| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2019/02308/И |
| Дугаар | 101/ШШ2019/02704 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2019/02704
| 2019 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2019/02704 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Т,
92*******,*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Ц би 2009 онд БЗД -ийн *******-р хороо 11 -Б- байрны ******* тоот ******* өрөө орон сууцыг худалдан авч 10 сая төгрөгөөр 1 cap гаруйн хугацаанд иж бүрэн засвар хийлгэсэн. Тус байрны ******* тоотын оршин суугч Б эхнэр О******* нар нь 2011 оноос эхлэн удаа дараа гал тогоонд ус алдуулж, сантехникч дагуулж ороход гал тогооныхоо уянгаас ус алдаж байсан ба гал тогооны гэрэл масстай болсон. Б нь ванн, 00 өрөөний ханыг эвдэж томруулан, коридорын даацын хана нурааснаас бохирын шугам нь бүхэлдээ хагарч бохир ус алдуулж 00, гал тогоо, дотор коридор, орцны коридор, шат усанд нэлэнхийдээ автсан ба энэ үйлдэл олон удаа давтагдсан .Эхнэр О******* нь уучлалт гуйгаад засвар хийлгэж өгнө гэсэн. Би болон СӨХ, орон сууцны контор ус хааж, бохирын шугамаа засуулахыг Бийн гэр бүлд удаа дараа шаардсан боловч дийлээгүй. О*******ийн аав Э******* найзтайгаа нийлж засвар хийж өгөхөөр амласан. Орон сууцны контороос инженер, цахилгаанчин авч ирж акт тогтоолгосон. Дахин ус алдуулахад манай эхнэр Нямсүрэн орж шаардлага тавихад О*******ийн эх М******* танайх ус хаалгуулдаг гэж уурлаж, хэл амаар доромжилж, багалзуурдаж хананд шахсан. Амралтын өдрүүдэд хүүхдүүд нь байнга ус алдуулдаг, сантехникчдэд том хүнгүй гээд хаалгаа тайлахгүй, удаж удаж тайлахдаа эх М******* нь алдсан усаа цэвэрлээд дундын шугамнаас үс алдсан гэдэг. Би хэсгийн инженерийг авчирч хэд хэдэн удаа орох гээд чадахгүй байгаад арай гэж орж шалгуулахад ванны сифоноор ус алдаж байсан. Коридортоо бүрэн автомат угаалгын машин байрлуулснаас болж манай коридорт байнга ус алддаг. Манай 00, ванн, гал тогоо; коридорын эмульс, замаск нь унаж цементэн хавтан нь ил гарч шарлаж харлаж мөөгөнцөртсөн. Гал тогооны гэрлийн утас ил гарсан, паркетан шал нь усанд норсноос болж хөөж ялзарсан. 4-******* жил байнга ус алдуулж байна. СӨХ, орон суүцны контор сантехникийн шугамаа янзлуулж ус алдуулахаа болих шаардлага тавиад дийлдэггүй. Одоо бүр нэмж коридорын хаалганы дээрээс ус алддаг болсон. Дээд айл ус алдуулснаас болж манайх ******* удаа засвар хийсэн боловч үр дүнгүй хохирсоор байна. Дээд айлын засвар хийж өгнө гэсэнд итгэсээр эд материал болон эрүүл мэндээрээ хохирч, амьдарлын тав тухаа алдаж, тэсвэр тэвчээр барагдаад 2018 оны 10 cap БЗД-ийн шүүхэд хандахад нэхэмжлэлийг буцаасан. Мөн 2018 оны 11 сард БЗД-ийн шүүхэд хандахад Баярмаа шүүгч иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч М*******ын хүсэлтээр ХУД-ийн хэргийг шилжүүлсэн. М******* нь шүүхээс удаа дараа дуудахад ирдэггүй, ХУД-ын *******-р хорооны Засаг даргаас амьдардаггүй гэж тодорхойлолт авч шүүхийн ажиллагаанд саад учруулсаар ирсэн. Шүүхэд ирэхгүй олдохгүй байсаар 2019.04.19-нд шүүх хурал болох өдөр ирж шүүхийн танхимд намайг хэл амаар доромжилж чи намайг яаж ч чадахгүй хараарай гээд шүүгч Ж.С*******эд зүрх өвдөөд, даралт ихдээд байна шүүх хуралд сууж чадахгүй гэсэн. Шүүгч С******* нэхэмжлэгч Ц.М*******ыг явуулж өмчлөгч биш гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус байранд Ч.Б, О******* нар нь ус алдуулж амьдарч байгаад Австрали явсан. Бийн эхнэр О*******ийн эх Ц.М*******, эцэг Э******* нар Б, О******* нарын хүүхдүүдийг харж ус алдуулсаар ******* тоотод байна. БЗД *******-р хороо 12-р хороолол 116 байр ******* тоот ******* өрөө, Ү-2204006*******8******* гэрчилгээтэй орон сууц нь 7 өмчлөгчтэй. Ц.Ц би 7 хүнтэй зэрэг зарга үүсгэх бололцоогүй тул Чын Бийн төрсөн дүү Тыг /РД:ЛЮ79012*******01/ хариуцагчаар татаж байна. Учир нь би зөвхөн Ч.Тын хаягыг Өвөрхангайн хүмүүсээс асууж сураглаж БЗД-н *******-р хороо 116 байрны оршин суугчидаас асууж сураглаж хаягийг олсон. Ц.Ц миний бие БЗД-ийн *******-р хороо, орон сууцны контор, СӨХ-өөс БЗД-ийн *******-р хороо байрны ******* тоотод оршин суугчдын мэдээлэлийг авах хүсэлт гаргахад хувь хүнд иргэдийн мэдээлэл өгөхгүй гээд ямар ч мэдээлэл өгдөггүй. Иймд Ч.Таас барилгын засварын ажлын хөлс, материлын 80*******,*******00, нотариатын 40,000 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны 40,000 төгрөг, гал тогооны цахилгааны засварын 10,000 нийт 92*******,*******00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлб*******аа:
Миний бие Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны байрны ******* тоотод амьдардаг. Манай дээд давхрын айл байрандаа засвар хийхдээ, даацын хана, тусгаарлах ханыг эвдсэн. Үүнээс болж бохирын хоолой хагарч бохирын ус алдсан. Бохирын шугамаа коридортоо байрлуулсан. Үүнээс болж манайд 920,*******00 төгрөгийн хохирол учирсан. Олон удаа ус алдуулсан. Гал тогоо, бохирын шугам, коридор руу ус алдуулсан. Коридорын цементэн хавтан ил гарсан. Орон сууцны контороос тогтоосон актыг хэрэгт өгсөн. Материалын зардал болон засвар хийх төлбөрт 8*******0,*******00 төгрөг, өмгөөлөгчийн зардал 40,000 төгрөг, нотариатын зардал 40,000 төгрөг, гал тогооны цахилгаан засварын төлбөр 10,000 төгрөг, нийт 920,*******00 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлб*******аа:
Ч.Т миний бие 1997 онд гэр бүлтэй болж Баянзүрх дүүргийн *******-р хороо -******* тоотоос нүүж тусдаа амьдардаг болсон. Тухайн нэхэмжилсэн хэрэгт хамааралгүй тул Б.Цын нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлб*******аа:
Тус орон сууц нь 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хувьчлагдаж Ч болон түүний гэр бүлийн гишүүд өмчлөгчөөр бүртгүүлсэн. 2014 онд Ч нас барсан. Өнөөдрийн байдлаар тухайн орон сууц 7 өмчлөгчтэй байгаа. Барилгын дотор хийц ямар байрлалтай болохыг Ч.Т мэдэхгүй. Ч.Т нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй. Ч.Т одоо өөр хороонд амьдарч байгаа талаар баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Энэ асуудлын талаар дүү нар нь Ч.Тт хэлэхдээ 2011, 2012 онд ус алдуулж байсан. Тухайн үед нэхэмжлэгчид 100,000 төгрөгийг бэлэн өгч мөн даатгалаас мөнгө гаргуулж өгсөн гэж тайлбарласан. Байрны өмчлөгч хэн гэдэг дээр тайлбарлахад Голомт банкны 2014 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн ипотекийн зээлийн гэрээ байгаа. Б, О******* нар ипотекийн зээлээр маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Одоо уг байр Тын дүү Бийн эхнэр О******* гэж хүн байгаа. Түүний ээж М*******ын эзэмшилд байгаа. Б нь эхнэрийн хамт 2017 онд Австрали улс руу явсан. Гэм хорын хохирлыг М******* гэх хүнээс нэхэх нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч гэм хор учруулагчаар М*******, Б, О******* нарыг заадаг. Өнөөдрийг хүртэл уг байранд М******* амьдарч, гэм хор учруулж байгаа. Гэм хор учруулагчид нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2011-2019 он хүртэл маш олон удаа ус алдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Акт гарсан өдөр ус алдаагүй байхад акт үйлдсэн гэж тайлбарласан. 9 жилийн нийт хохирлоо нэхэмжилж байгаа гэж ойлголоо. Зарим шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дээр шүүх дүгнэлт өгөх байх. Зөвхөн өмчлөгчийн хувиар нэхэмжлэл гаргаж байгаа бол бусад өмчлөгч н******* холбогдуулж шаардлага гаргах ёстой. Ч.Т ******* дугаар хороонд оршин суудаггүй тодорхойлолтоо хэрэгт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Т хариуцах үндэслэлгүй. Гэм хор учруулсан этгээдийг заах, туслах тал дээр цаашид анхаарч болно гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ч.Тт холбогдуулан гэм хорын хохиролд 92*******,*******00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад, тооцооллын улмаас зөрүүтэй болсон *******000 төгрөгийг хасч, 920,*******00 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ус алдуулж буй орон сууц нь 7 өмчлөгчтэй тул Ч.Тыг сонгож нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч тал уг орон сууцыг Ч.Тын дүү Ч.Бийн хадам ээж Ц.М******* гэх хүний эзэмшилд байгаа тул Ц.М*******ад холбогдуулан нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй, Ч.Т гэм хор учруулаагүй тул хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Ц нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 12 дугаар хороолол, 11Б байрны ******* тоот орон сууцны өмчлөгч байна. /хх-************** тал/
Хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1/28 дуга*******ай Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт гэх баримтаас үзэхэд дээрх Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 12 дугаар хороолол, байрны ******* тоотын ванны сифон мултарч ус алдан байрны ******* тоотын коридорын таазны эмульс, замаска шарласан, коридорын ханын будаг, эмульс, замаска шарласан, галын өрөөний ханын будаг, эмульс, замаска хууларсан, галын өрөөний таазны эмульс, замаска хууларсан, галын өрөөний гэрэл масс үүсч нэхэмжлэгч Ц.Цын эд хөрөнгөнд хохирол учирсан байна. /хх-9 тал/
Уг эвдрэл гэмтлийг засварлахад материалын зардал, ажлын хөлс нийт 8*******0,*******00 төгрөг шаардлагатай болох нь БМЖМБ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Барилгын засвар хийх тооцоо баримтаар тогтоогдож байна. /хх-6 тал/
Нэхэмжлэгч эдгээр баримтыг үндэслэн байрны ******* тоотын эзэмшигч гэх Ц.М*******ад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 18*******/ШШ2019/009*******9 шийдвэрээр Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, байрны ******* тоот орон сууцыг хариуцагч Ч.М******* эзэмшиж, ашигладаг мөн түүний өмчлөлийн орон сууц болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр гэм хорын хохиролд 970,*******00 төгрөг гаргуулах тухай Ц.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. /хх-4-******* тал/
Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, байрны ******* тоот орон сууцны өмчлөгч Ч.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Ч.Т нь уг орон сууцны өмчлөгчөөс өөрийгөө хасуулсан гэж тайлбарлан шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргасан боловч Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, байрны ******* тоот орон сууц нь Ч.Т, Ц.Н, А.Т, О.Ч, Ч.Ба, Ч.Т, Ч.Б нарын 7 иргэний өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/7*******10 албан бичиг, орон сууцны өмчлөлтэй холбоотой бусад баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь уг орон сууцны нэр бүхий 7 өмчлөгчөөс Ч.Тт холбогдуулан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч Ч.Т уг гэм хорын хохирлыг хариуцах эсэхэд шүүх дараах эрх зүйн дүгнэлт хийлээ.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 12 дугаар хороолол, 11Б байрны ******* тоот орон сууцны өмчлөгч тул хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Ус алдсан гэх цаг хугацааны тухайд хариуцагчийн өмгөөлөгч нь 2011-2019 он хүртэл маш олон удаа ус алдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Акт гарсан өдөр ус алдаагүй байхад акт үйлдсэн гэж тайлбарласан. 9 жилийн нийт хохирлоо нэхэмжилж байгаа гэж ойлголоо. Зарим шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дээр шүүх дүгнэлт өгөх байх гэх тайлбар гаргасан боловч 2018 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1/28 дуга*******ай Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт гэх баримтанд ус алдсан өдрийг тодорхой заагаагүй боловч дугаар байрны ******* тоотын ванны сифон холбож, усны алдагдал зогсоосон гэснээс үзэхэд ус алдсан цаг хугацаанд орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийг тодорхойлсон акт үйлдэгдсэн, нэхэмжлэгч уг баримтыг үндэслэн гарсан гэмтлийг засварлахад шаардагдах мөнгийг хохиролд нэхэмжилсэн байна.
Иймд 2011 оноос хойш ус алдсан цаг хугацаа бүрийг нэг бүрчлэн тогтоож, хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1/28 дуга*******ай Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт, БМЖМБ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Барилгын засвар хийх тооцоо гэх баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1.дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, мөн зүйлийн 148.2.6.дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.*******-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Ч.Т нь орон сууцны өмчлөгчийн хувиар, түүнчлэн орон сууцыг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд ч дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглахдаа бусад өмчлөгчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй байна. Тодруулбал, хариуцагч Ч.Т хэдийгээр Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, байрны ******* тоот орон сууцанд амьдардаггүй боловч орон сууцны өмчлөгч, ашиглагч нь орон сууцыг ашиглах явцад бусад этгээдэд гэм хор учруулсан хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй байна. Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны хувьд дээд давхрын орон сууцнаас ус алдаж байгаа байдал нь бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчиж байгаа үйлдэлд хамаарах нөхцөл байдал гэж үзэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чан*******ай холбоотой үүснэ, мөн зүйлийн 242.*******. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул ус алдсан орон сууцны өмчлөгч Ч.Тын хүлээх үүрэг хуульд зааснаар үүсч, харин нэхэмжлэгч Ц.Ц нь өөрийн үзэмжээр орон сууцны нэр бүхий 7 өмчлөгчөөс Ч.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь материалын зардал болон засвар хийх төлбөрт 8*******0,*******00 төгрөг, өмгөөлөгчийн зардал 40,000 төгрөг, нотариатын зардал 40,000 төгрөг, гал тогооны цахилгаан засварын төлбөр 10,000 төгрөг, нийт 920,*******00 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон зардал 8*******0,*******00 төгрөг, нотариатын зардал *******0,000 төгрөг, нийт 860,*******00 төгрөгийн шаардлагыг хангаж, нотлох баримтаар тогтоогдоогүй өмгөөлөгчийн зардал 40,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, цахилгааны засвар 10,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөх 860,*******00 төгрөгөөс нэхэмжлэгч даатгалын байгууллагаас авсан гэх 70,000 төгрөгийг хасч, үлдэх 790,*******00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1*******0,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгчид ус алдсаны улмаас бодитоор 860,*******00 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 70,000 төгрөгийг даатгалын байгууллагаас авсан байх тул тэрхүү хэмжээгээр учирсан хохирол багассан гэж үзнэ.
Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Таас гэм хорын хохиролд 790,*******00 /долоон зуун ерэн мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлээс 1*******0,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,719 /хорин зургаан мянга долоон зуун арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******,*******22 /хорин гурван мянга таван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Б.УНДРАА