Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

2025 ******* 01 02                        2025/ШЦТ/06                                         Мандал

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ Мандал дахь дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        *******

             Улсын яллагч                                       *******

             Хохирогч                                               *******

                         Шүүгдэгч                                          ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ Мандал дахь дундын прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******од холбогдох ******* тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* ******* -ний өдөр Сэлэнгэ Дулаан хаан анд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, 3 зээгийн хамт , тоотод оршин суух, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд:

            -Орхон шүүхийн ******* тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.б зүйл заалтаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, 

- Сэлэнгэ дундын 1 шүүхийн ******* №3 тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 79 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, н , :ФЖ60*******18/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ Баянгол ын 1 “Улаан үзүүр” гэх газарт 2024 ******* 21-ний өдөр “41-71 ДАА” Улсын тай, “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч хадлан хийж байсан мөргөж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...Хохирогчийг хуучин хэвийн болтол нь хохирлыг төлж, дэм тус болох болно. Дараа нь ч би дүүдээ тусалсаар байх болно, би кардан татаад машинаа унтраагаад руль дараад араагаа мултлаад тавьсан нь миний алдаа болсон.., гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...Би 2024 ******* 21-ний өглөө хадландаа гараад 3 цаг хүртэл хадаж байгаад талбай преслэгч ажлаа дуусаад хадсан өвсөө боолгох гээд боогчоо оруулаад явж байхад боогч өвсөндөө хахаад хахсан өвсийг гаргаад зогсож байтал гэнэт эхнэр машин гээд хашхирах шиг болоод тас түс болоод би машины хамар дээгүүр давж унаад босох гэтэл эргэж унаад хүмүүс ирээд Баянголын ын эмнэлэгт дуудлага дуудаад руу явж үзүүлээд тэнд эмчлэхгүй гээд хот руу гэмтэл рүү 7 цагт яваад 10 цагт хотод очоод шинжилгээ өгөөд 12 цаг өнгөрч байхад хагалгаанд өглөө 5 цаг хүртэл орсон. Тэрнээс хойш 2 сар бэхэлгээтэй байсан. Дунд чөмөг хугарсан. Шилбэндээ 2 сар аппараттай яваад сая 20 доор авхуулаад дахин дунд чөмөгтөө бэхэлгээ хийлгээд одоо л жаахан гишгээд гайгүй болж байна. Хохиролд нийт 5 068 000 төгрөг шүүгдэгчээс төлсөн. Одоо шинээр сүүлийн эмчилгээ хагалгааны зардал ГССҮТ-д 20-нд орсон зардал 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Одоо янз бүрийн эмчилгээ гарвал шүүгдэгчээс авах байх. Нэгэндээ тус дэм болоод явъя. Өөр гомдол санал байхгүй...” гэжээ.

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

-Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2024 ******* 21-ний өдөр Сэлэнгэ Баянгол ын нутаг “Улаан үзүүр” гэх газар эхнэрийн хамт хадлан хийж байхад өвс хамагч өвсөндөө хахаад гацчихсан. Тэгээд би түүнийг янзлах гээд зогсож байтал гэнэт араас нэг машин ирээд мөргөчихсөн. Сүүлд нь би жолоочгүй, машин өндөр дээрээс өнхөрч ирээд намайг мөргөчихсөн гэдгийг нь мэдсэн. Тэгээд түүнээс хойш гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. ...Тэнд байсан хүмүүс намайг мөргүүлсний дараа “Зоригоо ах та машинаа аятайхан тавихгүй, яасан юм” гэцгээгээд байсан. Тиймээс намайг мөргөсөн машин Зоригоо гэдэг хүний машин байсан гэдгийг нь мэдсэн. ...Миний зүүн хөл дээд дунд чөмөг, доод шилбэний яс хугарч гэмтсэн. Би эмчилгээний зардлыг өөрөө гаргасан. Цаашид 2 дараа дахин үзүүл гэсэн. Тиймээс би Зоригоо гэх хүнээс эмчилгээнд зарцуулагдсан мөнгө болон цаашид гарах зардлыг нэхэмжилмээр байна. Миний нэхэмжилсэн зардлыг гаргаад өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

-Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би тухайн өдөр Сэлэнгэ Баянгол ын нутаг “Улаан үзүүр” гэх газар “Бурхант үр” ХХК-ийн будаа тариалсан талбай дээр будаа хураах ажил хийж байсан. Тэгээд будаагаа хураах ажлаа хийж байгаад байрлаж байсан вагончик дээр ирээд дотор нь ороод сууж байтал араас гэх ах гаднаас орж ирсэн. Би түүнийг сайн танихгүй, манай тракторын жолооч Чулуунтөмөр ахтай уулзах гэж ирсэн юм билээ. Тэгээд гэх ахыг вагончикт орж ирсний дараа удалгүй би цонхоор хартал хойд зүг рүү харуулж тавьсан байсан саарал өнгийн “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл зүүн хойд зүг рүү уруу газар өнхөрч байгаа нь харагдсан. Машины хөдөлж байгаа нь харагдаад шууд гараад хартал доор хүмүүс орилолдоод явчихсан. Тиймээс бид нар очоод харахад манай компаний пойлны хашаан дотор өвс боож байсан нутгийн иргэдийн нэгийг нь дээрх машин өнхөрч очоод мөргөчихсөн байсан. Биднийг очиход уруу газар руу өнхөрсөн машин өвс боогчийн хойд хэсгийг урд хэсгээрээ мөргөөд зогсчихсон, хажуу талд нь мөргүүлсэн хүн суугаа байдалтай, түүнийг өвс боогчийг чирч байсан тракторын жолооч түшчихсэн байсан. ...Тэнд байсан хүмүүс Дамбыг өвс боогч нь хахчхаад хахааг нь гаргаж байхад машин араас нь ирж мөргөсөн гэж ярьж байсан. ...Дамба гэх хүнийг мөргөсөн “41-71 ДАА” Улсын тай саарал өнгийн “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг Зоригоо гэх ах жолоодож ирсэн. Түүнийг манай вагончикт орж ирсний дараа тухайн тээврийн хэрэгсэл уруу газар өнхөрч Дамба гэх хүнийг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл уруу газар уруудах үедээ жолоочгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

-Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Зоригоо вагончикт орж ирээд удаагүй 1,2 минут болсон байх гадаа хүчтэй чимээ гараад, хүмүүс орилолдох чимээ гарахаар нь бид гарсан. Гэтэл Зоригоогийн унаж ирсэн машин уруу газар өнхөрч өвс боож байсан хүнийг мөргөчихсөн байсан. Бид нар гүйгээд очиход Зоригоогийн эзэмшлийн “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл өвс боогчийн ар /пресс унадаг хэсэг/ хэсгийг урд талаараа мөргөөд зогсчихсон, хажуу талд нь өвс боох ажил хийж байсан Дамба гэх хүн /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ машин налаад суучихсан байсан. ...Зоригоогийн ярианаас түүнийг вагончик байх газарт өгсөж гарч ирээд жоло******* хүрдээ баруун гар тал руу дарсан байдалтай хойд зүгт харуулаад вагончиктой зэрэгцүүлээд тавьсан. Гэтэл зүүн тал руугаа буюу жоло******* хүрд дараатай байсан уруу газар руу өнхөрсөн гэж л ойлгосон. Ямар араатай байсан талаар би мэдэхгүй, би кабин доторхыг хараагүй учраас ямар араатай байсан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

-Сэлэнгэ Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 ******* 10 20-ны 227 тай “ биед зүүн хөлийн шилбэ ясны ил хугарал, дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, шилбэнд шарх гэмтэл тогтоогдсон.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/,

-”АСБЦД” ХХК-ний 2024 ******* 10 20-ны 01/67 тай “Sonata-6” маркийн “41-71 ДАА” Улсын тай тээврийн хэрэгслийн жолооч /РД:ФМ60*******18/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтыг зөрчсөн.

2.2. Sonata-6” маркийн “41-71 ДАА” Улсын тай тээврийн хэрэгслийн жолооч /РД:ФМ60*******18/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 нь жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон. -/өөрийн мэдүүлэгт-би машинаа зогсоохдоо хойд зүгт харуулаад, жоло******* хүрдээ а зэрэг ертөнцийн зүгээр зүүн тийш дараад, араагаа “N” буюу нетраль дээр нь тавьчхаад вагончик руу орсон/ - /РД:ФМ60*******18/-ын “Sonata-6” маркийн “41-71 ДАА” Улсын тай тээврийн хэрэгсэл нь автомат кроптой. “N” буюу нетраль нь тээврийн хэрэгслийг чирүүлэх үед уг горим дээр хэрэглэдэг болно” гэсэн  дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.    

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******ын гэрэл зураг /хх-ийн 51-р тал/, Сэлэнгэ Мандал ын 9 , Баян-Арцат Партизаны 29а тоотод оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 75-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р тал/ бусад баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

     Нэг.Шүүгдэгч *******ын гэм буруутайд тооцох талаар:

                Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ Баянгол ын 1 “Улаан үзүүр” гэх газарт 2024 ******* 21-ний өдөр “41-71 ДАА” Улсын тай, “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч хадлан хийж байсан мөргөж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/, Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,  Сэлэнгэ Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 ******* 10 20-ны 227 тай “ биед зүүн хөлийн шилбэ ясны ил хугарал, дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, шилбэнд шарх гэмтэл тогтоогдсон.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/, АСБЦД” ХХК-ний 2024 ******* 10 20-ны 01/67 тай “Sonata-6” маркийн “41-71 ДАА” Улсын тай тээврийн хэрэгслийн жолооч /РД:ФМ60*******18/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтыг зөрчсөн, 2.2. Sonata-6” маркийн “41-71 ДАА” Улсын тай тээврийн хэрэгслийн жолооч /РД:ФМ60*******18/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 нь жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон. -/өөрийн мэдүүлэгт-би машинаа зогсоохдоо хойд зүгт харуулаад, жоло******* хүрдээ а зэрэг ертөнцийн зүгээр зүүн тийш дараад, араагаа “N” буюу нетраль дээр нь тавьчхаад вагончик руу орсон/ - /РД:ФМ60*******18/-ын “Sonata-6” маркийн “41-71 ДАА” Улсын тай тээврийн хэрэгсэл нь автомат кроптой. “N” буюу нетраль нь тээврийн хэрэгслийг чирүүлэх үед уг горим дээр хэрэглэдэг болно” гэсэн  дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/ зэрэг нотлох баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.       

        Тиймээс Сэлэнгэ прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.3-т зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 1. Ор хоногийн төлбөртэй өрөө 300 000 төгрөг, 2. Эмчилгээний зардал 540 000 төгрөг, 3.Тэрэг 300 000 төгрөг, 4.Таяг 100 000 төгрөг, 5.Хагалгааны эмч, сувилагч нарын зардал 1 500 000 төгрөг, 6.Засал ном, лам 1000 000 төгрөг, 7.Машины зардал 300 000 төгрөг, 8. Эм тарианы зардал 1 028 000 төгрөг нийт 5 068 000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, шүүгдэгч *******оос 5 068 000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч ******* нь хохирогч *******д 5 068 000 төгрөг төлсөн  байна.

             Мөн шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гарган сүүлд хийлгэсэн эмчилгээ,  хагалгааны зардалд нийт 3 000 000 төгрөг нэмж нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 зүйл “Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл”, 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”. 5 зүйл. “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах”, 5.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******оос 3 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн ба шүүх хуралдаан завсарлах шатанд шүүгдэгч ******* нь хохирогч *******д 2 200 000 төгрөг төлсөн, үлдэх 800 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

            Гурав.Шүүгдэгч *******од оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

  Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ Баянгол ын 1 “Улаан үзүүр” гэх газарт 2024 ******* 21-ний өдөр “41-71 ДАА” Улсын тай, “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч хадлан хийж байсан мөргөж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн энэ хэрэгт *******ын “32488” тай жоло******* “B,C” ангиллын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ Мандал дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйл, 36.1 зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8  зүйл, 36.10 зүйл, 36.13 зүйл, 38.1 зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 5 зүйлийн 5.1-д тус  тус заасныг баримтлан шүүгдэгч *******оос 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ Баянгол ын 179-р точкад оршин суух хаягтай *******ыг-д олгохоор  шийдвэрлэсэн ба шүүх хуралдаан завсарлах шатанд шүүгдэгч ******* нь хохирогч *******д 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн, үлдэх 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдсугай.

5.Энэ хэрэгт *******ын “32488” тай жоло******* “B,C” ангиллын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ Мандал дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6.Хохирогч *******д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од   авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.