Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

2025 оны ******* сарын 21-ний өдөр                      2025/ШЦТ/14                        Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Г.Тунгалаг

              Хохирогч                                             Н.

              Хохирогчийн өмгөөлөгч                Б.Өлзийбаяр, Х.Наранзул

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ц.Цогзолмаа

                         Шүүгдэгч                                         Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 1-ийн № тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* МЗ70**************73.

 

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар баг “” үйлчилгээний төвийн арын хашаан дотор Н.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бид хоёр Буян тахийн орчим муудалцсан. Шалтгаан нь бид хоёр 05 дугаар сарын 22-ны өдөр Азын нахиад ажил хийж байхад нь танилцаж байсан юм. 05 дугаар сарын 23-ны өдөр энэ хүн ажлынхаа 30 хувийг авъя гэж байгаад надаас 12 сая төгрөг авсан. Тэр цагаас хойш би 7 хоног Сүхбаатар луу ажил хийчхээд ирнэ. Тэгээд ажлаа эхэлнэ. Мандал сумын 0 жил болохоос өмнө хиймээр байна гэхэд тэрийг чинь тэгж явж ирж байгаад хийж дуусгана гэж яваад 07 дугаар сарын 02-ны хүртэл ирээгүй байж байгаад ирснээс хойш надаас мөнгө цувуулж авсаар байгаад 08 дугаар сарын 13-ны өдөр болсон. 08 дугаар сарын 13-ныг болтол энэ нөхөр өөрөө ажлаа гардаж хийгээгүй. Зүүнхараагаас хоёр туслах авсан. Тэр туслахууд нь хазгай муруй буруу зөрүү юм хийгээд материал эвдээд би өөрөөс нь чи яагаад өөрөө хийхгүй байгаа юм бэ гэхээр нарийн ширийн юмыг нь би хийдэг. Бүдүүн баараг юмыг энэ хүмүүсээр хийлгэж байгаа юм гэж хэлээд тэр хүмүүсээр хийлгээд байсан. Тэгээд нарийн ширийн юмаа ч өөрөө хийгээгүй. Тэгээд 08 дугаар сарын 13-ны өдөр болоход бид хоёрын маргаан үүсэх шалтгаан нь эхэлсэн. Одоо Хүрэл-Эрдэнийн ярьж байгаагаар 08 дугаар сарын 13-ны өдөр эхнэр нь 3,000,000 төгрөг өгчхөөд явлаа гэж байцаалтдаа өгсөн байна лээ. Тэгтэл тэр муудалцаад бид хоёр эргээд эвлэрээд гар хөлөө барилцаад би өөрийнхөө данснаас өөрийнхөө утаснаас өөдөөс нь харж зогсож байгаад 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 14-нд наадах чинь би хот ороод ирлээ. Хүүхдийнхээ юмыг авах гэтэл мөнгө дутаад байна. Сая төгрөг шилжүүлээч гэхээр нь би 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 39,500,000 төгрөг ингээд таарч байгаа. Тэгээд 15-ны өдрийн үдээс хойш ирчихсэн байсан. Маргааш нь очино гэсэн. Үдээс хойш нь ирчихсэн байсан. Би залгахад ирчихсэн байгаа. Би замын хойно айлд байгаа гэж хэлсэн.Тэгээд маргааш өглөө ажлаа эхэлнэ ахаа найдвартай гэж хэлээд бид хоёр хоорондоо утсаар яриад салсан. Маргааш өглөө очоод байгаагүй. Дагуулж ирсэн хүн нь хашаанд зогсож байсан. Хаачсан гэхэд эмнэлэг явсан гэж хэлсэн. Би Хүрэл-Эрдэнийн араас залгасан. эмнэлэгт үзүүлээд явж байна гэсэн. Үзүүлж дуусчхаад над руу эргээд залгаарай гээд утсаа салгаад үдээс хойш орой 17 цаг өнгөрч байхад энэ над руу залгаад би Улаанбаатар явж байна. Хотод очиж үзүүлэхгүй бол болохгүй гэсэн. Чи гар хөлөө хавдсан юм бол эргээд надад үзүүлж харуулчхаад явахад яадаг юм бэ гэхэд тантай уулзахгүй явлаа гээд явсан. Ийм л юм болсон гэв.

       Хохирогч Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... “Азын нахиа” гээд эмийн сангийн хоёр гадна талын фасадыг бүрэн хийж дуусгасан. Намайг Азын нахиа дээр ажил хийж байх явцад энэ ******* гэдэг хүн хоёр удаа ирж уулзсан. Надаас зах зээлийн ханшнаас хямдхан хийгээд өгөөч гэж хоёр удаа ирж ,  хоёр удаа гуйсан. Зах зээлийн ханш нь барилгын ханш үндсэндээ 60-70 орчим сая төгрөгийн үнэлгээтэй ажил байсан. Тэгээд миний хувьд хоёр гурван удаа ирээд гуйсан. Дараа нь Азын нахиагийн эзэн бас энэ хүн бас манай сумд гайгүй бизнес хийдэг юм. Чиний амьдралд хэрэгтэй магадгүй гэсэн үүднээс би тэгвэл би таны ажлыг метр квадратыг нь 75000-аар хийе гэсэн. Тэрнээс би тантай яг тийм юу тохироогүй. Тохироогүй гэдгээ би 07 дугаар сарын 02-ны өдөр ажил хийж эхлэхдээ танд квадратын зөрөөгөө би эхэлсэн өдрөө хэлсэн. Тэрийг нотолно. Надад ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа.  Тэгэхэд танд би 07 дугаар сарын 02-ны өдөр хэлэхэд та ахын дүү ажлаа явуулж бай, болно ах нь ямар ч байсан чамайг гомдоохгүй гэсэн би дахиад итгэсэн. Тэгээд ажлаа эхлээд явж байсан 230 ширхэг панел гэдэг бол үндсэндээ 650 квадрат талбайд гүйцэтгэж байгаа. Талбайн хэмжээг нь бодоод үзэхээр тооны машин дээр энэнээс барилгын чинь зургийг би зургийн мөнгө гэж ерөөсөө нэхээгүй. Зургийн мөнгө гэж ерөөсөө огт яриагүй. Ямар ч зураггүй барилгыг би ямар ч хорогдолгүйгээр хийхийг би танд хоёр нүд дээр чинь харуулсан. Ямар ч хорогдолгүйгээр бүх газар булан тохой дээр нь аль болох л хорогдол гаргахгүйгээр тооцож ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэгээд үнэхээр би 4, 5 хүн ажиллуулаад өөрөө ажиллаж байгаа учраас хугацааны хувьд та хүйт орохоос өмнө дуусгаж өгөөч гэдгийг л хэлсэн. Эхнээс нь би наадмын үеэр бол чадахгүй шүү гэдэг юм бол тэнд хэлж байхдаа хэлсэн байгаа. Тэгээд 08 дугаар сарын 13-ны орой панел бүх юм исгэгдээд дуусчихсан. Тэр арван хэдэн панел гээд байгаа тэр үлдсэн ширхэг чинь хорогдолд тооцчихсон. Та хэлсэн шүү дээ өнгө өнгөөрөө ийм ийм өнгө орно аль болохоор хорогдлыг нь бага тооцоод ингээд явна шүү гэдэг юм эхнээсээ ярьчихсан байсан болохоос тэрийг чинь исгэж болохгүй байсан. Тэгээд та үлдсэн 30 панел аваад ир би бүгдийг нь тооцоод ингээд 760 квадратад гарчхаад байна. Яршиг би танд 200 квадрат гэж би зах зээлийн ханшаар 15 сая 20 сая төгрөг нэхээд яах юм бэ. Би таныг зүгээр хөөсөн дээрээ миний шатны мөнгө буюу би шат өөрөө хувиасаа авсан юм. Одоо эдний хашаанд байгаа. Арван шат. Тэр мөнгийг надаа гаргаад өгчих илүү дутуу юм хийхгүй гэж ийм л яриа хийсэн. Тэгээд ярьсан чинь орой эгчтэй та өөрөө цуг орж ирээд надтай жоохон маргах нь маргасан. Би тэгэхдээ нэг их юм яриагүй. Намайг шууд цохиж унагаасан. Би газар ухаан алдсан. Элэг, бөөр лүү цохиод л мэдэхгүй, толгой руу цохиод байсан. Нэг сэрсэн чинь эхнэр нь намайг хажуу талаас яах аргагүй цагаан хувцастай байсан. Би бол тэрийг би тухайн үедээ анзаарч байгаа юм. Ингээд татаад намайг босгосон. Яасан намайг яаж байгаа юм бэ, зүгээр цохичихлоо гэсэн чинь энэ угаасаа намайг ч гэсэн ингээд нүдчихдэг юм. Чи зүгээр аргыг нь ол гэж байгаа юм. Тэгээд би бүүр сүүлд гайхсан. Тэгээд намайг Зүүнхараагаас амьд гаргахгүй гээд дарамтлаад тэгээд би тэр орой явах л түүс болсон. Тэгээд л ерөнхийдөө явсан. Гэртээ очсон жоохон хүзүү ам хавдчихсан байсан. Би  гэртээ очоод эхнэртээ хэлээгүй. Хүн амьтан харчих юм болов уу гэж бодоод нэг хэсэгтээ бол тэгсэн чинь ерөөсөө гар хавдаад ерөөсөө болохоо байгаад байсан. Тэгээд би өөр лүү нь эмнэлэг дээр байна гээд хэлсэн чинь за яав л гэж тэгж байгаад л зүгээр болчихно биз гэж дарамталсан. Тэр утсаар ярьсан бүх зүйл чинь бол байлгаж бас болно. Тэгээд би дараа нь явсан. Энэ хүн ерөөсөө намайг бол дахиад л зодоод л ингээд л хямдхан юмаа хийлгэх юм байна гэдэг үүднээс айгаад би тэгээд явсан. Эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь заавал очиж гэмтлийн зэргээ тогтоолго гэж хэлсэн. Тэгээд энд эхлээд өргөдлөө бас авчирч өгсөн юм цагдаа дээр. Тэгсэн чинь гэмтлийн зэргээ тогтоолгоод ир гээд намайг буцаагаад явуулсан. Би сүүл рүүгээ айгаад энд бол ерөөсөө ажиллахгүй юм байна гээд ийм үүднээс ажлын өдөр би таны ажлыг орхиогүй. Та харин өөрөө шууд аваад хая гэсэн. Би нэг ч удаа больё гэж хэлээгүй. Би ажлынхаа хөлс хийсэн ажлынхаа хөлсийг л авсан байгаа. Хэзээ ч таны өгч байгаа мэдүүлэг бол надад бол аягүй харамсалтай байна. Би арван хэдэн жил боловсролын байгууллагад хүүхдүүд хүмүүжүүлэх чиглэлд ажиллаж байсан. Өөрөө хамгийн сүүлд нь би зодуулаад явсан харамсалтай нь ч зөв зүйтэй юм ерөөсөө ярьж байгаа юм ч алга байна. Би бол айсан хамгийн гол нь танай тэр манаач урд байдаг тэр манаач чинь тэнд цагдаа хүртэл байсан. Тэгээд яагаад намайг тухайн үед салгаагүй юм бол гэж би бол тэрнээс бүүр айсан. Би чинь олон газар ингээд явж үзсэн гэв.

 

     Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

 

     Мөрдөн байцаалтад Хохирогч Н. мэдүүлэхдээ: ... 2024 оны ******* дугаар сард намайг “Азын нахиа” эмийн сангийн хуучин барилгын ажлыг хийж дуусаж байхад анх Д.******* гэдэг хүн ирж уулзаад, Зүүнхараагийн “” үйлчилгээний төвийн 560 орчим метр квадрат гадна фасадын ажлыг хийгээд өгөөч ээ, нэг метр квадрат ажлыг хэдэн төгрөгөөр хийх вэ гэсэн, би зах зээлийнх нь ханшаар хийнэ, хуучин барилгууд аягүй ядаргаатай юм байна гээд бид хоёр хоорондоо ярилцаад, би нэг метр квадратыг нь 75,000 төгрөгөөр хийхээр болоод тохирсон. Тэгсэн тухайн үед Д.*******т барилгын зураг байхгүй байсан. Тэгээд би тухайн барилгын зургийг өөрөө гаргаад хийсэн. Тэгээд 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хийхээр эхлээд барилгын шатаа угсраад, тухайн барилгын талбайг хэмжихэд Д.*******ын хэлснээс 0 гаран метр квадрат илүү байсан ба 660 орчим метр квадрат байсан. Тэгээд би түүнийг Д.*******т ажил эхэлсэн өдрөө буюу тэр өдрөө хэлсэн. Тэгсэн чинь Д.******* за ахын дүү ажлаа хийж бай, би чамайг гомдоохгүй ээ гэж хэлэхээр нь би ажлаа хийж эхэлсэн. Тэгсэн ажлын явцад Д.*******ын надад өгсөн 239 ширхэг панейл нь дуусаад, 08 дугаар сарын 13-ны өдөр би Д.*******т барилгын гадна пасадны панейл нь дуусчихлаа, дээр нь хоёулаа барилгын квадратынхаа гарсан зөрүүг ярилцъя гэсэн чинь, Д.******* одоо тийм юм байхгүй, битгий давраад байгаарай, чамайг би Зүүнхараагаас амьд гаргахгүй байж чадна, ажлаа хий, би танил талтай хүн гээд миний толгойны ар хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Дараа нь миний эрүүний доод хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед би газар манараад унасан. Тэгсэн чинь миний элэг рүү өшиглөсөн үү, цохисон уу ямар ч байсан 4-5 цохисон. Тэр үед би амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд би хэсэг хэвтсэн чинь эхнэр гэдэг эгч ирээд намайг босгосон. Тэгсэн чинь Д.******* эхнэртэй наад хүндээ мөнгийг нь шилжүүл, би шатаа авч үлдэнэ шүү гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгсэн чинь эхнэр нь надад ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг шилжүүлээд би тэр өдрөө хот явсан. Тухайн үед надад нээх айхтар юм хум өвдөж мэдрэгдээгүй. Тэгээд би хотод очоод 2 хоног бие өвдөөд гэрээсээ гараагүй. Тэгээд би 08 дугаар сарын 15-ны өдөр хотоос Зүүнхараад ирсэн чинь Д.*******, барилгын материалаа авчихсан байж байя гэж хэлснээ намайг ирэхэд барилгын материалаа аваагүй байсан. Тэгээд би Д.******* руу та барилгын материалаа аваагүй байгаа юм уу? Миний гар өвдөөд багажаа барьж болохгүй байна, миний тархи толгой өвдөөд хүзүү, ам хавдчихсан байна гэж хэлсэн чинь яавал гэж, гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би тэр шөнө нь 04 цаг хүртэл унтаж амарч чадахгүй байсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цагийн орчимд Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт очоод биеэ үзүүлтэл намайг хурууны зураг авхуул, тархины бичлэг хийлгэ гэсэн. Тэгээд би Зүүнхараагийн эмнэлэг дээр хурууны зургаа авхуулаад тархины бичлэг хийлгэх гэсэн чинь тоног төхөөрөмж нь ажиллахгүй, миний баруун гарын эрхий хуруу хойшоо мултралттай, Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлж эмчлүүл гэсэн. Тэгээд би буцаад Улаанбаатар хот руу тэр өдрөө яваад маргааш нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлтэл баруун гарын эрхий хуруу, үе нь хойшоо тулаатай, доод хэсэг нь яс нь цуурсан, толгойгоо нарийвчилсан томографт үзүүлсэн чинь толгой зүгээр байна. ******* сарын дараа дахиж ирж үзүүлээд, гарынхаа кивсийг авахуул гэсэн. ... Д.******* миний толгойны ар хэсэгт 3-4 удаа гараараа, эрүүний доод хэсэгт 2-3 удаа гараараа цохиж унагаасан. Дараа нь элэг рүү өшиглөсөн үү, цохисон уу мэдэхгүй байна. Тэр үед миний ухаан балартаад сэрэхэд би амьсгаа авч чадахгүй байсан. ... Би Д.*******ыг зөрүүлээд цохиж зодоогүй. Би нэг ч удаа Д.*******ын бие махбодод халдаагүй ээ. ... Д.******* миний эрх чөлөөнд намайг зодсонд  би гомдолтой байна. Мөн намайг утсаар ярихаар байнгын дарамталсанд гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р тал/,

       Мөрдөн байцаалтад Гэрч Н. мэдүүлэхдээ: ... 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Н. манай нөхөр Д.******* руу утсаар яриад, уулзах гээд дуудаад байсан.Тэгээд би тэр өдөр 19 цагийн орчимд өөрийн нөхөр Д.*******ын хамт “” үйлчилгээний төвийн арын хашаанд ажил хийлгэж байсан Н.Хүрэлд-Эрдэнэ гэдэг залуутай уулзах гээд ирсэн. Тэгсэн чинь Н., манай нөхөр Д.*******т энэ миний хийж байгаа ажил маань, бодсоноос илүү бараг 200 гаран метр квадрат илүү байна, та ажлынхаа хөлсийг нэммээр байна гэхэд нь би Н., Д.******* хоёр та хоёр анхнаасаа тохиролцож ажлынхаа хөлсийг ярилцсан. Одоо яагаад ажлынхаа хөлсийг нэм гээд байгаа юм бэ, би чамайг анх ямар ч ажил хийж эхлээгүй байхад, чамд итгээд 12,000,000 төгрөгийг урьдчилгаа мөнгө болгож шилжүүлж өгч байсан. Тэгэхэд чи бид нарт хэлсэн цаг хугацаандаа ирж ажлаа хийж эхлээгүй гэж хэлэхэд Н. одоо дахиад 35 ширхэг хавтан панейль дутахаар байна, тэгэхээр энэ 35 ширхэг хавтанг хийхээр бас ажлын хөлс ордог юм байгаа биз дээ гэх мэтчилэн зүйл яриад Д.******* бид хоёрыг ажлын хөлсөө нэм, бараг 15,000,000 төгрөг нэмэгдэхээр байна. Гэхдээ би 9,000,000 төгрөг авъя, гэхдээ би одоо 4,000,000 төгрөгийг нь авъя, харин дараа нь 5,000,000 төгрөгийг нь авъя гэж хэлсэн. Д.******* бид хоёр анх Н. гэдэг хүнтэй 2024 оны 05 дугаар сард ярилцаж тохиролцоод “” үйлчилгээний төвийн гадна талын 3 тал ханын пасадны ажлыг хийлгэхээр болоод, зөвхөн ажлын хөлс нь 40,000,000 төгрөгөөр хийлгэнэ гэж ярилцаж тохиролцсон. Гэтэл ажил 60 хувь орчим явагдаж байх үед Н., анх ярьснаасаа зөрөөд дахиад ажлын хөлс нэмэх талаар шаардлага тавьсан. Тэрийг манай нөхөр бид хоёр дургүйцсэн. Дээрээс нь Н. анх 2024 оны ******* дугаар сарын 21-ний өдрөөс ажлаа эхлээд 07 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгана гэж тохирсон. Гэтэл дахиад 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгана гээд хугацаа сунгасан. Гэтэл сунгасан хугацаандаа хүртэл ажлаа дуусгаагүй, одоог хүртэл дуусгаагүй байгаа. Н. анх ярьж тохиролцсоноос хойш, маш удаан өөрөө ажил хийхгүй, хүмүүсээр ажил хийлгээд очиж уулзах гэхээр ажил дээрээ байхгүй, ажил хийж эхлэх үеэсээ эхлээд л надаар шахаж шаардуулаад намайг бухимдуулаад байсан. Тийм учраас би энэ болгоныг нь өөрийн нөхөр Д.*******т хэлээд л яваад байсан. Манай нөхөр Д.******* бид хоёрын зүгээс Н.Хүрэл-Эрдэнийг хэлсэн болгонд нь тэр цаг хугацаанд нь дор дор нь мөнгө төгрөгийг нь өгөөд яваад байсан. Тэгэхэд Н. ажиллуулж байсан хүмүүстэй болохоор бид хоёрыг мөнгө өгөхгүй уурлаад байна гэж хэлсэн байсан. Бид хоёр Н.д 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 35.500,000 төгрөгийг өгчихсөн байсан. 08 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 08 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг, ингээд нийтдээ бид хоёр 39,500,000 төгрөгийг өгчихсөн байсан. Тэгээд ажлынхаа хөлсийг нэмнэ, нэмэхгүй гэдэг дээр маргалдаад Н. өө болий болий би ийм ажил хийхгүй гээд өөрийнхөө багажийг хураагаад эхэлсэн. Тэгэхэд нь би Н.д чи ажлаа дуусгадаг гэсэн хаана байна чи анхнаасаа ийм шалчганасан амьтан байсан гээд хэлчихсэн юм. Тэгээд Н.Хүрэл-Эрдэнийг багажаа хураагаад, ажлаа дутуу орхиод явах гээд байхаар нь манай нөхөр Д.*******, би чиний өмнө нь хүнтэй яриад тохиролцчихсон байсан, гэтэл чи чадна, чадна гээд байхаар чинь, би чамтай тохирсон, би одоо энэ дутуу хагас орхисон ажлыг чинь яах юм бэ, өнөөдрийн байдлаар чи надаас анх тохиролцсон бүх мөнгөө авчхаад байна ш дээ гэж хэлээд уурлаад, тэр багажаа хурааж байхад нь гар луу нь нэг удаа гараараа цохисон.Тэгээд Д.*******ыг аймаар уурлачихсан байсан болохоор нь би Д.*******ыг болиулаад манаачийнхаа гэр рүү нь яваад орчихсон. Тэгээд эргээд хүрээд ирсэн чинь, Н., Д.******* хоёр тайвширчихсан байсан учир бид гурав дахиж эвлэрээд ярилцсан. Тэгээд Н.д, Д.******* бид хоёр 5,000,000 төгрөг нэмж өгөхөөр болоод тохиролцсон. Тэгсэн Н. өнөөдөр би хот руу явна, хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн юмыг бэлдэх мөнгө хэрэгтэй байна, надад 4,000,000 төгрөг өгчих гэхээр нь би өнөөдөр 3,000,000 төгрөг л гарахаар байна гээд 3,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд маргааш үлдсэнийг нь шилжүүлж өгье гэж хэлээд маргааш нь 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд Д.******* бид хоёр яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р тал/

      Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт: ...

 

      Н.Хүрэл-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Зүүнхараа нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч баруун гарын эрхий хурууны мултрал, ГССҮТ-ийн эмч эрхий хурууны хугарал гэсэн онош тавьсан байх боловч, рентген зурагт баруун гарын эрхий хуруунд хугарлын шугам харагдахгүй, долоовор хуруу буюу 2-р хуруунд хугарлын шугам харагдаж байна. Иймээс Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр рентген зургийг уншуулж, дүгнэлт гаргуулах боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 46-47-р тал/,

        Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 935 дугаартай дүгнэлт: ...

 

       Н.Хүрэл-Эрдэнийн баруун гарын долоовор хурууны дунд болон үзүүрийн шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 52-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

        Д.******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар баг “” үйлчилгээний төвийн арын хашаан дотор Н.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь:

 

       Мөрдөн байцаалтад Хохирогч Н.Хүрэл-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Н.н өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 46-47-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 935 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 52-54-р тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Хохирогч Н.Хүрэл-Эрдэний баруун гарын долоовор хурууны дунд болон үзүүрийн шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Д.*******ын идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

       Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*******ын хохирогч Н.Хүрэл-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Д.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

        Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

         Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, хохирогчид учирсан хохирол, түүний хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 05 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

       Хохирогч Н.д Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэн буюу төгрөгөөр 8,573,400 төгрөгийг мөн нотлох баримттай хохирол 225,000 төгрөг нийт 8,798,400 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

         Эрүүгийн *******  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүйг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

      Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

       5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой  нотлох баримттай зардал 225,000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын төлбөрт 8,573,400 төгрөг бүгд 8,798,400 төгрөгийг  гаргуулж, Баянхонгор аймгийн Заг сумын Залай овоо 4 дүгээр баг 7-2 тоотод оршин суух, /ВУ860836, Утас:8*******987/  хохирогч Тууварчин овогт Нямцангийн д олгосугай.

        6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг, шүүгдэгч П.******* нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

         9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.