Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 136/шш2017/00339

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан Намсрай овогт Уламнэмэхийн Батцэцэг, Харагчин овогт Болормаагийн Энхбаатар нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Мөнгөнтуулыг эх У.Батцэцэгийн асрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.Мөнгөнтуулд хүүхдийн тэтгэлэг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэг зааснаар охин Э.Мөнгөнтуулыг 11 нас хүртэл түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63,1.5 дахь хэсэгт тус тус зааснаар У улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас гаргуулж нэхэмжлэгч У.Б олгож, хариуцагч Б.Эаас 31,247 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банкны  тоот данс/-д оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор ш

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н овогт Уийн Б /У хот, Б дүүрэг, ** дүгээр хороо, **Б байрны 1** тоотод оршин суух, 28 настай, эмэгтэй/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х овогт Бгийн Э /Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж, *-** тоотод оршин суух, 29 настай, эрэгтэй/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Пагамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2007 онд Б.Этай танилцан 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг гэр бүл байх хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын **-ний өдөр охин Э.М төрсөн. Б.Эын гэр бүлээс гадуурх харилцааны улмаас 2010 оны хавраас хамт амьдрахаа больсон. Түүнээс хойш охиноо өөрийнхөө асрамжид байлгаж байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Б.Эаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг маань миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Э.М нь миний хүүхэд мөн тул хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч У.Б, хариуцагч Б.Э нар нь 2008 оны * дугаар сарын 25-ны өдөр гэр болсныг 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 17** дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 01 дүгээр сарын **-ний өдөр охин Э.М /7 нас 7 сар 28 хоногтой/, төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Б дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

-Мөн гэрлэгчид эвлэрүүлэх зуучлагчид 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хандсан боловч хариуцагч Э.Э нь уулзалтанд орохоос татгалзсан гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.

 

Охин Э.М нь эх У.Бийн асрамжид хүмүүждэг ба хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

 

Гэрлэгчид 2010 оноос тусдаа амьдарцгаасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **2 дугаар зүйлийн **2.4 дэх хэсэгт заасны дагуу гэрчлэгчид эвлэрэх боломжгүй, хэн хэн нь гэр бүлтэй болсон ба гэрлэлтээ шууд цуцлуулахыг хүссэн тайлбар гаргасан нь цаашид хамтран амьдрах, Гэр бүлийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1-д зааснаар гэрлэгчид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид харилцан тохиролцох боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **2 дугаар зүйлийн **2.4, **2.6-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

 

Охин Э.М нь эх У.Бийн асрамжид хүмүүждэг ба гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцож, харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч У.Б нь жирэмсэн байх бөгөөд уг хүүхдийн эцэг нь Б.Э биш болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Охин Э.М нь У хотын Б дүүрэгт оршин суудаг байх ба тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 185,400 төгрөг байх тул охин Э.М /7 нас 7 сар 28 хоногтой/-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь хүн амын амжиргааны доод түвшингээр тэтгэлэг олгуулахаар тогтов.

 

Охин Э.Мыг эх У.Бийн асрамжид хэвээр үлдээж, цаашид эцэг Б.Этай хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эхээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6* дугаар зүйлийн 6*.1.5-д заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жил /185,400/50%=92,700*12=1,112,400-650,000=462,400*2.4%= 11,097+20,150=*1,247/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон *1,247 төгрөгийг улсын орлогод оруулахаар тогтов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6* дугаар зүйлийн 6*,1.5 дахь хэсэгт тус тус зааснаар У.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулж нэхэмжлэгч У.Бт олгож, хариуцагч Б.Эаас *1,247 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банкны 281500*1**** тоот данс/-д оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн **2 дугаар зүйлийн **2.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1, **.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н овогт Уийн Б, Х овогт Бгийн Э нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Мыг эх У.Бийн асрамжид үлдээж, мөн хуулийн *8 дугаар зүйлийн *8.* дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.Мд хүүхдийн тэтгэлэг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэг зааснаар охин Э.Мыг 11 нас хүртэл түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

*. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6* дугаар зүйлийн 6*,1.5 дахь хэсэгт тус тус зааснаар У.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулж нэхэмжлэгч У.Бт олгож, хариуцагч Б.Эаас *1,247 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банкны 281500*1**** тоот данс/-д оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.9 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын * өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ** хоногийн дотор Д аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш ** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН