Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04063

 

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04063

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Эрэлийн 43 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух, Рэн дашнууд овогт Загдсүрэнгийн Болдбаатар /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байранд байрлах Монгол Улсын Батлан хамгаалах яаманд холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандахнар нар оролцов.

 

:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд 30-аад жил тасралтгүй ажиллаж, жирийн байлдагчаас генерал болтлоо хөдөлмөрлөсөн.

Цэргийн стратегийн командын инженер, стратегич, командын мэргэжилтэн билээ. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар ажиллаж байсан.

Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнийн тушаал 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр гарч, миний ээлжийн амралтыг олгосон. Гэтэл амралттай байхад мөн батлан хамгаалахын сайдын тушаал гарч, ямар нэг үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн. Одоо болтол ямар нэг ажил өгөөгүй болно.

Иймд хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох арга хэмжээг авхуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлд Батлах хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг тусгасан байдаг бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 дахь заалтаар батлан хамгаалах яамны ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг тусгайлан заасны дагуу батлан хамгаалахын сайд нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хошууч генерал *******ыг албан үүргээс нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэл нь Батлан хамгаалахын сайдын баталсан Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын байр /албан тушаал/-н тодорхойлолт-д уг албан тушаал нь цэргийн хуульч офицер байхаар шалгуур үзүүлэлтийг өөрчилсөн, 2015 оноос хойшхи хугацаанд дээд офицерийн цолтой албан тушаалд ажиллаагүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журам-тай зөрчилдөж байгаа асуудал юм.

Харин нэхэмжлэгчийг өөр албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн ажиллуулах болон эрүүл мэнд нийгмийн даатгалыг төлүүлэхтэй холбогдсон асуудлыг Төрийн албаны болон Цэргийн албаны тухай хуулиудад заасан холбогдох зохицуулалтаар яамны Төрийн захиргааны удирдлагын газар шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Батлан хамгаалах яаманд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Батлан хамгаалах яаманд ерөнхий хянан шалгагчаар ажиллаж байсан *******ыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар, ерөнхий хянан шалгагчийн албан тушаалаас чөлөөлж, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн байх бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаар тушаалаар, *******т ээлжийн амралтыг ажлын 36 өдрөөр тооцож, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байх боловч тэрээр Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн албан тушаалаас мөн өдөр чөлөөлөгдсөнөө мэдээгүй, Батлан хамгаалахын сайдын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/52, Б/54 дүгээр тушаалуудыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газраас түүнд албан ёсоор мэдэгдээгүй болох нь тус шүүхэд ирүүлсэн Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/4136 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь нэхэмжлэгч *******ыг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн талаараа тухайн үед мэдээгүйг илэрхийлэхийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйлд тус тус зааснаар эрх ашгаа хамгаалуулахаар гомдол гаргах гаргах эрхтэйг тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч ******* нь ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Батлан хамгаалах яам ажлаас чөлөөлсөн тушаалыг *******т дээр дурдсанаар танилцуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан гомдолтой адилтган шүүх хянан шийдвэрлэнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Батлан хамгаалахын Төрийн захиргааны удирдлагын газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/4099 дүгээр тодорхойлолтоор, нэхэмжлэгч ******* нь Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар ажиллаж байх хугацаандаа сард 2,417,178 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогдож байх бөгөөд түүний ажилгүй байсан 4 сар 20 хоногийн цалин 11,917,249 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, *******ыг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11,917,249 төгрөгийг хариуцагч Батлан хамгаалах яамнаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Батлан хамгаалах яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 205,616

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА