2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/409

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Халиунаа /томилолтоор/, шүүгдэгч Г.*************, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч шүүгдэгч *** овогт *************ын *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001992 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэн, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт *************ын ************* /РД: УШ91071816/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.************* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанцангийн автобусны буудлын ойролцоо байрлах ПС тоглоомын газарт иргэн С.*************той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь доод уруул, ам уруулын нугалаас завсар хэсэгт шарх, дээд зүүн 1, 2 буюу 21, 22 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Г.*************: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.  

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч С.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жанцангийн автобусны буудлын ойролцоо байрлах РС тоглоомын газар найз нартайгаа орж тоглосон, тэгээд тамхилах гээд тамхины өрөө рүү орсон, тэнд саарал цамц, хар өмд, хар саравчтай малгайтай, 170 см өндөртэй, Бадуна гэх залуу миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, миний уруул сэтэрч, дээд талын үүдэн хоёр шүд хөдөлсөн. Тэгээд тамхины өрөөнөөс гарч ирээд дахин боож газар унагаад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд цуг явсан найзууд нь салгасан би цагдаад өгсөн...” /хавтас хэргийн 8, 10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой РС тоглоомын газарт ************* болон хаяа хамт компьютер тоглодог хүмүүстэй хамт тоглож байгаад тамхи татсан. Тэгээд орж ирээд компьютерынхээ ард сууж байхад манай ажлын газрын залуу ************* гаднаас *************тэй заамдалцсан орж ирсэн. ...Тэгсэн чинь *********өө надад жилийн өмнө *************г цохисон залуутай нойлд тааралдаад ************* цохичихлоо гэсэн...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч С.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*************ын амнаас цус гарсан байсан, *************гийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй....” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.*************гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед би өөрийн найзууд болох Тогтох, Норовцэрэнгийн хамт интернет тоглоомын газарт очоод 1 цаг гаруй тоглоод 00-н өрөө ороод тамхи татаад сууж байхад миний зүс таних ************* орж ирсэн. ************* өмнө нь миний шүдийг хуга цохиж байсан учраас зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохиход нүүрээ дараад доошоо сууж байсан. Тэгээд да***д гар орчим нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15324 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2 С.*************ын биед доод уруул, ам уруулын нугалаас, завсар хэсэгт шарх, дээд зүүн 1.2 буюу 21, 22 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.  

4. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэсэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

-  Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Шүүгдэгч Г.*************гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 34 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.************* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн автобусны буудлын ойролцоо байрлах компьютер тоглоомын газарт иргэн С.*************той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь доод уруул, ам уруулын нугалаас завсар хэсэгт шарх, дээд зүүн 1, 2 буюу 21, 22 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.*************ын: “…2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед компьютер тоглоомын газар найз нартайгаа хамт ороод тоглосон, тэгээд тамхилах гээд тамхины өрөө рүү орсон, тэнд байсан саарал цамц, хар өмд, хар саравчтай малгайтай, 170 см өндөртэй, Бадуна гэх залуу миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, миний уруул сэтэрч, дээд талын үүдэн хоёр шүд хөдөлсөн. Тэгээд тамхины өрөөнөөс гарч ирээд дахин боож газар унагаад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд цуг явсан найзууд нь салгасан би цагдаад өгсөн...” /хавтас хэргийн 8, 10 дахь тал/ гэсэн,

Гэрч Э.*************ын: “…2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой компьютер тоглоомын газарт ************* болон хаяа хамт компьютер тоглодог хүмүүстэй хамт тоглож байгаад тамхи татсан. Тэгээд орж ирээд компьютерынхээ ард сууж байхад манай ажлын газрын залуу ************* гаднаас *************тэй заамдалцсан орж ирсэн. ...Тэгсэн чинь *********өө надад жилийн өмнө *************г цохисон залуутай нойлд тааралдаад ************* цохичихлоо гэсэн...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

Гэрч С.*********ийн: “...*************ын амнаас цус гарсан байсан, *************гийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй....” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.*************гийн: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед би өөрийн найзууд болох Тогтох, Норовцэрэнгийн хамт интернет тоглоомын газарт нэг цаг гаруй тоглоод 00-н өрөө ороод тамхи татаад сууж байхад миний зүс таних ************* орж ирсэн. ************* өмнө нь миний шүдийг хуга цохиж байсан учраас зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохиход нүүрээ дараад доошоо сууж байсан. Тэгээд да***д гар орчим нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 15324 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: С.*************ын биед доод уруул, ам уруулын нугалаас, завсар хэсэгт шарх, дээд зүүн 1.2 буюу 21, 22-р шүдни сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч С.*************ын эрүүл мэндэд учирсан уруул, ам уруулын нугалаас, завсар хэсэгт шарх, дээд зүүн 1.2 буюу 21, 22 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.*************гийн түүнийг цохиж, зодсон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.*************гийн хохирогч С.Ариунболыдн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*************гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.*************гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.*************ын  эрүүл мэндэд уруул, ам уруулын нугалаас, завсар хэсэгт шарх, дээд зүүн 1.2 буюу 21, 22 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэж мэдэгдсэн. Хохирогч өөрийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн баримтыг ирүүлээгүй, шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.************* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2408000001992 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт *************ын *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ын *************г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Шүүгдэгч Г.*************д шийтгэсэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.*************оос нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.*************  гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2408000001992 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.************* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР