| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч Б
Иргэний нэхэмжлэгч Г.Г, А.А
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.И
Гэрч Г
Шинжээч *******
Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч М.Э
Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Г.Г, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М.Б, Т овогт Г.Г нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв..
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн цахилгаан хангамжийн ******* ******* оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг .... тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт МБ /РД:....../,
2. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ******* дугаар ангид ******* техникийн цахилгаан ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: .......ус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Т овогт Г Г /РД: ....../
Шүүгдэгч М.Б нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг Чулуут” гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.Гын жолоодон явсан Тоёота Королла фейлдэр маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Г нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Чулуут” гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим Тоёота Королла фейлдэр маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч ....чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас М.Б-гийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр бид нар 11 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 11 цаг өнгөрөөд Налайх дүүрэгт байдаг эмээ дээрээ очиж цай уучхаад хөдөлсөн. Тэгээд 22 цагийн үед Булган сумаас дээшээ Чулуут гэх газраас доош уруудаад явж байхад замын эвдрэлтэй хэсэг гэсэн тэмдэг тэмдэглэгээ байсан. Тэгэхэд ээж маань “за миний хүү нөгөө аймар эвдрэлтэй замаар чинь явж байна шүү, болгоомжтой яваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сайн мэдэж байна, ямар анх удаа явж байгаа биш, би энэ замыг сайн мэдэж байна гэж ээжтэйгээ яриад эвдрэлтэй хэсгээр салгалаад явж байсан. Тухайн үед би 20-оос 30 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн үеийн замын байдал битүү мөстэй, зөвхөн машинууд зам гаргаад тойруулаад явах боломжтой газраар хар зам татчихсан байсан. Би тэр замын дагуу явж байсан бөгөөд тэгж явахдаа голын толиндоо харахад араас нэг машин цаана явж байсан. Тэгээд энэ нүхийг тойроод хангалттай эгнээндээ орчих юм байна гэж бодоод явж байтал араас тас хийгээд явчихсан. Тухайн үед машин мөргөчихлөө гэж би мэдээгүй. Араас тас хийгээд явахад би удаан машин барьсан хүний хувьд рулийг дагуулж эргүүлж байсан. Хэрвээ сандарсандаа би машины рулийг буцаагаад мушгисан бол тэр машин өнгөрөх магадлалтай болохоор би машиныг яаж зогсоох вэ гээд рулийг яг дагуулж эргүүлсэн. Тэгээд машин маань хоёр эргээд жалга руу шидэгдээд урд талын урсгал руу зогссон. Хэсэг хугацаанд намайг манарсан шокт орсон байталтай байхад эхнэр алгадаж, ээж тайван бай гэж тайвшруулсан. ... юу болов гээд харахад машины ар тал тэр чигтээ онгойчихсон байсан. Нөгөө мөргөсөн машин нь хаана гээд харсан чинь тэр цаана зүүн урд буланд байсан. ... харж байхад тэр машины урд талын жолоочийн эсрэг талаас нэг хүн буусан. Манай машины ар тал тэр чигтээ дэлгэгдчихсэн байсан болохоор тэр хэсгийг би бүрэн харах боломжтой байсан учраас би маш сайн харсан. ... жолоочийн эсрэг талаас нэг хүн буугаад урдуураа машинаа тонгойж харчхаад зам хөндлөн нэвт гарч ирсэн. Гэхдээ бид нар дээр ирээгүй бөгөөд замын хажуу талын шороон хэсгийн цастай хэсэг дээр ирээд та хэд зүгээр үү гэж хэлсэн. Тэгэхэд нь би “яаж байгаа пизда вэ” гэж хэлсэн ба тэгэхэд уучлаарай ахаа гулгаж ирээд мөргөчихлөө гэж хэлээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг гарч тамхи татах үед эхнэр “жолооч нь бууж ирсэнгүй, жолооч нь зүгээр үү” гэхээр нь би очиж үзье гэж бодоод очих гэхэд эхнэр “чи ганцаараа явж болохгүй” хамт явъя гэж хэлээд надтай хамт тэр машин руу очсон. Тэр машин дээр очоод эхнэр хаалгыг нь нээсэн ба тэр үед битүү тамхи, архи үнэртэж байсан...гэв.
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр би урд байгаа машинаа гүйцэт түрүүлэхээр гэрлээ шилжүүлж, хажуу тийшээ дохио өгч эсрэг урсгал руу нь орж гүйцэж түрүүлэн ард нь ирэх үед Тоёота Филдер машин миний урдуур орж осол болсон. Тэр өдөр тамын 50-аас Булган дөхөх хүртэл И машин барьсан бөгөөд би жолооны ард сууснаас хойш 5-10 минутын хооронд осол болсон.
Хохирогч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн учраас өнөөдрийн шүүх хурал дээр бүхэл бүтэн дөрвийн дөрвөн хавтаст хэрэг болон орж ирсэн. Шүүгч болон улсын яллагч, өмгөөлөгч нар бүхэлд нь энэ хавтаст хэрэгтээ бүрэн дүүрэн танилцсан учраас би аль болох нуршихгүйгээр ярихыг бодъё. Гэвч цаг хугацааны хувьд энэ хэрэг нь бүхэл бүтэн 2 жил буюу 700-800 хоног болж орж ирсэн учраас хамаагүй богиносгож ярих боломжгүй юм. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 8 цаг өнгөрөөгөөд би хадам ээж, хадам дүү, нөхрийн хамт Улаанбаатар хотоос гарсан. ... Тэгээд эвдрэлтэй зам руу ороход цагдаагийн машин хүний дүрс 2 гарч ирэхэд хадам ээж “миний хүү одоо нөгөө зам чинь эхэллээ шүү, болгоомжтой яваарай” гэж хэлсэн. Тэр замаар жоохон яваад л цас мөсжилт ихтэй зам эхэлсэн. ... Нэг мэдэхэд цас битүү хунгарлаад замын хажуу руу ороод л зогссон. Осол болоод зогсоход Гын нүүр сонин болоод хөдөлгөөнгүй байхаар нь би араас хацар руу нь цохиж зүгээр болгосон. Тэгээд юу болов гэхэд Г миний хажуу талын хойд цонхыг онгойлгоод эргээд хааж чадаагүй. Ингээд бид нар ойр орчмоор харахад манай машин замын урагшаа зогссон, Иын машин зүүн хойшоо зогссон байсан. Нөгөө машин нь жижиг бололтой цагаан өнгийн машин байсан. Тэгээд бид нарыг хараад байж байхад жолоочийн эсрэг талаас хүн буухад машины дээгүүр нэлээн өндөр хүүхэд бууж ирж байгаа нь харагдаад урагшаагаа машиныхаа урдуур алхаж доошоо тонгойж машинаа харчхаад чигээрээ урагшаа манай машиныг чиглээд ирсэн. Ирээд олон харилцаа үүсгээгүй ба манай хүн яаж байгаа пизда вэ гэхэд уучлаарай ахаа гулгаад мөргөчихлөө гэж хэлсэн. ... Тэгэхэд нь би араас нь гүйж очоод хоёулаа хамт машин дээр очсон бөгөөд би эхлээд жолоочийн талын хаалгыг татсан. ... тэр чинь өвлийн цаг дээр нь салхи шуургатай байхад машин дотроос архи үнэртсэн. ... энэ хүү утсаар ярьж байсан ба манай нөхөр миний хажуу талаас ороод цамцнаас нь “яаж байгаа пизда вэ” гээд заамдахад нь би “боль, боль наад хүмүүс чинь согтуу байна боль цагдаа дуудъя” гэж хэлсэн. Намайг харахад машины арын суудалд ямар ч хүн байгаагүй. ... Хөдлөөд Булганы наана ирээд би эмнэлэгт үзүүлнэ гээд түрийвчээ ил тавьчихсан байснаа мартчихсан байна гэж хэлсэн. ... Ингээд бид хэд 30-нд мэдүүлгээ өгөөд Улаанбаатар хот руу явсан бөгөөд 2 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос буцаж ирсэн. Ирэх үед Мөнх-Эрдэнэ залгаад “та хэд хаана явж байна, шинжилгээ хийлгэх гээд байна гэсэн. Ингээд бид нар 02 дугаар сарын 10-ны өдөр шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгох үзлэгт орсон. Үзлэгт орсноос хойш 2-3 хоногт явах суух боломжгүй, хэвтрийн дэглэмд байсан. Харин 2023 оны 2 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн орчимд манай нөхрийн ...8 дугаар руу дэслэгч М залгаад шинжээчийн дүгнэлт гарсан учраас ирж танилц гэж дуудсан. Ингээд Г, Г бид гурав Цагдаагийн газар дээр М өрөөнд ирсэн бөгөөд ирэхэд Б гадаа нь сууж байсан. Тэгээд бид нарыг ороход М та нарын нүдэн дээр чинь задаллаа шүү гээд битүүмжилсэн дугтуйг задалсан. Энэ дүгнэлттэйгээ уншиж танилц гэхээр нь танилцахад 02 дугаар сарын 13-ны өдрийн Цагаан шонхрын 3 хуудас дүгнэлт эх хувиараа байсан. Тэр дүгнэлтэд Гыг буруутгачихсан харин энэ зам тээврийн осол гарахад Б буруугүй болно гээд биччихсэн байсан. Дүгнэлттэй танилцаад дуусахад баруун хойно байсан Б “дүү чинь ч байгаад чадсангүйдээ” гэж дуугарсан. Бид нар энэ үгийн утгыг одоо ойлгосон. Бид нарыг гэмтээчхээд мөнгийг нь араас чинь явуулах учраас очоод оношилгоонд ороод ир гэж ээж аавууд нь хөөн барин явуулчхаад араар нь хуурамч нотлох баримт үйлдээд ийм дүгнэлт гаргачихсан байсан. ... Тэгчхээд би энэ хэрэгт гэж биш би энэ юманд оролцмооргүй байгаа учраас татгалзъя гэж дуугарсан. Тэгэхэд Б дарга нь татгалзахад үндэслэл гэж байгаа шүү дээ, чи ямар үндэслэлээр татгалзаж байгаа юм гэхэд дуугараагүй. ... Би прокурорын мэргэжил, мэдлэг рүү нь дайрч байгаа юм биш. Би 2002 оноос 2006 оны хооронд Улаанбаатар хотод багшийн их сургуулийг уран зохиолын багш мэргэжлээр бакалаврын зэргээр төгссөн бөгөөд би мэргэжлийн Монгол хэл, уран зохиолын багш хүн. Би үгийн утгыг маш сайн мэддэг. Би багшаар таван жил ажилласан хүн. Тэгэхэд прокурор маань эхний агуулга дээрээ андуурсныг үгүйсгэхгүй. Хоёр дахь дээрээ мөн андуурсныг үгүйсгэхгүй. Гурав дахь дээрээ андуурсан гээд гучин тогтоолыг давхардуулсан бараг 60-70 тогтоол энд байгаа. Энэ тогтоолууд дээр бүгдэд нь мөргөлдөж гэж бичсэн байгаа. Мөргөж гэдэг чинь нэг өөр, мөргөлдөж гэдэг чинь нэг өөр утга агуулгатай. Шүргэлцэж гэдэг чинь өөр шүргэлдэж гэдэг чинь бас өөр агуулгатай байгаа. Гэтэл үнэхээр дүрмээ мэдэхгүй байна уу эсвэл бүр үгний агуулгыг ойлгохгүй байна уу гэдэг дээр би гайхсан. Ингээд агуулгаа ойлгохгүй байхаар нь би өөрт нь гомдол гаргаж өгсөн чинь миний өөдөөс гомдлыг маань хэрэгсэхгүй болгоод чулуудаад өгчхөж байгаа юм. ... Энэ бүх жижиг жижиг зүйлээр биднийг буруутай болгох гээд байгаа үйлдэл хийгээд байгааг бид нар эсэргүүцэж гомдол гаргахаар гомдол гаргасан гээд л гомдоод байдаг. Хоёрдугаарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дугаартай хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай прокурорын зөвшөөрөл гэж байгаа. ... Гэхдээ хүн чанар хамгийн чухал юм байна. Манай аймгийн прокурорууд гэж би олон прокурорыг хэлэхгүй. Би олон ч прокурортой харьцаагүй. Тэгж би Дорнод аймгийн бүх прокурорын нэрийг унагаахгүй. Би энэ хэрэг дээр гурван прокурортой харьцсан. ... Хүний үгсэн хувилдсан энэ үйлдэл үнэхээр аалзны шүлс шиг хэлхээтэй байдаг юм байна. Бид нарыг эмнэлэг дээр ирэхэд хүмүүс хаанахын осол вэ гэхэд нь Булган сумын осол гэж хэлсэн. Тэр газарт байнга осол авар гарж байгаа хүмүүс чинь бүгд зүгээр үү гэхээр нь дөрвөн хүн явсан дөрвүүлээ ирсэн гэж хэлэхэд ямар азтай хүмүүс вэ гэж байсан. Тэр газар осол болоход ихэнхдээ хүмүүсээ гээгээд ирдэг гэж байсан. Тэр үг надад маш хүнд санагдсан. Тэгж байтал ээжийгээ бид нар орон дээрээс нь алдах шахсан. Тийм учраас үүнээс хойш Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 гэсэн хэрэг дээр хэн нэгнийг дахин дахин хохироож сэтгэл зүй болон эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироож тоглоорой гэж гуйж байна. Миний эрүүл мэндийн байдал тодорхой бөгөөд хавтаст хэрэг дотор бүгдээрээ баримтаар байгаа. Миний ямар гэмтэл авсан болон үргэлжилсэн цаг хугацаа нь тов тодорхой байгаа. Тухайн үед би төрийн албан хаагч биш Э өмгөөлөгчийн туслах байсан. Мэдээж Э өмгөөлөгч намайг цалинжуулахгүй. Тиймээс би тодорхой хэмжээний орлого олж гэр бүлийнхээ хүрээнд ямар ямар үйл ажиллагаа эрхэлж байсан талаарх баримтаа гаргаад өгчихсөн байгаа. Эрүүл мэнддээ мөн хэдэн төгрөг яаж зарцуулсан талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Тээврийн хэрэгсэл Б миний эзэмшлийн машин гэдгийг бүрэн дүүрэн нотолсон. Өнөөдөр М.Б 22, 23 настай залуу хүн учраас би эх хүнийхээ хувьд чамайг уучилна. Чамд насаа дуусгах хүртэл олон жилийн хугацаа байгаа. Энэ хугацаанд чи хүний өмнөөс би ингэж байсан даа гэж гэмших байх. Хүний өмнөөс хэрэг үүрээд явж байгаад чинь би харамсаж байна. Гэхдээ чи хожмын нэг цагт буруу зүйл хийсэндээ гэмшиж өөрийгөө буруутгаж явах байх. Харин нөхрийн маань хувьд өнөөдөр шүүгдэгчийн ширээнд биш бид нарын нэгэн адил хохирогчийн хувиар энд суух байлаа. Гэхдээ бид нар одоо шүүхдээ л найдаж байна. Доржсүрэн прокурорын хариу мэдэгдэх тогтоол дээр эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэсэн нь шүүхдээ итгээд тайван байж бай гэж илэрхийлж байна гэж би ойлгож байна. Би нөхрийгөө буруугүй гэдгийг өдийгөөс төдийг хүртэл энэ 2 жилийн хугацаанд 100 хувь байтугай 1000 дахин илэрхийлээд би явж байгаа. Би эхнэр хүн мөн хохирогч хүний хувьд энэ байр суурь дээрээ байна. Ийм учраас би хавтаст хэрэгт өгсөн бүх хохирлын нийт дүнгээ М.Б-гаас нэхэмжилнэ. ... Надад өнөөдөр мөнгө авах гээд яваад байгаа зүйл байхгүй. Энэ бүх зардал надаас гарсан бодит зардал мөн ч гэсэн гол нь би бүх зүйл үнэн байгаасай, шударга байгаасай, хэн ч хилсээр хэлмэгдэх ёсгүй гэж бодож байна. Тиймээс хэргээ хүлээх чадвар байвал би хохирлын асуудлаа хаагаад сайхан уучлаад энэ шүүхийн танхимаас гараад явахад бэлэн байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдий миний биед хөнгөн гэмтэл учирсан ч гэсэн түүнээс шалтгаалаад дараа дараагийн биеийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарсан учраас өнөөдөр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тухайн осол болох үед би унтаж явж байсан бөгөөд унтаж байтал нуруунаас нэг зүйл маш хүчтэй түлхэж орж ирсэн. Тэгээд сэртэл манай машин эргэлдэж байсан. Ахаасаа юу болов гэж асуухад ах мөргүүлчихлээ гэж хэлсэн. Яг ахыг тэгж хэлэх үед машин маань замын урд тал руугаа цас руу шидэгдэж зогссон. Тэгээд мөргөсөн машин нь хаана байгаа юм бэ гэхэд замынхаа хойд талд байна гэсэн. Тэгэхээр нь би цонхоо ойлгосон чинь цонх маань эргэж хаагдаагүй. Тэгэхдээ Бг харсан. Харин И-ыг хараагүй. Бг харахад машины цаанаас бууж ирээд манай машин дээр ирээд хамгийн эхлээд надтай ярилцсан. Тухайн үедээ би тайван байсан. Тэгээд яаж байгаа юм бэ чи гэхэд уучлаарай гулгаад мөргөчихлөө гэсэн. Би Бг машинаас бууж ирээд тойроод наад талаар суухад машины наад талын суудал суларчихсан байсан. Хамгийн гол нь эгч ах хоёрыг минь очиход И цаад талдаа суусан байсан гэсэн. Тэгэхээр намайг харж байхад И гарч ирээгүй учраас машин дотроо солигдсон. Би эмчилгээ хийлгэсэн мөнгөн дүн болон цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилж байгаа. Би хувиасаа 2,100,000 орчим төгрөгийг гаргасан. Нотлох баримтаар эм авсан үнийн дүн болон томографит, имрай хийлгэсэн мөн миний ажлаа хийж байхдаа лист авсан цалингийн зөрүү зэрэг байгаа. Миний нэг өдрийн цалин 92,000 төгрөг байдаг. Намайг 7 хоног лист аваад орж ирэхэд надад 300,000 төгрөг өгсөн. Тэгэхээр ажлын 5 хоногоор бодох юм бол дөрвөн зуу гаруй мянган төгрөг орж ирэх ёстой байсан боловч 300,000 төгрөг нь орж ирсэн учраас үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ. Энэ бүгд нийлээд яг хэдэн төгрөг болсныг би сайн бодож гаргаагүй байна. Би бариачид их очсон ба очсон хүн маань хувь хүн учраас энэ талаараа нотлох боломжгүй байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд бүх баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Би 6 сарын хугацаанд өөрийн бүх үнэт эдлэлээ ломбардад тавьсан бөгөөд хүүгээр нь бодоход сарын 300,000 төгрөгийн хүү төлсөн гэхээр нийт хүү нь 1,800,000 төгрөг болсон. Эмчилгээний зардал болон бусад баримт бүгдээрээ хавтаст хэрэг дотор байгаа. Ер нь нийт дүн нь 10,000,000 төгрөг болно гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би машиндаа учирсан зардлыг яг хэнээс нэхэмжлэхээ сайн ойлгохгүй байгаа. Машины зардал гэж 4,670,000 төгрөг гарсан. Намайг бензин аваад шууд тэр колонк дээр солигдсон гэж хэлсэн гэдэг нь худлаа. Би ерөнхийдөө жоохон ширүүн явж байсан энэ нь миний буруу. Тухайн осол болсон газрын наана бид хоёр жолоогоо сольсон юм. Бид хоёр жолоогоо солиод би хажууд нь суугаад пиво уугаад явсан. Тэгээд явж байхад Toyota Corolla Fielder машин урд явж байсан ба манай найз араас нь гэрлээ дохиод ороод явсан ба тэр үедээ гүйцэт төрүүлэх үйлдлээ хийгээд эхэлчихсэн байсан. Тэгэхэд урдуур нүх тойрч байгаа юм шиг дараад ороод ирсэн. Намайг машинаас ерөөсөө буугаагүй гэж яриад байх юм. Бид хоёр машинаас зэрэг буусан. Тэгээд бид хоёр машинаа харчхаад би эргээд машиндаа суусан. Би яагаад энэ хүмүүс дээр очоогүй вэ гэхээр тухайн өдөр гадаа маш хүйтэн байсан ба би пүүзтэй, даавуун өмдтэй явж байсан юм. Цагдаа ирээд намайг буулгаад харж байснаа чи ор ор гээд машин руу оруулсан.
Гэрч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Б над руу залгаад дүү нь осолд орчхоод байна гэсэн. Тэгээд би юу болов хаана байна гэхэд хадам аавынд байна гэсэн. ... би очсон бөгөөд намайг очиход энэ хэд хүнд байдалтай байсан. Б ямар ч хөдлөх боломж байхгүй, хүзүү нь гэмтчихсэн, хөдөлбөл огиод бөөлжиж байсан. Г, Г хоёр нуруу нь гэмтчихсэн, босож чадахгүй байсан. Яахав Г эр хүн болохоор энэ хоёрыгоо бодвол жоохон босох нь босож байсан. ... яав юу болов гээд яриад сууж байтал гаднаас Мөнхбат багш орж ирсэн. Мөнхбат багшийг би багш гэдгээр нь таних ба миний дунд хүүгийн 12 дугаар ангийн нь төгсгөсөн ангийн багш нь юм. ... Би өөрөө багш хүн учраас бас хүнийг их ажигладаг. Мөнхбат багштай бид би санамсаргүй ярихад танай хүүхдийн найз машин барьж байсан байна гэхэд тийн гэхээр нь хүний өмнөөс хэрэг хүлээнэ гэж байх юу байх вэ дээ багш аа хүүтэйгээ сайн яриарай гэсэн чинь харин тиймээ гээд их бодолд орчихсон байсан юм. ...Иын ээж, эхнэр хоёртойгоо орж ирэхэд нь Иын ээж маш их сандралын байдалтай байсан. …энд нэг эхо харахгүй юм чинь хот явъя аа, яаралтай явуулахгүй бол Б эвгүй байна, энэ хоёр ч гэсэн ер нь нуруу нугасны гэмтэл аваад удвал болохгүй гэхэд И-ын ээж би эмнэлгийн хүн юм чинь эмнэлэг рүү очиж зориулалтын машин эмч хоёрыг гаргуулахыг бодъё гээд Г, И-ын ээж тэр хэд бүгдээрээ гарсан. Очиход нь эмнэлэг үнэхээр одоо ачаалал ихтэй машин, эмч гаргаж өгөх боломж байна гээд И-ын ээж нь тэгвэл машин гаргаад өгөөч би аваад явъя гэхэд нь захирал нь замд чинь ямар нэгэн хүндрэл гарвал яах вэ энэ Б гэмтэл ихтэй юм шиг байна, энэ хүн харвачихвал яах юм цус алдчихвал яах юм, чи өөрөө лицензгүй байж юу гэж и хүн авч явдаг юм гээд ингэж хэлсэн билээ...” гэв.
Шинжээч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь би өөрийнхөө дүгнэлтийг үндэслэлтэй зөв гэж үзэж байгаа. Бусад шинжээчдийн дүгнэлтэд би үнэлэлт дүгнэлт хийх эрх байхгүй. Гэхдээ хоёулаа л дүрэм зөрчсөн байгаа. Хамгийн гол нь энэ зөрчлүүдээс осол гаргах гол үндсэн шалтгааныг би хурд хэтрүүлснээс болсон гэж тодорхойлж байгаа юм. Манай хууль дүрэм чанга учраас нэг нь зөв байх ёстой, нэг нь буруу байх ёстой.
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би дунд хүү Г, бэр Б, охин Г нарын хамтаар 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарсан. Манай хүү өөрийн эзэмшлийн Toyota Corolla Fielder маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон явж байсан ба бид нар Булган сум руу 22 цагийн орчим орж ирсэн. Ингээд эврэлтэй зам тааралдаад мөстсөн байсан болохоор би хүүдээ “зөөлөн яв” гэж хэлээд манай чиглэлийн буюу баруунаас зүүн чиглэлтэй замын урсгал нүхтэй байхаар нь эсрэг талын урсгал руу саадыг тойрч гараад буцаад өөрийн урсгалдаа ороод явж байхад араас машин мөргөх шиг болоод манай машин гулгаад эргээд замын хажуу руу унасан...” гэжээ. /1-р хх-ийн 89-90 тал/
Гэрч Ммөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгдээ: “...2023 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шөнийн 00 цагийн орчим миний утас руу нэг эмэгтэй хүн залгаад “Булган сумын урд засмал замд танай хүү Б зам тээврийн осол гаргасан байна” гэхээр нь эхнэр Эгийн хамт 01 цагийн үед очсон. Очиход цагдаагийн машинд манай хүү Б, Сгэх цагдаа 2 байсан. “Танай хүү Б би өөрөө машин барьж яваад осол гаргасан гэж өөрөө хэлж байна. Би шалгаад байж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна” гэж байсан. ... Би хүүгээсээ хэн барьж явсан эсэхийг асуухад “би барьж явсан” гэж хэлсэн. Манай эхнэр Э хүртэл хэн барьсан эсэхийг асуухад “би өөрөө барьж явсан” гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 80-81 тал/
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 1 дүгээр сарын 28-ны өдөр Хөлөнбуйр сумын Петровис ШТС жижүүртэй байхад шөнийн 22 цаг 01 минутанд Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаасаа зүүн тийш явж байгаа бололтой ирээд 11 литр бензин аваад миний ..... дугаартай данс руу 30,000 төгрөг шилжүүлээд явсан ... Би жолоочийн царайг сайн анзаараагүй. Зургийг хараад би танихгүй. Цонхоор нь харьцсан учир би царайг нь харж чадаагүй ... Намайг тухайн жолоочтой харилцахад архи үнэртээгүй. Би ч анзаараагүй...” гэжээ. /1-р хх-ийн 106-107 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот дүгнэлтэд:
1. Б биед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 3, ууцны 1 нугалмуудын фиброзон цагирагийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэжээ. /1-р хх-ийн 113-116 тал/
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/17 дугаар дүгнэлтэд:
1. Хэргийн материалтай танилцахад Т.Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б-г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх “А” цэгийн байрлал, ослоос үүдэн 2 тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн шинж, чанар, ослын дараа мөргөлдсөн 2 тээврийн хэрэгслийн байрласан байрлал зэрэгтэй танилцахад Toyota Corolla Fielder маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолоож Г.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч ... чиг өөрлөх, байр эзлэхдээ ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Уг зам тээврийн осол нь Toyota Corolla Fielder маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолооч Г.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр заалтыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна.
4. Энэ зам тээврийн осолд замын гадаргууны байдал, эвдрэл нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
5. Нэмж тусгах санал үгүй болно гэжээ. /1-р хх-ийн 192-164 тал/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчдийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2142 дугаартай дүгнэлтэд:
1. Toyota Corolla Fielder маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй...”, 19.1.8-д “тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй...”, 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”, 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...”, гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх боломжгүй тул холбогдох асуултад хариулахаас татгалзав.
2. Toyota Prius-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэглийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй...”, 19.1.8-д “тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй...”, 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”, 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...”, гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх боломжгүй тул холбогдох асуултад хариулахаас татгалзав.
3. Тоормосны мөр тэмдэглэгдээгүй, зөвхөн хугацаагаар хурд тодорхойлох боломжгүй байна.
4. Дээрх осол хэний буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй...”, 19.1.8-д “тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй...”, 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”, 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...”, гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх боломжгүй тул холбогдох асуултад хариулахаас татгалзав.
5. Шинжилгээнд тээврийн хэрэгслүүдийг ирүүлээгүй тул хоёр тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тодорхойлох боломжгүй байна.
6. Зам тээврийн осолд замын орчин нөхцөл халтиргаатай тул нөлөөлсөн байх боломжтой байна.
7. Зам тээврийн осол замын нөхцөл байдал нөлөөлсөн, техникийн байдал тогтоох боломжгүй тул осол гарах шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоох боломжгүй байна гэжээ. /1-р хх-ийн 172-175 тал/
“Хөдөлгөөний соёл төрийн бус байгууллагын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтэд:
1. Toёота кролла фиелдэр маркийн ...ДОА тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д “саадыг тойрон гаргах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг, саадыг тойрон гарахын тулд дохио өгсөн гэдгийг нотлох гэрчүүдийн мэдүүлэх байхгүй байна. Иймд: Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогыг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-д жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө. Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-д гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2. Toёота приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б 70 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн нь замын нөхцөлд хурд тохируулаагүй буруутай. Энэ зам тээврийн осол болох гол зөрчил биш.
3. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй. Toёота приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын шатахуун түгээх газраас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цаг 01 минутанд шатахуун аваад тус аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт осолд орж цагдаагийн байгууллагад 22 цаг 29 минутанд дуудлага өгсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл ойролцоогоор 28 минутанд 66 км зам туулсан байна. Энэ нь цагт 140 км цагийн хурдтай явж байсан. Энэ зам тээврийн осол гарах гол шалтгаан зөрчил биш урд яваа тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөрчсөн бол осол гарахгүй байх байсан.
4. Toёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь гүйцэж түрүүлэх зорилгоор зүүн гар талын эгнээнд чадвараас шалтгаалан тухайн нөхцөлд хурд сааруулах тоормослох үйлдэл хийгээгүйгээс болж уг зам тээврийн осол болох шалтгаан болжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мэдүүлгээс үзэхэд 30 км цагийн хурдтай хоёр араандаа явж байсан гэж мэдүүлсэн нь уг тээврийн хэрэгсэл жолооч зогсоох арга хэмжээ авсан бол МNS:4598 стандартаар хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд хамгийн багадаа 5,7 м/сек2-аас багагүй байх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл зогсох боломжтой байсан боловч тоормосолсон ул мөр байхгүй байна. Тухайн нөхцөлд мэдүүлэгт өгсөн хурднаас илүү хурдтай явж байсан байх боломжтой. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч тээврийн хэрэгслийнхээ хурдыг хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалт зөрчигдсөнөөс энэ осол гарах шалтгаан болсон байна.
5. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй боловч тээврийн хэрэгсэл унасан байдлаас харахад хурдтай явж буй тохиолдолд төвөөс зугтах хүчний үйлчлэлээр тээврийн хэрэгсэл онхолдох магадлал өндөр байна. Төвөөс зугтах хүч хурдтай шууд хамааралтай тул хурд их бол төвөөс зугтах хүч их байна гэжээ. /хх-ийн 186-188 тал/
“Хөдөлгөөний соёл төрийн бус байгууллагын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай нэмэлт дүгнэлтэд:
1. Тухайн замын хэсэгт 1.28 “Бусад аюултай газар” гэсэн анхааруулах тэмдэг, анхаарал болгоомжтой явахыг анхааруулсан цагдаагийн албан хаагчийн дүрс бүхий анхааруулах самбар, эвдрэлтэй зам 5 км үргэлжилнэ гэсэн мэдээлэх тэмдэг, 1.22 “Мал тууж гарах газар” гэсэн анхааруулах тэмдэг 2.24 “хурдны дээд хязгаарлал” тэмдэг байруулсан зам байна.
Toёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь тухайн замын хэсэгт байрлуулсан осол болсон гэх цэгээс 300м-ийн өмнө 2.24 “хурдны дээд хязгаарлал” тэмдэг байрлуулсан байх ба тухайн замын хэсгээр тэмдгийн заалтаа баримтлан тэмдгийг хүчинтэй хүрээнд 50 км/цагаас илүү хуртай явахыг хориглоно гэсэн заалт зөрчиж 70 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн нь замын нөхцөлд хурд тохируулаагүй, замын тэмдгийн заалт зөрчсөн байна.
Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг анхааруулна. 1.28 тэмдэг нь хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт ойртож байгааг анхааруулна. Өөрөөр хэлбэл эвдрэлтэй зам гэсэн тэмдэг байхгүй тул эвдрэлтэй зам 150-300 м яваад эхлэнэ гэж урьдчилан анхааруулах зорилгоор хэрэглэнэ, энэ тэмдэгт зохицсон арга хэмжээг энэ тэмдгээс эхлэн авч хурдаа хасч осолтой байдал бий болгохгүй зорчих байсан. 1.28 “Бусад аюултай газар” гэсэн анхааруулах тэмдгээс осол болсон гэх газраас баруун тийш 1200м орчим зайтай, 2.24-д “хурдны дээд хязгаарлал” тэмдгээс 300 м зайд уг осол болсон байна.
Иймд энэ осол нь 2.24-“хурдны дээд хязгаарлал” тэмдэг нь тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хохириглоно. Хориглох тэмдэг байрласан газраас хүчинтэй хүрээ эхэлж 2.29-д “бүх хорионы төгсгөл” тэмдгээр хүчинтэй хүрээнд дуусгавар болох ба хэрэв 2.29 тэмдэг байхгүй бол байрласан газраасаа эхний уулзвар хүртэл уулзваргүй газар суурин газраас гарах хүртэл хүчинтэй байдаг.
Toёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь ЗХдүрмээ биелүүлж замын тухайн хэсгээр 50 км цагаас илүүгүй хурдтай явсан бол уг зам тээврийн осол гарахгүй байсан. Иймд жолооч М.Б нь ЗХД-ын хавсралтын 1.28-д “бусад аюулгүй газар” гэсэн анхааруулах тэмдэг, анхуурал болгоомжтой явахыг анхааруулсан цагдаагийн албан хаагчийн дүрс бүхий анхааруулах самбар, эвдрэлтэй зам 5 км үргэлжилнэ гэсэн мэдээлэл тэмдэг, ЗХД-ын хавсралтын 1.22-д “мал тууж явах газар” гэсэн анхааруулах тэмдэг, ЗХД-ын хавсралтын 2.24-д “хурдны дээд хязгаарлал” гэсэн хориглох тэмдэг, санамжуудыг биелүүлээгүй хурд хэтрүүлснээс энэ зам тээврийн осол гарах гол шалтгаан гарах болсон гэж үзэх үндэслэлтэй.
ЗХД-ын 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”.
ЗХД-ын 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
ЗХД-ын 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж залшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчснөөс мөн самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүй хальтаргаатай замд тоормосны дөрөөн дээр тасдалтай гишгэж тоормослох байтал жолоочийн ур чадвар дутмагаас болж тулж ирээд нэг гишгэлтээр гишгэж гулгаж очоод мөргөсөн байдал харагдаж байна.
2. Toёота кролла фиелдэр маркийн ...ДОА тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь ЗХД-ын 1.2.26-д “Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ.
ЗХД-ын 9.1-д анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлог бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.
ЗХД-ын 9.7-д жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх зам заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх магадлалтай боловч Toёота кролла фиелдэр маркийн ...ДОА тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь тойрон гарах үйлдлээ эхлээд дуусгаж эсрэг урсгалын зааг хүртэл 40 см зайтай буцаж баруун гар талын эгнээд шилжиж байх үед Toёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б эсрэг урсгалын зааг дээгүүр зам голлон хурд хэтрүүлэн, хоорондын зай бариагүй ирж мөргөсөн байна.
3. Toёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь тухайн замын хэсэгт байрлуулсан осол болсон гэх цэгээс 300 м-ийн өмнө 2.24-д “хурдны дээд хязгаарлал” тэмдэг байрлуулсан байх ба тухайн замын хэсгээр тэмдгийн заалтаа баримтлан тэмдгийн хүчинтэй хүрээнд 50 км/цагаас илүү хурдтай явахыг хориглоно гэсэн заалт зөрчиж 70 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн нь замын нөхцөлд хурд тохируулаагүй, замын заалт зөрчсөн байна. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээг авахыг анхааруулна. 1.28-д тэмдэг нь хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт ойртож байгааг анхааруулна. Өөрөөр хэлбэл эвдрэлтэй зам гэсэн тэмдэг байхгүй тул эвдрэлтэй зам 150-300 м яваад эхлэнэ гэж урьдчилан анхааруулах зорилгоор хэрэглэнэ, энэ тэмдэгт зохицсон арга хэмжээг энэ тэмдгээс эхлэн авч хурдаа хасч осолтой байдал бий болгохгүй зорчих байсан. 1.28-д "Бусад аюултай газар" гэсэн анхааруулах тэмдгээс осол болсон гэх газраас баруун тийш 1200м орчим зайтай, 2.24-д "Хурдны дээд хязгаарлал" тэмдгээс 300 м-ийн зайд уг осол болсон байна. Иймд энэ осол нь 2.24-д "Хурдны дээд хязгаарлал” тэмдэг нь тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. Хориглох тэмдэг байрласан газраас хүчинтэй хүрээ нь эхлэж 2.29-д "Бүх хорионы төгсгөл" тэмдгээр хүчинтэй хүрээ нь дуусгавар болох ба хэрэв 2.29-д тэмдэг байхгүй бол байрласан газраасаа эхний уулзвар хүртэл уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Тоёота приус 30 маркийн ...убх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь ЗХДүрмээ биелүүлж замын тухайн хэсгээр 50 км/цаг-аас илүүгүй хурдтай явсан бол уг зам тээврийн осол гарахгүй байсан. Иймд жолооч М.Б нь ЗХД-ийн хавсралтын 1.28-д "Бусад аюултай газар" гэсэн анхааруулах тэмдэг, анхаарал болгоомжтой явахыг анхааруулсан цагдаагийн албан хаагчийн дүрс бүхий анхааруулах самбар, эвдрэлтэй зам 5 км үргэлжилнэ гэсэн мэдээлэх тэмдэг, ЗХД-ийн хавсралтын 1.22-д "Мал тууж гарах газар" гэсэн анхааруулах тэмдэг, ЗХД-ийн хавсралтын 2.24-д "Хурдны дээд хязгаарлал" гэсэн хориглох тэмдэг, санамжуудыг биелүүлээгүй хурд хэтрүүлсэнээс энэ зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.
ЗХД-ийн 1.5-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино."
3ХД-ийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
ЗХД-ийн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс мөн самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүй халтиргаатай замд тоормосны дөрөөн дээр тасдалтай гишгэж тоормослох байтал жолоочийн ур чадвар дутмагаас болж тулж ирээд нэг гишгэлтээр гишгэж гулгаж очоод мөргөсөн байна.
Хариулт 4.Боломжгүй. Хурдыг тогтоохын тулд тоормосны мөр бүрэн бүтнээр гүйцэд тэмдэглэгдсэн байх иймд тоормосны мөрийг тогтоох боломжгүй тул хурдыг тогтоох боломжгүй. Тормосны мөр гэж "Тоормос барьж эхлэсэнээс зогсох хүртлэх хугацаанд туулсан замыг хэлдэг тоормосны мөрийг тогтоох боломжгүй байна. Харин Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын шатахуун түгээх газраас 2023.01.28-ны өдрийн 22:01 минутанд шатахуун аваад тус аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт осолд орж цагдаагийн байгууллагад 22:29 цагт дуудлага өгсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгсэл ойролцоогоор 28 минутанд Хөлөнбуйраас осол болсон гэх газар хүртэл ойролцоогоор 66 км зам туулсан гэж үзэх юм бол 140 км/цаг-ийн хурдтай явж байсан байх магадлалтай. Иймд тухайн замын хэсгээр тэмдэгт заагдсан буюу түүнээс илүү хурдтай явахыг хориглоно гэсэн дүрмийн заалт зөрчин өөрийн мэдүүлгээр 70 км/цаг-ийн хурдтай явж хурд хэтрүүлсэн байна. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
Хариулт 5. Хэрэгт байгаа баримтуудыг үндэслэн анхны мэдүүлэг 2023.02.09-ний өдөр 45 дугаар хуудсанд байгаа мэдүүлгийг үндэслэсэн болно. Саадыг тойрон гарахын тулд зүүн гар тийш дохио өгч зүүн гар талын эгнээнд орж унтрааж баруун гар талын эгнээнд орохын тулд баруун гар тийш дохио өгөх ёстой боловч тухайн гэрч унтраасан үед нь харсан байх боломжтой учраас анзаараагүй байж болох талтай.
Хариулт 6. Зам тээврийн осол, зөрчил олон хүчин зүйлээс хамааран гардаг замын эвдрэл нь осол гарах нэг шалтгаан боловч жолооч замын эвдрэл, зам орчны байдалд тохируулж ЗХД-ээ биелүүлж аюулгүй зорчих нь жолоочийн хүлээх үүрэг болно. Иймд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
Хариулт 7. Техникийн хувьд ЗХД-д болон тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцоно. Техникт тавигдах шаардлага хангасан тээврийн хэрэгсэл эсэхийг хэргийн газрын үзлэг хийхдээ техникт тавигдах шаардлага хангасан эсэхийг шалгаж тэмдэглэл хөтлөж шаардлагатай бол техникийн комиссоор дүгнэлт гаруулах шаардлагатай байх.
Хариулт 8. Тоёота приус 30 маркийн ...убх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь осол болсон гэх газар нь хот суурингийн гаднах зам боловч замын тухайн хэсэгт:
"Хурдны дээд хязгаарлал" тэмдэг /2.24 тэмдэг./ байрлуулсан байх ба тухайн замын хэсгээр тэмдгийн заалтаа баримтлан тэмдгийн хүчинтэй хүрээнд 50 км/цагаас илүү хурдтай явахыг хориглоно гэсэн заалт зөрчиж 70 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн нь замын нөхцөлд хурд тохируулаагүй, замын тэмдгийн заалт зөрчсөн.
ЗХД-ийн 1.5-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино."
3ХД-ийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
ЗХД-ийн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөнөөс мөн самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүй халтиргаатай замд тоормосны дөрөөн дээр тасдалтай гишгэж тоормослох байтал жолоочийн ур чадвар дутмагаас болж тулж ирээд нэг гишгэлтээр гишгэж гулгаж очоод мөргөсөн байдал харагдаж байна.
Тоёота Кролла Фиелдэр маркийн ...доа улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь ЗХД-ийн 1.2.26-д "Саадыг тойрон гаргах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам Тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ.
ЗХД-ийн 9.1-д Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогыг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.
ЗХД-ийн 9.7-д Жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө.
ЗХД-ийн 13.3-д Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна гэсэн заалтуудыг зөрчсөн байх магадлалтай байна.
Иймд Тоёота приус 30 маркийн ...убх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь 2.24 тэмдгийн заалт зөрчин хурд хэтрүүлсэн ба богино зайд халтиргаатай замд зогсоохийн тулд тоормосны дөрөөн дээр тасалдалтай гишгэж тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, зогсоох арга хэмжээ авсан бол уг осол гарахгүй байх байсан.
Хариулт 9. Асуултанд дурдагдаагүй 1.28-д “Бусад аюултай газар" гэсэн анхааруулах тэмдэг, анхаарал болгоомжтой явахыг анхааруулсан цагдаагийн албан хаагчийн дурс бүхий анхааруулах самбар, эвдрэлтэй зам 5 км үргэлжилнэ гэсэн мэдээлэх тэмдэг, 1.22-д "Мал тууж гарах газар" гэсэн анхааруулах тэмдэг, 2.24-д "Хурдны дээд хязгаарлал" гэсэн тэмдэг байрлуулсан зам байна. Дүгнэлтийг ЗХДүрэмд нийцүүлэн үнэн зөв бодитоор гаргахын тулд осол болсон гэх газар очиж тухайн тэмдгийг баримтжуулж авав. Уг зам нь эвдрэлтэй зам байсан бөгөөд тухайн замын хэсэгт 1.28-д "Бусад аюултай газар" гэсэн анхааруулах тэмдэг байрлуулсан байна. /Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг анхааруулна./ Энэ тэмдэг нь хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт ойртож байгааг анхааруулна. Өөрөөр хэлбэл эвдрэлтэй зам гэсэн тэмдэг байхгүй тул эвдрэлтэй зам 150-300 м яваад эхлэнэ гэж урьдчилан анхааруулах зорилгоор хэрэглэнэ, энэ тэмдэгт зохицсон арга хэмжээг энэ тэмдгээс эхлэн авч хурдаа хасч осолтой байдал бий болгохгүй зорчих байсан. 1.28-д "Бусад аюултай газар" гэсэн анхааруулах тэмдгээс осол болсон гэх газраас баруун тийш 1200 м орчим зайтай, 2.24-д "Хурдны дээд хязгаарлал" тэмдгээс 300 м-ийн зайд уг осол болсон байна. Энэ осол нь 2.24-д "Хурдны дээд хязгаарлал” тэмдэг нь тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. Хориглох тэмдэг байрласан газраас хүчинтэй хүрээ нь эхлэж 2.29-д “Бүх хорионы төгсгөл" тэмдгээр хүчинтэй хүрээ нь дуусгавар болох ба хэрэв 2.29 тэмдэг байхгүй бол байрласан газраасаа эхний уулзвар хүртэл уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Тоёота приус 30 маркийн ...убх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь тэмдгийн үйлчлэх хүрээ дуусгавар болоогүй байхад ЗХДүрмээ биелүүлж замын тухайн хэсгээр 50 км/цаг-аас илүүгүй хурдтай явсан бол уг зам тээврийн осол гарахгүй байсан. Иймд жолооч М.Б нь ЗХД-ийн хавсралтын 1.28-д "Бусад аюултай газар" гэсэн анхааруулах тэмдэг, анхаарал болгоомжтой явахыг анхааруулсан цагдаагийн албан хаагчийн дүрс бүхий анхааруулах самбар, эвдрэлтэй зам 5 км үргэлжилнэ гэсэн мэдээлэх тэмдэг, ЗХД-ийн хавсралтын 1.22-д “мал тууж гарах газар” гэсэн анхааруулах тэмдэг, ЗХД-ийн хавсралтын 2.24-д “Хурдны дээд хязгаарлал” гэсэн хориглох тэмдэг, санамжуудыг биелүүлээгүй хурд хэтрүүлснээс энэ зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. /1-р хх-ийн 193-199 тал/
Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06-71 тоот дүгнэлтэд:
Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг, фото, зураг зэргээс үзэхэд Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай автомашины жолооч М.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг хагалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг дээрх "А" цэгийн байрлал, фото зураг зэргээс үзэхэд "Тоёота Кролла фейлдер" маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолооч Г.Г нь МУ-ын ЗХД-ийн 10.1-р заалт буюу "Жолооч чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Хариулт 3. "Тоёота Приус-30" маркийн ...УБХ улсын дугаартай автомашины жолооч М.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт, "Тоёота Кролла фейлдер" маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолооч Г.Г нь МУ-ын ЗХД-ийн 10.1-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.
Хариулт 4. Зам тээврийн осолд холбогдсон 2 автомашин нь техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан эсэхийг тогтоох боломжгүй байна.
Хариулт 5. Автомашинуудын осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Харин 65 км зайг 28 минутанд туулсан бол дундаж хурдыг тооцож болох бөгөөд дундаж хурд 139.28 км/цаг гарч байна. Тооцоог доор үзүүлэв гэжээ. /1-р хх-ийн 221-223 тал/,
Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08-05 тоот нэмэлт дүгнэлтэд:
Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрсөн байна.
Жолооч М.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэснийг зөрчсөн байна.
Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад "Тоёота Королла фейлдэр" маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч .... чиг өөрчлөх....дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.
Хариулт 3. Монгол Улсын ШШТ хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна.
Хэргийн газрын үзлэгийн зурагт зам тээврийн осол болсон газарт хунгарласан цас, замын эвдрэл, халтиргаа зэрэг нь осол гарахад шууд нөлөөлж, тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх, гүйцэж түрүүлэхэд аюултай байдлыг үүсгэсэн байна.
Хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгийн хойд талд байх хунгарласан цас нь замын өргөнийг өөрчилж, жолооч нарын харах баримжааг алдагдуулсан байх талтай.
Гэм бурууг зөвхөн шүүх тогтооно. Хавтаст хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн бүдүүвч, гэрэл зэргийн үзүүлэлт, замын зорчих хэсгийн хэмжээ, анх осол болсон гэх А цэгийн байршил, замын зорчих хэсгийн хучилтын байдал, тээврийн хэрэгслүүдийн оврын хэмжээ, тэдгээрийн гэмтсэн байдал зэргээс харахад жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ МУ-ын ЗХД-н 10.1, 13.1-д заасны дагуу аюулгүй байдлыг хангаагүй нь уг осол гарах шалтгаан болсон байна.
Хариулт 4. "Тоёота Приус-30" маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч М.Б замын болон цаг агаарын нөхцөл ямар байгаа, гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч аюултай үйлдэл хийх магадлал байгаа эсэх (урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, эсвэл саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа), гүйцэж байгаа болон гүйцэгдэх тээврийн хэрэгслүүдийн хурдны ялгаа ямар байгаа, эргэх чиг заах дохио ажиллаж байгаа эсэх, гүйцэхэд хангалттай хугацаа, үзэгдэх орчин байгааг бүрэн тогтоож аюулгүй байдал хангагдсаны дараа гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх ёстой. Ингэж аюулгүй байдлыг бүрэн хангахгүй тохиолдолд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийлгүйгээр өмнөх тээврийн хэрэгсэл хүртлэх "хоорондын зай"-г зөв тохируулан, замын хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдал хангагдтал хүлээх ёстой.
"Тоёота Королла фейлдэр" маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Г нь саадыг тойрон гарч хөдөлгөөний чигийг өөрчлөхийн өмнө өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслүүд байгаа эсэх, байгаа бол тэдгээрийн хөдөлгөөний хурд ямар хэмжээнд байгааг өөрийн нүдээр харж (араас ирэх тээврийн хэрэгслийг толиндоо харна) тогтоон, бүрэн аюулгүй гэж үзвэл эсрэг урсгал руу орох ёстой. Хэрэв бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор "өчүүхэн төдий" шинж тэмдэг ажиглагдах, эсвэл бусад тээврийн хэрэгслүүдийг ямар нэгэн шалтгаанаар (цаг агаарын болон замын нөхцөлөөс болоод) харах, хөдөлгөөний хурдыг тодорхойлох боломж багасаж, аюулгүй байдлыг хангасан эсэхийг тогтоож чадахгүй тохиолдолд хөдөлгөөний чигийг өөрчлөлгүйгээр хурдыг хасаж саадыг "туулах", уг саадыг "зайлшгүй" тойрон гарахаар бол бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, аюулгүй байдал хангагдсан гэдгийг тодорхойлж чадах хүртлээ тээврийн хэрэгслээ зогсоож хүлээнэ гэжээ. /4-р хх-ийн 89-91 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 41 тал/
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-46 тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 47 тал/
- Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 48-49 тал/
- Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 50-54 тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 165-171 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Шүүгдэгч Ш овогт М.Б-г Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг Чулуут” гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.Г-ын жолоодон явсан Тоёота Королла фейлдэр маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
-Шүүгдэгч Т овогт Г.Г-ыг Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Чулуут” гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим Тоёота Королла фейлдэр маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч ....чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас М.Бгийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б, Г.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Э нар нь “...Энэ гэмт хэрэг нь миний буруутай үйлдлээс болж үүсээгүй тул намайг цагаатгаж өгнө үү...” гэж маргаж, гэм буруугийн талаар мэтгэлцэж байгаа боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох 5 удаагийн шинжээчдийн дүгнэлдүүд шүүгдэгч Г.Гыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай хэмээн дүгнэсэн байдлыг няцаах боломжгүй юм. Тухайлбал:
1. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/17 дугаар дүгнэлтэд: “...Хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх “А” цэгийн байрлал, ослоос үүдэн 2 тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн шинж, чанар, ослын дараа мөргөлдсөн 2 тээврийн хэрэгслийн байрласан байрлал зэрэгтэй танилцахад Toyota Corolla Fielder маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолоож Г.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч ... чиг өөрлөх, байр эзлэхдээ ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол нь Toyota Corolla Fielder маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолооч Г.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр заалтыг зөрчснөөс болж гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 192-164 тал/
2. “Хөдөлгөөний соёл төрийн бус байгууллагын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтэд: “...Toёота кролла фиелдэр маркийн ...ДОА тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д “саадыг тойрон гаргах” гэж тухайн эгнээгээр тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг, саадыг тойрон гарахын тулд дохио өгсөн гэдгийг нотлох гэрчүүдийн мэдүүлэх байхгүй байна. Иймд: Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-д жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө. Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-д гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 186-188 тал/
3. “Хөдөлгөөний соёл төрийн бус байгууллагын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай нэмэлт дүгнэлтэд: “...Тоёота Кролла Фиелдэр маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь ЗХД-ийн 1.2.26-д "Саадыг тойрон гаргах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам Тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ. … ЗХД-ийн 13.3-д Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна гэсэн заалтуудыг зөрчсөн байх магадлалтай байна…” гэх дүгнэлт /хх-ийн 193-199 тал/
4. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06-71 тоот дүгнэлтэд: “...Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг дээрх "А" цэгийн байрлал, фото зураг зэргээс үзэхэд "Тоёота Кролла фейлдер" маркийн ...ДОА улсын дугаартай автомашины жолооч Г.Г нь МУ-ын ЗХД-ийн 10.1-р заалт буюу "Жолооч чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 221-223 тал/,
5. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08-05 тоот нэмэлт дүгнэлтэд: “...Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад "Тоёота Королла фейлдэр" маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч .... чиг өөрчлөх....дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. … Хэргийн газрын үзлэгийн зурагт зам тээврийн осол болсон газарт хунгарласан цас, замын эвдрэл, халтиргаа зэрэг нь осол гарахад шууд нөлөөлж, тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх, гүйцэж түрүүлэхэд аюултай байдлыг үүсгэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгийн хойд талд байх хунгарласан цас нь замын өргөнийг өөрчилж, жолооч нарын харах баримжааг алдагдуулсан байх талтай. Гэм бурууг зөвхөн шүүх тогтооно. Хавтаст хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн бүдүүвч, гэрэл зэргийн үзүүлэлт, замын зорчих хэсгийн хэмжээ, анх осол болсон гэх А цэгийн байршил, замын зорчих хэсгийн хучилтын байдал, тээврийн хэрэгслүүдийн оврын хэмжээ, тэдгээрийн гэмтсэн байдал зэргээс харахад жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ МУ-ын ЗХД-н 10.1, 13.1-д заасны дагуу аюулгүй байдлыг хангаагүй нь уг осол гарах шалтгаан болсон байна. … "Тоёота Королла фейлдэр" маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Г нь саадыг тойрон гарч хөдөлгөөний чигийг өөрчлөхийн өмнө өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслүүд байгаа эсэх, байгаа бол тэдгээрийн хөдөлгөөний хурд ямар хэмжээнд байгааг өөрийн нүдээр харж (араас ирэх тээврийн хэрэгслийг толиндоо харна) тогтоон, бүрэн аюулгүй гэж үзвэл эсрэг урсгал руу орох ёстой. Хэрэв бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор "өчүүхэн төдий" шинж тэмдэг ажиглагдах, эсвэл бусад тээврийн хэрэгслүүдийг ямар нэгэн шалтгаанаар (цаг агаарын болон замын нөхцөлөөс болоод) харах, хөдөлгөөний хурдыг тодорхойлох боломж багасаж, аюулгүй байдлыг хангасан эсэхийг тогтоож чадахгүй тохиолдолд хөдөлгөөний чигийг өөрчлөлгүйгээр хурдыг хасаж саадыг "туулах", уг саадыг "зайлшгүй" тойрон гарахаар бол бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, аюулгүй байдал хангагдсан гэдгийг тодорхойлж чадах хүртлээ тээврийн хэрэгслээ зогсоож хүлээнэ…” гэх дүгнэлт /4-р хх-ийн 89-91 тал/
Шинжээч Б.Т-ын: ...Ер нь би өөрийнхөө дүгнэлтийг үндэслэлтэй зөв гэж үзэж байгаа. Бусад шинжээчдийн дүгнэлтэд би үнэлэлт дүгнэлт хийх эрх байхгүй. Гэхдээ хоёулаа л дүрэм зөрчсөн байгаа. Хамгийн гол нь осол гарах болсон үндсэн шалтгааныг би хурд хэтрүүлснээс болсон буюу М.Б-гаас болсон гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.И-ын :...Тухайн осол болсон газрын наана бид хоёр жолоогоо сольсон юм. Бид хоёр жолоогоо солиод би хажууд нь суугаад пиво уугаад явсан. Тэгээд явж байхад Тоёота Королла фейлдэр машин урд явж байсан ба манай найз араас нь гэрлээ дохиод ороод явсан тэр үедээ гүйцэж төрүүлэх үйлдлээ хийгээд эхэлчихсэн байсан. Тэгэхэд урдуур нүх тойрч байгаа юм шиг дараад ороод ирсэн...” гэх мэдүүлэг,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот дүгнэлтэд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Э нарын маргаж байгаа үндэслэл няцаагдаж байх тул шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “...цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хохирогч, гэрч, шинжээч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд гаргасан байх тул үнэн зөвд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан ба тухайн гэмт хэрэг нь 2023 оны 01 дүгээр сард гарсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үеийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тодорхойлж, ял оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б, Г.Г нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Б, Г.Г нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б, Г.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Г.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б, Г.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардалд 2,683,500 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны төлбөрт 2500,000 төгрөг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 5,520,000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогод 22.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн,
-Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндийн хохиролд 970,000 төгрөг нэхэмжилсэн,
-Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндийн хохиролд 923,850 төгрөг, эд зүйлд учирсан хохирол болох Toyota Corolla Feilder маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 10,766,600 төгрөг, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн,
-Иргэний нэхэмжлэгч А.А-ий биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндэд учирсан хохиролд 863,059 төгрөг, мөн ломбарданд тавьсан ээмэг, бөгж, гинж 1,500,000 төгрөг, хүүний хамт тус тус нэхэмжилсэн,
-Иргэний нэхэмжлэгч Ц.И нь шүүгдэгч Г.Г-аас Toyota Prius-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,670,000 төгрөг тус тус нэхэмжилжээ.
Шүүхээс иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн гаргуулж бусдад учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хариуцагчаас хохирол төлбөр гаргуулсан тухайд: Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг хамтран хариуцах үндэслэлтэй юм.
Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгүүдэд заасны дагуу Ц.И-ыг иргэний хариуцагчаар татаж М.Б, Г.Г нарт холбогдох хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг хэрэгт авагдсан бичгийн хотлох баримтуудыг үндэслэн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч М.Б-гийн жолоодож явсан Toyota Prius-30 маркийн ...УБХ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.И нь Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд Дорнод аймгийн Булган нутаг дэвсгэрт өөрийн ашиг сонирхол болох пиво уух зорилгоор тээврийн хэрэгслийн жолоог М.Б-д шилжүүлж, М.Б нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б, шүүгдэгч Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудыг үндэслэн хувь тэнцүүлэн ижил хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Бэрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 43,970,100 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон эрүүл мэндийн болон журмын хашааны төлбөрт 5,183,500 төгрөгийг шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,727,833 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...тоотод оршин суух, Б /РД: .........../-д,
Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын эрүүл мэндэд учирсан хохиролд 970,000 төгрөгийг шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн тус бүр 323,333 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-58 тоотод оршин суух, Г.Г /РД: ........./-д,
Иргэний нэхэмжлэгч А.А-ний эрүүл мэнд болон бусад учирсан хохиролд 2,705,450 төгрөгийг шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн тус бүр 901,876 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 14-00 тоотод оршин суух, А.А /РД: Л.........../-д,
Иргэний хариуцагч Ц.И-ын өмчлөлийн Toyota Prius-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг 4670,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч М.Б, шүүгдэгч Г.Г нараас хувь тэнцүүлэн 2,335,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 21-р хороо Вива сити .... тоотод оршин суух, Ц.И /.........../-д,
Шүүгдэгч Г.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирол нотлох баримтаар тогтоогдсон 932,855 төгрөг, Г.Г-ын эзэмшлийн Toyota Feilder Corolla маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд үнэлгээгээр тогтоогдсон 10,766,600 төгрөг, нийт 11,699,455 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн 5,849,727 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...тоотод оршин суух, Г.Г /....../-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар “...өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч нар болон иргэний хариуцагчийн нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, хохирогч Б нь өмгөөлөгчийн туслахын цалин хөлс, түрээсийн орлого, цаашид хийгдэх эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч А.А, Г.Г нар цаашид хийгдэх эмчилгээний зардал, Г.Г нарын ажилгүй байсан хугацааны цалингийн холбогдох нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 граммын пивоны лааз 4 ширхэг, Фанта ундааны сав 1 ширхэг, Фанта ундааны сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болцогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М.Б, Т овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох, Г.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Г нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Бэрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 5,183,500 төгрөгийг шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 1,727,833 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...тоотод оршин суух, Б /РД: .../-д,
Иргэний нэхэмжлэгч Г.Гын эрүүл мэндэд учирсан хохиролд 970,000 төгрөгийг шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн тус бүр 323,333 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-58 тоотод оршин суух, Г.Г /РД: .../-д,
Иргэний нэхэмжлэгч А.Ариун-Эрдэний эрүүл мэнд болон бусад учирсан хохиролд 2,705,450 төгрөгийг шүүгдэгч М.Б, Г.Г, иргэний хариуцагч Ц.И нараас хувь тэнцүүлэн тус бүр 901,876 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 14-00 тоотод оршин суух, А.А /РД: .../-д,
Иргэний хариуцагч Ц.Иын өмчлөлийн Toyota Prius-30 маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг 4670,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч М.Б, Г нараас хувь тэнцүүлэн 2,335,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 21-р хороо Вива сити ...тоотол оршин суух, Ц.И /.../-д,
Шүүгдэгч Г.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирол нотлох баримтаар тогтоогдсон 932,855 төгрөг, Г.Г-ын эзэмшлийн Toyota Feilder Corolla маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд үнэлгээгээр тогтоогдсон 10,766,600 төгрөг, нийт 11,699,455 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б, иргэний хариуцагч И нараас хувь тэнцүүлэн 5,849,727 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...тоотод оршин суух, Г.Г /....../-д тус тус олгосугай.
5. Хохирогч Б нь өмгөөлөгчийн туслахын цалих хөлс, түрээсийн орлого, цаашид хийгдэх эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч А.А, Г.Г нар цаашид хийгдэх эмчилгээний зардал, Г.Г нь ажилгүй байсан хугацааны цалингийн холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 граммын пивоны лааз 4 ширхэг, Фанта ундааны сав 1 ширхэг, Фанта ундааны сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болцогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ