Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

202 01 02                        202/ШЦТ/0                                         сум

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

сум дахь сум ын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат  даргалж, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                          Нарийн бичгийн дарга                        *******

             Улсын яллагч                                      *******,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                      *******,

             Иргэдийн төлөөлөгч                           *******

             Гэрч                                                      *******, *******

                        Шүүгдэгч                                            нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

сум дахь сум ын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн холбогдох тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний суманд төрсөн, настай, эмэгтэй, , боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт , тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд сум дахь Сум ын шүүхийн /ШЦТ/27 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан , хэрэг хариуцах чадвартай, , : МР7701/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 06 -ний өдрийн 23 цагийн орчимд , тоотод байх иргэн гэрт “миний дүү эхнэртэй хамт байсан” гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдаж, хүзүүнд нь хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:”... 20 06 2-ны орой манай дүү Гантөмөр бид хоёр очсон нь үнэн. очсон чинь , хоёр нэг орон дээр сууж байсан. Тэгээд босож ирэхэд нь би ерөөсөө хэрэлдэж муудалцсан юм байхгүй нь үнэн. бэр лүүгээ дайрч, би орилсон юм аа. Янз бүрээр хэлсэн, тэрнээс биш би тэй хэрэлдэж, муудалцаж, зодолдоогүй. намайг босож ирээд шууд “чи юу гээд хуцаад байгаа муу пизда вэ” гээд намайг үсдээд унагаагаад л миний гэдэс дээр дараад алзуурдаад боогоод байсан. Би аймар боогдчихсон байсан тэгээд амиа авахын тулд гарт таарсан юмаараа цохисон нь үнэн тэрийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би гэхдээ хутга, шөвөг гэж ерөөсөө мэдээгүй ээ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ:”...Энэ Гантөмөр, түүний эхнэр хоёрт би маш их гомдолтой байгаа. Миний 33 настай хүү, төмөр замд манай хүүхэд 8 жил ажиллаж байсан. Миний хүүхдийг ална гэдэг чинь юу гэсэн үг вэ, эмнэлгийн тусламж ч үзүүлээгүй. Ах дүүсээрээ нийлж алчхаад эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэрт нь ганцаар нь орхичхоод эхнэртэйгээ зугтаагаад яваад өгсөн байгаа байхгүй юу энэ нь ч бас алга болчихсон. Миний хүүхэд тэгээд зөндөө тарчилсан байгаа юм. Бүр ёстой манай гэр хивс, дорож,  ор дэрний хөнжлийн даавуу, тэгээд би хүүхэд чинь муудаад байна гэхээр нь амжаад уулзах байхдаа яачихсан юм болдоо гэж бодсон чинь хүнд хутгалуулчихлаа гээд тэгсэн. Яг Батсүмбэр орж байсан чинь өнгөрчихлөө гэсэн. Тэгээд орсон чинь энэ эхнэртэйгээ хоорондоо зодолдоод манайх голын хажууд байдаг юм. Энэ хоёр зодолдс улмаас гийн эхнэр манайд гүйгээд ороод ирсэн юм байна л даа тэгэнгүүт нь араас нь орж ирсэн. Нэг дараа мэдүүлэг өгсөн ухаан алдаад бүх цусаа юүлээд гэртээ ганцаараа миний хүүхдийг орхиод эмнэлэг рүү тэсэхээ байгаад миний хүү очсон. Манай эгчийн бэр нь сувилагч тэгээд ярьж байсан чинь эхнэр нь хонон өнжин хүүхдээ дагуулаад манай гадаа суусан байгаа юм. Манай хөрш яриад байгаа юм. Тэгсэн чинь энэ хоёрын хэрүүл зодоон бөгсний хэрүүлийн улмаас энэ хүүхэд гурвуулаа нийлээд бүлэглэн алсан. ын манай амьдарч байгаа газрын гэрчүүд байгаа. Манай гэрт хүүхдийн хатаагүй гутал байсан. Тэгээд гол дээр эхнэрээ зодоод харсан гэрч байгаа, буцаад манайх руу орсон тэгэхээр нь манай хүүхэд өөрөө цайлган юм болохоороо цаашаа гэж чадахгүй оруулчихсан юм байна л даа. Тэгэнгүүт нь эгчийгээ дуудаад гурвуулаа нийлээд алсан. Гэрээс гарч хэрүүл зодооноо хий, гэрт битгий хэрэлдээд бай гэж манай хүү хэлсэн юм байна лээ. Миний хүү ганц эмэгтэй хүнд алуулчихаар хүн биш спорт лог чадвартай хүүхэд байхгүй юу бие нь жижигхэн ч гэсэн тэр чинь чадалтай барилддаг жүдогоор явдаг ганц эмэгтэй хүнд алуулчихаар хүн хэзээ ч биш. Тэгэхээр энэ гурав бүлэглэн алсан. Тэгээд зургаан сар боллоо шүүх цагдааг хүндлэхгүй алга болоод нэг дараа мэдүүлэг өгнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ яагаад зугтдаг хүмүүс вэ. Хүн алчхаад оршуулгын зардал, цалингийн зээл, миний тэтгэврийн 2 сая төгрөгийн зээл гарсан төлбөр тооцоог гурвуулаа нийлж барагдуулж яаралтай өг. Би нөхөр сүүдэр байхгүй одоо ганц охинтойгоо үлдлээ. Манай охин ахыгаа нас барсан гэхээр нь өмссөн хувцастайгаа гүйгээд ирсэн тийз ний өндөр зардлаар, би одоо 60 настай тэтгэврийн хүн нэг ч хохирол барагдуулаагүй зургаан сар боллоо. Хүн алаагүй юм бол уулзаж учраад хохирол барагдуулж болдоггүй юм уу. Миний биеийн байдал хүнд байгаа. Би хавтаст хэрэгтэй нь танилцаад  задлан шинжилгээний зураг харчхаад сэтгэцийн эмнэлэгт олон удаа очсон, тэрнээс хойш гэрээ ч олохгүй авто унаагаа ч олохгүй буруу тийшээ яваад сэтгэл санаа тайван биш байна. Би гомдолтой байна. Авто унаагаа ч мартдаг буруу зөв ярьдаг болсон. Намайг тэжээж тэтгэдэг ганц хүү минь байсан. Энэ гурав одоо намайг насан туршдаа тэжээ, алуурчинд ялын дээд хэмжээг өг. Миний хүүхэд нэр хүндтэй төмөр замд туслах машинч хийдэг сайхан хүү минь яагаад алах гээд байгаа юм бол намайг алчихгүй яагаад миний хүүг алчхаж байгаа юм бэ, ямар муухай энэрэнгүй, сэтгэлгүй юм бэ чи, би хүүгийнхээ цалингийн зээл, тэтгэврийн зээлээ өөрөө олж төлж байна. Би эм тарианыхаа мөнгийг ч авч чадахгүй байна. Ах дүүгийнхээрээ явж хүндхэн амьдарч байна. д ганцаараа байж чадахгүй байна би хүүхэд минь бодогдоод байна. Би гэртээ байвал гэрэл, тог ус түлээ нүүрсэнд зарцуулах илүү гарах мөнгө надад байхгүй, хүн алчхаад тусламж ч байхгүй энэ гурван алуурчин араатанд би маш их гомдолтой. Эх хүн намайг асуугаад ороод ирэхгүй, ажил явдал дээр нь хэн нь ч харагдаагүй ирээгүй. Би гудамжинд ээжтэй нь тааралдаад хэлэхгүй юу, эгчээ та ямар муухай хүүхдүүд гаргасан юм бэ танай хүүхэд чинь миний хүүг алчихлаа шүү дээ гэсэн чинь би дуулаагүй сая дууллаа. Хууль нь шийдээд өгөх байхаа Монгол хүн юм байж ээж нь ч гэсэн тор дүүрэн юм барьчихсан намайг зулын тос авах гээд явж байхад нэг зулын тос бариад ороод ирж болно доо. Хэн нь ч ирээгүй эхнэртэйгээ үзэгдээ ч үгүй. Эднийхээс хэн нь ч ирээгүй. Би маш их гомдолтой. Тэр гэр бүлийн хоёрт хатуу хариуцлага тооцож хохирлыг яаралтай барагдуулахад арга хэмжээ авч өгч шийдвэр гаргаж өгнө үү гэж би хүсэж байна. Эсвэл гэрчүүд байгаа хэргийг нягтруулан шүү. Талийгаачийн дүү Японд 3 жилийн гэрээгээр явж байгаад сая ахыгаа хүнд алуулчихлаа гээд өмссөн хувцастайгаа гүйгээд ирсэн. Одоо миний охин бид хоёр ажилгүй байгаа. Эднийхээс аягүй муухай ээж нь ч үзэгдэхгүй, ч үзэгдэхгүй бол их сэжигтэй, би бол анхнаасаа тэр алчихсан байх гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд тэр 3 юу эсийг ярих вэ дээ энэ манайд эхэлж ороогүй эхнэртэйгээ байж байгаад нь энийг дуудсан байгаа байхгүй юу энэ алуурчнаа. Тэгээд нэг жил дутуу байсан өмссөн хувцастайгаа жуулчны нэмэгдэл төлбөртэй тийзээр ирсэн миний хүүхэд, бидний зүгээс зардал мөнгө тутам гарч байна. Би Зүүнхараа луу 6 удаа машин хөлслөөд охинтойгоо ирж байна. Тэгээд өмгөөлөгч авсан 6 сар үргэлжилсэн. Энэ гурав яаралтай хохирол барагдуул айл гэрийг ормоор нь ингээд сүйтгээд эргүүлчихлээ шүү дээ. Манай хүүхдийг алуулахаасаа өмнө би Улаанбаатарт ажил хийж байхад ээжээ та ирээд хүүгээ аваадхаач гэхээр нь чи хүнд алуулчихна гэж бодоогүй ээж нь очно шүү дээ. Одоо ийн наадам боллоо ээжээ  хүү нь төлөвлөгөөтэй байгаа шовгор барина гээд миний хүү чинь амарч байсан байхгүй юу. Та хүү дээрээ ирээд хүүгээ аваадхаач гэхээр нь би харгис хүмүүсийн гарт хүүгээ алдчихна гэж даанч санасангүй. Манай гэрийн тэр хивс, дорож, ор дэрний бүтээлэг ерөөсөө авах юм байхгүй цусан далай миний хүү тусламж хүсээд пийшингийн хананд налаад их шаналсан байгаа байхгүй юу. Хамаг цусаа юүлчихсэн, ямар ч эмнэлгийн тусламж авч өгөөгүй үүрээд ч гэсэн жижигхэн газар шүү дээ. Эмнэлэг рүү үүрээд явсан ч болно тэгэхэд хэрэг хийчхээд хэргийн газраас тэгээд нь алчихсан юм уу энэ нь ч алчихсан юм уу тэгээд хэргийн газраас зугтаагаад олдохгүй ийн цагдаа хайж байна гээд хэлсэн. Тэгээд дараа мэдүүлэг ирж өгсөн. Тэгээд цустай гарын хээ байсан. Хүн алаагүй юм бол зугтаж байхаар эмнэлэг дуудаад тусламж үзүүлчихгүй яав даа. Үзүүлсэн бол тэр чинь залуу хүүхэд ямар ч өвчин зовлонгүй эрүүл чийрэг бадируун хүүхэд байсан. Тэгэхэд эмнэлгийн тусламж үзүүлээгүй аймар удчихсан байгаа байхгүй юу тэгээд хамаг цусаа юүлчихсэн. Миний хувцас хунар , өөрийнх нь хувцас, тэгээд хөнжил гудасны маань бүх л юм цус болчихсон. Тэгээд гэр бүлийн хоёр ялангуяа үүрч өргөөд ч гэсэн ганцаар нь орхиод тусламж үзүүлээгүй зугтсан. Гэр бүлийн хоёрт би маш их гомдолтой. Арга хэмжээ авч хариуцлага тооцож өгнө үү. Оршуулгын зардал 17 6 683 төгрөг болсон талийгаач хүүгийн цалингийн зээл 483 төгрөг болсон. Би хамтран зээлдэгч, би эмээ ч авч чадахгүй төлж байна ах дүүгээрээ нийлж байж байна. Сэтгэл санаагийн хохирлыг минь яаралтай гаргуулж өгөөч , , гурваар би яаралтай гаргуулъя 6 сар боллоо нэг ч төгрөг надад өгөөгүй, ядахдаа Монгол Улсууд байна  даа оршуулга дээр нь яасан муухай юм бэ. Би ээжид нь танай хүүхдүүд чинь алчихлаа шүү дээ гэсэн чинь хууль нь ялгаад өгөх байхаа гэсэн тийм настай хүн байдаг юм уу...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “... эгч хоёр зууралдаад Отгоо эгчийг боогоод хэвтээ байдалтай байсан, тэгээд би татаад босгоод салгахын хооронд тийм юм болчихсон...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ:”...Би зүгээр л хүүхэдтэйгээ “эгч ээ хамт явъя” гэхээр нь л орой очъё гэсэн чинь тоочиг руу харанхуй болчихсон байхаар нь айгаад байсан юм. ...Ийм юм болно гэж үнэхээр бодоогүй. Үнэхээр их харамсаж байна... Хүүхэд гараад зугтаачихсан тэгээд л би хүүхдийнхээ араас айгаад гарсан, бид хоёр тэнд чичрээ л угаасаа хүүхэд дээ тийм юм харуулчихсан тэгээд би хүүхдийнхээ араас гүйгээд л гарсан. Надад өөр юу ч бодогдоогүй. Ерөнхийдөө харсан. Хүүхэд гүйгээд л айгаад зугтаад гарангуут нь би араас нь санд мэнд гараад л тэгээд би ийм юм болно гэж  ерөөсөө бодоогүй. Гялс түргэн ирээд оёулчих ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авчих байхдаа л гэж бодсон. Би ажил дээрээ очсон чинь хэд хоногийн дараа Нараа эгч залгаад “энэ хүн чинь ингэчихлээ” гэхээр нь би бүр ажил дээрээ ч ажлаа хийж чадахгүй салганаад үнэхээр санаанд ороогүй...” гэжээ.

Эрүүгийн  тоот хавтаст хэргээс:

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Өчигдөр 18 цагийн орчимд талийгаач над руу утсаар ярьсан. Тухайн үед “та намайг ирээд авалдаа” гээд байсан. ...Урьд шөнө 02 цаг өнгөрч байхад манай төрсөн эгчийн хүүхэд Төгсөө залгаад “ муудаад байна, та хэд яаралтай гар” гэсэн. Тэгээд шөнөдөө Улаанбаатар хотоос гарч тосгонд ирээд хүүгээ нас барсныг мэдсэн. ...Хүү маань хүнд хутгалуулаад нас барсан байна. Тэрээр ямар нэг суурь өвчингүй эрүүл байсан. ...Би талийгаач хүүтэйгээ цуг хэрэг болсон газар буюу тосг тоотод амьдардаг юм. Хэргийн газрын үзлэгийн зураг дээрх хутга манай хутга мөн байна. Манайх энэ хутгыг олон жил хэрэглэж байна. Би салат хийхдээ ашигладаг байсан. Дандаа гал тогоон дотор л байдаг юм. Хэн нэгэн хутгыг санаатайгаар шүүгээн дотроос авч миний хүүг алсан байна гэж үзэж байна. ...Би маш их гомдолтой байна. Би өөрөө нэг хүүтэй, нэг охинтой л хүн. Гэтэл ганц хүү маань дад алуулсанд маш их гомдолтой байна. Би оршуулгын болон ад зардалд шаардагдсан зардлыг нэхэмжилж байна. Бид өнөөдрийн байдлаар оршуулгад зарцуулагдсан 1 080 862 төгрөг, 49 хоногийг хураахад 2 328 төгрөг, мөн манай охин Г. нь Япон Улсаас Монгол Улсад ахынхаа ажил явдалд оролцохоор ирсэн зардал болох 17 орчим төгрөгийн өртэй байгаа тул нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл 34 189 732 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, -р тал/,

  Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би өчигдөр буюу 20 06 -ний 21 цагаас 20 06 2-ны цаг хүртэл эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байна. Өчигдөр орой 23 цаг 3 минутад гэх хүн залгаад “би хүний хүзүүнд  хутгалчихлаа, цус алдаад байна, д гэдэг айлд” гэж дуудлага өгсөн. Дуудлагыг хүлээн авч эмч болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би талийгаачийг нэг удаа харж байсан. Би түүний ээжийг нь мэднэ. Би гэрийг нь мэддэг байсан тул эмчид зааж өгсөн. Манай жолооч тэдний гэрийг мэддэг учраас дуудлагын дагуу шууд очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Өнө буюу 20 06 -ний өдрийн 23 цаг 0 минутын орчим суурин утас дуугараад сувилагч аваад “хүний хүзүү рүү хутгалсан, цус алдаад байна гэх дуудлага ирлээ” гэсэн. Би дуудлагын дагуу очиход гэдэг эмэгтэй алчуур барьчихсан талийгаачийн биен дээрх цусыг арчиж байсан. Талийгаач дотоожноос өөр хувцасгүй, дотоож нь тэр чигтээ цус болчихсон нойтон байсан. Талийгаачийн хүзүүг хөнжлөөр ороож, стек налуулаад суулгасан байдалтай байсан. Хөнжлийг авч үзэхэд хүзүүний зүүн талд эгмийн дээд хэсэгт хөндлөн зүсэгдсэн шархтай эрэгтэй хүн байсан. Тухайн үед намайг харахад шархнаас цус гараагүй байсан учраас 3 оёдол тавьсан. Талийгаач намайг үзэхэд амьсгал татагдсан, хүүхэн хараа өргөссөн, захын мөчдүүд хөрчихсөн, хүүхэн хараа гэрлийн урвалгүй байсан. Тиймээс Эрүүл мэндийн төв дээр авчирсан. ...Жолооч бид хоёрыг дуудлагын дагуу очиход хашааны хаалган дээр нэг залуу байсан. Түүнээс юу болсон талаар асуухад “хурдан ор, нэлээд их цус алдчихсан” гэж хэлсэн. Байшин дотор гэх эмэгтэй талийгаачийг “намайг боож унагаагаад, үсдэж чирсэн учраас би хутгалчихлаа” гэж ярьсан. Миний ойлгосноор “хашааны хаалганы хажууд байсан эрэгтэй хүний эхнэртэй талийгаач архи уугаад байна” гэх шалтгаанаар хашааны гадаа байсан эрэгтэй хүн эгч ийгээ дуудаад маргаан болсон юм шиг байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Өнө буюу 20 06 2-ны өдрийн 01 цаг 06 минутад Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч “ тосгонд “гүрээний судас руугаа хутгалуулсан хүн ирсэн байна” гэх дуудлага ирлээ” гэж мэдэгдсэн. Дуудлагын дагуу тосгонд ирэхэд 30 орчим насны эрэгтэй хүн хүзүүний зүүн талд, дотогш ташуу хутгалагдсан байж болзошгүй шархтай ширхэг оёдол тавигдсан, цус шүүрсэн, хүзүү хавдсан байдалтай, биеийн байдал маш хүнд хүн байсан. Тиймээс би эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ болох шархыг задлан тэмтэрч үзэхэд “артерийн том судас гэмтсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр зүүн талын хүзүүний булчинг сэтлэн шархыг тэлж судсыг барьж боох цус тогтоох ажилбарыг хийсэн. Ажилбарыг хийж байх явцад зүрх зогссон тул амилуулах суурь тусламж үзүүлэхэд зүрх сэргэж зүрхний цохилт орж ирсэн. Цааш артерийн болон вений судсыг боох явцад зүрх дахин зогссон. Би түүнд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлсэн боловч үр дүн өгөлгүй цагт нас барсан. ...Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлээр хатгагдсан байх боломжтой. Ямар шалтгааны улмаас тухайн гэмтлийг авсан талаар надад мэдэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би өчигдөр буюу 20 06 2-ны 12 цаг 02 минутад манай ээлжийн сувилагч Уранчимэг над руу залгаад “Довд хүзүүндээ хутгалуулсан хүн байна, яаралтай ирээрэй” гэсэн. Би дуудлагын дагуу эмчтэй очиход тоотод нэг согтуу хүн хашааны гадна булангаас гарч ирээд “дотор хүн хутгалуулсан байна” гэж хэлсэн. Би тэр хүнийг танихгүй, гээд дуудаад байх шиг байсан. Байшинд ороход талийгаач байшингийн баруун урд буланд хагас суугаа байдалтай, нэлээд их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэднийд гэх эмэгтэй байсан бөгөөд тэрээр “гийн эхнэртэй цуг байгаа гэдгийг мэдээд хэлсэн чинь намайг үсдэж, зодоод байхаар нь уурандаа гарт таарсан нэг юмаар хүзүү рүү нь хатгачихсан юм” гэж ярьж байсан. ..., талийгаач нар согтуу байсан. Намайг очиход , нараас өөр хүн байгаагүй. Эмч бид хоёрыг дотогш ороход цуг орсон. Нэг их удалгүй гараад явчихсан. эмч бид хоёрыг ороход “наад хүн чинь үхлээ шүү дээ, хурдан эмчилгээ хийгээч” гээд байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би тосгонд эхнэр хүүхдийн хамт амарч байгаад 20 06 -өөс 2-нд шилжих шөнө Улаанбаатар хот руу вагоноор буцах гэж байсан. Тухайн шөнө манай эхнэр, хүүхэд талийгаач гэрт байсан юм. Тэгээд би шөнө эхнэр, хүүхдээ авах гээд гэрт эгчийн хамт очсон. гэрт очоод эгч тэр хоёр гэнэт л хоорондоо хэрэлдээд зодолдоод заамдалцаад эхэлсэн. Би тэр хоёрын голоор орж хоёр тийш нь салгасан. Тэгээд эгч г гараараа цохих шиг л болсон. Гэтэл түүний хүзүүнээс цус гарч эхэлсэн тул би даавуугаар түүний хүзүүг дарж газар суулгасан. Тэр хооронд эгч эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тухайн үед манай хүүхэд айгаад уйлаад байсан тул манай эхнэр хүүхэд түрүүлээд тэндээс гарсан. Би харин эмнэлэг ирсний дараа тэдний гэрээс гарч шөнийн суудлаар эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод ирсэн. ...Би өөрөө тухайн үед халамцуу байсан. Би тэдний голоор орж салгасны дараа эгч босоогоор г гараараа л цохих шиг болсон. Түүнийг хутгаар хатгасан гэдгийг нь мэдээгүй. Хутга хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй. ...Талийгаач согтуу байсан. бас халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

         Гэрч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэгээд тосгонд очсон өдрөөс хойш манай нөхөр Гантөмөр архи ууж, над руу агсарч, хэл амаар доромжлоод байсан. Тиймээс би 20 06 2-ны өдрийн шөнийн вагоноор Улаанбаатар хот руу явах гээд хүүхдийн хамт талийгаач гэрт нь очсон юм. Манай нөхөр Гантөмөр согтуу над руу агсраад байсан тул би түүнээс зугтаж талийгаач гэрт нь 23-00 цагийн үед очсон юм. Гэтэл шөнө манай нөхөр Гантөмөр төрсөн эгч ийн хамт ороод ирсэн. Тэгээд эгч намайг “янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжлоод орилоод байсан. Гэтэл талийгаач уурлаж, эгчтэй маргалдаж байгаад удалгүй дээр, доороо ороод ноцолдож эхэлсэн. Талийгаач Г. эгчийг үсдэх, боох зэргээр хоорондоо нэлээд удаан зодолдсон. Гэтэл эгч нэг үзүүртэй юм аваад гийн хүзүүнд хатгах шиг л болсон. Тэгээд гийн хүзүүнээс цус гарсан бөгөөд Гантөмөр даавуу авч түүний хүзүүн дээр дарж, хана налуулж суулгасан. эгч өөрөө эмнэлэг рүү залгаад “би хүн дүрчихлээ, яаралтай ирээч” гэж ярьсан. Би шууд тэндээс хүүхдээ аваад зугтаасан. Гантөмөр талийгаачийн хүзүүнээс гарсан цусыг даавуугаар дараад үлдсэн. ..., талийгаач хоёр хоорондоо зодолдож байгаад гэнэт л , талийгаачийн хүзүү рүү нэг үзүүртэй зүйлээр хатгах шиг л болсон. Тэр үзүүртэй зүйл нь юу байсан гэдгийг нь сайн анзаарч хараагүй. Би тухайн үед маш их айчихсан, сандарчихсан байсан тул шууд хүүхдээ аваад гарч зугтаасан. Би тэндээс гарч вокзал дээр очсон. ...Талийгаач, манай нөхөр хоёр согтуу байсан. Харин эгчийг архи уусан байсан эсэхийг нь мэдэхгүй. Гаднаас их л ууртай, зүрх нь савлачихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

Шүүх шинжилгээний хэсгийн Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 20 07 26-ны өдрийн 37 тай “1.Талийгаач цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүнд зүсэгдсэн шарх, артерийн судасны тасрал, хурц цус алдалт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Талийгаач Г. нь хүзүүний зүсэгдсэн шархны улмаас артерийн судас зүсэгдэж хурц цус алдаж нас баржээ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р тал, 62-74-р тал/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Жаргалдэлгэрийн 20 08 01-ний өдрийн 4399 тай “1. ХГҮ-ээр хураан авсан гэх ягаан өнгийн хутга дээр хүний цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. 2. ХГҮ-ээр хураан авсан гэх ягаан, цэнхэр эрээн хөнжил, хар саарал өнгийн малгайтай цамц дээр хүний цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. 3. гэх цус нь ABO системээр B(III) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-9-р тал/,

 Дархан-Уул Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалга 20 07 0-ны өдрийн 80/ тай “1. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. 2. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хээгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаггүй. 4. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 102-р тал/ зэрэг нотлох баримтууд зэрэг нотлох баримтууд авагджээ.

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: шүүгдэгч ийн гэрэл зураг /хх-ийн 127-р тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 128-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-134/ зэрэг болно.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч ийг гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 06 -ний өдрийн 23 цагийн орчимд , тоотод байх иргэн гэрт “миний дүү эхнэртэй хамт байсан” гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдаж, хүзүүнд нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 22, -р тал/, Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/, Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/, Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р тал/, Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-р тал/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/, Шүүх шинжилгээний хэсгийн Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 20 07 26-ны өдрийн 37 тай “1.Талийгаач цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүнд зүсэгдсэн шарх, артерийн судасны тасрал, хурц цус алдалт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Талийгаач Г. нь хүзүүний зүсэгдсэн шархны улмаас артерийн судас зүсэгдэж хурц цус алдаж нас баржээ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р тал, 62-74-р тал/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Жаргалдэлгэрийн 20 08 01-ний өдрийн 4399 тай “1. ХГҮ-ээр хураан авсан гэх ягаан өнгийн хутга дээр хүний цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. 2. ХГҮ-ээр хураан авсан гэх ягаан, цэнхэр эрээн хөнжил, хар саарал өнгийн малгайтай цамц дээр хүний цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. 3. гэх цус нь ABO системээр B(III) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-9-р тал/, Дархан-Уул Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалга 20 07 0-ны өдрийн 80/ тай “1. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. 2. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хээгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаггүй. 4. ой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 102-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

         Тиймээс сум дахь сум ын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч*******оос: “ Би мэдэхгүй байж байгаад өнөөдрийн шүүх хурлаар сонсоод л мэдлээ. Миний хувьд санаатай үйлдэл гэж арай өөр байх гэж бодож байна. Эхнээс нь дуустал нь сонслоо. Хэрэг маргааны хувьд хэнээс ч хараат санал дүгнэлт батлан гаргая гэсэн тангаргийнхаа дагуу дүгнэлтээ өөрийнхөө харсан өнцгөөс хэлье гэж бодлоо. Санаатай үйлдэл байсан бол түргэн дуудахгүй байсан байх. Гэмт хэрэг гарсан явдалд харамсаж байна. Эгчийгээ дүү нь дуудсан юм байна шүүгдэгч нь зүгээр байж байгаад санамсаргүй байдлаар хүн амины хэрэгт өртчихсөн юм болов уу даа гэж л харж байна...” гэсэн нь хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гаргасан дүгнэлт гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 06 -ний өдрийн 23 цагийн орчимд , тоотод байх иргэн гэрт “миний дүү эхнэртэй хамт байсан” гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдаж, хүзүүнд нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт ”...Энэ Гантөмөр, түүний эхнэр ******* хоёрт би маш их гомдолтой байгаа.., ...Миний хүү ганц эмэгтэй хүнд алуулчихаар хүн биш спорт лог чадвартай хүүхэд, бие нь жижигхэн ч гэсэн чадалтай жудо барилддаг, ганц эмэгтэй хүнд алуулчихаар хүн хэзээ ч биш. Тэгэхээр энэ гурав бүлэглэн алсан..,  ... бол их сэжигтэй, би анхнаасаа тэр алчихсан байх гэж бодож байсан...” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:”...прокуророос шүүгдэгч т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэж зааснаар зүйлчилж, өөрчлөх санал гаргасан боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч хохирогч Г. нарыг маргалдаж ноцолдож, зодолдож байхад нь тэдний хажууд *******, ******* нар хамт байсан бөгөөд гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Тухайн шөнө манай эхнэр, хүүхэд талийгаач гэрт байсан юм. Тэгээд би шөнө эхнэр, хүүхдээ авах гээд гэрт эгчийн хамт очсон. гэрт очоод эгч тэр хоёр гэнэт л хоорондоо хэрэлдээд зодолдоод заамдалцаад эхэлсэн. Би тэр хоёрын голоор орж хоёр тийш нь салгасан. Тэгээд эгч г гараараа цохих шиг л болсон. Гэтэл түүний хүзүүнээс цус гарч эхэлсэн тул би даавуугаар түүний хүзүүг дарж газар суулгасан. Тэр хооронд эгч эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн.., ... Би тэдний голоор орж салгасны дараа эгч босоогоор г гараараа л цохих шиг болсон. Түүнийг хутгаар хатгасан гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Гэтэл шөнө манай нөхөр Гантөмөр төрсөн эгч ийн хамт ороод ирсэн. Тэгээд эгч намайг “янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжлоод орилоод байсан. Гэтэл талийгаач уурлаж, эгчтэй маргалдаж байгаад удалгүй дээр, доороо ороод ноцолдож эхэлсэн. Талийгаач Г. эгчийг үсдэх, боох зэргээр хоорондоо нэлээд удаан зодолдсон. Гэтэл эгч нэг үзүүртэй юм аваад гийн хүзүүнд хатгах шиг л болсон. Тэгээд гийн хүзүүнээс цус гарсан бөгөөд Гантөмөр даавуу авч түүний хүзүүн дээр дарж, хана налуулж суулгасан. эгч өөрөө эмнэлэг рүү залгаад “би хүн дүрчихлээ, яаралтай ирээч” гэж ярьсан... “ гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г. нарыг хоорондоо ноцолдож, зодолдож байхад нь ******* салгасны дараа шүүгдэгч хүзүүнд нь хутгалж алсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

  Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаач оршуулгын зардалд /20 06 29-н/ 1. Ганданд алтан хайрцаг нээлгүүлсэн 60 төгрөг, 2. Ном уншуулсан 6 төгрөг, лам 00 төгрөг, 4. Шүүх эмнэлгийн зардал, 2 том нойтон салфетка 80 төгрөг, . Хайрцаг, хөшөө 1260 төгрөг, 6. Зэд хүүхэд 889, 7. Зэд том хүн 137, 8. ус, ундаа 111200 төгрөг, 9. ногоо, салад, хиам, тавгийн чихэр, зулын тос 138 төгрөг, 10. хотоос авсан 10 машины явсан хүмүүс болон сувилагч, яс барьсан хүнд өгсөн мөнгө 1 төгрөг, 11. төрсөн дүү нь Япон Улсаас ирсэн зардал 2 төгрөг, 12. ширээний бүтээлэг, салфетка, 00 цаас, сүү, 30 ш хадаг болон ажлын зардал 00 төгрөг, 13. тогооч 300 төгрөг, 14. бензин /Зүүнхараа болон газарт/ 1789662 төгрөг, 1. мод авсан 600 төгрөг, . хонины мах 676 төгрөг, 17. үхрийн мах 76 төгрөг, 18. бөөрөнхий мах 130 төгрөг бүгд 1080862 төгрөг /хх-ийн 149-р тал/.

Мөн талийгаач оршуулгын хоног хураах зардалд /20 08 10-н / 1. Хэвийн боов 99 төгрөг, 2. чихэр 12 төгрөг, 3. үхрийн мах 1820 төгрөг, 4. үхрийн цул мах 90 төгрөг, . бөөрөнхий мах 210 төгрөг, 6. хиам, огурцы майонез, гахайн мах, 14490 төгрөг, 7. шарсан төмс 60 төгрөг, 8. ундаа 1110 төгрөг, 9. хүнсний ногоо 430 төгрөг, 10. өндөг 00 төгрөг, 11. будаа 2 төгрөг, 12. сүү 30 төгрөг, 13. хүүхэд баярлуулах зүйлс 728 төгрөг, 14. бензин машин УБ-Түнх-УБ 00 төгрөг, бүгд 2328400 төгрөг /хх-ийн 10-19-р тал/, нэмж нэгтгээд нийт 17 4 262 төгрөг, мөн талийгаач цалингийн зээлийн үлдэгдэл 46 683.36 төгрөг /Голомт банк/, сэтгэл санааны хохирол 99 төгрөг  шүүгдэгч ээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байна.

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 08 зүйлийн 08.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 08.-д зааснаас ад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, мөн хуулийн 11 зүйлийн 11.-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын аж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус зааснаар шүүгдэгч ээс оршуулгын зардалд нийт 17 4 262 төгрөг болон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /660 төгрөг/-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сум тосгон ийн ын 1 тоотод оршин суух хаягтай,  Раднаагийн Туулд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүгдэгч ээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу талийгаач цалингийн зээлийн үлдэгдэл 46 683.36 төгрөг /Голомт банк/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 06 -ний өдрийн 23 цагийн орчимд , тоотод байх иргэн гэрт “миний дүү эхнэртэй хамт байсан” гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдаж, хүзүүнд нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч т 10-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт нь 20 06 2-ны өдрөөс 202 01 02-ны хүртэл цагдан хоригдсон нийт 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн эдлэх ялыг 202 01 02-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт см, иш /бариул/ хэсэг нь 11 см урттай, нийт урт нь 27 см урттай, ягаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн хөнжил 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж , шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйл, 36.1 зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8  зүйл, 36.10 зүйл, 36.13 зүйл, 38.1 зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 08 зүйлийн 08.1, 11 зүйлийн 11. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ээс 17 4 262 /арван долоон сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг болон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 99 /ерэн есөн сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сум тосгон ийн ын 1 тоотод оршин суух хаягтай,  Раднаагийн Туул /рд: МР6602202/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын, шүүгдэгч ээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх зээлийн гэрээний үлдэгдэл 46 68 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт см, иш /бариул/ хэсэг нь 11 см урттай, нийт урт нь 27 см урттай, ягаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн хөнжил 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах *******  даалгаж, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч т энэ гэмт хэргийн улмаас 20 06 2-ны өдрөөс 202 01 02-ны хүртэл “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авсан бөгөөд цагдан хоригдсон нийт 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ийн эдлэх ялыг нь 202 01 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ж.ЭРДЭНЭБАТ

 

                                                   ШҮҮГЧИД                    Б.ХЭРЛЭН

                                                                                 

                                                                                     Б.ЭРДЭНЭМӨНХ.