Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0553

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0553

Улаанбаатар хот

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, “Ж*** о***” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч***д тус тус холбогдох “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч***гийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4386 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах, БНХАУ-ын иргэн Г*** К*** Ч***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н***д олгосон “Ж*** о***” ГХОХХК-ийн ХТҮ**** дугаартай тамга, тэмдгийг хүчингүй болгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж*** о***” ГХОХХК-ийн ХТҮ**** дугаартай тамга, тэмдгийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж*** о***” ГХОХХК нь тус шүүхэд бичгээр хандан гаргасан хүсэлтдээ: “...Манай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*** нь тус шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтээ манай компанийн захирал 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/83 дугаар албан бичгээр илэрхийлсэн байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж*** о***” ГХОХХК анх тус шүүхэд хандан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч***гийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4386 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн Г*** К*** Ч***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н***д олгосон “Ж*** о***” ГХОХХК-ийн ХТҮ**** дугаартай тамга, тэмдгийг хүчингүй болгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж*** о***” ГХОХХК-ийн ХТҮ**** дугаартай тамга, тэмдгийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М*** Х*** Ч***-ээс 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн     66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх”... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч “Ж*** о***” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч***д тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “Ж*** о***” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч***д тус тус холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч***гийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4386 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах, БНХАУ-ын иргэн Г*** К*** Ч***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н***д олгосон “Ж*** о***” ГХОХХК-ийн ХТҮ**** дугаартай тамга, тэмдгийг хүчингүй болгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж*** о***” ГХОХХК-ийн ХТҮ**** дугаартай тамга, тэмдгийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч “Ж*** о***” ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА