| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2022/0119/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
2*******5 оны ******* дугаар сарын *******-ны өдөр 2*******5/ШЦТ/20 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсуд
Хохирогч Б., Ч.
Хохирогч Б.гийн өмгөөлөгч Б.
Иргэний нэхэмжлэгч А.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Шүүгдэгч О., Я. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О., Я. нарт холбогдох эрүүгийн 22*******0062026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4,бага насны 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар баг, -26 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2*******2 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн №2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, Агро техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, настны байдаг, малчин, ам бүл , Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, “” гэх газар оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт МИ63**************0.
Холбогдсон хэргийн талаар Яллах дүгнэлтэд дурдсанаар:
О. нь гэмт хэргийг үйлдэх талаар яллагдагч Я.тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр бусдад зарж борлуулан залилж, хохирогч Ч.д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан,
Я. нь гэмт хэргийг үйлдэх талаар яллагдагч О.тай үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр бусдад зарж борлуулан улмаар тэтгэврийн зээлээ хааж,ашиг олон залилж, хохирогч Ч.д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О. мэдүүлэхдээ: ... Миний бие нь энийг яг өөрөө гардаж хийсэн. Энэ дээр ээж ямар ч буруу байхгүй. Би г хуурсан. ыг хуурсан. Анх 2******* онд ахаас манай ээж энэ хоёр гэрээ хийгээд энэ байрыг надад худалдаж авч өгсөн. Тэгээд би тэр байранд өөрөө амьдардаг байсан. Жил гаран хугацаанд, жил ч хүрээгүй амьдарсан. Тэгээд надад мөнгөний асуудал гарсан болохоор би ээжид байраа томруулмаар байна гэж хэлээд д зарсан. Ээж ямар ч хамаарал байхгүй. Ээж ах хоёр анх худалдах, худалдан авах гэрээ хийсэн болохоор энэ дээр холбоотой гэсэн юм гарч ирээд байх юм. Бусдаар бол ээж ямар ч холбоо байхгүй. Энэ хэргийг би өөрөө зуун хувь хийсэн болно. 2******* оны 5 дугаар сард 3 сард билүү 4 сарын хавьцаа байсан. Тэгээд би тэрийг нь 2*******2 оны 5 сард байраа томруулмаар байна гэж хэлээд иргэн д зарсан. 05 дугаар сарын 23-ны өдрийн хавьцаа байх. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нархан 4 тоот өрөө байр. Өөр ярих зүйлгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я. мэдүүлэхдээ: ... Би энэ тухай 2*******2 оны ******* дугаар сарын 04-нд мэдсэн. д манайх сүү өгдөг юм. Тэгээд хоёр хоноод өнжөөд өгөөд, тэгсэн манай талийгаач нөхөр Отгоо сүү өгөөд яваад ирэхдээ аа юу болоод байна вэ, яасан бэ гэсэн чинь Улаанаа чамайг аатай нийлээд миний байрыг зарчихсан байна гэж байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ. аа чинь бүх байрныхаа бүх мөнгө төгрөгийг өгчихсөн гэж чи бид хоёрт хэлээ биз дээ гээд би руу утасдсан. Хүүеээ Улаанаа чи юу яриад байгаа юм бэ. Би чамд мөнгө төгрөгийг чинь өгчихсөн. аа мөнгө төгрөгийг чинь өгчихсөн гэсэн. ... Тэгээд яаж төлөх гэж байгаа юм бэ чи гэсэн чинь цалин дээрээсээ ингээд өгөөд явах гэж байгаа юм гэж гэж хэлэхэд нь л би итгэсэн юм. Би хоёрдугаар байрны яг тэр хүнтэй нь очиж бас уулзсан юм. Түрээсэлж байгаа юм гэхлээр нь аан за за гэсэн юм. Энэ Улаанаа, нартай би тэр байранд очсон. Бүгдээрээ манай том хүүтэйгээ би ирээд хоёулаа гурвуулаа очсон юм. Тэгээд би Улаанаад хэлсэн. Үнэхээрийн энэ байрыг энэ хүн авч байгаа юм бол Спиртийн байрыг энэ хүн тэр хүнд би 4 сая, 5 сая төгрөг өгчихсөн гэж надад энэ хэлсэн юм. Ингээд яасан би тэгээд өгч байгаа юм чинь гэхээр нь би Улаанаад хэлсэн. Үнэхээрийн өгч байгаа юм бол би чамд тэр хүнтэй нь уулзаад чи тэгээд юуг нь яагаад үлдэгдлийг нь төлөөд явчих гэж хэлсэн. Тэр хүн дээр очсон чинь үгүй танай хүүхэд 4 сая, сарын 400 билүү, хэдээр билээ төл ингээд түрээсэлж байгаа. 4 сая төгрөг надад өгсөн гэж хэлсэн. Тэгж хэлээд л тэгж л мэдсэн. Би өөрөө надад энэний байр хооронд энээ тэрээ гэсэн юманд би бол ёстой мэдэх юм юу ч байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч Б. мэдүүлэхдээ: ... Би гэдэг хүнтэй айлд таарсан. Тухайн үед манай бага охин их өвддөг байсан юм. Байсхийж байгаад л өвдөнө. Тэгээд би байгууллагаасаа дөнгөж түр орон тоон дээр ажилд орчхоод их чөлөө гуйдаг байж байгаад хүн амьтнаас асуугаад манай хүний ажлын газрынх нь хүнд нэг үздэг хүн байдаг гэсэн. Тэнд очоод хүүхдээ үзүүлэх гээд эхлээд яасан байна гэдгийг нь асууя гэж бодоод очиход анх энэ гэдэг хүн тэнд сууж байсан юм. Тэгж анх ааг таньдаг болоод тэгээд 2*******2 оны 04 сарын сүүлээр байраа зарах гэж байгаа гээд чатаар тэгээд байр чинь ямар үнэтэй юм бэ гэхэд надад ******* сая гэж байсан юм. 2*******2 оны 04 сарын сүүлээр дундуур хавьцаа ч байл уу. Тэгээд чатаар ямархуу үнэ ханштай яасан ийсэн энээ тэрээ гэж ярьж байгаад өшөө доошоо юу гэхэд 30 саяд л болно гээд би банкаар судлаад үзье гээд анх намайг тэгж ярьж эхэлсэн юм. Тэгээд банкаар очоод үзсэн чинь 30 сая гарахгүй. Зээлээ хааж байгаад дахиж судлуулбал болох юм байна гээд тэгээд болохгүй юм байна за больё больё гээд тэгээд дараад нь захын гадаа таараад Сувд цайны газрын гадаа таараад манайх боломжгүй болсон гэсэн. Тэгвэл өшөө жоохон яриад аваад хэд гарахаар байна гээд мэдэхгүй нөхөртэй ярья гээд тэгээд нөхөртэй яриад байсан чинь аа тэр орой нь дахиж залгаснаа би банканд 2 сая төгрөгийн зээлтэй. Чи 2-д ав. Үлдэгдэл мөнгийг нь болгоод өгчих гээд бид хоёр унаж байсан машинаа оролцуулъя гээд машин чинь хэд юм бэ приус 20 оролцуулъя. 3 сая гээд 3 саяд нэг залуу авчирч үзүүлсэн юм. Бариад үзье. 3 саядаа хүрэх нь үү үзье гээд нөгөөдөхтэйгөө хоорондоо ярьж байгаад л саяд авбал авъя л гэдэг яриа үүсгэсэн юм шиг байгаа юм. Тэгээд манай хүн үгүй, үгүй саяд өгөхгүй гээд би фэйс дээр зар тавиад үз дээ. Машинаа заръя гээд тавьсан чинь залуучууд яг тэр орой нь ч үзэж таарлаа. Тэгээд 3 саяд зарахаар болоод 3-аас сая яриад 2 сая 300-д тухайн үед машинаа зараад 2 сая төгрөг банкны зээлтэй тэрэнтэй нь авъя. Урьдчилгаа нь энийг өгье. Үлдэгдлийг нь зээлээр хийе гэж ярьж үзье гээд маргааш нь Хас банкан дээр очдог. 2 сая төгрөгийн зээлтэй гэсэн гээд энэ байрыг худалдаж худалдан авах гэрээ хийгээд авч болох уу гээд эдийн засагч залуу эрэгтэй байсан. Тэгээд тэрийг 2 сая төгрөгийн үлдэгдэлтэй нь банкнаас авч болно гэсэн болохоор нь очоод хоёулаа асуугаад үзье гээд нөхөр бид хоёр хоёулаа явж бүүр очиж асуусан юм. Тэгсэн чинь наадах чинь 24 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа байр шүү дээ. Наад хоёр чинь эхний сарын төлөлтөө ч хийгээгүй, таван зуугаад мянган төгрөгөөр дутуу байна гээд тухайн үед эдийн засагч залуу нь тэгж байсан. Наадах чинь ингэж үлдэгдэлтэй авна гэдэг бол худлаа шүү гээд за бүтэхгүй юм байна больё гээд больчихсон байж байсан. Дахиад хэд хоногийн дараа би юу яачихлаа гэрчилгээгээ авахаар болчихлоо. Мөнгө олчихлоо. Надад 0 сая төгрөг өгчих гэдэг. 0 сая төгрөг өгчих би байрныхаа ордерийг чөлөөлж аваад авах мөнгөнөөсөө хасаад авчихъя гээд үнэхээр бас боломжтой юм уу гээд дахиад би нөхрийгөө яваад Хас банк руу явах болоод үнэхээр 0 сая төгрөг өгөөд гэрчилгээг нь өгнө гэсэн юм уу. Чи лавлаад асуугаад ир гээд би яг тухайн үед бүх нийтийн цэвэрлэгээгээр хог цэвэрлээд би өөрөө хогийн цэгийн наад талд ажлынхантайгаа байсан юм. Тэгээд л нөхөр наадах чинь ёстой шал худлаа юм байна. 24 саяар нь гэж байна шүү. Энэ 0 сая төгрөг чинь худлаа юм байна гээд ерөнхийдөө анх больё гээд л ярьчихсан байсан чинь чи тэгвэл зээлийг нь хаагаад явчих гээд би зээлийг нь хааж авсан. Тэгээд намайг түрүүн яаж тэр зээлтэй гэдгийг мэдсэн гэдгийг нь шалтгааныг нь би энд ингээд тайлбарлаад өгчхөж байгаа юм. Тэгэхлээр намайг 2 сая төгрөгийг нь зээлтэй нь ав урьдчилгаа бага мөнгө өгөөд үлдсэнийг нь би лизингээр авъя гэж яриад боломжгүй болоод би нөхрийгөө ч дахиж асуулгаад анх тэр банканд хорин хэдэн сая төгрөгийн зээлтэй юм байна гэдгийг нь тэгж мэдэж авч байсан юм. Тэгээд яг зээлийг нь хаагаад ордерыг нь аваад зүгээр баруун зүүнээрээ яамаар юм байна гээд би өөрийнхөө амьдарч байгаа байрыг банкны барьцаанд 2 сая төгрөгт тавиад бас гарах нь л тэр байна. Бид хоёр тухайн үед хоёулаа бас зээлтэй байсан юм. Тэгээд би ээжийнхээ тэтгэврийн зээлээс 700000 төгрөг авхуулаад, өөрийнхөө төрсөн дүүгээс мөнгө аваад тухайн үед би бас дүүгээсээ мөнгө авах байсан юм. Дүү маань фермер бариулж байна. Би жоохон боломжгүй байгаад байна. Би танд тэгж байгаад хүнээс мөнгө авахаараа өгье гээд бас дүү давхар хүнд барьцаалбар аваад мөнгөө зээлчихсэн. Миний мөнгийг гаргаж өгч чаддаггүй. Би тухайн үед тэр мөнгийг ороод ирвэл зээл авсан хүмүүсийнхээ мөнгийг бүгдийг нь буцаагаад зээлээ хаачихна гэж байсан. Тэгээд би тэрийгээ хааж чадаагүй байж байгаад нэг түрээслэгч олоод фэйс дээр зар тавиад юу яасны дараа за тэгээд аа суллаж өгөх болсон чинь суллаж өгдөггүй. 7 хоног хоног гээд л сунгасаар байгаад байгаа ******* сарын хүүхдийн баяр л өнгөрсний дараахан байна уу. Яг тэрний өмнөхөн байна уу. Нүүж байна гээд ээжийгээ дуудсан. Нүүх гэж байна гээд тэгээд би нөгөө хүнтэй гэрээ хийгээд бас яг тэр судлаад өгөөч ингээд гэрээ хийх гээд байна би яг тэр суллах хүнийгээ аваад очсон чинь бид гурав бараг эдний гэрээс хөөгдөөд гарсан. Уул нь миний өмч болчхоод ордер нь миний нэр дээр гарчхаад байхад би гэрээс нь бараг хөөгдөөд гарсан. Тухайн үед би гэрчилгээгээ бариад хөөгдөөд тэр байрны 3, 4 давхарт байсан манай ажлын газрын хүн ороод ир гээд гадаа би суугаад байгаа юм. Тэгээд нөгөө хүнтэй гэрээ хийх гээд тохироод байдаг. Нөгөө хүн нь нүүж ирэх гээд байна гээд байдаг. Ингээд бас нэг гурвалжин дөрвөлжин баахан хугацаа цаг алдаад тэгж тэгж байгаад нэг арайхийж нэг юм нүүж өгөөд тэгээд нүүж ирнэ гэсэн хүн нь бас болохгүй байгаад байна. Ажил болохгүй байна гэсээр байгаад бараг 6 сар гаргаж байж орсон байдаг байх. Тэгээд бас удаагүй 4 хоноод больё. Яршиг буцаагаад мөнгөө авъя гээд би д зарахдаа гийн хажууд тэр хүнд шууд бэлэн мөнгө би тоолж өгсөн. Түрээсийн хүний мөнгө. Шууд машин дотор нь тоолж өгсөн. Аваад чиний өгсөн мөнгөнөөс. Болсон процесс ерөөсөө л энэ байгаад байгаа юм. Тэгээд гэдэг нь ийм асуудалтай байсан гэж би ч хэлээгүй. Би гэдэг хүнийг хуулийн дагуу шударгаар авлаа л гэж бодсон. Дараад нь харин ийм асуудал. ... Шүүхийн тамгын дарга Батсайхан гээд байдаг нь над руу бас ярьсан юм. Энэ байр чинь ийм асуудалтай байсан юм байна. Чи ёстой дэмий л юманд орооцолдлоо доо гээд тухайн үед тэгж яриад дараад нь тэр охин нь яг ямар охин нь мэдэхгүй аймаар ууртай над руу аашилж орилж чарласан нэг охин яриад би буцаж залгасан. Миний дүү чи надад тайлбарлаад өгөөдөх. Ямар шалтгаантай яасан гээд байгаа юм бэ гэсэн чинь ийм ийм учиртай байсан юм гээд тэгээд би Батсайхан энэ хоёроос ерөнхийдөө бас мэдчихээд дараад нь ******* сарын шүүх яг шийдвэр дээр ажиллагаа явж байна гэхэд нь би яг энэ гээд байгаа хүнтэй ах нартай яг манай аавын гадаа уулзсан. Та сүүний машинтай ирсэн. Тийм үү. Тэгээд тэдний тэр авсан гээд байгаа спиртийн байр гэдэгт нь бид нар гээд байгаагийн банди эрэгтэй хүүхэд нь хэн гээд байсан билээ. Нэг пажеротой нэг ах ирсэн. Манай аавын гадаа ирсэн. Та нар. Тэгээд бид хэд тэр байран дээр нь очоод урьдчилгаа мөнгийг нь өгчихсөн юм бол ах тэр жаран хэдэн сая гэж байна лээ. Жаран сая ч гэл үү тэр мөнгийг нь гаргаад үнэхээр урьдчилгааг нь өгчихсөн бол би наад байрыг чинь аваад үлдсэн хорин хэдэн сая төгрөгөө хасаад ингээд хоорондоо хэдүүлээ зохицчихъё гээд тухайн үед бас нэг тийм наймаа яриад өнгөрөөд энэ ах өөрөө тэр асуудлыг судалж эхэлсэн байдаг юм. Түрээс биш гэдгийн юу чинь наадах чинь гарч ирж байгаа. Тайлбар нь энэ гарч ирж байгаа. Яг тэр наймаа хийе 60 саяыг нь өгье гээд спиртийн байран дээр очсон гээд түрүүн яриад байсан шүү дээ. Бид хэд яг бөөндөө цуг очсон юм. , , ын банди нь очсон. байгаагүй. эгч хүүтэйгээ пажеротой манай аавын гадаа ирсэн. Би ийм асуудал болсон байна шүү дээ энэ чинь юу болоод байгаа юм бэ гээд тэр чинь бүүр шийдвэр гүйцэтгэлийн дараа. Тэгээд аа 96-д байр авсан гэж засвар хийж байгаа гэж надаас сая төгрөг урьдчилгаанд нь авсан байдаг юм. Яг л энэ авсан дансаараа л авсан байх. Тухайн үед бодоод байхад банкны хуулгаа гаргаж өгөөд. Түрээсэлж байгаа эзэн ирээгүй. Тэрийг харин дараад нь гэдэг хүн тэр ахыг нь таньдаг болж таараад очиж уулзсан юм шиг байгаа юм. Тэгээд түрээс биш гэдгийг нь мэдсэн юм шиг байна лээ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч Ч. мэдүүлэхдээ: ... Миний хувьд нэлээн ч удаан үргэлжилсэн ганц хоёр сараар ч биш, бүүр хоёр гурван жилээр үргэлжлээд маш олон мэдүүлэг өгч байсан. Шүүх хурал дээр ч давтан давтан олон удаа хэлж байсан. Би энэ хүмүүсийг энэ хугацаанд өөрсдөө гэмшээд ухаараад аль болох ямар нэгэн гомдолгүй гэдгээ хүртэл хэлж байсан. Би цаашаагаа засраад явах болов уу гэж бодсон чинь үгүй юм байна. Бүүр улам л худлаа яриад байдаг юм байна. Ерөөсөө шүүх хурал болгон дээр л янз янзын худлаа яриад. Тэрэнд бас жоохон эмзэглэж байна. Би эгчийг уул нь мэдээгүй байсан талаар бол үгүй эгч бол анхнаасаа мэдэж байсан юм. Урьд нь ч гэсэн би шүүх хурал дээр хэлж байсан. Намайг юу гэж хэлж байсан юм. Таны тэр гол гарч чадахгүй байсан үе гээд тэр үедээ та надад яг тэр үедээ утасдаж байсан юм. ... Тэгээд дараахан очсон чинь тэр нь зарагдаагүй гээд надад өөрснөө уул нь хэлж байсан юм. Би бол байнга л мөнгөө нэхэж мөнгө хэрэгтэй байсан болохоор ерөөсөө зогсоо зайгүй мөнгөө нэхэж байсан. Таныг Шаравын гарам дээр цасанд суучихсан байна гэдэг чинь өвлийн улирал шүү дээ. ******* сараас өмнө. Эгчээ та надтай ярихад цастай байхад ярьсан юм. Хоёулаа цасанд суучихсан байна гээд ярьсан шүү дээ. Тэгэхэд та намайг бас арай л өөр хэлсэн дээ. Тэгээд яах вэ яах вэ та тэгээд. Тэрнээс надаа нэг их айхтар юм байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч А. мэдүүлэхдээ: ... Би Эрдэнэтэд 204 оноос хойш 2*******2 он хүртэл амьдарч байгаад тэгээд ерөнхийдөө манай аав, ээж өвөө, эмээ Зүүнхараад амьдардаг юм. Тэгээд Зүүнхараадаа амьдаръя даа гэсэн бодолтой байсан. Тэгээд Зүүнхараагийн зар харж байхад гэдэг хүн зар оруулчихсан байсан. Байрнуудын зар оруулчихсан байсан. Тэр дээр нэг өрөө байр зарна гээд зар оруулчихсан байхаар нь чатаар холбогдоод утсаар холбогдоод тэгээд үнэ нь 30 сая гэж байсан. Би тухайн үед ой гарантай хүүхэдтэйгээ манай том 7 настай байсан юм. Гурвуулаа ирсэн юм. Манай нөхөр хөдөө орон нутагт ажилладаг. Эрдэнэтээс ирээд үзээд хүүхэд насандаа л Зүүнхараад амьдарч байсан болохоор яг энэ байрыг энд байдаг гэж мэдэхгүй утсаар заалгаж байгаад л ирж байсан юм. Тэгээд л яг ирж үзээд л боломжийн юм байна мөнгө төгрөг нь зээлж хуваагаад, хүүхдийн хадгаламжийг барьцаалаад ерөнхийдөө болчих юм байна гээд авъя гээд бид хоёр маргааш нь эхний өдөр нь үзчихээд маргааш нь нотариатч ороод шилжүүлсэн юм. Тэгэхэд би хүмүүсээс мөнгө зээлчхээд зээлсэн мөнгө төгрөгөө өөрийнхөө нэг л данс дээр байршуулчихсан байсан чинь надаас бэлнээр авна гэдэг. 30 сая төгрөгөө бэлнээр авъя гээд би 30 сая төгрөгөө яг 30 сая ч болоогүй байсан. 29 сая болчихсон байсан байх. Тэгээд бэлнээр бэлэн мөнгөний шимтгэл гээд тавин хэдэн мянган төгрөг шууд банк авчихдаг юм байна лээ. Тэгээд бэлнээр аваад нотариатч дээр бид хоёр гэрээгээ хийгээд би асуусан юм. гаас за байрны янз бүрийн асуудал байгаа юу гэж асуухад би өөрөө хуулийн байгууллагад ажилладаг хүн. Янз бүрийн асуудал байхгүй. Тэгээд бид хоёр гэрчилгээгээ нотариатч дээр шалгуулаад тэгэхэд янз бүрийн асуудал байгаагүй. Тэгээд би хуулийн мэдлэгтэй хүнээс мэдээлэл аваад өөр би яаж шалгуулбал асуудалгүй байр авах боломжтой вэ гэсэн чинь Улсын бүртгэл дээр шалгуулахад банкны барьцаанд байна уу эс үгүй бол хүн амьтанд тавьсан байна уу тэр нь харагддаг юм гээд гэхэд би өөрөөс нь өмнө нь ороод асуучихсан байсан. Тэгэхэд бол яг тухайн байр ямар нэгэн асуудал байхгүй байсан. Тэгээд бид хоёр нотариатч дээр мөнгөний гэрээ хийгээд хүсэлтээ өгч байгаа юм. Гэрчилгээгээ авъя гэсэн хүсэлт өгөөд БӨХ дээр бас мөнгөний асуудалтай байсан. Тэгээд Мандал энерго дээр мөнгөний асуудалтай байсан. Шууд дагаж яваад тэр мөнгөнүүдийг нь төлүүлсэн. Бас нэг юм нь бохирын асуудал нь тусдаа байдаг байсан юм байна лээ. Өмнө нь би байранд амьдарч байгаагүй л дээ. Гэр хороололд амьдарч байсан болохоор яг тэр бохир нь тусдаа байдгийг мэдэхгүй Мандал энерго дээр ус нь нэг л байдаг юм болов уу гэсэн чинь бохирын асуудалтай дөчин хэдэн мянган төгрөгийн асуудалтай тэр нь одоо болтол төлөгдөөгүй явж байгаа. Тухайн ажилтан нь орж ирээд танай өмнөх хүн чинь төлөөгүй байгаад байгаа. Би залгахаар ерөөсөө утсаа авахгүй байгаа гээд тэгсэн. Би өмнө нь янз бүрийн энэ асуудалтай холбогдож үзээгүй. Цагдаа шүүх дээр орж үзээгүй болохоор бас мэдлэг дутуу байна. Хуулийн мэдлэг дутуу байна. Тэгээд байрандаа тав тухтай амьдаръя. Сайхан засвар хийгээд амьдаръя гэхээр яах юм бол гээд л сэтгэл санааны хувьд аягүй хэцүү байдаг юм. Хэзээ дуудагдах юм бол. Одоо шүүх хуралтай яах юм бол гээд нэг удаа бас цагдаа дээр мэдүүлэг өгсөн чинь бараг чи байраа сулласан нь дээр байх шүү. Бараг чамайг ингээд гаргах байх. Юмаа бараг цэгцэлж байсан нь дээр шүү гээд тэгж байгаа юм. Тэгэхээр хүний сэтгэл санаа аймар хэцүү. Яана одоо тэгэх юм болов уу ингэх юм болов уу гээд л тайван байж чадахгүй. Нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тэгээд байрны асуудал гэх юм бол бохирын асуудалтай. Бохир нь халиад гараад ирдэг. Бусад байрыг бодоход бохирын асуудалтай. Тэгээд хоёрт яг оршин сууснаас хойш усны хаялга бороо усны хаялга гээд оршин суугчдаасаа 7,000 төгрөг нэг айлаас авсан юм. Тэгээд бохирын асуудлаа шийдүүлье гээд Мандал энергогоор тооцуулаад нэг айлаас 365,000 төгрөг авсан. Одоо бас тогны асуудал үүсчихсэн. Тогоо бас янзлуулъя гээд 277,000 төгрөг өнөөдөр айлдаа хуваачихсан тооцоолчихсон айлуудаасаа авах гээд байж байна л даа. Засвар үйлчилгээ би хийж байгаа. СӨХ болон одоо яг амьдарч байгаа айлуудын дундаас яг тодорхой хэмжээний байнгын мөнгө гараад байдаг шүү. Цаашид энэ асуудлыг хурдан шийдэж өгмөөр байна. Би гурав дахь жилдээ тайван бус л амьдарч байна. Минийх гэхээр минийх биш ч юм шиг амьдарч байна. Хурдан шийдээд өгчихвөл сайн л байна. Би бол өөрийгөө албан ёсны өмчлөгч гэж бодож байгаа гэв.
Эрүүгийн 22*******0062026 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2******* оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар Нархан хотхоны 4 тоот 23.6 метр квадрат өрөө байрыг иргэн Я.д 20,000,000 төгрөгөөр зарахаар болоод бэлэн мөнгөөр биш, тухайн үед Я. “миний эзэмшлийн өрөө байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад, банкинд тавьж зээл аваад, надад мөнгийг чинь гаргаж өгье” гэж тохироод нотариатчаар худалдах, худалдан авах гэрээг хийж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Тэгээд Я. тухайн цаг хугацаанд тохирсон ёсоор миний байрыг банкинд тавиад зээл аваад 4,000,000 төгрөгийг надад дансаар шилжүүлж өгсөн. Тэр үед зээл авахдаа “надад мөнгө хэрэг болоод байна” гээд надаас бэлнээр 400,000 төгрөг, дансаар ,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд надаас зээлж авсан ,400,000 төгрөгийг тэр “4,000,000 төгрөгөөсөө суутгаж ав” гэсэн. Ингээд нийт 2,400,000 төгрөгийн үлдэгдэл мөнгө болох 7,400,000 төгрөгийг би тухайн үед иргэн аас нэхтэл нэг хэсэг надад “хүүхдүүдийн чинь дансанд хийчихсэн”, “хүүхдүүдийнхээ дансыг шалгаад үз, мөнгийг чинь хийчихсэн байгаа” гэхээр нь би хүүхдүүдийнхээ дансыг шалгаад үзтэл хийгээгүй байсан. Тэгээд би дахиад мөнгөө нэхтэл “түр хугацаа өгөөч, хэд хоногоос өгье” гээд хойшлуулаад байсан. Тэр үед би хувиараа хүний сүүнд явдаг болохоор иргэн ын гэрээс өдөр бүр очиж сүүг нь авдаг байсан учир миний мөнгийг өгчих юм болов уу гэж бодтол өгөхгүй байхаар нь зөндөө олон удаа мөнгөө нэхэж утсаар ярьж, өөрсдөд нь биеэр ч гэсэн хэлж нэхэж байсан. Гэтэл миний мөнгийг өгөхгүй байсаар байгаад манай эхнэр өвчний улмаас 2******* оны 04 дүгээр сарын 2-ны өдөр нас барсан. Би уг нь тухайн үед эхнэрийгээ эмчлэх мөнгө хэрэгтэй байсан болохоор иргэн д байраа зарсан юм. Гэтэл тухайн цаг хугацаа болон хэрэгтэй үедээ би байрныхаа мөнгийг аас авч чадаагүй. Иймд иргэн Я.аас миний мөнгийг надад өгөхгүй байхаар нь би иргэний журмаар шүүхэд хандсан. Тэгсэн шүүх 2*******2 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “нэхэмжлэгч Ч.ын нэхэмжлэлтэй Я.д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 2*******2 оны 05 дугаар сарын 0-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь нэхэмжлэгч Ч.д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг суллаж, гэрчилгээний хамт буцаан өгөхөөр, нэхэмжлэгч Ч. нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.д 2,00,000 төгрөгийг 2*******2 оны 05 дугаар сарын 0-ний өдөр өгөхөөр тус тус эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” захирамж гаргасан. Иймд энэ захирамжийн дагуу би 2*******2 оны 03 дугаар сарын 4-ний өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу 6,000,000 төгрөг, 2*******2 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу 2,000,000 төгрөг, 2*******2 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу ,000,000 төгрөг, 2*******2 оны 05 дугаар сарын *******-ны өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу ,000,000 төгрөг, 2*******2 оны 05 дугаар сарын 0-ны өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу 500,000 төгрөг, 2*******2 оны 05 дугаар сарын 7-ны өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу ,000,000 төгрөг, 2*******2 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн О.ы 59900434 тоот данс руу 500,000 төгрөг, ингээд нийт 2,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж төлсөн байгаа. Тухайн үед иргэн Я. нь өөрөө надад мөнгө өгөхдөө охин О.ы дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. ... Би иргэн Я., О. нараас байраа л авмаар байна. ... Би шүүх хуралд сууна гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 25-26-р тал/,
Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2*******2 оны 05 дугаар сарын дундуур Янжинлхамын гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн. гэх хүний охин нь надад “манай ээжийн нэр дээр байдаг байгаа, тэгэхдээ миний өөрийн эзэмшлийн байр, банканд 2 сая төгрөгийн барьцаанд байгаа, үлдэгдэл мөнгийг нь өгчих, болохгүй бол машинаа өгчих, гэж хэлсэн. Тэгээд наймаа тохирсон. Тэгээд миний машиныг үзээд “3 саяд авах боломжгүй, сая төгрөгт бодож авъя” гэж хэлээр нь “машинаа тэгж өгөхгүй” гэж хэлсэн. Орой нь гэх хүн над руу залгаад “машинаа зараад мөнгийг нь өгчих, 2 сая төгрөгт барьцаанд байгаа, тэрийг сар болгон төлөөд явчих” гэж хэлсэн. Тэгээд банкнаас асуусан чинь “24 сая төгрөгийн барьцаанд байгаа, сард төлөлт нь 500 гаран мянган төгрөг төлдөг” гэж хэлсэн. Тэгээд би гэх хүн рүү яриад хэлсэн. Тэгээд банкны эдийн засагчаас асуусан чинь “24 сая төгрөг төлж зээлээ хаагаад байрны гэрчилгээгээ авна, өөр арга байхгүй” гэж хэлсэн. нь маргааш өдөр нь над руу “ сая төгрөг өгчих, тэгэх юм бол байрны гэрчилгээгээ авах гээд байна” гэж хэлээд сая төгрөг дансаараа авсан. Дараа нь руу залгасан чинь “ээжийн гарын үсэг хэрэгтэй юм байна” гэж хэлээд тэр өдрөө “болсонгүй” гэж хэлсэн. Маргааш нь бас залгаад асуусан чинь “ээж яриад ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд эдийн засагчтай нь ярьсан чинь “энэ сарынхаа төлөлтийг хийхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 7 хоносон. 05 сарын 3 бил үү 4-ний үед ээж нь ирсэн гээд тэгээд Хас банк руу ороод 23 сая гаран төгрөгөөр зээлийг нь хаагаад худалдах, худалдан авах гэрээ хийгээд нийт 26 сая төгрөгөөр байрыг нь худалдан авсан юм. Байрны метр квадрат нь зөрүүтэй байсан учраас худалдаж авахаа болих гэсэн чинь “нэгэнт наймаа яриад тохирчихсон худалдаж ав” гэж хэлсэн. Тэгээд ярьж тохиролцоод 26 сая төгрөгөөр худалдаж авсан юм. “7 хоногийн дараа суллаж өгнө” гэж хэлсэн боловч суллаж өгөөгүй, тэрнийхээ дараа долоон хоногийн дараа суллаж өгсөн. Тэгээд би хүнд түрээсэлж байрандаа оруулаад түрээсийн мөнгө гэж 4,200,000 төгрөг аваад хүнээс зээлсэн мөнгөний 3 сая төгрөгийг нь өгсөн. Хүнд түрээсэлсэн байсны дараа байнга очоод нөгөө айлыг тайван байлгахгүй байгаад байсан. Тэгээд “зараад өрөө төлчихъе” гэж хэлсэн. Тэгээд зар тавиад нэлээд олон хүн асууж байгаад Эрдэнэт хотоос гэх эмэгтэй холбогдоод “30 сая” төгрөгөөр худалдаж авсан. Би яагаад 30 сая төгрөгөөр зарах болсон шалтгаан нь түрээсэлсэн байсан учраас түрээсийн мөнгийг нь төлсөн. Өөрийнхөө гаргасан мөнгийг гаргаж авсан, мөн хүмүүсээс зээлсэн өр нэхэгдээд байсан учраас зарчихсан юм. ... Би болон шүүхийн гаргасан шийдвэрт гомдолтой байна. ... Би 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Я.аас тухайн байрыг худалдаж авахдаа Шүүхийн шийдвэрийн маргаантай байсан эсэхийг мэдээгүй. ... Тэрийг би мэдэхгүй ээ. Тэр хоёр хүн хоорондоо юу гэж хэлж ярилцсаныг би мэдэхгүй байна. ... Надад тухайн байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн. Би ын нэр дээр байсан зээлийг хааж байж гэрчилгээг нь худалдах, худалдан авах гэрээг нь хийсэн. Би бол , нарыг энэ байрыг Шүүхийн шийдвэрийн маргаантай байсныг мэдсээр байж надад худалдсан гэж бодож байна. Би тухайн байрыг худалдаж аваад хүнд түрээслүүлдэг байсан. Тэгэхэд нь дараа нь тэр байрнаас очиж байн байн юм хумаа аваад, нөгөө хүнийг амар тайван байдлыг алдагдуулаад, нөгөө хүн нь уурлаад түрээслэхээ больсон. ... Би 2*******2 оны ******* дугаар сарын дундуур шүүхээс Батсайхан гэдэг хүн над руу хувийн журмаар утсаар залгаж ярихад би тухайн байрыг шүүхийн шийдвэрийн маргаантай байсныг нь мэдсэн. Мөн тэр өдөр нь гэдэг хүний охин нь бас над руу ярьж хэлсэн. ... Би 2*******2 оны ******* дугаар сарын *******-ны өдөр гэдэг хүнд тухайн байрыг зарсан. ... Мэдээгүй. 2*******2 оны ******* дугаар сарын дундуур, би он, сар, өдрийг нь яг сайн санахгүй байна. Үл хөдлөхөөс над руу нэг эмэгтэй хүн утсаар яриад “байраа зарж байгаа юм уу?, танай Шүүхийн шийдвэрээс манайд нэг албан тоот ирсэн байна” гээд утсаар ярьсан. Тэгээд тэр өдөр руу ч үл хөдлөхөөс ярьсан байсан. Над руу ч бас ярьсан. Тэгээд би тухайн үед “би наад асуудлыг чинь мэдэхгүй байна. Манай шүүхийн шийдвэрээс асууж тодруул гэж хэлээд орхисон. Ийм л зүйл болсон гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 92-93, 2-р ХХ-ийн 55-56-р тал/,
Иргэний нэхэмжлэгч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Надад өмнө нь ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багт байрлах Нархан хотхоны 4 тоот байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан. ... Би өөрийн данс, хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалсан зээл авсан, аав, ээж, ахаас мөнгө зээлсэн, машинаа барьцаанд тавьсан. Тэгээд 30 сая төгрөг болгоод бэлэн мөнгө Б. гэдэг хүнд өгсөн. Зарын дагуу зараар худалдаж авсан юм. Худалдаж авснаас хойш маш их засвар хийх шаардлагатай байсан учраас бүрэн засвар 2-3 сая төгрөгөөр засвар хийсэн. ... Хэргийг нь хурдан шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 94-р тал/,
Гэрч Я. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн байр нь миний нэр дээр байсан боловч манай охин О. амьдардаг байсан. Гэтэл 2*******2 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай охин О. нь “байраа томсгох гэсэн юм, хүнд зармаар байна” гэхээр нь би ирээд “26,000,000 төгрөгөөр гэх эмэгтэйд худалдах, худалдан авах гэрээг нь хийж” шилжүүлж өгсөн. Тэгтэл 2*******2 оны ******* дугаар сарын 04-ний өдөр над руу утасдаад “та яагаад миний байрыг зарчих ваа, би байраа авах гэж байхад” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ? Миний байр ш дээ, би байраа зарж болдоггүй юм уу?” гэхэд “байрыг 2*******2 оны 05 дугаар сарын 0-ний дотор суллаж өг гэсэн шүүхийн захирамж гарсан, түүнийг танай охин мэдэж байгаа ш дээ” гэсэн. Тэгээд би тэрнээс хойш мэдээд, ыг “чи аль 03 сараас хойш манайхаас ирж сүү авч байгаа ш дээ, өвгөн бид хоёрт хэлж болдоггүй юм уу” гэсэн чинь “би ы дансанд 2,000,000 төгрөг увуулж, цувуулаад хийсэн” гэхээр нь би “чи яагаад ы дансанд мөнгө хийсэн юм бэ?, миний данс руу яагаад хийгээгүй юм бэ?, чи бид хоёр байрны наймааг хоорондоо хийсэн биз дээ” гэж хэлсэн. Тэгэхэд надад юу ч хэлээгүй. Би энэ талаар шүүхийн шийдвэрийн эмэгтэйд хүртэл ингэж л хэлсэн. Би тухайн үед байр суллах талаар гарсан шүүхийн захирамжийг мэдээгүй байсан. ... Би 2*******0 оны 07 дугаар сараас хойш ходоодны хоргүй хавдартай гэсэн өвчний оноштой байгаа тул ******* сар болоод удаа хот руу явж биеэ үзүүлдэг юм. 2******* оны 0 дугаар сард тухайн байрны итгэмжлэлийг өөрийн охин О.д хийж өгсөн. Тэгтэл 2*******2 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байр зарсны дараа надад шүүхийн захирамж гарсныг хэлсэн гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 2-29-р тал/
Гэрч Х.Цэцэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 43-р нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2*******2 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 94 дүгээр захирамжийг, гүйцэтгэх хуудасны хамт хүлээн авч, төлбөр төлөгч Я., итгэмжлэгдсэн төлөөлөгч О., төлбөр авагч Ч. нарт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2*******2 оны ******* дугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч , нартай уулзаж шийдвэрт заасан байрыг суллаж, гэрчилгээний хамт д олгохыг мэдэгдэхэд, 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.д 25,000,000 төгрөгөөр худалдсан гэх тайлбарыг өгсөн. Ингээд тайлбарын дагуу иргэн Б.гаас тайлбар авахад Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Нарханы 4 тоот байрыг 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр 25,000,000 төгрөг биш 26,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Иймд , нарын дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр 2*******2 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн *******/97 дугаартай албан бичгээр хандсан. ... Төлбөр төлөгч Я., итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нарт холбогдох шүүхийн шийдвэрийг би 2*******2 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2*******2 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны хамт 2*******2 оны ******* дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, 2*******2 оны ******* дугаар сарын 3-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл энэ ажиллагааны явцад , нарт Мандал сум 3 дугаар баг Нархан 4 тоот байрыг суллаж өгөхийг албан бичгээр мэдэгдсэн. Тэгэхэд “шийдвэрийг биелүүлэх боломжгүй ээ, тухайн байрыг бусдад зарсан” гэх тайлбарыг өгсөн. Тэгээд би 2*******2 оны ******* дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 2*******2 оны ******* дугаар сарын 22-ны *******4 дугаартай албан бичгээр “Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Нархан 4 тоот байр нь 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.д шилжсэн” нь тогтоогдсон. Иймээс тухайн байрыг мэдсээр байж бусдад худалдсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан. ... Б. нь манай байгууллагад холбоочноор ажилладаг. ... Үгүй ээ. Б. нь энэ талаар надаас ерөөсөө асууж тодруулж байгаагүй ээ. Б. энэ байрыг шүүхийн шийдвэр дээр асуудалтай байгаа гэдгийг мэдээгүй байсан. Би 2*******2 оны ******* дугаар сарын 3-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл энэ ажиллагааны явцад , нарт Мандал сумын 3 дугаар баг, “Нархан” хотхоны 04 тоот байрыг суллаж өгөхийг албан бичгээр мэдэгдсэн. Тэгэхэд шийдвэрийг биелүүлэх боломжгүй ээ, тухайн байрыг бусдад зарсан гэх тайлбарыг өгсөн. Тэгээд би 2*******2 оны ******* дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 2*******2 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн *******4 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, “Нархан” хотхоны 04 тоот байр нь 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.д шилжсэн нь тогтоогдсон” гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 3, 2-р ХХ-ийн 5-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2*******2 оны 05 дугаар сарын 07, ******* өдрүүдийн үед анх О. гэдэг фэйсбүүк хаягаар байрны талаар зарах мэдээллийг авсан. Тэгээд 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр О.ы ээж Я. гэдэг хүний нэр дээр тухайн байрны гэрчилгээ нь Хас банкинд 23,630,000 орчим мянган төгрөгт барьцаанд байхаар нь тэр мөнгийг Хас банкинд бэлнээр төлж, худалдах, худалдан авах гэрээг захиргааны нотариат Л. гэдэг хүн дээр “татварын мөнгө нь хүрэхгүй байна гээд, бага дүнгээр гэрээ хийе” гээд ярилцаад 5,000,000 төгрөгөөр бодож гэрээг нь хийж, худалдаж авсан. ... Анх надтай наймаа хийхдээ 29 метр квадрат өрөө байр гэсэн. Тэгээд би банкнаас гэрчилгээг аваад хартал 23.6 метр квадрат өрөө байр байсан. Анх бид хоёр 29 метр квадрат өрөө байрыг 2 сая төгрөгөөр худалдаж авахаар ярилцсан боловч байрны метр квадрат нь хэлснээсээ бага байсан учраас үнийн дүн дээр бид нар маргалдаж байгаад байрны метр квадрат нь 23.6 метр квадрат өрөө байр байсан учраас би 26,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Би эхлээд О.д ,000,000 төгрөгийг Хаан банкны 59900434 тоот дансаар 2*******2 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн орчимд, дараа нь 24,000,000 төгрөгийг бэлнээр 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр, харин дараа нь ,000,000 төгрөгийг Хаан банкны 59900434 тоот дансаар 2*******2 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн. ... Би Амартүвшин овогтой гэдэг хүнд 2*******2 оны ******* дугаар сарын *******-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийгээд 30,000,000 төгрөгөөр худалдсан. ... Би тухайн О.аас байрыг нь худалдаж авахдаа өөрөө амьдрахгүй түрээс хэлбэрээр буцаагаад зээлийг нь төлөх зорилготойгоор худалдаж авсан. Тэгээд би тэр байрыг түрээслэх гэрээ хийгээд хүнд түрээсэлчихсэн байтал О. нь байн байн очоод тэр айлын хаалгыг тогшиж “ийм ч юмаа авъя, тийм ч юмаа авъя” гэж очоод амгалан тайван байлгахгүй байсан учраас нөгөө хүн нь надтай гэрээгээ цуцалж өөр байр хайхаар болсон. Тэгээд би нөгөө байр түрээсэлж байсан эгчид түрээсийн мөнгө 4,200,000 төгрөгийг буцааж өгөх шаардлага гарсан. Мөн тухайн үед тэр байрыг О.аас худалдаж авахдаа ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулчихсан, унаж байсан машинаа зарчихсан, амьдарч байгаа байраа барьцаанд тавьчихсан байсан учраас буцааж зараад өрнүүдээ төлсөн гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 33-р тал/
Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2*******2 оны ******* дугаар сард фейсбүүкийн зараар тухайн байрыг олж сонирхож үзээд худалдаж авахаар тохироод 2*******2 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Батчулууны гэдэг эмэгтэйгээс 30,000,000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Нарханы 04 тоот байрыг мөнгийг нь бэлнээр нь төлж өгөн худалдаж авсан. ... Миний худалдаж авсан байр нь 23.6 метр квадрат өрөө байр байсан. ... Би худалдаж авсан байрандаа одоо өөрөө амьдарч байгаа гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 35-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2*******2 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн /6 дугаартай дүгнэлт: ...
. Орон сууц, өрөө, 23.6 м.кв талбайтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Нархан хотхонд байрлалтай, м.кв-ийн дундаж үнэ ,450,000 төгрөг, нийт зах зээлийн үнэ 34,220,000 төгрөг гэсэн дүгнэлт /-р ХХ-ийн 9-95-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагааны хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
-Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч О. нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2*******2.03.07-ны өдрийн 94 дугаартай Шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг нэхэмжлэгч Ч.д шилжүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсныг мэдсээр байж,өөрийн төрсөн эх Я.тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, иргэний хэрэгт олгосон бусдад эд хөрөнгө эрх шилжүүлэхээр олгосон итгэмжлэлийг ашиглан,хохирогч Ч.ын Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг хохирогч Ч.аас өөрийн төрсөн эх Я.д, Я.аас хохирогч О.д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр бусдад зарж борлуулан залилж, улмаар банканд дахь эх ын зээлийн хааж ашиг олох замаар хохирогч Ч.д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан, Я. нь гэмт хэргийг үйлдэх талаар яллагдагч О.тай үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг Хохирогч Ч.аас шүүгдэгч Я. нь өөрийн нэр дээр шилжүүлж,улмаар хохирогч О.д шилжүүлж банканд зээл хаах, банкны зээлийн барьцаанд тавьж зээл авч ашиглаж, 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр бусдад зарж борлуулан залилж,хохирогч Ч.д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд: Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 25-26-р тал/, Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 92-93, 2-р ХХ-ийн 55-56-р тал/, Иргэний нэхэмжлэгч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 94-р тал/, Гэрч Я.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 2-29-р тал/, Гэрч Х.Цэцэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 3, 2-р ХХ-ийн 5-р тал/, Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 33-р тал/, Гэрч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /-р ХХ-ийн 35-р тал/, Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2*******2 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн /6 дугаартай дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ, буцаагаад өгье гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2*******2.03.07-ны өдрийн 94 дугаартай Шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг хариуцагч Я.аас нэхэмжлэгч Ч.д шилжүүлэх тухай шүүгчийн захирамж нь хэдийгээр хуулийн хүчин төгөлдөр хэдий ч шийдвэр биелэгдэх боломжгүй болсон байна.
Гэрч Х.Цэцэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-ийн 43-р нээлттэй. Хаалттай хорих анги ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2*******2 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 94 дүгээр захирамжийг, гүйцэтгэх хуудасны хамт хүлээн авч, төлбөр төлөгч Я., итгэмжлэгдсэн төлөөлөгч О., төлбөр авагч Ч. нарт холбогдох Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2*******2 оны ******* дугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн. Ингээд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч , нартай уулзаж Шийдвэрт заасан байрыг суллаж гэрчилгээний хамт д олгохыг мэдэгдэхэд, 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.д 25,000,000 төгрөгөөр худалдсан гэх тайлбарыг өгсөн. Ингээд тайлбарын дагуу иргэн Б.гаас тайлбар авахад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Нарханы 4 тоот байрыг 2*******2 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 25,000,000 төгрөг биш 26,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Иймд , нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр 2*******2 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн *******/97 дугаартай албан бичгээр хандсан. ... Төлбөр төлөгч , итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох шүүхийн шийдвэрийг би 2*******2 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 94 дугаар захирамж, 2*******2 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны хамт 2*******2 оны ******* дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, 2*******2 оны ******* дугаар сарын 3-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл энэ ажиллагааны явцад , нарт Мандал сумын 3 дугаар баг, “Нархан” хотхоны 04 тоот байрыг суллаж өгөхийг албан бичгээр мэдэгдсэн. Тэгэхэд шийдвэрийг биелүүлэх боломжгүй ээ, тухайн байрыг бусдад зарсан гэх тайлбарыг өгсөн. Тэгээд би 2*******2 оны ******* дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 2*******2 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн *******4 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, “Нархан” хотхоны 04 тоот байр нь 2*******2 оны 05 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.д шилжсэн нь тогтоогдсон гэсэн мэдүүлэг /-р ХХ-ийн 3, 2-р ХХ-ийн 5-р тал/,
Уг байрны өмчлөх эрхийг хохирогч аас Я.д, Ч.аас д худалдан борлуулж, Я.гаас д зарагдаж одоо уг байрны өмчлөгчөөр А. бүртгэгдсэн байна. Хохирогч Ч. нь байраа буцаан авна. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа гэх тайлбарын шүүх хуралдаанд гаргаж байгаа хэдий ч Зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй болсон тухай ШШГХ-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай Х.Цэцэгсайханы албан ажиллагааны явцад илэрсэн мэдээллээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэн хохирогчоор Ч.ыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч нарын үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх ба энэ талаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч О., Я. нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршиг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоохоор заасан тул хохирогч Ч.д байрны үнийг өсөн нэмэгдсэн үнэ 55,000,000 төгрөгийг олгож, иргэний нэхэмжлэгч А.д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг хэвээр үлдээж, хохирогч Б. нь байрыг худалдан авсан засан сайжруулахтай холбогдон гарсан болон бусад нэмэлт зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тогтоолд тусгах нь зүйтэй байна.
-Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар Улсын яллагчаас О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар, Я.д 9,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдал шүүгдэгч О. нь бага насны 3 хүүхэдтэй бага хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг өрх толгойлсон эх, шүүгдэгч Я. нь настай эрүүл мэнд муу хавдартай зэргийг харгалзан үзээд О.д хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг жилийн хугацаагаар хойшлуулах хуулийн зүйл заалтыг хэрэглэх Я.д торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36., 36.0, 36.3, 37., 3., 3.2 дугаар зүйлийн дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. ******* овогт ******* , овогт нарыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч О.ыг 0 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Я.ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч О.д оногдуулсан 0 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я. нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д 0 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 0 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг О.д тайлбарласугай.
. Шүүгдэгч О., Я. нараас гэм хорын хохирол 55,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №******* тоотод оршин суух, хохирогч /РД:МЗ7033095, Утас:99424/ Боржигин овогт Чинбатын д олгож, Иргэний нэхэмжлэгч А.д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах “Нархан” хотхоны 04 тоот байрыг хэвээр үлдээж, хохирогч Б. нь байрыг худалдан авч засан сайжруулахтай холбогдон гарсан болон бусад нэмэлт зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 55,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 0 жилийн дотор төлж барагдуулах үүргийг шүүгдэгч О., Я. нарт хүлээлгэсүгэй.
0. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О., Я. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд , хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Халин, Я. урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.