| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2025/ШЦТ/2******* Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, *******5 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* №******* тоотод оршин суудаг, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, Гарам 45 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Гомбыг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой руу нь мөргөж, цохиж зодон түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, Гарам 45 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Гомбыг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой руу нь мөргөж, цохиж зодон түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Гомбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... ******* гэх залуу согтуу ирээд "Өө сайн байна уу та гэсэн тэгэхээр нь би "сайн сайн байна уу дүү" гэж хэлтэл намайг 1 шил архи аваад өг гэж хэлэхээр нь “Өвөөд нь мөнгө алга аа” гэж хэлчхээд тахиагаа хооллох гээд будаа хутгаад тахианы амбаар лугаа явсан. Тахиандаа будаагаа өгчхөөд гараад иртэл ******* ямар ч хэл үггүй өөдөөс ирээд миний толгой руу мөргөчихсөн. Дараа нь миний нүүр толгой хамар луу цохиж зодоод балбаад эхэлсэн. Хэчнээн удаа цохисныг нь би мэдэхгүй байна ямар ч байсан учир зүггүй балбаад байсан. Сүүлд нь миний чээж хэсэг рүү тахианы байртай хавсраад тийрч өшиглөсөн. Би ирж зодно ч гэж бодоогүй байсан. Тэгээд би амь авраарай гэж орилж байгаад арай гэж салсан. Салаад гэртээ ороод цус нөжөө цэвэрлээд хүү рүүгээ яриад манай хүү цагдаад мэдэгдээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/,
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Манай аав өөрийн 99487*******95 дугаарын утсаар залгаад хойд айлын залууд зодуулчихлаа чи хүрээд ирээч гээд намайг *******-р баг Гарам 45 тоот гэртээ дуудсан. Тэгээд яваад ортол гэртээ сандал дээрээ суучихсан хамраас нь их цус гарсан, нүүр нүдгүй хавдчихсан, чээж нь өвдөөд амьсгалахад хүндрэлтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд хүлээгээд сууж байтал хойд айлын ******* орж ирэхээр нь би “Чи одоо яваа чамайг би өгдөг газар нь өгнө" гэж хэлтэл ******* "Тэгээ тэг цагдаагаа дууд" гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд *******г авч явсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/,
Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2025 оны 01 дүгээр 07-ны өдөр хэв журмын өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 15 цаг *******0 минутын орчим Жижүүрийн шуурхай албанаас "Мандал сумын *******-р баг Гарам 45 тоотод хүн зодуулсан байна" гэж мэдэгдсэний дагуу олон нийтийн цагдаа Дөлгөөний хамтаар Гарам 45 тоотод очих үед 2 эрэгтэй хүн гэртээ сууж байсан. Юу болсон асуутал С. нь "Хажуу айлын ******* гэх залуу согтуу орж ирээд надаас архи аваад өгөөч” гэж гуйсан би ахад нь “мөнгө байхгүй ээ” гэж хэлтэл намайг нүүр нүдгүй зодож гэмтээсэн одоо хажуу талын гэртээ байгаа байх" гэж хэлсний дагуу Гарамын ******* тоотод ороход Д.******* нь гэртээ ганцаараа 1 шил 0.5 литрийн хараа архи уусан байдалтай сууж байсан тул Цагдаагийн хэлтэс рүү авч явж жижүүрийн шуурхай албанд хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 15 дугаартай дүгнэлт: ...
1. С.Гомбын биед өвчүү хэсгийн их биед бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн талын *******, 4-р хавирганы зөрүүтэй хугарал, хамрын нуруунд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөгний гадна хэсэгт цус хуралт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт, дух, зүүн чамархай, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэсэн дүгнэлт /ХХ-ийн 19-21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Д.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, Гарам 45 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 71 настай айл хөрш иргэн С.Гомбыг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой руу нь мөргөж, цохиж зодон түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С. нь шүүгдэгч Д.*******гаас хохирол төлбөр авсан тул өөр зүйл нэхэмжлэх зүйлгүй /ХХ-ийн 48 дугаар хуудас/ болно.
Харин хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн торгох ялыг /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Хохирогч С. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.