| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
2025 оны 01 сарын 29 өдөр Дугаар 2025/ШЦТ/16 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******, А.*******
Иргэдийн төлөөлөгч С.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох 2432000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны оны *******-ны өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролтой, , , хамт, хот, дүүргийн хороо, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дугаар баг, дүгээр гудамжинд өөрийн найз Б.ыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “зээлсэн мөнгөө өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар цохих, бакал гутлаар толгой бие рүү нь өшиглөх зэргээр зодож, биед нь гавал тархины гэмтэл, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа 170гр, тархины 2 талын дагз, чамархай хэсгийг хамарсан цус харвалт, зулай, дух, баруун чамархай, баруун дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүд, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, эрүү, уруулд зулгаралт, баруун талын 2,3,4,5, зүүн талын 2,3,4 дүгээр хавирга хугарал гэмтэл бүхий амь насанд аюултай, олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ: …2024 оны 11 сарын 10-ны өдөр самраас ирээд тэр өдөр уугаад маргааш нь бас 11-нд уусан. ******* ахаас мөнгө аваад бид гурав цуг уугаад 100000 төгрөг авах байснаас болоод маргалдаад зодолдоод би босоод түрүүлж өшиглөөд байсан зарим зүйлийг сайн санахгүй байна. Тиймэрхүү зүйл болсноо санаж байна. Орой сэрчхээд хэрүүл хийгээд бид хоёр дахин хэрэлдээд намайг гэрээсээ хөөгөөд би явлаа гээд дүүгээ дуудаад явсан. ...гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2024 оны 11 сарын 10-ны шөнө уулнаас ирсэн. Уулнаас ирсэн оройгоо ахаа ядарч ирлээ ганц нэг шил архи ууя гэхээр , *******, энэ гурав манай гэрт хоёр шил архи уусан. Тэгээд шөнө 12 цаг болж байсан. Тэгэхэд талийгаач орж ирж, урьд өдөр нь архи уугаагүй. Тэгээд энэ гурав 12 өнгөртөл манайд суугаад цуг яваад ирсэн юм. Дүү нар ганц нэг шил юм уувал уу гээд хоёр шил архи авч өгч уулгаад талийгаачийнд орж унтсан. , гэр лүүгээ явсан. Энэ хоёр гэртээ унтчихаад өглөө 11-ний өглөө 10 цагийн орчимд , ******* талийгч гурав манайд орж ирж байгаа юм. Тэгээд ахаа дотор муу байна гээд , *******, гурав орж ирээд дотор муу байна ахаа ганц шил архины мөнгө өгөөч гээд ахад нь ерөөсөө 50000 төгрөг байна ******* утсаа сунгах гээд байгаа юм бол 10000 төгрөгийг нь аваад утсаа сунга. би гэртээ хүнс авна гэхээр нь чи 20000 төгрөгийг нь аваад хэрэглэж бай. Би аяар чамд мөнгө өгье. Наад 20000 төгрөгөөр нь та гурав ганц юм аваад уучихгүй юу даа гээд гаргасан. 10 цаг 30 минут орчим би тэр жижиг байшин руу гэр лүү нь яваад ороход энэ гурав тэр архиа талаас дээгүүр болгоод уучихсан байж байсан. Та гурав ийш тийшээ гарч яваад яах вэ. Наадхаа уучхаад амрахаа бодоорой гээд хэлчхээд би буцаж ороод гэрт ороод ядарч байсан учраас би унтаад өгсөн юм. Тэгээд 13 цагийн орчим миний утас руу залгасан юм байна лээ. Тэгэхэд би унтаж байсан учраас эхнэр утас аваад ярихад дүү чинь манай хүү л ах гадаа гудамжинд ерөөсөө ухаангүй тасраад унтчихсан согтуу байна л гэж ойлгосон байгаа юм. Унтчихсан байна. Унаад унтчихсан байна шүү дээ гээд. Тэгээд гараад хүү, эхнэр эд нар оруулаад унтуулсан. *******, хоёр тэрний урдхан нь манайд орж ирээд гоос мөнгө байна уу архины мөнгө авъя гээд нэхсэн байна лээ. Тэгээд энэ хоёрт нь юу гэж архины мөнгө өгөх вэ дээ. ийг нь чи одоо яв гээд ийг нь явуулчхаад гадаа гарч хүүтэй цуг талийгчийг гэр лүү нь оруулахад гадаа хаалга нээгээд хаалга нүдсээр оръё гээд зогсож байсан байгаа. Тэгээд найзууд та нар битгий гадуур дотуур ингэж яваад бай гээд цуг оруулаад унтуулсан юм байна лээ. Тухайн үед эд нар гараад хүнээс модны мөнгө авах ёстой байсан. Тэрнээсээ модны мөнгөний урьдчилгаа болгож хоёр шил архи дэлгүүрээс авхуулсан юм байна лээ. Тэгээд худалдаа бэлтгэлийн хуучин суурь дээр эд нар долоо наймуулаа тэр хоёр шил архийг хувааж уусан байна лээ. Тэгээд г дүү нь ирж авч яваад, наашаа явахдаа энэ хоёр 100000 төгрөг гэж яриад байгаа нь 100000 төгрөгийн маргаантайгаа наашаа явсан юм шиг байгаа юм. Эмнэлгийн камерт харагдсанаар буланд энэ хоёр хоёулаа юм яриад зогсож байгаа юм. Гэтэл ******* цохиод унагаж байгаа. Нөгөөдөх нь ард тийшээ саваад унаж байгаа. Тэгтэл хойноос нь ирж байгаа юм. Тэгээд байж байхдаа босоод дүү наашаа гудам руугаа ороод явж байгаа юм. Гудам руугаа ороод явтал 30, 40-өөд метр газар явж байгаа юм. Тэгтэл дахиад хойноос нь очоод цохиж унагаад өшиглөсөн. ийн мэдүүлэг дээр байгаа. Би тэрийг яагаад сайн мэдээд байгаа юм гэвэл би маргааш нь цагдаад дуудагдчихаад буцаад харих гээд ажил явдал болсон бас л нэлээн сандруу л явсан. Гэнэт л 5, 6 цагдаа утсаар бичлэг хийгээд мэдүүлэг өгч байхдаа би таарсан юм. Тэгээд тухайн үед мэдүүлэг өгч байхдаа ******* хойноос нь ирээд цохиж унагаад өшиглөөд тэгээд дийлдэхгүй би бүүр арай гэж хорьж байж салгаж ингээд аваад явсан гээд талийгч энд газар яг ингээд уначихсан гээд бүүр газрыг нь заагаад ухаан байхгүй байгаад газар самардаад байсан гээд тийм ором ч байсан. Тэгж ярьж байсан. Тэгээд би орой тэр өдөр ажил явдал гарсан айлуудаар орчхоод орой 17 цагийн үед хүүхэд цэцэрлэг сургууль тараад багуудыгаа аваад эхнэртээ ороод хүүхдэдээ хоол хийж өгье гээд гэр лүү орлоо. Би гадаа машин тэргэн дээр байсан юмнуудаа хураагаад явахад бол энэ хоёр хоёулаа дүнгэр гээд яриад байсан. *******гийн дуу бол мөн. Тэгээд яг тухайн үед л би орсон бол гээд өөртөө харамсаж байгаа юм. Тухайн үед орсон бол би салгасан бол тийм юм болохгүй л байсан. Согтуу энэ хоёрыг аль ууж идээд цуг унтаж байхыг тэр гэх вэ дээ. Орвол надаас архины мөнгө нэхнэ. Бас л нөгөө архи авч өгөх ажил гарна гээд би өөрөө төвөгшөөчихсөн юм. Тэр л миний том алдаа болсон. Тэгээд гинж хураагаад би чинь 17 цаг 30, 40 болсон. Хүүхэд цэцэрлэг сургуулиас ирж байгаа бүрэнхий болчихсон, духны гэрэлтэй л машины тэвш дээр байгаа юм хумаа хайгаад л банкаа суллаад 18, 19 цаг хүртэл шахуу би хашаан дотор юм хийсэн. Тэгэхэд өвөл харанхуй болж байна шүү дээ. Тэгэхэд тэр юм яриад л чанга дуугаралцаад. Тэгээд сүүлд бодоод байхад ******* утсаар яриад байсан байна лээ. *******гийн ярьж байгаагаар бол би уг нь бодохдоо гадаа бүүр ухаангүй болсон юм болов уу гэхэд хөөж туухад нь мэдээд ингэж яваад байгаа учраас гэрт ухаан орчихсон орсон юм байна. Тэгээд одоо санахад би тэгтэл би ордог байж. Тэгсэн бол тийм дараагийн тийм зодоонууд гаргахгүй байж. Тэгээд газар гудас дэвсэж унтсан гэх зүйл байхгүй. Хамгийн түрүүнд орсон хүн мэдэлгүй яах вэ. Ор нь хөмрөгдөөд газар уначихсан. Зууралдаж ноцолдсон л юм шиг байгаа юм цагдаа нарын ороод авсан бичлэг байгаа. Тэр гудас дэвссэн юмнууд байхгүй. Тэгээд унтсан юм бол байхгүй. Талийгч нь дөнгөж цохиулаад их удчихсан. Хоёр гар нь цээж дээрээ татаад хөшчихсөн. Бие нь хөрчихсөн байдалтай байсан. Бүсэлхийнээс доош шалдан. Тэгээд израль ажлын гутал өмсдөг. Тэрийг үдээсийг нь жимбийтэл татаад уячихсан л тийм явдаг хүн шүү дээ. Тэгээд чирээд эрүүл саруул байж тайлдаг юм уу эсвэл хүн тайлахаас бол ухаан алдчихсан тийм хүн бол тайлах хүн байхгүй. Өмдийг яагаад тайлчихсан юм бэ. Трусыкийг ураад тастаад хаячихсан. Тэгээд доошоо цээж хавирганы гэмтлийг нь тухайн үед мэдэхгүй шүү дээ. Тэгээд ерөөсөө битүү хавдар нүүр ам бамбайчихсан. Тухайн үед нь ороод авсан зураг утсан дээр байдаг юм. Тэгээд л нүд ам нь аймаар болчихсон. Тэгээд л энэ ерөөсөө биш боллоо гээд л эмч дууд гээд л гүйлгээд хүүтэйгээ цуг доогуур нь өмд өмсгөөд л орон дээр тавиад л байж байтал эмч ирсэн. Тэгээд наадхыг чинь авч явах аргагүй болчихсон гээд дамнуургад явуул гээд буцаж эмнэлэг рүү дамнуургад яваад тэгээд л дамнуурга авчраад л цагдаад залгаж хэлсэн юм. ******* ер нь их л айхтар зодож дээ. Хүнд болчихсон байна даа. Тэгээд эмнэлгээр орсон их эмч нь ч гүйгээд л ирлээ. Тэгээд жижүүр эмч их эмч хоёр нь үзээд л ямар ч найдвар байхгүй шүү л гээд надад хэлсэн. Тэгээд амь тариа л хийлээ. Энэ зүрхний үйл ажиллагаа нь ингэж байгаа тариа чинь 3 цаг л барина шүү гээд л гуйсаар байгаад л 3 удаа хийлгээд л яг л үнэн юм байна лээ. Тэгээд л өглөө яг 06 цагт нас барсан. Одоо оршуулгын зардал 9500000 төгрөг өгсөн байгаа. Талийгаачийн группийн зээл 4,107,307 төгрөгийг, мөн өмгөөллийн хөлс 1500000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Мөнгө бол хүнд олдоно. Олдоод үрэгдээд дуусна буцаад олдоно. Хүн бол надад эргээд олдохгүй шүү дээ. Цагаан сар л болоход хамгийн түрүүнд л өөрөө л зогсож байдаг муу ганц дүү минь. Хэдэн жилийн цагаан сараар л би тэгж харуулдах юм. Тийм л сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа гэжээ.
Иргэдийн төлөөлөгч С.******* дүгнэлтдээ: ...Ж.******* нь гэм буруутай бусдын биед ноцтой хүнд гэмтэл учруулж хүнийг амь насыг хохироосон гэм буруутай байна гэж дүгнэжээ.
Эрүүгийн 2432000000171 тоот хавтаст хэргээс
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би талийгаач дүүтэйгээ өчигдөр өглөө буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчим манай гэрт орж ирэхэд нь уулзсан. Манай дүү , ******* нарын хамт орж ирээд ахаа би хүнс авах гэсэн юм та надад 20000 төгрөг өгөөч гэсэн. Би дүүдээ “надад 50000 төгрөг байна. ******* би гар утсаа цэнэглэх гэсэн юм гээд байхаар нь би өөрт байсан 50,000 төгрөгтэй байсан картаа өгч явуулсан. Удалгүй манай дүү буцаж орж ирээд миний картыг өгсөн. Тэгээд би гэртээ амарч байгаад унтчихсан байсан өдөр 15 цагийн орчим сэртэл хүү эхнэрийн хамт манай дүү ыг гудамжинд хүнд зодуулчихсан юм уу нүүр нь сонин болчихсон тасарчихсан унтаж байхаар нь өргөөд гэрт оруулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би гэртээ байж байтал оройхон 17 цагийн орчим ******* манай гэрт орж ирсэн. Нэлээдгүй архи нь гарсан байдалтай хэвийн орж ирээд ахаа би 10,000 төгрөгөөр утсаа цэнэглэсэн чинь зээл нь татаад авчихлаа дахиад миний утсыг цэнэглүүлээд өгөөч гэж хэлэхэд манай эхнэр *******гийн утсыг авч рүү ярьж цэнэглэж өгөөд гаргасан. Удалгүй оройхон бүрэнхий болж байхад би гэрээс гарч машины гинжнүүдийг хурааж байхад *******, хоёр хоорондоо дүнгэр дүнгэр гээд яриад байсан. Тэр өдөр тэр хоёроос өөр хүн манай гэрт ирээгүй. Муур хочтой ийг ирэхэд манай эхнэр оруулалгүй хашаанаас гаргаад явуулсан байсан. Тэрнээс хойш 20 цагийн орчим *******гийн дүү манай эхнэр руу залгаж “Манай ах над руу залгаад болдоггүй ээ, бид 2 таарахгүй зодолдоод байна. Намайг ирж ав" гээд байхаар нь би ирж аваад явж байна шүү гэж ярьсан. Түүний дараа манай хүү гэр рүүгээ орлоо гэж гараад удалгүй буцаж орж ирээд “Аав ах хүнд зодуулсан байдалтай шалан дээрээ хамаг бие нь хүв хүйтэн болчихсон хэвтэж байна” гэж хэлсний дагуу би орж үзээд манай эхнэр эмнэлэг орж эмч дуудахаар явж би хүүгийн хамт орж үзэхэд дээшээ харчихсан 2 гараа цээжин дээрээ аваад хамаг бие нь чангарчихсан, хүйтэн болсон, нүүр амнаас нь цус гарсан байдалтай бүсэлхийнээс доод хэсгээрээ бүх хувцсаа тайлчихсан шалдан хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүүгийн хамт хувцас өмсүүлээд орон дээр нь гаргаж хэвтүүлж байтал эмнэлэг ирж эмчилгээ хийж эхэлсэн. Ийм л асуудал болсон. ...Манай дүү намайг ороход ухаангүй байсан ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Сохор нүд болон ам, хамраас цус гарсан шинэ шарх байсан. *******тай маргалдаж байгаад зодуулсан байх гэж бодож байна. Мөн Н.ийн зааж байсан Б.ын хэвтэж байсан газар болох манай хашааны хажуу талын гудамжинд гараараа цас самардсан гарын мөр болон хүн ноцолдсон мэт газрын зарим хэсгээр харласан байсан. Тэнд бас *******д зодуулсан байх гэж би бодож байна. ...Талийгаач архаг хууч ямар нэгэн өвчингүй байсан.Зүүн нүд нь сохор учраас группэд байдаг байсан. ...Манай дүү нь архи согтууруулах ундааг нэлээдгүй хэрэглэдэг байсан. Гэхдээ ямар нэгэн агсан согтуу тавиад элдэв зан авиргүй хүн байсан. Эхнэртэй байсан боловч салаад 10 гаруй жил болж байгаа одоо холбоо тасарсан. Манай хашаанд тусдаа жижиг байшинд амьдардаг байсан. ...Би талийгаачийн төрсөн ах. Би эхээс тавуулаа байсан бөгөөд одоо ганцаараа үлдчихээд байна. Манай аав ээж хоёр нас бараад удаж байна. Талийгаач өөрөө төрүүлсэн хүүхэд байхгүй. Түүний хамгийн ойр дотны ганц хүн нь би байна. Би талийгаач дүү Ж.******* зэрэг хүмүүстэй самарт яваад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр д ирсэн. Самраас ирсэн орой Ж.*******, бид нар манайд архи уусан харин талийгаач уугаагүй. Талийгаач миний хажууд архи уугаад байдаггүй юм. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад *******, хоёр шараа тайлъя гээд байхаар нь би мөнгө өгч гаргасан. Тэгээд 11 цагийн орчим би талийгаачийн гэр рүү ороход талийгаач, *******, гурав 0,75 литрийн Агар нэгтэй архи хуваагаад ууж байсан. Тухайн үедээ шууд гэрээс гараад явсан бөгөөд удаагүй 11.30 цагийн орчим талийгаач гурав талийгаачийн гэрээс гараад явж байгаа харагдсан. Үдээс хойш нь би гэртээ унтаж байгаад 17 цагийн орчим ******* гаднаас ороод ирэхээр нь би сэрсэн. Гэрлээ надаар утсаа сэргээлгэе гэхээр нь түүний утсыг нь сэргээж өгөөд түүнийг талийгаачийн гэрт орж унт гээд оруулаад цай уучихаад хашаан дотуураа машин тэрэгнийхээ эд зүйлийг янзлах цэгцлэх гээд бараг нэг цаг гаруй өнгөрсөн. Энэ хугацаанд талийгаачийн гэрээс ******* дүнгэр дүнгэр, дүнгэр гэж ярьж байгаа нь сонсогдоод байсан. Харин зодоон нүдээн болж байгаа талаар ямар нэгэн чимээ анзаараагүй. Тэгээд би 19 цагийн орчим гэртээ ороод байж байтал манай эхнэр “ утсаар ярьж байна, ******* ах тай муудаж маргалдаад таарахгүй байна намайг ирж ав утасдаад салдаггүй би аваад явж байна.” гэж ярьж байна.Тэгээд манай хүү Батцоож гараад буцаад сандарсан байдалтай орж ирээд ах сонин болчихсон байна өмд нь шувтарчихсан шалдан байна гэхээр нь би гэр рүү нь орж харахад доогуураа шалдан хоёр гар нь цээжин дээрээ хөшсөн байдалтай ам хамар нүднээс цус гарчихсан шалан дээр хэвтэж байсан тул орон дээр нь гаргаж тавиад эмнэлэгт дуудлага өгсөн. ...Би сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 34-36, 38, 40 дүгээр хуудас/
Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өчигдөр буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна өдөр 13 эсхүл 14 цагийн орчим шиг санаж байна. той цуг банк орчхоод гараад ирэхэд цагдаагийн кабоны баруун талд худалдаа бэлтгэлийн задгай хашаанд талийгаач Б., , /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, ******* нар архи ууцгааж байсан. Б. бид хоёр тэдэн дээр очоод байсан архийг нь хувааж уусан. бид хоёрыг очиход , талийгаач хоёр нэлээд согтуу бараг тасарчихсан байсан. , ******* хоёр гайгүй байсан. Биднийг архи ууж байх үед ******* талийгаачаас мөнгө нэхээд хэрэлдээд байсан. Талийгаач *******д "надад мөнгө байхгүй, ах эгч рүү ороод мөнгөө нэхэж ав" гээд байсан. Тэгээд удалгүй г хүн ирээд аваад явсан. *******, талийгаач хоёр ******* ахын /эхнэр нь / гэр лүү явж мөнгө авна гэж яриад түрүүлээд явсан. Би тэр хоёрын араас нь явахад эмнэлгийн баруун талын хашааны булан эргээд бараг ******* ахын гэрийн гадаа ар талд нь ******* талийгаачийг гараараа нэг цохиж унагаагаад бакаль гутлаар толгой руу нь нэг удаа өшиглөж байгаа нь харагдсан. Тэгээд би яваад очиход талийгаач газар хэвтчихсэн хажууд нь ******* зогсож байсан.******* талийгаачийг “босооч юундаа баашлаад байгаа юм” гээд байсан. Би *******гаас юу болсон талаар асуухад “Наадах чинь баашлаад байгаа юм, хоёулаа эгчээс мөнгө авъя” гээд гэр лүү нь орсон. эгчийн гэр лүү орохдоо талийгаачийг хэвтэж байсан газар нь үлдээчихсэн юм. ******* бид хоёр эгчийн гэр лүү ороод мөнгө асуусан чинь өгөөгүй. Тиймээс би *******г эгчийн гэрт нь үлдээгээд би яваад өгсөн. Би эгчийн гэрээс гараад урагшаа гараад явсан. Харин талийгаач эгчийн гэрийн хойд талд хэвтээд үлдсэн тул намайг гарахад түүнийг хэвтэж байсан газартаа байсан эсэхийг нь мэдэхгүй. эгч, талийгаач нар нэг хашаанд амьдардаг юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 4 хуудас/
Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн орчим байх цаг хугацааг нь сайн санахгүй байна эмийн сан орох гээд эмнэлгийн баруун талаар явж байхад хойд зүгээс , хоёр согтуу сугадалцаад ирж байгаа харагдсан. Эмийн сан орчхоод буцаад гэр лүүгээ явж байтал эгч тааралдаж бид хамт алхаж явсан. Бид хоёрын гэр нэг зүгт байдаг юм. Тэгээд явж байхад эмнэлгийн баруун урд талд замын эсрэг талд гудамжны буланд 2 хүн зодолдоод нэг нь газар унасан. Тэр хоёр хүний нэг нь // байсан. Түүнтэй зодолдсон хүнийг нь би сайн таниагүй. Би тухайн үед ийг юм болов уу гэж бодоод л өнгөрсөн. Гэхдээ яг сайн таньж чадаагүй. Би нь цохиулаад газар унасан уу, нөгөө хүн нь газар унасан уу гэдгийг нь сайн харж чадаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 50 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагаас 13 цагийн орчимд ач хүүхдээ шооны дугуйланд хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явж байтал гэх эмэгтэй 5 дугаар багийн Эрүүл мэндийн төвийн орчим намайг дуудан бид хоёр хамт юм яриад Эрүүл мэндийн төвийн урдхан талд алхаж байтал 4-5 хүн чанга чанга яриад байсан. Тэгж байгаад 2 эрэгтэй нь тусдаа салаад хашааны буланд очоод маргалдаад байгаа бололтой нэгнийгээ түлхэлцэж байгаад нэг нь хойш унаж байсан. Нөгөө залуу нь цохиод авах шиг болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өдөр 13 цагийн орчим гэр лүү нь оруулсан. Гэр лүү нь оруулах үед ахын зүүн нүдний хацар хэсэг хавдсан, баруун талын шанаа орчим бага зэрэг зулгарсан байдалтай хашааны хойд талын гудамжинд хэвтэж байхаар нь би ээжийн хамт байшин руу нь оруулсан. Би байшин руу оруулаад орон дээр хэвтүүлж байтал араас ******* ах орж ирээд орных нь хажууд суугаад үлдсэн. Тэгээд би "та 2 одоо ингээд унтаж амарцгаа" гэж хэлээд найзууд болохоор нь тэр хоёрыг үлдээгээд гарч явсан. Орой 19 цагийн орчим гэртээ сууж байтал ******* ахын дүү гэх залуу манай ээж рүү залгасан бололтой манай ээж хүнтэй яриад "наад 2 чинь байнга хоорондоо зодолдож байдаг юм" гэж хэлтэл цаанаас нь "над руу байнга залгаад ирж ав" гээд байгаа болохоор би ирж авчхаад явж байна" гэж ярьсан. Тэгээд би гэртээ хоолоо идчихээд сууж байгаад гэр лүүгээ орох гээд гарсан. Гарж явахдаа ахын гэр лүү орж үзье зодолдсон гээд байсан болохоор харах гээд гэр лүү нь ороход ах шалан дээр биеийн доод хэсгээрээ шалдан, турсик нь дээш шуугдаж бүсэлхий хэсэгтээ очсон, дээшээ харсан байдалтай, 2 гар нь татаад байгаа мэт чангарсан, хөлөө жийсэн байдалтай, зүүн нүдний хэсгээс цус гарсан байдалтай, ам нь бүхэлдээ цус болж зарим хэсэгт нь харласан байдалтай хэвтэж байсан. Мөн гэртээ байхдаа ноцолдсон юм болов уу гэмээр орон дээрх эд зүйлс нь эмх цэгцгүй ундуй, сундуй болсон байсан. Тэгээд би буцаж аав ээжийг дуудаж ээж эмнэлэг явж, би аавын хамтаар ахын хувцсыг өмсүүлж байтал араас эмч ирж эмчилгээ хийж байгаад эмнэлэг авч явсан. ...Би тухайн үед ухаангүй согтуу байна гэж бодсон. ******* ах бол өөрийн гэсэн ухаантай байгаа мэт харагдаж байсан. Өөрөө алхаад л ахын гэрт орж ирж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 61 дүгээр хуудас/,
Э.Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 11 сарын 11-ний 13 цагийн орчим манай хүү аавынхаа утас руу залгасан. Тухайн үед манай нөхөр ******* унтаж байсан учраас би түүний утсыг авахад “Б. ах хашааны ард унтаж байна” гэсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарах гэж байтал хүү өөдөөс ороод ирэхээр нь би түүнтэй цуг гэрээс гарахад манай хашааны ард талд согтуу байдалтай газар хэвтэж байсан. Би хүүгийн хамт эхлээд түүнийг босгох гэсэн боловч дийлэхгүй байсан. Манай хашааны буланд хүүгийн гэрийн харалдаа сууж байсан Отгоо гэх хүнийг манай хүү дуудаад ыг өргөлцөөд өгөөч гэсэн. Гэтэл Отгоо архи уучихсан байсан бөгөөд манай хүү ыг үүрээд гэрт нь оруулсан. Би ын гэрийн түлхүүрийг нь хайгаад түүний халаасанд үзэхэд гэрийн түлхүүр нь байсан тул гэрийг нь нээгээд ын орон дээр нь хэвтүүлсэн. нь жижиг байшинд амьдардаг бөгөөд байшингийн зүүн талд байх орон дээр нь хэвтүүлсэн. ын гэр, манай хүү , манайх 3 нь нэг хашаанд байдаг. ын гэр , манайх хоёрын голд байдаг юм. эхнэр хүүхэд байхгүй гэртээ ганцаараа амьдардаг. ыг гэр лүү нь оруулах үед түүний гэрийн хаалгыг ******* хүн “хаалгаа нээ” гээд нүдээд зогсож байсан. Тэрээр согтуу байсан. Хүү бид хоёр ыг гэрт нь оруулж хэвтүүлээд гарахад гэрт нь ******* үлдсэн. Түүнээс хойш орой 20 цаг өнгөрч байхад *******гийн дүү /*******гийн дүү эсхүл ах нь эсэхийг нь сайн мэдэхгүй байна/ гэх хүн надтай утсаар холбогдоод “Би *******г ирж аваад явж байна, тайгаа муудалцаад ирж ав гээд ажил хийлгэхгүй байна” гэж ярьсан. Түүнээс хойш 5-10 орчим минутын дараа манай хүү орж ирээд “ ах өмдгүй нүцгэн, гар нь атгаатай сонин болчихсон байна” гэсэн. Тиймээс би ын гэр лүү ороход тэрээр ухаангүй, хоёр гар нь атгаатай цээжнийхээ дээд хэсэг байрлалтай, муу нүднээс нь цус гарсан байдалтай байсан тул эмнэлэгт дуудлага өгсөн. бид хоёрыг хашааны гаднаас ыг гэрт нь оруулахад баруун нүд /эрүүл нүд/-ний зүүн дээд хэсэг хурууны өндөгний хэмжээтэй зулгарсан шархтай, зүүн нүдний доод талд бага зэрэг хавдсан байдалтай байсан. ын зүүн нүд сохроод 10-аад жил болчихсон юм. ...Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б. хэн нэгэн хүнтэй маргалдаж муудсан эсэх талаар би мэдэхгүй байна. бид хоёр ыг гэрт нь оруулсны дараа ******* гэрт нь байнга цуг байсан. *******г дүү нь авч явсны дараа манай хүү ороод надад байгаа байдлыг нь хэлээд би орж үзээд эмнэлэг дуудсан. Түүнээс өмнө бол ******* тай байнга цуг байсан. Өөр ямар нэгэн хүн орж ирээгүй байх гэж бодож байна. Манай урд талын хашаанд байх өндөр настай хүн нас бараад би тэднийхээр орсон. Тэр хугацаанд хүн орж гарсан эсэхийг нь би мэдэхгүй байна. ...Би ыг хэнтэй архи уусныг мэдэхгүй. Өглөө 10 цагийн орчим тэрээр гэрээсээ гарсан. ...Тухай өдрийн 13 цагийн орчим талийгаачийг гэр лүү нь оруулахад тэрээр ямар ч ухаангүй, ямар ч хариу үйлдэл байхгүй байсан. Би түүний хүзүүний гүрээний судас дээр дарж үзэхэд зүгээр цохилж байхаар нь тасраад ухаангүй байгаа юм байх гэж бодоод гэр лүү нь оруулсан. Түүний зүүн нүдний доод талд хавдсан баруун чамархай хэсэгтээ хурууны өндөгний хэмжээтэй халцарчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй хэвтэж байсан газарт нь цус гарсан зүйл байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 65, 67 дугаар хуудас/,
Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ажилтай байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед 20 цаг 40 минутад " гэдэг хүн ухаангүй гар хөл нь татсан, хөрсөн байдалтай байна" гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход нь орон дээрээ дээшээ харсан хөл гар нь хөшсөн байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Эхэлж таталтын эсрэг тариа хийгдээд эмнэлэг рүү зөөвөрлөсөн. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд ухаангүй, орчиндоо харьцаагүй, асуултад хариулахгүй, зүүн нүд, хацар шанаа, хөхөрч хавдсан, зүүн нүд /сохор нүд/-ээс цус гарч байсан. Өөр түүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаад маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад нас барсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 69 дүгээр хуудас/,
Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө цагийн нь сайн санахгүй байна 09 цагийн орчим байх ******* талийгаач бид гурав ******* ахын гэрийн гадаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид гурав дэлгүүр орж би хүнээр хоёр шил архи авхуулаад худалдаа бэлтгэлийн задгай хашаанд ууцгаасан. Биднийг ууж байхад муур нар ирж цуг ууцгаасан. Эхний шил архийг ууж дуусгаад хоёр дахь шил архи талдаа орж байхад манай ахын хүүхэд Эрдэнэжаргал намайг ирж авч гэрт хүргэж өгсөн. Түүнээс хойш дээрх хүмүүстэй дахин тааралдаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 46 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ж.******* хувийн зан чанарын хувьд даруухан хүн. Гар хөл суутай учраас хүнтэй нэг их муудалцаад яваад байдаггүй. Тэрээр эхнэр нэг хүүхэдтэй. Гэхдээ одоо салчихсан гэж байгаа боловч байнгын хоорондоо холбоотой юм билээ. Мөнгө төгрөг олохоороо хүүхэд рүүгээ л явуулдаг юм. Заримдаа жаахан архи уучихдаг. Би түүнтэй нийлээд олон удаа архи дарс ууж байсан. Тэрээр архи уучихаараа агсан согтуу зан байдаггүй л юм. ...Тэд хоорондоо найзууд. Тэднийг хоорондоо муудаж маргалдаж байсан талаар сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 75 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ж.******* хувийн зан чанарын гайгүй хүн шүү дээ. Бид бага байхаасаа найзлаад явж байгаа ганц нэг удаа цуг архи согтууруулах ундааны зүйл ууж л байсан. Миний мэдэхээр тэрээр эрүүл согтуудаа алинд нь ч хүнтэй муудаж маргалдаж байгаагүй. Тэрээр эхнэр нэг хүүхэдтэй. Эхнэр нь хотод байдаг гэсэн. *******гийн гэр нь дүүрэг рүү нүүгээд нэлээд удаж байгаа. ******* д ирэхээрээ талийгаач ын гэрээр л байгаад байдаг юм билээ мод самарт л цуг явцгаагаад байдаг. Талийгаач ******* хоёр сайн найзууд гээд цуг яваад л байдаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 77 дугаар хуудас/
Шинжээч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд бусдад зодуулсны улмаас үүссэн байх боломжтой. Мохоо хүчин зүйл гэж ир үзүүртэйгээс бусад хүчин зүйлийн үйлчлэлийг ойлгоно. Тухайлбал гараар цохих хөлөөр өшиглөх өөр ямар нэгэн биет эд зүйлийн хүчин зүйлийг ойлгоно. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Амь хохирогч архи согтууруулах удааны зүйл хэрэглээд ы эрүүл мэндийн төвд эмчлүүлж эмчилгээ хийлгүүлсэн байсан. Тиймээс эмчилгээ хийлгэсэн хүний цуснаас спиртийн агууламж илрээгүй байх боломжтой. Мөн архи уусны дараа нас барах хүртэлх хугацаанд бөөлжих шээх зэргээс хамаарч спиртийн агууламж илрэхгүй байх боломжтой. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 100 дугаар хуудас/
Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би дээрх эрхтэйгээ танилцлаа. Одоо мэдүүлэг өгөх боломжгүй тул өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би талийгаач Б.тай багийн найзууд байгаа юм. Би түүнтэй цуг 2024 оны 10 дугаар сарын 16-17-ны орчим самарт яваад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр д ирсэн. Ирсэн өдөртөө би талийгаачийн хамт нэг шил архи уугаад түүний гэрт хоносон. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө гэж дууддаг орж ирсэн. тухайн үед хүнээс мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Тэгээд мөнгө авах хүн рүүгээ ярихад мөнгө байхгүй, дэлгүүрээс юм авчих гэхээр нь бид гурав дэлгүүрээс Агар нэртэй архи хоёрыг авсан. Авсан хоёр архиа талийгаач ын гэрт уусан. Ууж дууссаны дараа талийгаач ах *******гаас мөнгө авсан би мөн ******* ахаас 20000 төгрөг аваад талийгаач хоёр дэлгүүр явж хоёр шил архи авч ирсэн. Авч ирсэн архинаас нэгийг нь хуучин бэлтгэлийн хашааны хундам дээр , суур , талийгаач нарын хамт уусан. Нэг шил архиа хувааж уусны дараа үлдсэн нэг шил архиа аваад талийгаач бид гурав явсан шиг санагдаад байна. Би болсон асуудлыг сайн санахгүй байна. Түүнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна. ...Дээрх маргааны улмаас талийгаач намайг түлхэж унагаагаад байсан. Би хөл муутай учраас түүнийг түлхэхэд нь газар унаад байсан. Би талийгаачийг цохисон зодсон эсэхийг санахгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 120 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дугаар багийн дүгээр хэсгийн 1-08 тоот/хуучин хаягаар дүгээр хэсгийн 1-32 тоот/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 7-1 хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай санал, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай тогтоол/хх-ийн 13-17, 23-27 дугаар хуудас/,
Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дугаар баг, гудамжинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 18-2 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 1 сарын 05-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 80-83, 86-94 дүгээр хуудас/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 1 сарын 02-ны өдрийн №6580 дугаартай дүгнэлт,гэрэл зургийн үзүүлэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд хүргүүлсэн хар өнгийн хос гутал шоон хээтэй цагаан өнгийн өмд хар өнгийн цамц хар өнгийн хантааз шинжилгээнд тэнцэж байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хантааз, хар өнгийн хос гутлаас цусн ул мөр илэрсэн, илэрсэн цус нь хүний цус байна. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
3.Хар өнгийн хантааз, хар өнгийн хос гутлаас илэрсэн цусанд урвал яваагүй тул бүлгийн харьяалал тогтоох боломжгүй байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 105-107 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №142/24 дугаартай магадлагаа
Дүгнэлт хэсэгт:
1. овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.
2. овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаггүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 113 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 1 сарын 05-ны өдрийн №105 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа 170гр, тархины 2 талын дагз, чамархай хэсгийг хамарсан цус харвалт, зулай, дух, баруун чамархай, баруун дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүд, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, эрүү, уруулд зулгаралт, баруун талын 2,3,4,5, зүүн талын 2,3,4-р хавирга хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.
4.Амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь аврагдах боломжгүй байсан байна. ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 80-83, 86-94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 131 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ж.*******гийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн банкны шилжүүлгийн баримт/хх-ийн 158-159 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ж.*******гийн согтуурлыг шалгасан гэрэл зураг/хх-ийн 160 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн талаас шинээр гаргаж ирүүлсэн хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын акт
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаж ирүүлсэн Зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирогчийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч Ж.*******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 18-19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дугаар баг, гийн 4 дүгээр хэсгийн тоотод оршин суух хохирогч Б.ын гэрт амь хохирогчийг зээлсэн мөнгө өгөхгүй байна гэх шалтгаанаар толгой, бие орчимд хөлөөрөө өшиглөж гавал тархины гэмтэл, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа 170гр, тархины 2 талын дагз, чамархай хэсгийг хамарсан цус харвалт, зулай, дух, баруун чамархай, баруун дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүд, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, эрүү, уруулд зулгаралт, баруун талын 2,3,4,5, зүүн талын 2,3,4-р хавирга хугарал бүхий олон тооны шарах, гэмтэл үүсгэж цохиж зодон хүнийг онц харгис хэрцгийгээр алсан болох нь: ...Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дугаар багийн дүгээр хэсгийн 1-08 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 7-1 хуудас/,мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай санал, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай тогтоол /хх- ийн 13-17, 23-27 дугаар хуудас/,мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дугаар баг, гудамжинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 18-2 хуудас/,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мэдүүлэг/хх-ийн 34-36, 38-39 дүгээр хуудас/, гэрч Н.ийн мэдүүлэг/хх-ийн 4 ауудас/,гэрч П.ийн мэдүүлэг/хх-ийн 50 дугаар хуудас/,гэрч Б.гийн мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр хуудас/,гэрч Б.ийн мэдүүлэг/хх-ийн 61 дүгээр хуудас/,Гэрч Д.ын мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,гэрч Д.гийн мэдүүлэг/хх-ийн 69 дүгээр хуудас/,гэрч Ц.гийн мэдүүлэг/хх-ийн 46 дугаар хуудас/, шинжээч Д.гийн мэдүүлэг/хх-ийн 100 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 1 сарын 05-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 80-83, 86-94 дүгээр хуудас/,Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх Сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 142/24 магадалгаа/хх-ийн 113 дугаар хуудас/,шүүгдэгч Ж.*******гийн мэдүүлэг/хх-ийн 120 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар маргаагүй боловч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгим хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдээгүй, тохиолдлын шинжтэй хохирогч, шүүгдэгч нар нь таарамжгүй харилцааны улмаас маргаж, хохирогчийн толгойн орчимд зохиж зодсоноос хохирогч нас барсан, түүнээс шүүгдэгч Ж.******* нь хохирогчийг тарчлаан зовоож амь насыг нь хохироогоогүй учраас хэргийн зүйчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж өгнө үү гэх гэм буруугийн талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийн шинж нь амь хохирогч нь нас барахын өмнө гэмт халдлагын улмаас биедээ олон тооны шарах гэмтэл бэртэл авсны улмаас өвдөх, шаналах, тарчлах бие сэтгэлийн зовуурьтай байсныг ойлгох бөгөөд хохирогч Б.ын биед учирсан гэмтэл нь нас барахаас өмнө авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэмт этгээд хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн гэм буруугийн шууд санаатай нэг удаагийн үйлдэл/хутгалах, буудах, цохих, ...гэх мэт/-ээр үйлдэхийг ойлгоно.
Харин шүүгдэгч Ж.*******гийн олон удаагийн гэмт үйлдлийн улмаас амь хохирогч Б.ын биед учирсан гавал тархины гэмтэл, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа 170гр, тархины 2 талын дагз, чамархай хэсгийг хамарсан цус харвалт, зулай, дух, баруун чамархай, баруун дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүд, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, эрүү, уруулд зулгаралт, баруун талын 2,3,4,5, зүүн талын 2,3,4-р хавирга хугарал бүхий олон тооны гэмтэл шарах нь гэмт этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Амь хохирогч Б.ын амь нас, бие учирсан гавал тархины гэмтэл, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа 170гр, тархины 2 талын дагз, чамархай хэсгийг хамарсан цус харвалт, зулай, дух, баруун чамархай, баруун дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүд, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, эрүү, уруулд зулгаралт, баруун талын 2,3,4,5, зүүн талын 2,3,4-р хавирга хугарал бүхий гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж хэрэгт хавсаргуулсан 8 ширхэг 8595300 төгрөгийн баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангасан ба талийгаачийн буяны ажилд нотлох баримтгүй 930000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилснийг шүүгдэгч Ж.******* нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гаас хохирогч Б. нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны тооцооны төвөөс тэтгэвэр барьцаалан авсан зээлийн үлдэгдэл 4107307 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Б. нь өөрийн тэтгэврийг барьцаалан зээл авсан ба одоогоор тус зээл нь эргэн төлөгдөөгүй байгаа бөгөөд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид банкнаас зээлийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх олгосон итгэмжлэл байхгүй байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь хохирогч Б.ын тэтгэврийн зээлийг төлсний эцэст гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаад уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”-ыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гаас өөрийн хууль заасан эрхийг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах зорилгоор 1500000 төгрөгөөр өмгөөлөгч хөлслөн авсан зардлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав ахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүх тогтооно.” ...гэж зааснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай байдлаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг/660000₮ х 150 = 99000000₮/ нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгч Ж.*******гаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гурав.Шүүгдэгч Ж.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 18-19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дугаар баг, гийн 4 дүгээр хэсгийн тоотод оршин суух хохирогч Б.ын гэрт амь хохирогчийг зээлсэн мөнгө өгөхгүй байна гэх шалтгаанаар толгой, бие орчимд хөлөөрөө өшиглөж гавал тархины гэмтэл, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа 170гр, тархины 2 талын дагз, чамархай хэсгийг хамарсан цус харвалт, зулай, дух, баруун чамархай, баруун дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүд, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, эрүү, уруулд зулгаралт, баруун талын 2,3,4,5, зүүн талын 2,3,4-р хавирга хугарал бүхий олон тооны шарах, гэмтэл үүсгэж цохиж зодон хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйчлэл өөрөө хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарагдана.
Иймд шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж тус зүйл ангид заасан хохир ялын доод хэмжээгээр буюу 12 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Ж.******* нь гэм буруутай бусдын биед ноцтой хүнд гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон гэм буруутай байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх гэм буруугийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн 2432000000171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн хар өнгийн бакал гутал 1 хос, шоо хээтэй хэр мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, баруун талын суга нь урагдсан хар өнгийн хантааз 1 ширхэг хар өнгийн цахилгаантай юүдэнтэй цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, буцаан олгох ажлын хэсэгт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалах, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 78 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36. зүйлийн 2 дахь хэсэг, 36. зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.1 зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.*******г 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн цагдан хоригдсон 78/далан найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Ж.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 9485000/есөн сая дөрвөн зуун наян таван мянга/төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь хохирогч Б.ын тэтгэврийн зээлийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 99.000.000/ерэн есөн сая/төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1500000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дугаар баг, гийн тоотод оршин суух, овогт ийн *******/рд:/-д олгосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бакал гутал 1 хос, шоо хээтэй хэр мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, баруун талын суга нь урагдсан хар өнгийн хантааз 1 ширхэг хар өнгийн цахилгаантай юүдэнтэй цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, буцаан олгох ажлын хэсэгт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Ж.ЭРДЭНЭБАТ