Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2019/00492

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2019/00492

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* 5-р багт оршин суух, ******* овогт *******ы ******* /ЗЮ*******/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981-1984 онд цэргийн алба хаасан. 1987 оны 10 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар ажилласан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул гэрчийн мэдүүлэг, баримтыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Отгонбаатарын ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 12 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай холбогдох баримт байхгүй болох нь ******* аймгийн Архивын тасгийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 306 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- ******* аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 9-ний өдрийн 08/574 дугаартай ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трест нь 1990 оны 8 сарын 13-нд нийтийн хоолны анги болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 сарын 14-нд үйлдвэр худалдааны Баянговь ББХХК болж өөрчлөгдсөн болно гэх тодорхойлолт

-******* аймгийн Архивын тасгийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 306 дугаартай тус архивын сан хөмрөгт байгаа ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 12 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай Б.*******т холбогдох баримт байхгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэх тодорхойлолт

-******* аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 10 сарын 22-ны өдрийн 92 дугаартай зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаалын хуулбар

-Гэрч Р.ын ...Б.******* 1983-1995 он хүртэл ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд ачигчаар ажиллаж байсан. 1990 оноос байгууллага бүтцийн өөрчлөлтөнд орж 4 төрлийн хоршоо болсон. Хүч, Дэлгэрэх, Есөн Эрдэнэ зэрэг нэртэй хоршоонууд бий болж үйл ажиллагаагаа явуулж байсан. Би 1982-1990 он хүртэл ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд төв дэлгүүрт хүнс барааны худалдагчаар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг

-Гэрч Н.ийн ...Б.******* 1987-1989 он хүртэл ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд ачигчаар, манаачаар ажиллаж байсан. 1990 оноос байгууллага бүтцийн өөрчлөлтөнд орж, Хүч хоршоо болсон. Б.******* Хүч хоршоонд ажилласан байх, бид өөр өөр хоршоод хувиарлагдсан тул мэдэхгүй байна. Би 1985-1990 он хүртэл ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд төв дэлгүүрт бэлэн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг

-Гэрч Н.гийн ...Б.******* нь 1987-1994 он хүртэл ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд ачигчаар ажилласан. 1990 онд ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трест хувьчлагдаж, Хүч нэртэй хоршоо болсон. Хүч хоршооны галч манаачаар ажиллаж байсан. Би 1988-2010 он хүртэл ******* аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд барааны мэргэжилтэн, Хүч хоршооны даргаар ажилласан хүн байгаа юм. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.******* нь 1987 оны 10 сарын 6-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд манаач, ачигчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы ******* /ЗЮ*******/ нь 1987 оны 10 сарын 6-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд манаач, ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******