд нь хор хийсэн, явдаг залуугаа явуулж бузарлуулсан” гэж элдвээр гүтгэж доромжилж байсан. Энэ хүн өөрөө л олон хүнтэй явдгаа батлаад байна. Тэр өдөр хүүгээ гэртээ орхичихоод гараад явж байтал энэ хоёр явж байсан. Намайг явж байхыг ч энэ хоёр харсан. Би ихэр гэж сонссон. Тухайн үед ихрийнх нь нэг нь явж байна даа гэж бодоод л өнгөрсөн. Би ерөөсөө өмнө нь харж байгаагүй. Анх манай нөхөртөй асуудал үүсгээд байна гэдгийг мэдээд уулзъя гэхэд “би завгүй байна” гэсэн. “Хэзээ завтай болох вэ” гэхэд “орой завтай болно” гэхээр нь  би орой залгаад “гэр чинь хаана байдаг вэ” гэж асуухад “Саяг” дэлгүүрийн тэнд гэсэн. Би бунханд байдаг “Саяг” дэлгүүр юм болов уу гэж бодоод очоод залгахад “сохойсон пизда минь ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би сэтгэцийн  асуудалтай юм байна даа л гэж бодсон. Түүнээс биш  би энэ хүүхнийг  харж байгаагүй. Хүний нөхөртөй явчихаад эхнэр рүү нь элдвээр мессеж бичиж байгаа юм чинь алуурчин байх нь аргагүй. Иймэрхүү байх нь гарцаагүй. Над руу утсаар их залгадаг. Авахгүй бол өөр  хүний утаснаас залгадаг. Намайг  “салтаагаа оёулсан, сохор авгай” гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог.  “Хүүхэддээ гай болов” гэж мессеж бичихээр нь  цагдаагийн  газарт  хандаагүй дээ үнэхээр харамсаж байна. Хэрвээ би цагдаагийн газарт хандсан бол хүүгийнхээ амийг алдахгүй байсан. Ямар хүмүүжилтэй хүүхэд гэхээрээ ийм байдаг байнаа, үнэхээр би зөөлдсөн. Энэнээс өөр  хүн байсан бол уучлалт гуйх байсан байх. Сэлэнгийн ээжид нь би 3 удаа утсаар хэлж байсан.  Хамгийн  анх  хэлэхэд “махаа зараад, завгүй  явж байна” гэсэн. Дараа нь “насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа” гэсэн.  Дараа дахиад залгахад  нь “гэр бүл салж сарних дээрээ тулаад байна” гэхэд  “овоо ш дээ чи ашгүй зайгаа тавьж өгөх гэж байна уу” гэсэн. Ямар ч нэмэр болоогүй. Би үнэхээр гомдолтой байна.  Барсболд хүний үгээр үг хийж хүүхэд ална гэсэн чинь юу гэсэн үг вэ. Өөрөө өмнө нь хэрэг төвөг тариад шүүх цагдаа ямар байдгийг мэдсээр байж хүний хүүхдийг  алахдаа байхдаа яахав дээ. Миний хүү өхөөрдөм хөөрхөн, хүний хайр татсан хүүхэд байсан. Барсболдод хэлэхэд миний хүү чамд зургийн цомгоо харуулж байхад яагаад боогоод алж байгаа юм бэ, зүгээр  л нэг удаа боогоод орхичих нь яасан юм бэ?. Би үнэхээр гомдолтой байна. Ямар ч хэргээ ухамсарласан шинж алга. Худлаа мэдүүлэг өгч байна.  Аргагүй юм даа, алуурчин юм чинь. Талийгаачийг оршуулахтай холбогдсон зардал болох 13886159 төгрөгийг нэхэмжилж байна. Амийг амиар нь солиулах ял өгүүлмээр байна гэв.

Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 9 сарын 05-ны өдөр би Сэлэнгэ Барсболд нарын гэрт нь очиход Сэлэнгэ,  Барсболд, дүү нь бас хүүхэд нь байсан. Тэдний гэрт байхад Сэлэнгэ “эгчдээ блокон хашаа хийж өгнө биз дээ, урьдчилгаа мөнгө өгнө шүү” гэсэн. Надад нэг л сонин санагдаад би Барсболдоос өөр  юм хийлгэх  гээд байгаа юм уу гэхэд Сэлэнгэ эгч Цэдэвдоржийн  хүүхдийг хөнөөгөөд өгөөч гээд байгаа юм гэсэн. Маргааш  нь Барсболдтой уулзахад “би хүүхдийг  нь хөнөөсөн, өдөр  Сэлэнгэ эгч бид 2-ыг  Бунхан руу явж байхад эхнэр нь машинтайгаа гэрээсээ гараад явж байсан. Тэгэхээр нь би гэр лүү нь очоод хаалгыг нь тогшиход хүү нь гарч ирсэн. Энэ тухайгаа Сэлэнгээд очиж хэлсэн гэсэн. Тэгээд дахиад гэрт нь ороод хүүгийн утсаар оролдож байгаад эхлээд гараараа дараа нь залгуураар хоолойг нь боосон” гэсэн. Миний хувьд Барсболдын үгэнд итгээгүй. Би хохирогч Мөнхзаяаг нэг байрны гэдэг утгаар таньдаг. Харин дотно харилцаатай биш. Урьд нь Сэлэнгэ эгч намайг  Мөнхзаяагийн  машины дугуйг хагалаад өг гэж хэлж байсан гэв.

Гэрч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 06-ны өдөр намайг гэрт байхад Сэлэнгэ, Барсболд хоёр 11 цагийн  үед гэрээсээ ээмгээ ломбарданд тавьж, идэх уух юм авчирна гээд гарсан. Тэр хоёр ойролцоогоор 2-3 цаг яваад Барсболдтой хамт орж ирсэн. Барсболд анх гэрээс гараад эргээд орж ирснийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл би гараашид будаг хийж байсан юм. Тэр өдөр Сэлэнгэ Баатарын дэлгүүрээс ойр зуурын юм авсан. Тэр орой бид хоёр  хивс угаагаад ар талын талбай дээр тохсон. Хивс угаахдаа бээлий өмссөнөө санахгүй байна. Сэлэнгэ өөр дэлгүүрээс бээлий авсныг хэрэглээгүй болохоор буцаагаад өгсөн. Сэлэнгэ Цэдэвдоржоос хүүхэдтэй болсныг би мэдсэн. Юунаас болж хүүхэд нь зулбасан болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа хүйтэн сэрүүний цаг болсон байхад Сэлэнгэ гэрээсээ гарч яваад эргээд орж ирэхдээ зулбасан гэж байсан. Би Мөнхзаяатай 10 дугаар байрны гадаа таараад уулзаж байсан. Тэр надад гэр бүлийнхээ дунд болсон асуудлаа хэлээд дараа нь Цэдэвээгээс салгаад өгөөч, үнэхээр жирэмсэн бол хоолонд нь эм хийгээд хүүхдийг нь зулбуулаад өгөөч гээд баахан гуйсан. Энэ талаар би гэртээ ирээд Сэлэнгэд хэлсэн. Сэлэнгэ Цэдэвдоржид хэлээд бөөн юм болсон байх. Нэг удаа би Сэлэнгийн утсыг бариад явж байхад Мөнхзаяагаас баахан дайрч давшилсан, элдвээр  хараасан мессеж ирсэн байсан. 2016 оны 9 сарын 06-ны өдөр манай өвөөгийн хашаанд талийгаач хүү дугуйтайгаа орж ирээд андуураад юм яриад байсан. Би анх Сэлэнгэд Цэдэвдоржтой холбоотой болоход нь анхааруулж хэлж л байсан. Гэхдээ эд нар чинь насанд хүрсэн хүмүүс болохоор би удаа дараа юм хэлж байгаагүй. Сэлэнгийн хувьд огцом түргэн зангүй, зан аашийн хувьд тайван хүн. Хүний хүүхдийг алаад өгөөч гэж хэлсэнд нь итгэхгүй байна гэв.

Хохирогч Б.Саранцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 сарын 7-8-нд шилжих шөнө Хэрлэн сумын 6-р багт байрладаг Алт мөнгөний дарханы газарт хулгай орсон байсан. Орой нь нөхрийн хамт хаалгаа гаднаас нь цоожлоод гарсан. 2016 оны 11 сарын 08-ны өглөө эрт манаач залгаад хаалга онгорхой байна гэхээр нь ирж үзэхэд цоож нь байхгүй хаалгыг хагас хаагаад орхисон байдалтай байсан. Цагдаад мэдэгдээд юмаа бүртгэж үзэхэд: 1.Дунд гарын хаш чулуун аяга 1 ширхэг, 2. Дунд гарын модны үндсээр хийж мөнгөлсөн аяга 2 ширхэг, 3. Эмэгтэй хүний хүзүүний зүүлтний монетоор бүрсэн энергийн кулон 1 ширхэг, 4. Эмэгтэй 1 граммтай, монетон кольцтой буюу бөгж 1 ширхэг, 5. Цул мөнгөн хавтгай хэлбэртэй, 382 грамм хэмжээтэй бэлдэц 1 ширхэг, 6. Дунд гарын мөнгөн аяганы ёроол /93 граммтай/ 1 ширхэг, 7. Эмэгтэй хүний дээлний /дайяан/ улаан шүрэн товч 7 ширхэг, 8. Мөнгөн хорол ээмэг 1 хос, 9. Мөнгөн эмэгтэй хүний ээмэг 3 ширхэг, 10. Мөнгөн ээмэг, бөгжний хослол 10 ширхэг, 11. Мөнгөн бөгж 12 ширхэг, 12. Эмэгтэй мөнгөн бөгж 6 ширхэг, 13. Церкон шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, 14. Мөнгөн, шигтгээтэй ээмэг 1 хос, 15. Унждаг мөнгөн ээмэг 1 хос, 16. Гоёлын шармал төмөр гинж 3 ширхэг, 17. Мөнгөн кулон 5 ширхэг, 18. Мөнгөн, саран хэлбэртэй энгэрийн мөнгөн зүүлт 1 ширхэг, 19. Хүзүүний эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 20. Хүзүүний эмэгтэй, 1 граммтай мөнгөн гинж 2 ширхэг, 21. Мөнгөн цагирган ээмэг 1 ширхэг, 22. Хар, унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, 23. Чонын соёо 3-4 ширхэг зэрэг эд зүйл алга болсон. Соёог үнэлэхгүй нэхэмжлэхгүй. Учирсан хохирлыг буруутай хүнээс  нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтас 219-220/

2016 оны 9 сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 85 тоот дүгнэлтийн хэсэгт:1.”Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүү хоолойд дарагдлын ором, цээж, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс хүзүү хоолой дахь дарагдлын ором нь зөөлөн мохоо зүйлийн дарах шахах үед, зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн 

үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой байна. 3. Хүзүүнд үүссэн гэмтлийн улмаас амь тэмцсэн байдал үүсч нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь боомилолтын улмаас амьсгалын механик бүтэлтээр нас баржээ. 6. Талийгаач 1-р бүлгийн цустай байна. 7. Талийгаачийн цусанд хийсэн шинжилгээгээр этилийн спирт илэрсэнгүй” гэсэн дүгнэлт /1-р хавтас 223-226/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 9 сарын 19-ний өдрийн 32 тоот дүгнэлтэд: ******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хавтас 243-244/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 9 сарын 20-ны өдрийн 33 тоот дүгнэлтэд: ******* нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хавтас 246-247/

-2016 оны 9 сарын 23-ны өдрийн ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... 15:57:53 цагт гадна хаалгаар хар өнгийн нимгэн хүрэмтэй, зүүн гартаа хөх өнгийн түрийвч барьсан эмэгтэй ганцаараа /Сэлэнгэ/ орж ирэн теллерийн өмнө очиж зогсов. Уг хүн түрийвчнээсээ баримт бичиг гарган баруун талд суух теллерт өгөв. Мөн 2 чихэнд зүүсэн ээмгийг тайлж ... теллерт өгч ... мөнгө авч тоолж ...  16.02.43 цагт ломбарднаас гарч явж байгаа дүрс байлаа” гэж /хх-ийн 70/ тусгагдсан байдал,

-2016 оны 9 сарын 15-ны өдөр  Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит компанийн шалган нэвтрүүлэх байрны дээр байрлах хяналтын камерын 2016 оны 9 сарын 06-ны өдрийн 14.21.50-15.21.50 цаг хүртэлх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “15.15.00 цагт буюу 31 минут 39 секунтын дараа цагаан өнгийн “Пруис 20” маркийн суудлын машин уулзвараар урагш эргэн цэнхэрийн хороолол руу орж гудамжаар баруун тийш явж хяналтаас гарав. ...Дүрс бичлэг дээрх эрэгтэй эмэгтэй 2 сэжигтэй этгээдүүдийн гадна төрх байдал тодорхой харагдаж байв. Эмэгтэй /*******/ нь ...хар бараан өнгийн богино /савхин/ хүрэмтэй, хар бараан өнгийн бие барьсан өмдтэй, бараан өнгийн өсгийтэй гуталтай, хар бараан өнгийн цүнх мөрөндөө үүрч гартаа жижиг зүйл барьсан байдалтай, богино хар өнгийн тайрмал үстэй, үсээ ар шилэндээ боосон байлаа. Эрэгтэй /*******/ ...богино халимаг үстэй, туранхай биетэй, бараан өнгийн богино нимгэн хүрэм, цагаан цайвар өнгийн футболкатай, бариу нарийн загвартай бараан өнгийн өмд, цагаан алаг өнгийн гуталтай байв” гэж тусгагдсан байдал /1-р хавтас 65-66/

Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...*******тэй 2015 оны хавар 3 сарын орчим анх танилцсан. ...Ер нь дотно эр эмийн харилцаатай байсан. Намайг харилцаатай болохыг эхнэр мэддэг. Гэр бүлийн хэрүүл маргаан гардаг байсан. Сэлэнгээ манай эхнэр рүү байнга мессеж бичдэг байсан юм билээ. ...Одоогоос сарын өмнө байх эхнэр “Сэлэнгээ хүүхдэд чинь заналхийлээд мессеж бичээд байна. Хүүхдийн чинь толгойг залгих юм биш биз дээ” гэж хэлэхэд “хүүхэд ямар буруутай юм бэ яавал гэж” хэлээд хайхраагүй өнгөрсөн. ...Надтай дотно харилцаатай байхдаа 2015 оны намар Сэлэнгээ жирэмсэн болоод би авахуулах гэж мөнгө өгөөд хот руу явуулахад авахуулаагүй. ...Дараа нь Солонгоотой уулзаад хүүхдээ яасан бэ гэхэд Сэлэнгээ эм уугаад зулбуулаад өөрөө хөдөө аваачаад оршуулж ирээд хүүхдийнхээ хариуг авна гэж ярьж байсан. ... Тэр намайг гэр бүлтэйг мэдэж байгаа мөртлөө “надтай сууна, танд хүү гаргаж өгнө” гэж ярьдаг байсан. Би түүнд ... “чамтай сууна гэж юу байхав дээ ” гэж хэлдэг байсан. ...Намайг гэр бүлээсээ салахгүй болохоор хүүхдийг маань хороож, хүүхэдгүй болвол эхнэрээсээ сална гэж бодож хүүг маань хорлосон гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 166-169/

Шүүгдэгч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд “...Зүүн тийш алхаж явахад Сэлэнгэ эгч эхнэр нь байгаа юм байна гэж хэлсэн. ...Уулзварын баруун талд хоёулаа ирээд байхад араас замаар Цэдэвээгийн эхнэр машинтайгаа ирж хажуугаар төв зам руу орж баруун тийшээ явсан юм. ...Сэлэнгэ эгч гэрт нь хэн байгааг харчихаад ир гэж хэлсэн. ...Төв замын уулзварын баруун урд Сэлэнгэ эгчтэй уулзаад “гэрт нь том хүн байхгүй, хүүхэд нь ганцаараа байна” гэж хэлсэн. Сэлэнгэ эгч одоо яг боломж гарчихлаа одоо очоод хүүхдийг нь алсан нь дээр гэж хэлсэн “ гэж тусгагдсан байдал /2-р хавтас 119-125/

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 9 сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Цэнхэрлүү очсон. Баатараагийн дэлгүүрийн гадаа Баярсайхантай таарч Барсааг асуухад “Сэлэнгэ эгчтэй хамт зүүн тийшээ бунхан явсан” гэж хэлсэн. Би дэлгүүр рүү хальт орж тамхи аваад гарч ирэхэд гудамжны зүүн үзүүрийн наахан талд Барсболд ганцаараа зүүн тийш алхаад гудамжаар хойшоо эргээд харагдахаа больсон. Би Баярсайханаас “Тэр Барсаа мөн үү” гэхэд “мөн” гэж хэлсэн. “Хаачиж байгаа юм бэ” гэхэд “Бунхан явж байгаа байх” гэж хэлсэн. 18 цагийн орчим Чингистэй хамт явж байхад Барсаа, Баярсайхан, Тамираа, Батбаяр нар таарсан. Бөөнөөрөө Цэнхэрийн хорооллоор хэссэн. Бүгдээрээ байхад Барсболд намайг “хоёулаа шээгээд ирье гэж” холдоод “мань нь нөгөө хүүхдийг алсан” гэж инээгээд хэлсэн. Би итгээгүй. “Үнэн юм уу” гэхэд нээрээ үнэн, “Сэлэнгэ эгчтэй өдөр Бунхан руу явж байхад ээж нь гэрээсээ машинтай гарч явахаар нь Сэлэнгэ эгч хүн байна уу, үзээд ир гэж хэлсэн. Очиход хүүхэд нь гэртээ ганцаараа байсан. Сэлэнгэ эгчид очоод хэлэхэд одоо л боломж шүү гээд гэрт буцаж ороод нөгөө хүүхэдтэй юм яриад надад утсаар зураг үзүүлж, хажууд нь сууж байхдаа гараараа хоолойг нь боосон. Дараа утасны цэнэглэгчээр боосон, цэнэглэгч сул байхаар нь цахилгааны уртасгагч залгуураар боож алсан. Цонхоор нь гарч хашааны хойд талаар нь даваад Сэлэнгэ эгчтэй уулзаад явсан” гэж надад ярьсан. Түүний ярьсан зүйлд тухайн үед итгээгүй. Маргааш нь “Цэдэвдоржийн хүүг нас барсан” гэж ярьж байхыг сонсоод Барсболдыг нээрээ алсан юм байхдаа гэж бодсон. Гэхдээ хүмүүс хүүхдийг “тогонд цохиулаад нас барсан” гэж ярьж байхыг сонсоод Барсболдын үгэнд итгээгүй. 2016 оны 9 сарын 06-ны өдөр Барсболдтой 2 удаа таарсан. Орой 18 цагийн орчим таараад “хүүхдийг алсан” гэж хэлсэн. ... Тэр өдрийн орой 20 цагийн орчим Барсболд надад “нэг юм болноо, тэрийг болохоор чи байтугай бүх хүмүүс сонсож мэднэ. Өнөө орой Сэлэнгэ эгчтэй хүн ална. Би цуг дагаад явна. Сэлэнгэ эгч чадахгүй бол өөрөө ална” гэж хэлсэн. “Юу яриад байгаа юм бэ” гэхэд “Цэдэвээгийн хүүхдийг ална” гэж хэлсэн. Би тэр үгэнд нь итгээгүй. “Үнэн юм уу? юу гэсэн үг вэ” гэхэд “өнөө орой ээжтэй нь хамт хүүхдийг нь ална, хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Яагаад хүн алах болсныг сайн мэдэхгүй байна. Барсболд надад “Сэлэнгэ эгч хүн алаад өгчих” гэж гуйсан гэж хэлсэн юм. Барсболдыг арай ч хүн алж чадахгүй тоглож байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хавтас 173-174/

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... З.Баярсайхан Сэлэнгийн төрсөн дүү юм. Бөмбөө гэж дууддаг. ...2016 оны 10 сарын сүүлээр ...Баярсайхантай хоёулаа Барсаа, Сэлэнгэ нарын талаар ярилцаж Барсаа яагаад тийм юм хийчихвээ” гэхэд Баярсайхан “Хэрэг болохоос өмнө Тэмүүжин Цэнхэрт Барсболдын гэрийн хашаанд тоглож байхад Сэлэнгэ эгч намайг тэр хүүхдийг дагуулаад гараашийн хойно гараад ир, өөрөө аргалнаа гэж хэлсэн. Би чадахгүй гээд тэр хүүхдийг дагуулж очоогүй гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг /3-р хавтас141/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Атарболд хэнээс сонссоныг мэдэхгүй. Сэлэнгэ өөрийн дүү Бөмбөөг талийгаач хүүг дагуулаад станцын урд талын усан сан дээр ир өөрөө аргална гэсэн. Бөмбөө нь чадахгүй гэж хэлсэн гэж ярьсан” гэх мэдүүлэг /3-р хавтас 142/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 3-6/

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үургийн үзүүлэлт /1-р хавтас 7-9/

- *******эс асууж авсан тайлбар /1-р хавтас 17-19/

-*******ын урд нь шүүхээр шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтас 24/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 61-63/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 65-69, 70-71, 72-74/

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 92-117/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1-р хавтас 119-131, 132-135, 143-144/

-Хохирогч мэдүүлэг /1-р хавтас 158-160, 161-163, 164-165, 3-р хавтас 139/

- Насанд хүрээгүй гэрч Х.Азбаярыг байцаасан тэмдэглэл /1-р хавтас 175-176/

- Гэрч Б.Цэвэлмаагийн мэдүүлэг /1-р хавтас 182, 183-184/

-Гэрч З.Солонгийн мэдүүлэг /хх-ийн 212-213/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 183-185/

-Хохирогч Б.Саранцэцэгийн мэдүүлэг /2-р хавтас 187/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 239-242/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 221-223/

-Насанд хүрээгүй яллагдагч *******ын нас тоолсон тэмдэглэл /3-р хавтас 156/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтас 188/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтас 189/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтас 190/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтас 191/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтас 192/

--Гэрч мэдүүлэг /1-р хавтас 193/

-Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хавтас 232/

-Өвчний түүх /1-р хавтас 233/

-Шинжээч Н.Уянгын мэдүүлэг /1-р хавтас 240/

-Хохирлын мөнгө нэхэмжлэх тухай болон холбогдох баримтууд /2-р хавтас 164-169/

-Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар  /2-р хавтас 58,59,60/

-Суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл /2-р хавтас 61-62/

-Яллагдагч Д.Барсболдод ял өөрчлөн сонсгож байцаасан тэмдэглэл /3-р хавтас 1-3/

-Гэрч ,, нарын мэдүүлэг /1-р хавтас 203-205/

-Өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн нарын хүсэлт /3-р хавтас 82, 84, 102,131, 132/

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 181 тоот дүгнэлт /2-р хавтас 2/

-Насанд хүрээгүй сэжигтэн *******ын мэдүүлэг /2-р хавтас 36/

- Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан 75 тоот шүүгчийн захирамж 4-р хавтас 33/,

-Шүүгдэгч З.Сэлэнгийн эмнэлэгт үзүүлж байсан баримтууд /3-р хавтас 103-120/

зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

     Шүүгдэгч ******* нь өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 9 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг оршин суух 7 настай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй *******од захиалсан, онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,  

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа шүүгдэгч З.Сэлэнгийн захиалгаар 2016 оны 9 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг оршин суух 7 настай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж, санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрч*******,  Б.Цэвэлмаа, гэрч*******, , Б.Хишигдэлгэр нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 85 тоот дүгнэлт, насанд хүрээгүй яллагдагч *******ын нас тоолсон тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 243 тоот дүгнэлт, шинжээч Н.Уянгын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 181 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

Мөн Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа 2015 оны 11 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах Алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хулгайлан авч 2915000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл, зургийн үзүүлэлт шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Саранцэцэг, Д.Оюунтуяа, Ш.Мөнхжаргал, Б.Баярсайхан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд хөрөнгөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 207 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би ямар ч хэрэг үйлдээгүй” гэж, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, Р.Ганчулуун нар шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15,  мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэж тус тус мэтгэлцэв.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох өс хонзон гэдэгт хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжид нийцээгүй гэж дургүйцэн гомдож, түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилгоор хүнийг алсан байхыг хамруулан үздэг.

Хохирогч өгсөн: “... Сэлэнгэ нь манай нөхөр Цэдэвдоржтой явалдаад жил гаран болж байгаа юм. Энэ хугацаанд элдвээр мессеж бичиж, “намайг зайл, хоёулаа нүүр тулна” гэх мэтээр доромжилж, “нүдгүй, шүдгүй эмгэн минь, үр хүүхэддээ гай боловоо, сайн санаж хэлж байна” гэх зэргээр янз бүрээр мессеж бичдэг, тэр болгоныг би тэвчээд өнгөрдөг байсан” гэх мэдүүлэг /4-р хавтас 57/

-Шүүгдэгч *******ын өгсөн: “...Сэлэнгэ эгч Цэдэвээтэй уулздаг байсан. Түүнээс жирэмсэн болоод байхад нь эхнэр нь хоолонд хор хийж өгсөн” гэж Сэлэнгэ эгчээс сонссон. Тэр үед Сэлэнгэ эгчийн хүүхэд нь зулбасан. Тэгээд адилхан түүний хүүхдийг нь хорлох гээд намайг гуйсан. 2016 оны 9 сарын 06-ны өдөр Сэлэнгэ эгчтэй хоёулаа гараад Бунхан орох замд Цэдэвээгийн гэрт хэн байгааг харах гэж хажуугаар нь явсан. Тэр үед эхнэр нь гэрээсээ гарахаар нь гэрт нь орж хүүхдийг нь алсан ” гэх мэдүүлэг  /2-р хавтас 36-37/

Гэрч*******ийн өгсөн: “...*******тэй 2015 оны хавар 3 сарын орчим анх танилцсан. ...Ер нь дотно эр эмийн харилцаатай байсан. ...Надтай харилцаатай байхдаа 2015 оны намар Сэлэнгэ жирэмсэн болоод би авахуулах гэж мөнгө өгөөд хот руу явуулаад авахуулаагүй. ...Дараа нь Солонготой уулзаад хүүхдээ яасан бэ? гэхэд Сэлэнгэ эм уугаад зулбуулаад өөрөө хөдөө аваачаад оршуулж ирээд хүүхдийнхээ хариуг авна гэж ярьж байсан. ... Тэр намайг гэр бүлтэйг мэдэж байгаа мөртлөө надтай сууна, танд хүү гаргаж өгнө гэж ярьдаг байсан. Би түүнд ... “чамтай сууна гэж юу байхав дээ” гэж хэлдэг байсан. ...Намайг гэр бүлээсээ салахгүй болохоор хүүхдийг маань хороож, хүүхэдгүй болвол эхнэрээсээ сална гэж бодож хүүг маань хорлосон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 166-169/

-2016 оны 10 сарын 03-ны өдөр 99588909 гэсэн мобикомын дугаартай андройд гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...89797996 дугаараас 2016 оны 7 сарын 04-ны өдрийн 21.1 цагт “Нүд бас шүдгүй, эмгэн болохоор санаа чинь явчихаж даанч буруу өтөлж үр хүүхэддээ гай боловоо” гэж,  /хх-ийн 1-р хавтас 92/

-2016 оны 02 сарын 29-ний өдрийн 99943599 дугаараас ...09.44 цагт “Тэгээд одоо төрөх хүүхдэд минь гай хийвэл өөрөө зовлонгоо амсана шүү гэж хэлье” гэж тус тус тусгагдсан байдал /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд өс хонзонгийн сэдэлтээр талийгаач  алсан гэдэг нь тогтоогдож байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох захиалгаар гэдэгт гэмт этгээд нь ямар нэг тодорхой этгээд буюу захиалагчийн хүсэлтээр түүнээс эдийн ба эдийн бус шан харамж болон тодорхой болзол бүхий амлалт авч хүнийг санаатай алсныг хамааруулан үздэг.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 сарын 04-ний өдөр гэртээ байхад Сэлэнгэ эгч Цэдэвээгийн хүүхдийг алаад өгөөч гэж надаас гуйсан. Би ... тэгье гэж хэлсэн. Сэлэнгээ эгч мөнгө төгрөг өгнө гэж амлаагүй. Харин гар утас авахуулахаар хоорондоо ярьсан...” гэх мэдүүлэг  /2-р хавтас 36/  ,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 сарын 05-ны өдөр 13 цагийн орчим найз Чингисийн хамт Барсаагийнд очсон. Барсболд гэртээ эгч Сэлэнгэ, Солонго, тэдний 2 хүүхэд, дүү Баярсайхан нарын хамт байсан. Намайг гэрт нь байхад Сэлэнгэ Барсболдод “Чи I phone-4 авах уу, утасны мөнгө 200000 төгрөг авах юм уу. Эгчийнхээ хэлсэн юмыг хийж өгөөрэй” гэж хэлсэн. Барсболд “утас авна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 173/,

 Насанд хүрээгүй гэрч Ч.Чингисийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 сарын 05-ны өдөр Барсболдын гэрт Одбаатартай хамт очоод байхад Сэлэнгэ, Барсболд нар хооорондоо “эгч нь чамд I ‘phone гар утас авч өгнө, мөн 200000 төгрөг өгнө” гэж ярилцаж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /1-р хавтас 180-181/ зэргээс үзэхэд шүүгдэгч З.Сэлэнгийн захиалгаар хохирогчийг алсан болох  нь тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцон хүнийг санаатай алсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь шүүгдэгч ******* нь хохирогчийн амь насыг хохирооход биечлэн оролцсон болох нь тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн захиалагч нь гэмт хэрэг хэрхэн үйлдэхийг төлөвлөн боловсруулах, арга тактикийг нарийвчлан зааж зөвлөх, захиалгын гүйцэтгэлийг хангахыг шаардаж, хянасан байдалтай байж болдог онцлог шинжтэй байдаг тул гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч *******той хамт явж байсан үйлдлийг бүлэглэж, урьдчилан тохиролцсон гэж давхар зүйлчлэх шаардлагагүй юм. Харин шүүгдэгч *******д шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 37 дугаар зүйлийн  37.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4-т заасныг баримтлан ял оногдуулбал зохино.  

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлэхээс гадна биеэ хамгаалж чадахгүй гэдэгт “…бага насны ...” этгээд хамаардаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар талийгаач 7 настай буюу бага насны хүүхэд гэдгийг хэн аль нь мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг ухамсарлан ойлгож байсан гэж үзнэ.  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлд заасны дагуу байцаасан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад тэмдэглэлийг үйлдэхдээ мөн хуулийн 127, 130 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн байх тул хууль ёсны шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий эргэлзээгүй эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв баримтууд гэж үзлээ.

 Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд  шүүх шүүгдэгч Ламтан овогт Зоригийн Сэлэнгийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч Бэсүд овогт *******ыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч ******* нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй“ гэж заасан заалтыг баримталж түүнд ял оногдуулах үндэстэй байна.

Мөн шүүгдэгч *******од энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  оногдуулсан 2 жилийн ялд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг багтаах нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч ******* нь энэ тогтоол гарахаас өмнө Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэнд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх заалтыг баримтлан  өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд багтааж нэгтгэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 13886159 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч хэрэгт 10226159 төгрөгийн зардлын баримтыг хавсаргаж өгсөн байх бөгөөд энэ нотлох баримтаар гаргаж өгсөн хохирогчийг оршуулахтай холбогдсон нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч талаас маргахгүй байх тул хүлээн зөвшөөрсөнд тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5113079 төгрөгийг гаргуулан хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяад, мөн шүүгдэгч ******* нь хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Саранцэцэгт нийт 2915000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд энэ учруулсан хохирлоо төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байх тул түүнээс 2915000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Саранцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэв.

     Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн футболка 1 /нэг/ ширхэг, цэнхэр эрээн турсик 1 /нэг/ ширхэгийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч буцааж авна гэсэн тул хохирогчид олгож, утасны цэнэглэгч 2 /хоёр/ ширхэг, уртасгагч залгуур 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий флаш диск 1 /нэг/ ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй.

     Харин баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч З.Сэлэнгийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх, шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч *******, ******* нарын 2016 оны 9 сарын 10-ны өдрөөс 2017 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 285 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ламтан овогт ,  Бэсүд овогт ******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ламтан овогт Зоригийн Сэлэнгийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч Бэсүд овогт *******ыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар шүүгдэгч Зоригийн Сэлэнгийг 20 /хорь/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар 14 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д зааснаар ялтан *******од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд өмнөх буюу 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих  ялаас  заримыг буюу 6 сарын хорих ялыг багтаасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас

заримыг буюу  3 жилийн хорих ялыг нэмж, нийт 23 жилийн хорих ялаар,

 ялтан *******од Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 15 жилийн хорих ялаар биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан *******д оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан *******од оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******, Д.Барсболд нарын  2016 оны 9 сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 285 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус  оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3. 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн футболка 1 /нэг/ ширхэг, цэнхэр эрээн турсик 1 /нэг/ ширхэгийг хохирогчийн төлөөлөгчид, утасны цэнэглэгч 2 /хоёр/ ширхэг, уртасгагч залгуур 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий флаш диск 1 /нэг/ ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт ялтан нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд ялтан *******эс 5113079 /таван сая нэг зуун арван гурван мянга далан есөн/ төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяад, ялтан *******оос нийт 8028079 /найман сая хорин найман мянга далан есөн/ төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч  Л.Мөнхзаяад 5113079 /таван сая нэг зуун арван гурван мянга далан есөн/ төгрөгийг, хохирогч Б.Саранцэцэгт 2915000 /хоёр сая есөн зуун арван таван мянга/ төгрөгийг тус  тус олгож, харин  нотлох баримтгүй нэхэмжилсэн 3066000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг хохирогчийн төлөөлөгчид мэдэгдсүгэй.

 

11. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан З.Сэлэнгийн регистрийн дугаартай иргэний үнэмлэх, ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, тэдний өмгөөлөгч хохирогч, хохирогчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

                           

 

                       ДАРГАЛАГЧ                                    Б.ЭНХБААТАР

                          ШҮҮГЧИД                                      Ү.ОДГЭРЭЛ                   

                                                                                      Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ