| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/400 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, шүүгдэгч Ю.***********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000001092 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********гийн *********** /РД: ******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.*********** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг 73-1 тоот хашааны зүүн талд Хьюндай Старекс загварын ****** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин ашиглахыг хориглоно: 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг ансанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хьюндай Старекс загварын ****** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнхөрч С.***********ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Ю.***********: “...Хохирогчийг танихгүй, тэр өдөр л харсан, хохирогчийн эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг бэлнээр өгсөн, 200,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, бусад зардлыг шууд эмнэлгийн данс руу шилжүүлдэг, нийтдээ хохирогчид хохиролд 4,500,000 төгрөг төлсөн. Урьд нь тээврийн хэрэгслийг яг л тэгэж байршуулдаг байсан, тэр өдөр тээврийн хэрэгслээс буухдаа гар тормосоо сайн шалгаагүй буусан шиг байна, би дандаа л гар тормосоо татаж буудаг, тэр өдөр сайн татаагүй буусан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Хохирогч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Яармагийн хуучин эцэст Монхоо гэх найзтайгаа явж байхад Пүрэвээ гэх Монхоогийн найз Сонгинохайрхан дүүргийн Баруун турууны тэнд гэрт нь мод тариад өгөөч гэж гуйсан, тэгээд Мөнх-Эрдэнэ, Мэнд-Амар, Монхоо бид дөрөв Пүрэвээгийн машинд суугаад Баруун турууны тэнд Пүрэвээгийн хашааны гадаа мод тариад байж байсан, тухайн үед модны нүх ухахад газар хөлдүү бололтой хатуу байсан, тэгээд молдокоор ухаад байж байхад Пүрэвээгийн танил болох *********** гэх ах ирээд Пүрвээтэй уулзсан. Тэгэхэд Пүрэвээ энэ *********** гэх айлд очоод газар хатуу байсан тул молдокоор мод тарих нүхээ ухаад байж байхад миний нүх ухаж байсан газрын дээд тал Старекс машиныг байрлуулаад тавьсан байсан, би машины эсрэг хараад нүх ухаж байсан, гэнэт л араас машин ирээд мөргөсөн...” /хавтас хэргийн 12, 15 дахь тал/ гэсэн,
Гэрч И.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хашааны үүдэнд Монхоогийн хамт хайс хийгээд байж байхад Мөнхгэрэл ирээд ***********ийг машин мөргөчихлөө гэхээр нь очоод юу болсныг асуухад *********** Старекс машин өнхрөөд мөргөчихлөө гэсэн...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Ю.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Осол болох үед машинд мөргүүлсэн *********** гэх залуу нэг залуутай ирсэн. Манай гэрийн хажууханд байдаг Баяраа мөн байсан. *********** машин өнхөрч байхад анзаарч хараагүй, машин байрлуулсан байсан газрын доод талд эсрэг хараад молдокоор газар ухаад зогсож байсан. ...Машин дотор Баяраагийн 6 болон 4 настай хоёр хүүхэд хойд заалны голд сууж байсан...” /хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №14978 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2 С.***********ийн биед зүүн 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн эгэм яс, сээрний 10 дугаар нугалам сэртэн яс, 11 дүгээр нугалам их биений шахагдсан хугарал, баруун, шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн суга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1957 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт: 1. Жолооч Ю.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүний харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно. 3.4 Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин чиргүүл, мотоцикл, мопед, трактор, болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-10 дахь тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 11 дэх тал/,
- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 31-36 дахь тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 61, 76, 77дэх тал/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтас хэргийн 57 дахь тал/,
- Шүүгдэгч Ю.***********ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Ариунаа, Д.Цэрэнлхам нарын мэдүүлэг /хавтас хэргийн 64-67 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 75 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 73 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 62 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 91-94 дэх тал/ зэрэг болно.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ю.*********** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 73-1 тоот хашааны зүүн талд Хьюндай Старекс загварын ****** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин ашиглахыг хориглоно: 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хьюндай Старекс загварын ****** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнхөрч С.***********ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.***********ийн: “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Пүрэвээ гэх Монхоогийн найз Сонгинохайрхан дүүргийн Баруун туруунд гэрт нь мод тариад өгөөч гэж гуйсан, тэгээд Мөнх-Эрдэнэ, Мэнд-Амар, Монхоо бид дөрөв Пүрэвээгийн машинд суугаад Баруун турууны тэнд Пүрэвээгийн хашааны гадаа мод тариад байж байсан, тухайн үед модны нүх ухахад газар хөлдүү бололтой хатуу байсан, тэгээд молдокоор ухаад байж байхад Пүрэвээгийн танил болох *********** гэх ах ирээд Пүрвээтэй уулзсан. Тэгэхэд Пүрэвээ энэ *********** гэх айлд очоод модтариад өгчих гээд Мэнд-Амар гэхзалуу бид хоёр ***********ын тээврийн хэрэгсэлд сууж яваадойролцоо хажуу гудамжинд байрлах хашааных нь гадаа очоод газар хатуу байсан тул молдокоор мод тарих нүхээ ухаад байж байхад миний нүх ухаж байсан газрын дээд тал Старекс машиныг байрлуулаад тавьсан байсан, би машины эсрэг хараад нүх ухаж байсан, гэнэт л араас машин ирээд мөргөсөн...” /хавтас хэргийн 12, 15 дахь тал/ гэсэн,
Гэрч И.***********ийн: “...Би хашааны үүдэнд Монхоогийн хамт хайс хийгээд байж байхад Мөнхгэрэл ирээд ***********ийг машин мөргөчихлөө гэхээр нь очоод юу болсныг асуухад *********** Старекс машин өнхрөөд мөргөчихлөө гэсэн...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Ю.***********ын: “...Осол болох үед машинд мөргүүлсэн *********** гэх залуу нэг залуутай ирсэн. Манай гэрийн хажууханд байдаг Баяраа мөн байсан. *********** машин өнхөрч байхад анзаарч хараагүй, машин байрлуулсан байсан газрын доод талд эсрэг хараад молдокоор газар ухаад зогсож байсан. ...Машин дотор Баяраагийн 6 болон 4 настай хоёр хүүхэд хойд заалны голд сууж байсан...” /хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №14978 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: С.***********ийн биед зүүн 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн эгэм яс, сээрний 10 дугаар нугалам сэртэн яс, 11 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун, шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн суга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлнь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 1957 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт: Жолооч Ю.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүний харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно. 3.4 Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин чиргүүл, мотоцикл, мопед, трактор, болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 43 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-10 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 11 дэх тал/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 511 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 31-36 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгч Ю.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.***********ийн эрүүл мэндэд зүүн 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн эгэм яс, сээрний 10 дугаар нугалам сэртэн яс, 11 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун, шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн суга, баруун сарвууны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардалд 3,500,00 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 260,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч С.*********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2403000001092 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ю.*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.*********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гийн ***********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ю.***********т шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.***********т шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилээр хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*********** нь хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой төлбөрт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн 2403000001092 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ю.*********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.*********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР