Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* салонд үсчин ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын ******* тоотод оршин суух ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын *******-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.2:1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД:5/.
Шүүгдэгч ******* овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 100 дугаар байрны гадна 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 05 цагийн үед согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 100 дугаар байрны гадна 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 05 цагийн үед согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр найз гийн төрсөн өдөр дээр очсон. Манай найз нь төрсөн өдрөө Классик караокед тэмдэглэсэн. Караокед ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээс 22 цаг өнгөрч байхад гараад Хэрлэн сум 6 дугаар баг "Беат” баар руу орж дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бүжиглэсэн. Баарнаас гараад эхнэр аваад гэр рүүгээ очсон. Гэртээ очоод 04 цаг 53 минутын үед өөрийнхөө ... дугаараас үсчин гэх хүний 96412626 гэсэн дугаар руу залгаж ярьсан байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу гэж ярьсан эсэхээ мэдэхгүй байна. Тэгээд утсаар яриад той уулзсан байсан. Уулзаад яг юу гэж ярьсан эсэхээ сайн санахгүй байна, тухайн үед юу гэж ярьсан эсэхээ санахгүй байна гэтэл нь намайг гараараа нүүр рүү цохисон тэгээд ямар ч байсан оос зугтаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн гэр рүүгээ орж байсан ба гэртээ ороод амарсан. Өглөө сэрээд харахад хамар мурийчихсан, толгой өвдөөд, нүүр хавантай байсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхэд хамар хугарсан байна, хагалгаанд орох шаардлагатай, толгой чинь хөдөлсөн байна гэж хэлсэн...Би биеэ эмчлүүлсэн. Одоо надад ******* гомдлох зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/ 
Иргэний нэхэмжлэгч “...Иргэн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэхийг шүүж үзэхэд ..эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна... 141,480 төгрөгийг нэхэмжлэх болно” гэжээ. /хх-ийн 12 тал/
Гэрч “...Би тухайн өдөр 21:00 цагийн орчим гэртээ байхад миний нөхөр ******* “өөрийнхөө ажилладаг үсчин дээр байна бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирж аваач” гэхээр нь би очиж авсан. Бид хоёр гэртээ ирээд унтаж амарсан. Шөнө миний нөхрийн утас дуугараад сэрээд хэн нэгэнтэй утсаа яриад байсан. Хэд хэдэн удаа залгаад байсан болохоор нөхөр маань босоод “хоёулаа цуг нэг тийшээ яваад ирье” гэхээр нь би босоод цуг явахаар болоод цаг харахад 04:10 цаг болж байсан. Бид хоёр гэрээсээ гараад би машинаа бариад Зэвсэгт хүчний 327 дугаар анги дээр ирээд зогссон хэн нэгэн хүнийг хүлээсэн. ******* хэлэхдээ “манай нэг хуурай дүү энд согтуу байна гэнээ түүнийг аваад  гэрт нь  хүргээд өгье” гэж хэлсэн. Тэнд бараг 20 орчим минут болоод хүлээж байсан хүн нь гарч ирэхгүй болохоор нь буцаад гэртээ харих гэж байтал нөгөө залуу нь дахин залгаад “Шүр захын хойно байдаг 100 дугаар байранд ирсэн байна энд хүрээд ир” гэсний дагуу бид хоёр тэр газар нь ирэхэд нэг намхан махлаг залуу ирээд машинаасаа буугаад тэр хоёр уулзсан. Би машин дотроо утсаараа фейсбүүк үзэж байгаад нэг харахад тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нөгөө залуу нь руу дайраад байсан ба түүний нүүрэн тус газар 1 удаа цохиод машиндаа суугаад “явъя” гэхээр нь би хөдлөөд бид хоёр гэртээ ирсэн...” гэжээ. /хх-ийн 14 тал/
Гэрч С.ийн "...Шөнө 05:40 минутын орчимд гэрийн хаалгыг тогшихоор нь би босоод тавихад орж ирэхээр нь би буцаад  хэвтээд өгсөн. Хэзээ, хаашаа яваад ирсэн эсэхийг ч мэдэхгүй. Би гэрээс гарсныг ч мэдэхгүй. Өглөө 10 цагийн орчимд би түрүүлж босоод харахад хамар нь далийгаад нүд нь хөхөрсөн байхаар нь сэрээгээд эмнэлэг явуулсан. Ийм л зүйл болсон. Надад хэнд цохиулснаа хэлээгүй...” гэжээ. /хх-ийн 16 тал/ 


    Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 75 тоот дүгнэлтэд: “... биед хамрын ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаарай болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  
  
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.

Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 
Мөн шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 141,480 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны 1009000*******80 тоот дансанд төлж барагдуулсан болно. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ......... дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ..... дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ