Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

*******25 оны 02 дугаар сарын 04-ний өдөр         *******25/ШЦТ/18                         Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Б.Болор-Эрдэнэ

             Улсын яллагч                                Г.Тунгалаг

              Шүүгдэгч                                        Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.ад холбогдох 243*******02210002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, “ н ” ХХК-д орчны туслах мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 44 дүгээр байрны ******* тоотод түр оршин суудаг, Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* ******* 3 дугаар хэсэг №07 тоотод суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 08 дугаар сарын *******-ний өдрийн **************/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *******22/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тооцож хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* МЖ9*******1*******15.

Холбогдсон хэргийн талаар:

 

Б. нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу *******24 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа *******24 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 12 дугаар байрны замд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “75-86” УНЯ улсын дугаартай, “Toyota Crown”загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: ... Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Эрүүгийн 243*******02210002 тоот хавтаст хэргээс:

 

Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би ахлах дэслэгч П.Тэмүүжингийн хамтаар *******24 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвийн хэсгээр авто замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байв. Тэгтэл жижүүрийн 70367102 дугаарын утсанд “Манай нөхөр согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байна, сая гэрт орж хэрүүл хийж байгаад гараад явсан” гэх утгатай дуудлага ирсний дагуу Мандал сумын 6 дугаар баг 12 айлын хажууд очиж дуудлага өгсөн Мягмарсүрэн гэх хүнтэй холбогдож уулзахад нөхөр Б. гэгч нь өөрийн эзэмшлийн “75-86” УНЯ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлтэй гадуур архи уугаад яваад байна гэж хэлэхээр нь Мандал сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт дээрх машиныг зогсоож шалгах талаар мэдэгдэж, эхнэр Мягмарсүрэнг утсаар нь нөхөр тай холбогдуулж утсаар дуудахад хэсэг хугацааны дараа Б. нь өөрөө “75-86” УНЯ улсын дугаартай, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа хүрээд ирсэн. Тухайн үед би Б.ыг цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд авч ирж согтуурал хэмжигч алкотест-68******* багажаар шалгахад 1.92 хувийн согтолттой гарч байсан тул тэмдэглэл үйлдэн тээврийн хэрэгслийг саатуулж, Б. гэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэрүүл маргаан үүсгээд байхаар нь эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Б. гэгч нь тээврийн хэрэгсэлдээ ганцаараа явж байсан. Өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/,

Эрх бүхий албан тушаалтны *******24 оны 12 дугаар сарын 14-ний Согтуурал шалгасан тухай тэмдэглэл: ...

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 12 дугаар байр 44 тоотод оршин суух хаягтай 99879307, Батчулуун овогтой ыг *******24 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* цаг 22 минутад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотесть-68******* багажаар шалгахад 1.92 хувийн согтолттой байсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 03-04-р тал/, 

Цагдаагийн Ерөнхий газрын *******24 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /ХХ-ийн 09-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******24 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн *******24/ЗШ/977 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /ХХ-ийн 40-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Б.ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Б. нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу *******24 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа *******24 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 12 дугаар байрны замд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “75-86” УНЯ улсын дугаартай, “Toyota Crown”загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/ХХ-ийн 22-р тал/, Эрх бүхий албан тушаалтны *******24 оны 12 дугаар сарын 14-ний Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 03-04-р тал/, Цагдаагийн Ерөнхий газрын *******24 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /ХХ-ийн 09-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******24 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн *******24/ЗШ/977 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /ХХ-ийн 40-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч Б.ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

С.Баясгалан нь *******23 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан  үедээ  *******24 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Estima” маркийн “62-19” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан  прокурорын гаргасан санал үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.ын торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ад оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.