| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
0 ******* 0 08-ны өдөр Дугаар 0/ШЦТ/08 сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох ******* тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , охин, зээгийн хамт, , тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч , Худалдааны задгайд оршин суудаг, урьд удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
- сум дахь сум дундын шүүхийн 0 ******* 9-ний тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 зүйлийн 00.-д зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан,
- сум дахь сум дундын шүүхийн ******* 0 -ний тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн дэх хэсэгт зааснаар хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн дахь .-д заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх”, мөн хуулийн 7. зүйлийн .-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, н , /рд:МБ7947/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “04 ******* 0-ны цагийн орчимд 7 , Худалдааны 6 айлын задгай тоотод хайруулын тавгаар цохиж, биед нь халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 04 ******* 0-ны цагийн орчимд зүс таних гэх айлд архи ууж юм яриад сууж байх үед гэх эмэгтэй үгийн зөрүүгүй хайруулын таваг аваад миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн. Тэр үед миний толгойд 5 оёдол тавьсан. Дараа нь би цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...04 ******* 0-ны шөнө цагийн орчим би модны хөрөө рам дээр ажиллаж байгаад гэртээ ирсэн. Тухайн үед гэрт ирэхэд манай эхнэр *******, зүс таних нар архи ууж байсан. Тэгээд би хандан одоо гэр оронд архи уухаа боль гэж хэлсэн. Тэр үед миний гэдэс өвдөөд би 00 орохоор гарсан. Дараа нь буцаад гэрт ороход манай эхнэр ******* нь гэх залуугийн толгой руу нь гэрт байсан хар өнгийн хайруулын тавгаар цохиж толгойноос нь цус гаргасан байдалтай байсан. Тэгээд удаагүй цагдаа орж ирээд манай эхнэр ******* болон нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн -р тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн Шүүх шинжилгээний шинжээчийн 04 ******* 0-ны 0 тай “. н биед толгойн хуйханд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдсон. . Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. . Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн -6-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******ийн ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44, тал/, *******ийн оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 46 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 49 тал/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 5 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/, гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн -р тал/, Шүүх шинжилгээний хэлтсийн Шүүх шинжилгээний шинжээчийн 04 ******* 0-ны 0 тай дүгнэлт /хх-ийн -6-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О. нь шүүгдэгч *******ээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн .-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 0 нэгж буюу 0000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайруулын таваг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 зүйл, 6. зүйл, 6. зүйл, 6.6 зүйл, 6.7 зүйл, 6.8 зүйл, 6.0 зүйл, 6. зүйл, 8. зүйлийн -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Шүүгдэгч н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 0 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0000 /дөрвөн зуун тавин нэгж/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайруулын таваг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.0 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.