| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2018/04586/И |
| Дугаар | 101/ШШ2019/00408 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2019/00408
| 2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2019/00408 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К.Н
Хариуцагч:Х х ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алданги 4,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.С, өмгөөлөгч Э.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие иргэн К овогтой Нтой 2018 оны 08 ******* сарын 05-ны өдөр с/н/5 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 20 ******* хорооны нутаг дэвсгэрт, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоот өөрийн эзэмшлийн газарт бетон блок буюу төмөр хайс хосолсон хашаа барих ажлыг 2018 оны 08 ******* сарын 05-ны өдрөөс 20 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно. Дээрхи гэрээний дагуу миний бие ажил гүйцэтгэх К.Нд 2018 оны 08 ******* сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 06-ны өдөр 6,000,000 төгрөг нийтдээ 7,000,000 төгрөгний урьдчилгаа мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн болно. Гэвч хашааны ажил гэрээнд заасан хугацаанд эхлээгүй ба, 3 хоногийн дараа биднийг удаа дараа шаардсаны дагуу бетон, блокон хашааны өрлөгийн ажил эхэлсэн юм. 08 ******* сарын 15-ны өдөр блокон хашааны ажлыг хагас дутуу гүйцэтгэж дуусгаад ажилчид нь явсан. 2018 оны 08 ******* сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэгч К.Нын хүсэлтийн дагуу төмөр хайс хаалга хийж материал худалдан авах зорилгоор миний бие 5,000,000 төгрөгийг Хаан банкны *******ын дансанд н.Эрдэнэчулуу гэх хүний дансанд гэрээнд заасны дагуу шилжүүлсэн юм. Нийтдээ 12,000,000 төгрөгийг К.Нд өгсөн. Ажилчдын ахлагч болох Нийн хэлснээр Бид ажлынхаа хөлсийг бүрэн авч чадаагүй 400,000 төгрөг авах үлдсэн учраас барьцаанд нь К.Нын 2 ш мянган литрийн багтаамжтай усан сан, ажлын багаж хэрэгсэл зэргийг авсан байгаа гэж байсан. Мөн туслах ажилтан Бгийн ярьж байснаар Сүүлийн 2, 3 ажлын хөлс өгөөгүй мөн танайд ажласан ажлын хөлс өгөхгүй хохироож байна. Байрны түрээсийн мөнгө өгч чадахгүй, хоол хүнсгүй хэцүү байна гэхлээр нь манай нөхөр 50,000 төгрөг өгч явуулсан юм. Ингээд төмөр хайсны ажил эхлэхийг хэд хоног хараад, материалаа буулгахгүй болохоор нь утасдаж эхэлсэн. Эхлээд өнөө маргаашгүй эхэлнэ гэж байснаа сүүлдээ хүнээс мөнгө авах ёстой, тэр мөнгийг хүлээж байна, мөн машинаа зараад мөнгөтэй болохоор материалаа авна гэх мэтээр худлаа хэлж зугтах болсон. Гэрээгээр хүлээсэн ажил үүргээ үргэжлүүлэн гүйцэтгэх байтугай бидний тавьсан шаардлагыг хүлээн авахгүй удаа дараа араас нь хөөцөлдөж байж уулзахад өнөөдөр, маргааш гэж худал хэлж сүүлд нь холбогдох утасаа авахгүй бидний ажлыг чирэгдүүлж, хоёр талын байгуулсан гэрээний заалтуудыг зөрчиж бидэнд сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол учруулаад байна. Энэ гэрээт ажлыг гүйцэтгэхэд анхнаасаа К.Н биднийг хуурч, биднээс авсан мөнгийг урьд өмнө нь ажил гүйцэтгүүлсэн ажилтнуудад өгөх, өрөө барагдуулах, өөрийн машинаа засуулах зэргээр зориулалтын бус зүйлд зарцуулж байсан болно. Бидний өөрсдөө байж хяналт тавьсаны үр дүнд К.Н туслах ажилтан н.Бгийн бүртгэж авсан падааны дагуу дараах үнэ бүхий барилгын материал манай хашаанд буусан болно. 1/ Kenzai маркийн 2750 ширхэг бетон блок /нэг бүрийн хүргэлттэй үнэ 1350 төгрөг, нийт 3,712,500 төгрөг/ 2/ хоёр машин элсэн хайрга- 700,000 төгрөг 3/ Mak-ийн 50кг ууттай цемент 90 ширхэг /нэг бүрийн үнэ 8500 төгрөг нийт 765,000/ 4/ Баганы малгай 40 ширхэг /нэг бүрийн үнэ 7500 төгрөг /-300,000 төгрөг, 5/ Хашааны суурь цутгах хашлага /нум/ түрээслэхээр 120 ширхэг-108,000 төгрөг, нийт материалын зардалд 5,585,500 төгрөг. Ө.Н нарын 4 хүний ажлын хөлсөнд 2,200,000 төгрөг, нийтдээ 7,785,500 төгрөгийн зардал гарсан гэж үзэж байна. Бид арга ядаж БЗД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасагт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргаж, К.Нын энэ залилангийн гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг таслан зогсоож, бидний хохирлыг барагдуулж, Монгол улсын хууль, эрх зүйн хүрээнд хариуцлага тооцож өгөхийг хүссэн билээ. Бидний гаргасан өргөдлийн дагуу БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, прокурор хянаж үзээд иргэний журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол өгсөн. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн К.Ноос дараахь мөнгөн дүнг нэхэмжилж байна. Үүнд: 1/ Гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл мөнгө 4,000,000 төгрөг, 2/ Ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алдангид, 2018 оны 08 ******* сарын 25-аас 10 ******* сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй ажлын дүнгээс тооцож 900,000 төгрөг, 3/ Туслах ажилтан Бд олгосон ажлын хөлс 50,000 төгрөг. Бүгд 4,950,000 төгрөг болон шүүх ажиллагааны хураамж зэргийг К.Ноос гаргуулж, бидний хохирлыг барагдуулж, Монгол улсын хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Х х ХХК, К.Н нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний эзэмшлийн утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 ******* зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.С, хариуцагч Х х ХХК-ийн хооронд 2018 оны 8 ******* сарын 05-ны өдөр с/н/5 *******тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээний дагуу гүйцэтгэгч Х х ХХК нь
1. Хашааны суурийг 200 метр урттай, 30 см өргөн, гүн нь /өндөр/ 30 см тус тусын хэмжээтэй бетон зуурмаг хийж гүйцэтгэнэ.
2. Нийт хашааны баруун талын хэсэгт хойд баганаас 5 метр хаалга гаргаж, хашааны урд талын үзүүр хүртэл 8 үе Kendzai блок барьж, 10 блок уртын хэмжээнд тавьж тус бүр 9 үетэй Kendzai блокийн багана босгоно.
3.Урд, зүүн, хойд талын хашааны хэсгийг 4 үе блок өрж, 1 метрийн өндөр 20х20 см-ийн квадрат төмрөөр хайс хийж будна.
4. Багана тус бүр дээр малгай /4 өнцөгт/ тавина.
5. 5 метрийн урттай, явган хаалгатай төмөр гүйдэг хаалга хийх ажлыг өөрийн материалаар 2018 оны 08 ******* сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 ******* сарын 25-ны өдрийг хүртэл 20 хоногт хийж гүйцэтгэн, ажлын хөлсөнд захиалагч А.С нь гүйцэтгэгчид 14,000,000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа 50 хувь буюу 7,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 ******* зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн тул гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл мөнгө 4,000,000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.1-т заасны дагуу 2018 оны 08 ******* сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 ******* сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй ажлын дүнгээс тооцож алданги 900,000 төгрөг, туслах ажилтан Бд өгсөн 50,000 төгрөгийн хамт нийт 4,950,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Гэрээний талууд ажлын гүйцэтгэлийг дүгнэж актаар баталгаажуулаагүй боловч хэрэгт авагдсан фото зурагт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ажлыг гүйцэтгэгч тал бүрэн гүйцэтгээгүй, тодруулбал бетон блокон хашааны өрлөгийн ажлыг хийж, төмөр хайс, төмөр хаалга хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байгаа ба хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан атлаа ажлын гүйцэтгэлийн хэмжээний талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.
Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд хариуцагчид нийт 12,000,000 төгрөгийг өгсөн ба ажлын гүйцэтгэлд биечлэн хяналт тавьж ажил гүйцэтгэхэд зарцуулсан материал, ажилчдын ажлын хөлс зэргийг нэгбүрчлэн тооцож ажлын гүйцэтгэлд 7,785,500 төгрөгийн зарцуулсан гэж үзэн тооцооноос хасч үлдэх 4,214,500 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэх боловч зарим тооцогдоогүй үлдсэн зүйл байж болзошгүй гэсэн үндэслэлээр 214,500 төгрөгийг хасч үлдэх 4,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэж нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ажил гүйцэтгэх гэрээний 6.1-т гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,000,000 төгрөгөөс 2018 оны 08 ******* сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 10 ******* сарын 15-ны өдрийн хугацаанд алданги тооцсон 900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Туслах ажилтан Бд өгсөн 50,000 төгрөгийн тухайд Ажил гүйцэтгэх гэрээнд заасан этгээдийн дансанд хийгээгүй, мөнгө хүлээлгэн өгсөн баримтгүй, гэрээний хөлс хүлээн авах эрх бүхий этгээд биш зэргийг харгалзан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Х х ХХК нь 1 гишүүнтэй, тус компанийн захирал нь К.Н болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул Х х ХХК, түүний захирал К.Ноос 4,900,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 ******* зүйлийн 227.5, 232 ******* зүйлийн 232.6, 343 ******* зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Х х ХХК, захирал К.Ноос 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгож, нэхэмжлэлээс 50,000 /тавин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 93,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ