Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

2025 оны 02 сарын 26-ны өдөр                      2025/ШЦТ/26                          Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   Б.Болор-Эрдэнэ

             Улсын яллагч                                 Г.Тунгалаг

                         Шүүгдэгч                                         П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.*******эд холбогдох 2432002140004 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнессийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, *******-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-р хороолол *******-******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт ******* ******* *******.

 

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

П.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Бороогоулд” ХХК-ийн Улаанбулаг төслийн талбайгаас Бороогийн уурхай руу явах хүдэр тээврийн замд компаниас итгэмжлэн хариуцуулсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн САТ14Н Автогрейдертийн банкнаас 200 литр түлшийг хууль бусаар завшиж, бусдад худалдан борлуулж, 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж

өгнө үү гэв.

 

       Эрүүгийн 2432002140004 дугаартай хэргээс:

 

      Мөрдөн байцаалтад Хохирогч Ч. мэдүүлэхдээ: ... 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны шилжих шөнө манай ажлын болох “Бороо гоулд” ХХК-ийн ажилтан 94251714 дугаарын утсаар над руу холбогдож САТ 14Н автогрейдерийн банкнаас түлш хулгайд алдагдсан талаар ярьж хэлсэн. Тэгээд манай хамгаалалтын газрын ажилтнууд тухайн САТ 14Н автогрейдер зогсож байсан газар очиход тухайн механизмыг барьж жолоодож явсан П.*******ийг барьж авлаа түлш авч байсан машин нь зугтаад явчихлаа гэж надад утсаар хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь тухайн САТ 14Н автогрейдерийн банкнаас хэдэн литр түлш алдагдсаныг тогтоохоор түлшний савыг дүүргэж хэмжиж үзэхэд 200 литр түлш дутсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоогоор П.******* ажиллахгүй байгаа. Тухайн үед “Бороо гоулд” ХХК-д уулын хэлтэст хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператороор ажиллаж байсан. Тухайн үед САТ 14Н автогрейдерийн банкийг хэмжиж үзэхэд 200 орчим литр түлш хулгайд алдагдаж дутсан байсан. Тухайн үед П.*******ийг барьж авсан ажилтнууд сайн мэдэж байгаа. Би мэдэхгүй байна. Манай байгууллага нь хүнд механизмын техникүүддээ Борнуур сумын нутаг дэвсгэрт байдаг “НИК” ХХК-ийн “Петровис” шатахуун түгээх станцаас компаниас 1 литрийг нь 3910 төгрөгөөр авч хийдэг. САТ 14Н автогрейдерийн банканд нийт 0 литр түлш ордог. Би гомдолтой байна. Тухайн түлштэй холбоотой холбогдох этгээдүүдийг олж хохирлоо барагдуулмаар байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-р тал/,

       Мөрдөн байцаалтад Гэрч Б. мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Бороо гоулд” ХХК-д хамгаалалтын хэлтэст хяналтын ажилтан 2024 оны 10 дугаар сарын 24-ний 22 цагийн үед Автогрейдер зам дээр гарч ажиллана гэсэн мэдээлэл станцаар ирсэн. Тэгээд тухайн Улаанбулаг төслийн газрыг хариуцсан хяналтын ажилтны ажил үүрэг чиглэлийн дагуу мөн дизель түлш хулгайд их алдагдаж байгаа тул олж илрүүлэх зорилгоор хамгаалалтын менежер Ч.ы үүргийн дагуу “Бороо Гоулд”-ын уурхайн постноос 2 хамгаалалтын ажилтан аваад хүдэр тээврийн замыг шалгаж хяналт тавьж ажиллаж байх хугацаанд нөгөө 2 хамгаалалтын ажилтан Р., Л.Мөнх нарыг хүдэр тээврийн замд П.*******ийг ажиглуулахаар явуулсан. Тэгээд П.******* нь 22 цагийн орчимд Улаанбулагийн 71 дүгээр постноос автогрейдерээ аваад хүдэр тээврийн зам руу ажиллахаар гарсан. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад автогрейдерээ бариад явж байх хугацаандаа зам дээр гэрлээ унтраагаад зогссон. Тэгээд П.*******ийг автогрейдерийн гэрлээ унтраахад нь би ажиглаж шалгахаар дрон нисгэж харах үед П.******* нь хүдэр тээврийн замаас гарч 400 метр орчим яваад зогссон мөн хажууд дэргэд нь нэг машин ирээд зогссон байхыг дроноор харсан. Тэгээд Р., Л.Мөнх нар шалгаж би араас нь машинтайгаа очих үед автогрейдерийн банк нь онгорхой дизель түлш асгарсан байдалтайгаар П.******* хажууд нь зогсож байсан. Тэгээд П.*******ийг хариуцдаг хүдэр тээврийн мастер Наран-Очирыг дуудаж хүлээлгэн. Тухайн үед П.******* нь уулын ашиглалтын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн САТ 14Н Автогрейдерт оператороор ажиллаж байсан. Би хэдэн литр дизель түлш хулгайд алдагдсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг банкийг харахад талаас доогуур харагдаж байсан. Тухайн үед автогрейдерийн банкин дахь дизель түлшийг хэмжиж үзээгүй.  Намайг машинтайгаа очоод асуухад тэнд түрүүлээд очсон байсан Р., Л.Мөнх нар цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байсан гэж хэлсэн. Тухайн үед САТ 14Н хөдөлгөөнт тоног төхөөрөмж Автогрейдерт П.******* нь ганцаараа ажиллаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн *******-*******-р тал/,

        Мөрдөн байцаалтад Гэрч Р. мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Бороо гоулд” ХХК-нд гэрээт хамгаалалтын ажилтнаар ажилладаг. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед би Л.Мөнхийн хамт хяналтын ажилтан Б.гээс үүрэг авч хүдэр тээврийн замд хяналт тавьж ажиллахаар явж байх хугацаанд 71 дүгээр постноос автогрейдер дизель түлшээ аваад банкаа ломбодож хүдэр тээврийн замыг хусаж янзлахаар гарлаа гэж мэдэгдсэн. Тэгээд мэдэгдсэний дагуу автогрейдерь хяналт тавьж ажиллаж байхад тухайн автогрейдер замаа хусаж байгаад гэрлээ унтраагаад замаас гараад 500 метр орчим яваад зогсчихсон байсан. Тэгээд очоод шалгатал автогрейдерийн дэргэд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд яваад очтол нөгөө цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн зугтаагаад явчихсан. Харин автогрейдерийн дэргэд П.******* нь банкин дээр зогсчихсон ломбоо авчихсан таг нь онгорхой дизель түлш асгарсан байдалтай зогсож байсан. Тэгээд хяналтын ажилтан Б.д мэдэгдэж хүлээлгэж өгсөн. Миний харснаар П.*******ийн дэргэд байсан 2 хүн цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд сууж зугтаж харагдсан. Би тухайн цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл рүү гэрлээ тусгаж харахад 03-26 СЭН гэсэн улсын дугаар номер харагдах шиг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/,

          Мөрдөн байцаалтад Гэрч Б. мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Бороогоулд” ХХК-д тоног төхөөрөмжийн оператороор ажилладаг. Би 2019 оны ******* дугаар сараас хойш тус компанид хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператороор ажиллаж байна. Би танина. Миний ажиллаж байгаа “Бороогоулд” ХХК-д нөгөө ээлжид хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн Автогрейдер оператороор ажиллаж байсан залуу байгаа юм. Миний гараан дээр П.******* 3-4 удаа таарсан. Тухайн үед ажил ихтэй байсан болохоор түлш нь дуусаад банкаа түлшээр цэнэглэх болгонд бичиж тэмдэглэж Автогрейдертийн банкийг дүүргэж өгдөг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р тал/,

        Мөрдөн байцаалтад Гэрч Д. мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Бороогоулд” ХХК-д тоног төхөөрөмжийн оператороор ажилладаг. Би 2018 оны дугаар сараас хойш тус компанид дизель түлшний оператороор одоог хүртэл ажиллаж байна. Би П.*******ийг танина. Манай “Бороогоулд” ХХК-д 2021 онд ажилд орж Автогрейдерт тоног төхөөрөмжид гарч ажиллаж байсан цагаас нь хойш нэг ээлжид хамт ажилладаг байсан. П.******* надтай хамт нэг ээлжинд гарч ажиллаж байх хугацаандаа Автогрейдерт САТ 14Н гэсэн нэртэй тоног төхөөрөмжин дээр ажиллаж байсан. Би мөнгөөр дизель түлш өгч байгаагүй. Харин ажил ихтэй үедээ хийж байгаа ажлаа дуусгаад тухай бүр дизель түлш авах үед км цагийг нь бичээд банканд нь түлш нэмж өгдөг байсан. ... П.******* ажил ихтэй юм уу хийж байсан ажлаа дуусгаад надаас тухай бүр автогрейдерт түлш нэмж авахад нь цаг минуттай бүртгэлийн дэвтэр хөтөлж бичдэг байсан. Тэр хөтөлж байсан бүртгэлийн дэвтэр нь ажил дээр байдаг гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/,

         Мөрдөн байцаалтад Гэрч Х. мэдүүлэхдээ: ... Би “Бороогоулд” ХХК-ийн хамгаалалтын хэлтэст хяналтын ажилтнаар ажилладаг. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд шилжих шөнө хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн Автогрейдерийн банкнаас дизель түлш хулгайд алдагдсан байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Автогрейдерийг Бороогийн уурхай руу оруулж зогсоож хяналтын ажилтан С.Содхүү, тухайн Автогрейдертийн оператороор ажиллаж байсан П.******* нарын хамт шөнө хулгайд алдагдсан түлшний хэмжээг үзэхээр түлшний машин дуудаж банкийг дүүргэж үзэхэд 243 литр дизель түлш байхгүй байсан. Тухайн үед хэмжиж үзээгүй. Тухайн шөнө Улаанбулагийн уурхайгаас гарахдаа банкаа дүүргэж лацдаж ажилдаа гарсан. Тухайн үед хүдэр тээврийн замаас Автогрейдертийг 20 км явуулж Бороогийн уурхай руу оруулж ирсэн. Тэгээд түлшний тээврийн хэрэгслээр банканд түлшийг нэмж хэмжиж үзэхэд түлшний машины түлш шахдаг заалт нь 243 литр гэж заасан. Хүдэр тээврийн замаар Автогрейдертийг асааж Бороогийн уурхай ирэх үед 43 литр түлш хасагдсанаас нийт 200 литр дизель түлш хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р тал/,

       Мөрдөн байцаалтад Гэрч С.Содхүү мэдүүлэхдээ: ... Би Бороогоулд ХХК-ийн хамгаалалтын хэлтэст хяналтын ажилтан албан тушаал дээр ажиллаж байна. ... Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед ажилд гарахад тухайн автогрейдертийн банкнаас түлш хулгайд алдагдсан хэрэг гарсан байсан. Тэгээд 09 цагийн үед Улаанбулаг уурхайгаас Бороогийн уурхай руу хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автогрейдерт орж ирэхэд түлшний машины хамт автогрейдертийн  банкийг цэнэглэж хэдэн литр дизель түлш орж байгаа талаар мэдээд ир гэж ахлах ажилтан Г.Дэмбэрэлсайханы үүргийн дагуу хяналтын ажилтан Х. хамт очиж үзсэн. ... Тухайн үед хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автогрейдертийн оператороор ажиллаж байсан П.*******, Х. нарын хамт байсан. ... Тухайн үед түлшний машинаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автогрейдертийн банкийг дизель түлшээр дүүргэж үзэхэд түлшний литрийг хэмжиж үздэг заалт нь 243 литр гэж зааж байсан. ... Улаанбулгийн уурхайгаас хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автогрейдертийг асааж Бороогийн уурхай ирэх үед ойролцоогоор 43 литр түлш зарцуулагдсан гэж үзэхэд нийт 200 литр дизель түлш хулгайд алдагдсан байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р тал/,

     Мөрдөн байцаалтад Гэрч Ч.Отгонцоож мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум руу Пронтер маркийн тээврийн хэрэгслээр ногоон тэжээлээ хурааж тээвэрлэхэд түлш хэрэгтэй болсон юм. Тэгээд хямд түлш зарах хүн байна уу гээд фейсбүүкээр хайж байсан чинь хямд түлш зарна гэсэн зар байхаар нь холбогдсон чинь Зүүнхараагаас Улаанбаатар хот руу явдаг засмал замын урд талын шороо замыг засаж байгаа, 1 литр түлшийг 2000 төгрөгөөр зарна, та орой ирээд түлш авахгүй юу гэхээр нь орой 99859394 гэсэн дугаараар нь холбогдоод ярьсан чинь хүрээд ир гэхээр нь очсон чинь ******* гэдэг залуу өөрийгөө танилцуулаад зам тэгшилдэг техникээс түлш миний авч очсон 200 литрийн поошигт хийж өгсөн, тэгээд би 400,000 төгрөгийг бэлнээр ******* гэдэг залууд өгсөн юм. Тэгээд байж байтал машины гэрэл асаад урдаас чиглээд ирсэн чинь ******* гэдэг залуу намайг та яваарай гэж хэлэхээр нь би хөдлөөд яваад өгсөн юм. ... ******* гэдэг залуу надад өөрийнхөө техникээр зам тэгшилж байгаа. Илүү түлш гараад зарж байна гэж хэлсэн. Би хямд түлш зардаг хүмүүс байдаг болохоор нээх юм бодоогүй юм. ... Би өөрийнхөө  эзэмшлийн 03-98 СЭА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр 200 литрийн поошигт хийж түлш авсан. ... Би 200 литр түлшийг ногоон тэжээл хураах ажилд зарцуулж дуусан. ... Өмнө нь ******* гэдэг залуугаас бол түлш худалдаж авч байгаагүй. Түлш бол өөр хүнээс авч байсан. Колонкоос арай хямд түлш зардаг хүмүүс байдаг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/,

     Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн ТХҮ-924/1*******58 дугаартай “дизель түлш, 200 литр 640,000 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн 42-43-р тал/,

     П.*******ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилд авах тушаал /ХХ-ийн 76-85-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.*******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

       Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

        Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

       П.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Бороогоулд” ХХК-ийн Улаанбулаг төслийн талбайгаас Бороогийн уурхай руу явах хүдэр тээврийн замд компаниас итгэмжлэн хариуцуулсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн САТ14Н Автогрейдертийн банкнаас 200 литр түлшийг хууль бусаар завшиж, бусдад худалдан борлуулж, 640,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

        Мөрдөн байцаалтад Хохирогч Ч.ы өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Б.ий өгсөн мэдүүлэг /ХХ-ийн *******-*******-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Р.ы өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Б.ы өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Д.Болдтулгын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Х.ийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч С.Содхүүгийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Ч.Отгонцоожийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/, Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн ТХҮ-924/1*******58 дугаартай “дизель түлш, 200 литр 640,000 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн 42-43-р тал/, П.*******ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилд авах тушаал /ХХ-ийн 76-85-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Хөрөнгө завших гэмт хэрэг гэж хууль ёсны өмчлөгчөөс  хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлт, ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Бороогоулд” ХХК-нд ажиллаж байхдаа  Улаанбулаг төслийн талбайгаас Бороогийн уурхай руу явах хүдэр тээврийн замд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн эзэмшдэг САТ14Н Автогрейдерийн банкнаас 200 литр түлшийг хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж, 640,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

        Түүнчлэн Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн ТХҮ-924/1*******58 дугаартай “дизель түлш, 200 литр 640,000 төгрөг гэх үнэлгээг үндэслэлгүй гэж үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дээрх шинжээчийн дүгнэлтийг хохирлыг бодитой тогтоосон, үндэслэл бүхий болсон гэж үзэж нотлох баримтаар үнэллээ.

      Шүүгдэгч П.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч П.*******ээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

          Иймд шүүгдэгч П.*******эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.                     

    Шүүгдэгч П.*******эд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

      Шүүгдэгч П.*******ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******эд 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

      Шүүгдэгч П.******* нь *******-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-р хороолол *******-******* тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч П.*******ийг 06 сарын хугацаанд *******-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хязгаарлалтын бүсийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

       Шүүгдэгч П.******* нь “Бороо гоулд” ХХК-ийн харилцах дансанд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 862,000 төгрөгийг “П.******* хохирол төлөлт” гэх утгатайгаар шилжүүлсэн байх тул хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэв. /ХХ-ийн 1 дугаар хуудас/

         Эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт ******* *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 06 сарын хугацаанд *******-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр хязгаарлалтын  бүсийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******эд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг ******* -Уул аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  даалгасугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.