| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
2025 оны 0 сарын 2-ний өдөр 2025/ШЦТ/5 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 0 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр баг -р хэсэг - тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* МБ025**************.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.******* нь 2024 оны ******* дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 дугаар багийн 3 гудамжны тоотод байрлах гэрээс “Самсунг А-5” загварын гар утас ширхэг, 2024 оны ******* дугаар сарын *******-ны өдөр авдар дотроос 2 ширхэг мөнгөн аягыг тус тус хулгайлж, хохирогч Ш.Оюундарьд 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Сэлэнгэ аймгийн ******* сумд манай найзынх байдаг. Эмээ нь манай эмээ шиг л хүн. Өдөр болгон орж гардаг. Тэр гэрт би найзтайгаа сар гаруй амьдарсан. Ойр зуурын юмыг нь хийлцэж өгдөг байсан. Тэрнээс өөр юм байхгүй гэв.
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад Хохирогч Ш.Оюундарь мэдүүлэхдээ: ... Би самсунг А-5 маркийн гар утас ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга манай гэрээс алга болсон байсан. Би одоо яг хэзээ алга болсныг санахгүй байна. Миний гэрээс самсунг А-5 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн аягыг авсан Г.*******од гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг хэрэгт гомдол санал гаргаагүй учир шүүх хуралд оролцохгүй. Би дахиад хууль хяналтын байгууллагатай уулзмааргүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р тал/,
Мөрдөн байцаалтад Иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр мэдүүлэхдээ: ... Г.******* миний ажиллуулдаг “Завъяатагш” ломбардад 2 ширхэг 5, -ийн мөнгөн аяга 20,000 төгрөгөөр 2024 оны ******* дугаар сарын 08-ны өдөр тавьсан байна. Би 2 ширхэг мөнгөн аягыг 20,000 төгрөгөөр худалдан авсан тул энэ мөнгөө олж авмаар байна. Манай ломбард 20,000 төгрөгөөр авсан бол сарын 4,5 хувиар тооцож хүүтэйгээ өнөөдрийн байдлаар 3,800 төгрөг болж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн -2-р тал/
Мөрдөн байцаалтад Иргэний нэхэмжлэгч Д. мэдүүлэхдээ: ... ******* МБ025**************, 959******* Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр багийн - тоот гэсэн хаягтай хүн “Самсунг А-5” маркийн усан цэнхэр өнгийн гар утсыг 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдөр цаг 44 минутад 250,000 төгрөгөөр манай ломбардад ганцаараа орж ирж тавьсан. Одоо уг утсыг хулгайн утас гэдгийг мэдсэн учир манай ломбард зарахгүй. Миний зүгээс уг утсыг 250,000 төгрөг төлж авсан учир 250,000 төгрөгөө олж хохирлоо гаргуулж авна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5--р тал/
Мөрдөн байцаалтад Гэрч Р. мэдүүлэхдээ: ... 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдөр миний ээж Г.Оюундарь нь “миний гэрт хулгай орж самсунг А-5 маркийн цагаан өнгийн гар утас, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна” гэж хэлсэн. Тухайн үед би Өмнөговь аймаг Даланзадгад хотоос гарч байсан. Тэгэхэд миний хүү О. нь найз болох Г.******* руу залгаад “чи миний эмээгийн гэрт орж гар утас, мөнгөн аягыг нь авсан байна” гэж хэлэхэд “би авсан гэж хэлсэн” байсан. Тэгээд Г.******* миний хүүд авсан гэж хэлээд дахиж холбогдоогүй байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р тал/,
Мөрдөн байцаалтад Гэрч О. мэдүүлэхдээ: ... 2024 оны ******* дугаар сарын 09-ны өдөр миний эмээ Г.Оюундарь миний гар утасруу залгаад “чи миний гар утсыг хувцасны түмбүүшигнээс авсан уу?” гэж ярихаар нь “би аваагүй” гэж хэлсэн. Тэгэхэд миний эмээ Г.Оюундарь орой нь дахиж залгаад “2 ширхэг мөнгөн аяга алга болсон байна” гэж хэлсэн. 2024 оны ******* дугаар сарын -ний өдөр Г.******* ******* суманд явж байхаар нь би “чи миний эмээгийн гар утас, 2 ширхэг мөнгөн аягыг нь авсан уу?” гэж асуухад Г.******* нэлээн дуугай сууж байгаад “Тиймээ, найз нь авчихсан. Хотод ломбардад тавьчихсан” гэж хэлсэн. Надад модны 2 гэх газарт хороолол талдаа хамгийн эхний ломбардад тавьчихсан гэж хэлсэн. Тэгээд би Р. аниагийнд очоод Г.******* эмээгийн гар утас, 2 мөнгөн аягыг нь авсан талаар нь хэлсэн. Тэгээд би тухайн үед Г.*******од “чи эмээгийн гар утас, мөнгөн аягыг аваад өгвөл гомдол, санал байхгүй” гэж хэлээд хоорондоо салсан боловч одоо утсаа авахгүй намайг блоклоод чатаа бас блоклоод олдохгүй байна. Тийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2-р тал/,
Мөрдөн байцаалтад Гэрч Р. мэдүүлэхдээ: ... 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдөр миний ээж Г.Оюундарь нь “авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байна” гэж утсаар ярьсан. Би ээжийг “та юмандаа сайн үзсэн үү” гэхэд “үнэхээр байхгүй байна” гэж хэлсэн. Би ээжийг “та сайн үзээрэй” гэхэд “манай авдрыг хөшөөд онгойлгосон” байна гэж хэлсэн. Тэр үед ерөөсөө тоогоогүй өнгөрөөсөн юм. Тэгээд 2024 оны ******* дугаар сарын 08-ны орой “миний авдарт байсан гар утас, хоёр мөнгөн аяга алга болсон байна” гэхээр нь руу яриад “аниа нь цагдаа дуудаад хэлчихье, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд миний дүү эмээгийндээ очсон гэж бодож байна. Миний ээж өдөр бүр хонинд явдаг учир юмаа сайн анзаараагүй гэж бодож байна. Сүүлд нь ******* 2 ширхэг мөнгөн аяга, гар утсыг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/,
Дархан-Уул аймгийн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлт: ...
. Самсунг А-5 загварын гар утас /хэрэглэж байсан/ 450.000 төгрөг, 2. 5-ын хэмжээтэй мөнгөн аяга /хуучин/ 80.000 төгрөг, 3. -ийн мөнгөн аяга 220.000 төгрөг, нийт 850.000 төгрөг”-ийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /ХХ-ийн 39-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Г.******* нь 2024 оны ******* дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 дугаар багийн 3 гудамжны тоотод байрлах гэрт амьдарч байхдаа “Самсунг А-5” загварын гар утас ширхэг, 2024 оны ******* дугаар сарын *******-ны өдөр авдар дотроос 2 ширхэг мөнгөн аягыг тус тус хулгайлж, хохирогч Ш.Оюундарьд 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Мөрдөн байцаалтад Хохирогч өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р тал/, Мөрдөн байцаалтад Иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэрийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн -2-р тал/, Мөрдөн байцаалтад Иргэний нэхэмжлэгч Д.ы өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 5--р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Р.ийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч О.гийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 2-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Р.ийн өгөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/, Дархан-Уул аймгийн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 39-40-р тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлийн -д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг тус тус хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогч Г.Оюундарьд бага хэмжээний хохирол учруулсан.
Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Г.*******оос 20,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын ******* дүүргийн 4-р хороо 4-р байрны №24 тоотод оршин суух, /ХГ42280, Утас:99029, 944/ Дүвжир овогт Жамъянсүрэнгийн Жүгдэрт, 250,000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын ******* дүүргийн -р хороо 22-р байрны №0 тоотод оршин суух, /ФБ88040838, Утас:89038933, 9902400/ Боржигон овогт Дэлгэрмаагийн д тус тус олгох нь зүйтэй байх ба харин шүүгдэгч нь хохирогчид гар утас болон 2 ширхэг мөнгөн аягыг нь буцаан олгосон /ХХ-3/ тул төлөх төлбөргүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн -т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн -т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч П.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг эх нь нас барсан ам бүл ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр баг - тоотод оршин суудаг зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзээд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 0 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Г.******* нь Улаанбаатар хотод оршин суудаг талаар баримт хэрэгт авагдаагүй тул түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдсон оршин суух бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ. /ХХ-0-3/ хувийн байдлыг тогтоосон баримтууд.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3., 3.2 дугаар зүйлийн , 2, 3, 4, 3., 3., 3.8, 3.0, 3. дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 0 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг түүний оршин суух бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
. Шүүгдэгч Г.*******оос 20,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын ******* дүүргийн 4-р хороо 4-р байрны №24 тоотод оршин суух, /ХГ42280, Утас:99029, 944/ Дүвжир овогт Жамъянсүрэнгийн Жүгдэрт, 250,000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын ******* дүүргийн -р хороо 22-р байрны №0 тоотод оршин суух, /ФБ88040838, Утас:89038933, 9902400/ Боржигон овогт Дэлгэрмаагийн д тус тус олгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.