Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2014/00003/И |
Дугаар | 101/ШШ2017/03848 |
Огноо | 2017-11-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2017/03848
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар, Боржигин овогт А*******ийн******* /регистрийн дугаар /, Боржигон овогт Г******* Т******* /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар, А.Г*******ыг 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Т*******н /регистрийн дугаар /-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар, хүү Г.Тайширыг эцэг А.Г*******ын, хүү Г.Т*******нийг эх Г.Т*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар, 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Тайширыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Г.Т*******аас, 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Т*******нийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Г*******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг, эхийн үүргээ биелүүлэх, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг А.Г*******, Г.Т******* нарт тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д тус тус заасныг баримтлан, Сүхбаатар дүүргийн Богинын аманд байрлах, эзэмшлийн газар бүхий мансардтай дүнзэн байшинг хариуцагч А.Г*******ын өмчлөлд үлдээж, 34,356,500 төгрөгийг А.Г*******аас гаргуулж Г.Т*******т, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байр, 50 тоот үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг Г.Т*******ын өмчлөлд үлдээж, 18,840,000 төгрөгийг Г.Т*******аас гаргуулж А.Г*******ад тус тус олгож, Хьюндай Tucson маркийн, хөдөлгүүрийн G4KDDU063533 дугаартай, арлын KMHJU81BDDU737109 дугаартай, 42-70 УНА улсын дугаартай, автомашин, Улсын бүртгэлийн Ү-2204058351 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 78-69 тоот 49,26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Г*******ын өмчлөлд үлдээж, тухайн хөрөнгүүдээс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003546 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 47 тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч А.Г*******, Г.Т******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ш.Батсамбуугийн нэхэмжлэлээс хариуцагч А.Г*******, Г.Т******* нараас 56,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.1-д тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003546 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 47 тоот үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А.Г*******, Ш.Батсамбуу нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, А.Г*******, Ш.Батсамбуу нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Г.Т*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид Г.Т*******аас төлсөн 210,600 төгрөг, А.Г*******аас төлсөн 140400 төгрөг, Ш.Батсамбуугаас төлсөн 508,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т*******, А.Г******* нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Ш.Батсамбууд олгож, нэхэмжлэгч Г.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,905,755 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9282 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Ю Би Пропертиз ХХК-ийн ажлын хөлсний үлдэгдэл 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Т*******, А.Г******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Ю Би Пропертиз ХХК-д олгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА