| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2017/00343/И |
| Дугаар | 136/шш2017/00335 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 136/шш2017/00335
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 1** дугаар зүйлийн 1**.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б-Ө овогт Н Б, Л овогт Сгийн Б нарын гэрлэлтийг цуцласугай.
*. Гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
*. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.* дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,*00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,*00 төгрөгийг хариуцагч С.Боос гаргуулж нэхэмжлэгч Н.Бт буцаан олгосугай.
4 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын * өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*, 1*0 дугаар зүйлийн 1*0.* дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН