| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
2025 оны 01 сарын 20-ны өдөр 2025/ШЦТ/13 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, Х.Сэргэлэнбат
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, компьютерийн программ хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 0-11 насны хүүхдийн хамт Улаанбаатар хотын *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 33-г тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт УП*******9019*******.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хот дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ******* уурхайн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын дүүргийн дүгээр хороо, -р байрны 1- тоотод оршин суух хаягтай, Урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2*******9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт .
******* нь *******той бүлэглэн 202 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1******* цагийн орчимд тус сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1276.******* грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,
******* нь *******тай бүлэглэн 202 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1******* цагийн орчимд тус сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1276.******* грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Тухайн үеийн өвс ургамлыг би олж аваагүй. Хаанаас яаж олсныг нь мэдээгүй. Миний энд ирдэг шалтгаан *******т өгсөн тээврийн хэрэгслээ засаж янзлах гэж л ирсэн. аваад би аавынхаа машиныг аваад тай цуг машинаа авах гэж л ирсэн. Ирээд машинаа янзлах гээд тай цуг тухайн үед 2 өдөр, 3 шөнө машинаа аваад явсан. Орой нь 2 шил юм уусан. Тухайн хэрэгт холбогддог өдөр тамхи мэт зүйл татаж байхаар нь аваад татахад тэр бол өвс байсан. Түүнээс болоод бид хоёр маргалдаад зодолдсон. Би өмнө нь энэ төрлийн өвсөөр ял шийтгэл эдэлж хүмүүжиж байсан. Тэгээд т хэлээд бид хоёр маргалдаад тэгэхэд цагдаа ирээд барьж авсан. Би өмнө нь энэ өвсийг татаад ял шийтгэл эдэлж байсан болохоор татаж үзээд шууд мэдсэн. Тамхи мэтийн зүйл татаж байхаар нь аваад татсан чинь цаасанд ороочихсон өвс байсан. Би т уурлаад маргалдсан. Татсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэмшилтэй байна. Би эхнэр, хоёр хүүхэдтэй гэр бүлээ ганцаараа тэжээдэг. Тухайн хэрэгт орооцолдсондоо гэмшиж харамсаж байна. Тухайн өвс хаанаас яаж гарч ирснийг би мэдэхгүй. Татаж үзээд бид хоёр маргалдаж байхад л цагдаа ирсэн. *******т би тээврийн хэрэгслээ ажлаа амжуулчхаад ирье гэсэн болохоор нь өгсөн. Машины чинь кастер хагарчихлаа Зүүнхараад эвдэрчихлээ гэж хэлсэн. Би аавынхаа машиныг аваад бид хоёр цуг ирсэн юм. Бид хоёр тэр орой нь архи уусан. Би тамхи татаж байна л гэж бодсон. Тэгээд тамхинаасаа гэхэд өвс байсныг нь татаж үзээд л шууд мэдсэн гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Зүүнхараад замын унаагаар ирж байхдаа Мандал сум гэдэг самбарын цаана буугаад замын хажууд байсан торон хашааг дагаж байгаад жалганаас түүж бэлтгэсэн. Тэгээд би тэрийгээ түүж даавуун дээр тавьж байгаад 6 ширхэг ундааны болон цэвэр усны саванд хийгээд илүү гарсныг нь даавуундаа ороогоод боогоод 2 давхар гялгар уутанд хийгээд замын унаагаар Ширхэнцэг хайрханы суваргатай овооны харалдаа урд талын жалганд чулуугаар даруулаад нуучихсан байсан. ... Би өөрөө бөөгийн зан үйл хийдэг зайран хүн байгаа юм. Тэгээд би өмнө нь бөө хүмүүс, онгодуудаас канабис төрлийн өвс ургамлыг хэрэглэдэг гэж сонсож байсан. Тэгээд хэрэглэж үзмээр санагдаад анх удаа хэрэглэж үзсэн. Би тухайн ургамлыг татахаар тайвширдаг гэж ойлгоод байгаа. Өмнө нь нэг удаа сорж үзэж байсан гэв./ХХ-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 202 оны 03 дугаар сарын 25-ны орой 1******* цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн жижүүрээс Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүн” хүнсний дэлгүүрийн гадна хоёр хүн хоорондоо согтуугаар маргалдаад байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиход *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоорондоо зодолдсон байдалтай, ын нэг нүд нь хүнд цохиулсан бололтой хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь тэр хоёр иргэнийг Цагдаагийн хэлтэс рүү авч явахаар тухайн үед сууж байсан “T.Will” маркийн саарал өнгийн, **************- УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор нь үзлэг хийхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, ургамал, өвс түүж бэлтгэсэн, өөрсдөө хэрэглэсэн байж болзошгүй машин дотор нь хурц үнэр үнэртэж байсан тул тээврийн хэрэгсэлтэй нь уг хоёр иргэнийг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж хүлээлгэн өгч эрүүлжүүлж, цагдаагийн хэлтсийн жижүүрт энэ талаар мэдэгдсэн. ... Тэр хоёр хоёулаа нэлээн их хэмжээний согтолттой байсан. ... Хэрэглэсэн үгүй нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёулаа нэлээн их хэмжээний согтолттой байсан. Машин доторхыг нь харахад доторх эд зүйлүүд нь эмх цэгцгүй, архины шил болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал их хэмжээгээр түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн байдалтай байсан. Тухайн ургамал нь маш хурц үнэртэй байсан санагдаж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн *******1-р тал/
Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тэр өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийнхангайн 7 дугаар багт буюу Дууш барааны захын хажууд байдаг “Тэмүүн” барааны дэлгүүртээ худалдагчаар сууж байсан юм. Тэгсэн манай дэлгүүрийн гадна нэг согтуу хүн тэр хавиар орилж хашхираад, машин дотроо чанга, чанга хөгжмөө тавиад архи уугаад суугаад байсан. Тэгээд гарч ирээд хүн амьтан зүгээр явуулахгүй орилоод байхаар нь би Цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. ... Намайг анх харахад тухайн машин дотор эхлээд нэг согтуу хүн байсан. Тэгээд дараа нь намайг дуудлага өгсний дараа цагдаа ирээд машиныг нь онгойлгож үзэхэд тэр машин дотор дахиад нэг залуу байсан. Нийт 2 хүн байсан. Нэг нь тасарчихсан унтаж байсан. Нэг нь гадаа машиныхаа түлхүүрийг хайгаад, тэр орчмоор орилоод яваад байсан. ... Тэрийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан шал согтуу хоёр хүн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн *******3-р тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 202 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 21*******6 дугаартай дүгнэлт: ...
Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “бүртгэлийн 105 дугаартай гомдол Мансууруулах төрлийн бодис” гэж хаягласан цаасан хайрцагт хийж ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 159.******* грамм, “2” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 17.******* грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 133.9 грамм, “” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 13.******* грамм, “5” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1*******.3 грамм, “6” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 165.******* грамм, “7” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1. грамм байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 9-99-р тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 202 оны 0 дүгээр сарын 1*******-ны өдрийн 2052 дугаартай дүгнэлт: ...
Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “ /РД:/” гэж хаягласан шээс, “ /РД:УП*******9019*******/” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 105-1-р тал/
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 1-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-22-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 23-*******-р тал/ зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн, ******* нь *******тай бүлэглэн 202 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1******* цагийн орчимд тус сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1276.******* грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 202 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 21*******6 дугаартай дүгнэлт: ...
Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “бүртгэлийн 105 дугаартай гомдол Мансууруулах төрлийн бодис” гэж хаягласан цаасан хайрцагт хийж ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 159.******* грамм, “2” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 17.******* грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 133.9 грамм, “” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 13.******* грамм, “5” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1*******.3 грамм, “6” гэж дугаарласан хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 165.******* грамм, “7” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1. грамм байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 9-99-р тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 202 оны 0 дүгээр сарын 1*******-ны өдрийн 2052 дугаартай дүгнэлт: ...
Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “ /РД:/” гэж хаягласан шээс, “ /РД:УП*******9019*******/” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 105-1-р тал/,
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 1-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-22-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 23-*******-р тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй, хангалттай бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хориглоно гэсний 13.1.6 дахь заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх, 13.1.******* дахь заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр ... хадгалах гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1276.******* грамм хэмжээтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл нь хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нарын хувьд дээрх бодисуудыг бусдад дамжуулсан, худалдан борлуулсан болон борлуулах гэсэн аливаа сэдэлт, санаа, зорилго тогтоогдоогүй байх тул тэднийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******, ******* нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заавал шаардахгүй юм.
Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь хүний уураг тархи, төв мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлж, допамины хэмжээг эрс нэмэгдүүлж, адреналиныг ихэсгэж, донтох эмгэг үүсгэдэг хүний биеэ барих чадварыг алдагдуулдаг, тархины эд эсийг үхжүүлж, хэвийн бодох сэтгэх үйл ажиллагааг доголдуулдаг, хэрэглэх тусам донтох үйлчилгээ нь тэлж, бие махбодийн хамрах хүрээ нь өргөжиж сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай байдлаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж илрэх бөгөөд мөн бусдыг мансууралд уруу татах, бусдад өгч хэрэглүүлэх замаар хэрэглэгчдийн хүрээг тэлж нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэргээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж нь тодорхойлогдоно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэргийн оролцоо, нийгэмд аюултай шинж байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгч нарын өмгөөллийн санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт хорих ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан нөхцөл байдал болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* хувийн байдлын хувь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6 эхнэр 0-11 насны хүүхдийн хамт амьдардаг,эхнэр нь сахар өвчтэй хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай групптэй,2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг тухай баримт шүүхэд гаргаж өгсөн. Шүүгдэгч нь гэмт хэргийн оролцоо их,гэмт хэргээ ухамсарлан түүнийг хүсч үйлдэж байгаа шинжийг болон ар гэрийн байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа улсын яллагчийн санал болгосон 3 жил 06 сарын хорих ялыг багасган оногдуулах зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан
1. 6.1 грамм саарал өнгийн гялгар ууттай, самрын боргоцой мэт зүйл 2 ширхэг,
2. Адууны хомоол мэт зүйл 3 ширхэг,
3. Модны холтос мэт зүйл 1 ширхэг, нийт 6 ширхэг нунтагтай хамт байв.
. 17х2******* см хэмжээтэй шар өнгийн цаасан хайрцаган дотор 1******* см урттай төмөр хайч 1 ширхэг,
5. “HAMIL AL MUSK CHARCOAL” бичиглэлтэй өнгийн эрээн өнгийн гялгар ууттай, хар өнгийн шахмал бодис 10 ширхэг,
6. 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлсан байдалтай 1 ширхэг,
7. хуйлаагүй байдалтай 1 ширхэг,
*******. “ЛИДОКАИН” 2мл амсар хэсэг нь онгорхой тарианы шил 1 ширхэг,
9. бичвэр байхгүй 2 мл-ийн тарианы шилэнд нунтаг зүйл хийж, тугалган цаасан бөглөсөн, ёроол хэсгийг нь шатааж харлуулсан байдалтай 1 ширхэг
10. 2х см хэмжээтэй тал бүхий шилэн саванд, хурц үнэр бүхий бодис
11. 7х см хэмжээтэй 3 ширхэг, 16х6 см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, нийт ширхэг тугалган цаас
12. ******* см урттай, цагаан өнгийн нэг удаагийн соруул 1 ширхэг,
13. “Fruit LaB” бичиглэлтэй 5 мл-ийн хуванцар савтай, шар өнгийн шингэн зүйл 1 ширхэг,
1. Хар өнгийн “BIC” гэсэн бичиглэлтэй хар өнгийн асаагуур 1 ширхэг,
15. “VISIOSAN” гэсэн бичиглэлтэй х6 см хэмжээтэй цаасан ууттай нунтаг бодис 1 ширхэг,
16. Silk гэсэн бичиглэлтэй чих ухдаг зориулалт бүхий гялгар ууттай хөвөнтэй савх 100 ширхэг
17. 0.33 литрийн “Хужирт” гэсэн бичиглэлтэй цэвэр усны саванд хийсэн, хурц үнэртэй шингэн зүйл
1*******. Цагаан өнгийн цаасанд ороосон хомоол мэт нунтаг зүйл 1 ширхэг,
19. Онгоцны зурагтай чүдэнз 1 ширхэг,
20. Экоc гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн цэвэр усны савны бөглөө 1 ширхэг
21. “Аскорбины хүчил” гэсэн цаасан хайрцагтай, дотор нь 2 мл-ийн шилтэй ******* ширхэг тариа,
22. *******х******* см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг,
23. ФЭСКО гэсэн бичиглэлтэй чүдэнз 1 ширхэг,
2. 60.000 төгрөгийн НӨАТ-ийн баримт 1 ширхэг, экоc гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн цэвэр усны савны бөглөө 1 ширхэг
25. Хар өнгийн 12х7 см хэмжээтэй цахилгаан дэнс 1 ширхэг тус тус эд зүйлс байв.
2. “**************-37” УБТ улсын дугаартай, “Т.Will” маркийн тээврийн хэрэгслээс гарч ирсэн эд зүйлсийн жагсаалт
1. Ногоон өнгийн Сэрүүн нэртэй 2. литрийн пивоны хоосон сав 1 ширхэг,
2. Сэнгүр нэртэй 0,5 литрийн пивоны лааз 1 ширхэг,
3. 0.75 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхэг,
. Шатааж харласан байдалтай 7х см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг,
5. “COFFEECOLO” гэсэн бичиглэлтэй, ёроол нь шатаж цоорсон байдалтай 1 удаагийн хар өнгийн цаасан аяга 1 ширхэг.
6. Хар өнгийн 5х30 см хэмжээний савхин цүнх 1 ширхэг,
7. Уг цүнхэн дотор 17 төгрөгийн НӨАТ-ын баримт 1 ширхэг,
*******. Улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн нусны алчуур 1 ширхэг,
9. Хар өнгийн иштэй, 20 см урттай, бариул нь 10 см, ажлын хэсэг нь 10 см урттай хээтэй хутга 1 ширхэг,
10. “GAS” гэсэн бичиглэлтэй, 220 граммын ахуйн хийний хоосон газны сав 2 ширхэг,
11. 3 мл зүүтэй тариур 1 ширхэг,
12. 100х7=700 төгрөг,
13. *******х******* см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг,
1. “Лидо-нахиа” гэсэн бичиглэлтэй тариа 2 ширхэг,
15. “Витамин С” гэсэн бичиглэлтэй тариа 1 ширхэг,
16. “Натри хлорид” гэсэн бичиглэлтэй тариа 1 ширхэг,
17. ******* см урттай хар өнгийн соруул 1 ширхэг,
1*******. Цагаан өнгийн 6х******* см хэмжээтэй жижиг арьсан коноптой нээж хаадаг хавтас 1 ширхэг,
19. Түүний дотор нь 9 см урттай шар өнгийн соруул 1 ширхэг,
20. 7 см урттай төмөр сэтгүүр 1 ширхэг,
21. 5 см урттай шивүүр 1 ширхэг,
22. 10 см урттай хямсаа 1 ширхэг,
23. 9 см урттай жижиг хайч 1 ширхэг,
2. 11 см урттай цагаан өнгийн соруул 1 ширхэг,
25. Шар өнгийн 3х10 см хэмжээтэй жижиг /арьсан/ уут 1 ширхэг,
. Түүний дотор нь 7 см урттай төмөр 1 ширхэг,
27. 6 см урттай хавтгай төмөр 1 ширхэг,
2*******. 6.5 см урттай махир төмөр 1 ширхэг,
29. 6 см урттай цаас зүсэгчийн ир 1 ширхэг
30. “GAS” гэсэн бичиглэлтэй газны сав 1 ширхэг,
. “RedBull” гэсэн бичиглэлтэй 250 мл лааз 1 ширхэг,
32. Ногоон өнгийн тайрсан ундааны сав 1 ширхэг, Ёроол нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон,
33. 937 төгрөгийн НӨАТ-ийн баримт 1 ширхэг,
. 60106 төгрөгийн 2 ширхэг НӨАТ-ийн баримт,
*******. 1000 төгрөгийн 1 ширхэг НӨАТ-ын баримт, нийт ширхэг НӨАТ-ийн баримт
36. Улаан эрээн уутан дотор 25900 төгрөгийн НӨАТ-ын баримт 1 ширхэг,
37. *******0х50 см хэмжээтэй ногоон өнгийн даавуугаар боосон, цагаан өнгийн гялгар уутан дотор бор өнгийн нунтаг *******0 грамм зүйл,
3*******. Тугалган цаас 1 ширхэг,
39. “Voyage” гэсэн бичиглэлтэй 1.5 литрийн цэвэр усны сав
0. “Best” газны сав 1 ширхэг,
1. 20 см өндөртэй цэвэр усны саванд хийсэн бор өнгийн нунтаг зүйл 210 грамм,
2. 0.75 литрийн шилтэй Хараа нэртэй тал шил архи 1 ширхэг,
3. Цагаан өнгийн гялгар уутан дотор 70х*******0 см хэмжээтэй ногоон өнгийн даавуун уутан дотор 20 грамм нунтаг зүйл,
. 330 граммын ширхэг цэвэр усны саванд хийсэн нунтаг зүйл,
5. 0.5 граммын 1 ширхэг ундааны саванд хийсэн *******0 грамм нунтаг бор өнгийн эд зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.3, 36., 36.6, 36.5, 36.7, 36.*******, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт , овогт нарыг Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч *******д 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6.1 грамм саарал өнгийн гялгар ууттай, самрын боргоцой мэт зүйл 2 ширхэг, Адууны хомоол мэт зүйл 3 ширхэг, Модны холтос мэт зүйл 1 ширхэг нийт 6 ширхэг, 17х2******* см хэмжээтэй шар өнгийн цаасан хайрцаган дотор 1******* см урттай төмөр хайч 1 ширхэг, “HAMIL AL MUSK CHARCOAL” бичиглэлтэй өнгийн эрээн өнгийн гялгар ууттай, хар өнгийн шахмал бодис 10 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлсан байдалтай 1 ширхэг, хуйлаагүй байдалтай 1 ширхэг, “ЛИДОКАИН” 2мл амсар хэсэг нь онгорхой тарианы шил 1 ширхэг, бичвэр байхгүй 2 мл-ийн тарианы шилэнд нунтаг зүйл хийж, тугалган цаасан бөглөсөн, ёроол хэсгийг нь шатааж харлуулсан байдалтай 1 ширхэг, 2х см хэмжээтэй тал бүхий шилэн саванд, хурц үнэр бүхий бодис, 7х см хэмжээтэй 3 ширхэг, 16х6 см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, нийт ширхэг тугалган цаас, ******* см урттай, цагаан өнгийн нэг удаагийн соруул 1 ширхэг, “Fruit LaB” бичиглэлтэй 5 мл-ийн хуванцар савтай, шар өнгийн шингэн зүйл 1 ширхэг, Хар өнгийн “BIC” гэсэн бичиглэлтэй хар өнгийн асаагуур 1 ширхэг, “VISIOSAN” гэсэн бичиглэлтэй х6 см хэмжээтэй цаасан ууттай нунтаг бодис 1 ширхэг, Silk гэсэн бичиглэлтэй чих ухдаг зориулалт бүхий гялгар ууттай хөвөнтэй савх 100 ширхэг, 0.33 литрийн “Хужирт” гэсэн бичиглэлтэй цэвэр усны саванд хийсэн, хурц үнэртэй шингэн зүйл, Цагаан өнгийн цаасанд ороосон хомоол мэт нунтаг зүйл 1 ширхэг, Онгоцны зурагтай чүдэнз 1 ширхэг, Экоc гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн цэвэр усны савны бөглөө 1 ширхэг, “Аскорбины хүчил” гэсэн цаасан хайрцагтай, дотор нь 2 мл-ийн шилтэй ******* ширхэг тариа, *******х******* см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, ФЭСКО гэсэн бичиглэлтэй чүдэнз 1 ширхэг, 60.000 төгрөгийн НӨАТ-ийн баримт 1 ширхэг, экоc гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн цэвэр усны савны бөглөө 1 ширхэг, Хар өнгийн 12х7 см хэмжээтэй цахилгаан дэнс 1 ширхэг, Ногоон өнгийн Сэрүүн нэртэй 2. литрийн пивоны хоосон сав 1 ширхэг, Сэнгүр нэртэй 0,5 литрийн пивоны лааз 1 ширхэг, 0.75 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Шатааж харласан байдалтай 7х см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, “COFFEECOLO” гэсэн бичиглэлтэй, ёроол нь шатаж цоорсон байдалтай 1 удаагийн хар өнгийн цаасан аяга 1 ширхэг., Хар өнгийн 5х30 см хэмжээний савхин цүнх 1 ширхэг, Уг цүнхэн дотор 17 төгрөгийн НӨАТ-ын баримт 1 ширхэг, Улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн нусны алчуур 1 ширхэг, Хар өнгийн иштэй, 20 см урттай, бариул нь 10 см, ажлын хэсэг нь 10 см урттай хээтэй хутга 1 ширхэг, “GAS” гэсэн бичиглэлтэй, 220 граммын ахуйн хийний хоосон газны сав 2 ширхэг, 3 мл зүүтэй тариур 1 ширхэг, *******х******* см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, “Лидо-нахиа” гэсэн бичиглэлтэй тариа 2 ширхэг, “Витамин С” гэсэн бичиглэлтэй тариа 1 ширхэг, “Натри хлорид” гэсэн бичиглэлтэй тариа 1 ширхэг, ******* см урттай хар өнгийн соруул 1 ширхэг, Цагаан өнгийн 6х******* см хэмжээтэй жижиг арьсан коноптой нээж хаадаг хавтас 1 ширхэг, Түүний дотор нь 9 см урттай шар өнгийн соруул 1 ширхэг, 7 см урттай төмөр сэтгүүр 1 ширхэг, 5 см урттай шивүүр 1 ширхэг, 10 см урттай хямсаа 1 ширхэг, 9 см урттай жижиг хайч 1 ширхэг, 11 см урттай цагаан өнгийн соруул 1 ширхэг, Шар өнгийн 3х10 см хэмжээтэй жижиг /арьсан/ уут 1 ширхэг, Түүний дотор нь 7 см урттай төмөр 1 ширхэг, 6 см урттай хавтгай төмөр 1 ширхэг, 6.5 см урттай махир төмөр 1 ширхэг, 6 см урттай цаас зүсэгчийн ир 1 ширхэг, “GAS” гэсэн бичиглэлтэй газны сав 1 ширхэг, “RedBull” гэсэн бичиглэлтэй 250 мл лааз 1 ширхэг, Ногоон өнгийн тайрсан ундааны сав 1 ширхэг, Ёроол нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, 937 төгрөгийн НӨАТ-ийн баримт 1 ширхэг, 60106 төгрөгийн 2 ширхэг НӨАТ-ийн баримт, 1000 төгрөгийн 1 ширхэг НӨАТ-ын баримт, нийт ширхэг НӨАТ-ийн баримт, Улаан эрээн уутан дотор 25900 төгрөгийн НӨАТ-ын баримт 1 ширхэг, *******0х50 см хэмжээтэй ногоон өнгийн даавуугаар боосон, цагаан өнгийн гялгар уутан дотор бор өнгийн нунтаг *******0 грамм зүйл, Тугалган цаас 1 ширхэг, “Voyage” гэсэн бичиглэлтэй 1.5 литрийн цэвэр усны сав, “Best” газны сав 1 ширхэг, 20 см өндөртэй цэвэр усны саванд хийсэн бор өнгийн нунтаг зүйл 210 грамм, 0.75 литрийн шилтэй Хараа нэртэй тал шил архи 1 ширхэг, Цагаан өнгийн гялгар уутан дотор 70х*******0 см хэмжээтэй ногоон өнгийн даавуун уутан дотор 20 грамм нунтаг зүйл, 330 граммын ширхэг цэвэр усны саванд хийсэн нунтаг зүйл, 0.5 граммын 1 ширхэг ундааны саванд хийсэн *******0 грамм нунтаг бор өнгийн эд зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол улсын мөнгөн тэмдэгт дугаар сери бүхий 100 төгрөгийн 9 ширхэг мөнгөн дэвсгэрт бүгд 900 төгрөгийг банканд тушааж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарыг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
*******. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.