Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 136/ШШ2021/00079

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр 136/ШШ2021/00079 Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, 4 дүгээр баг, Х хийд гудамж, 2-10 тоотод оршин суух, Д овогт Ч Ш /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, Д сум, 4 дүгээр баг, Х хийд гудамж, 2-10 тоотод оршин суух, Х овогт М О /РД:**************/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ш миний бие М.Отэй 2005 онд танилцаж, 2006 оны 10 сарын 10-нд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд охин болох Огийн М нь 2010 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн, охин Огийн С нь 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Огийн О нь 2013 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн. М.Отэй гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаа буюу 2006 оноос хойш архи ихээр уух болж удаа дараа зүй бусаар доромжилж, агсан тавьж амгалан тайван байлгахаа больсон, тэрхүү доромжлолыг нь өдий хүртэл тэвчиж ирсэн. Одоо хамт байх боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, М.Огээс хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагч М.О шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ч.Ш нь надад холбогдуулах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул зөвшөөрөхгүй байна. Охин О.М, охин О.С, хүү О.О нар миний хүүхдүүд мөн. Би боломж бололцоотой болохоороо хүүхдийн тэтгэлгийг төлөх болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч М.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөдөө мал маллаж, ямаа самнаж байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ш М.Огийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би бага насны хүүхэдтэй, хөдөө суманд амьдардаг гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ш нь хариуцагч М.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ш хариуцагч М.О 2005 онд танилцан хамтран амьдарч, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл байх хугацаандаа 2010 оны 01 сарын 25-ны өдөр охин О.М, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин О.С, 2013 оны 09 сарын 09-ний өдөр О.О нарыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар дараах баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт №******************** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №********************* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, №******************* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, №***************** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

 

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа: М.О нь гэр бүл байх хугацаанд архи их ууж агсан тавьдаг байсан. 2006 оноос хойш архи ихээр уух болж удаа дараа зүй бусаар доромжилж, агсан тавьж амгалан тайван байлгахаа больсон, тэрхүү доромжлолыг нь өдий хүртэл тэвчиж ирсэн. Би өөрөө өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн. М.Отэй цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлажээ.

 

Гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, эхнэр Ч.Ш нь өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй буюу талууд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч М.О нь шүүхэд гаргасан талбартаа: ...Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул зөвшөөрөхгүй байна. Охин О.М, охин О.С, хүү О.О нар миний хүүхдүүд мөн. Би боломж бололцоотой болохоороо хүүхдийн тэтгэлгийг төлөх болно гэж тайлбарласан энэ талаарх нотлох баримт шүүхэд бүрдүүлж ирүүлээгүй байна.

 

Мөн түүнчлэн Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, сургаж боловсруулах, ая тухтай орчин бүрдүүлэх, эрүүл мэндэд нь анхаарал тавих, хооллох, хувцаслах зэрэгт эцэг, эх адил үүрэг хүлээж, тэгш эрх эдэлнэ гэж зааснаар эцэг М.О нь хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөөс ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

Гэр бүл байх хугацаандаа 2010 оны 01 сарын 25-ны өдөр охин О.М, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин О.С, 2013 оны 09 сарын 09-ний өдөр О.О нарыг төрүүлсэн, хүүхдүүд нь эх Ч.Шийн асрамжид байгаа ба хүүхдийн асрамжийн болон эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн хүү О.М, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин О.С, 2013 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү О.О нарыг эцэг М.Огээр тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар Ч.Ш нь М.Ог хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн /198 300*11=2 181 300 төгрөг, 99 150*12 = 1 189 800 төгрөг, 99 150 *9= 892 350, 892 350+2 181 300+1 189 800 = 4 263 450 төгрөг/ буюу нийлбэр дүн 4 263 450 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 83 165 төгрөгийг хариуцагч М.Огээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Огээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Шт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д овогт Ч Ш /РД:**********************/, Х овогт М О /**********************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн хүү О.М, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин О.С, 2013 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү О.О нар нь эх Ч.Шийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар2010 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн хүү О.М, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин О.С, 2013 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү О.О нарыг эцэг М.Огээр тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Мыг 16 нас хүртэл суралцаж байгаа бол /18 нас /хүртэл нь түүний амьдарч буй нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин О.С, 2013 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү О.О нарыг тэдгээрийн амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг М.Огээр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэднийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ч.Шт үүрэг болгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар Ч.Ш нь М.Ог хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүн 4 263 450 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 83 165 төгрөгийг хариуцагч М.Огээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Огээс гаргуулан нэхэмжлэгч Ч.Шт олгосугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ