| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
2025 оны 01 сарын 14-ний өдөр 2025/ШЦТ/12 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******ад холбогдох 2432000000185 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1**************1 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг ******* № тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, "Орхироо" гэх хөдөө хэсэгт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.ын зүүн бугалганд хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.
Мөрдөн байцаалтад хохирогч Ч. мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой хамт ажилладаг ах болох Н.Ууганбаярын хамт малаа хотлуулчхаад гэртээ 1******* цагийн орчимд орж ирээд цайгаа уугаад сууж байхад, надтай хамт ажилладаг ах болох Ууганбаяр надад хандан ахад нь миний таньдаг хүн 1 шил талын хар гэдэг нэртэй архи өгсөн. Тэрийг хоёулаа уугаад сууж байх үед, гаднаас зүс таних Д.******* гэх залуу орж ирээд, бид хоёрын ууж байсан архинаас хамт уусан. Тэгээд би хоолоо хийх гээд махаа хөшиглөж дуусаад, хутгаа хураагаад орон дээрээ сууж байхад, зүс таних Д.******* миний хажууд ирчхээд миний бөгс рүү алгадаад, миний баруун гараас чимхээд байхаар нь, чи одоо яагаад байгаа юм бэ, дандаа манайд орж ирэхээрээ орилж хашхирч байх юм, дуугүй байгаач гэхэд намайг үл тоосон шинжтэй байсан. Тэгтэл ******* миний хажуугаар зөрж гал тогооны өрөөнд очоод, хутга аваад, миний зүүн талын гарын мөрний доод хэсэгт, булчингийн ар тал руу нь хутгаар хутгалчихсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа гарч зугтахад, ******* миний араас хөөгөөд гүйцээгүй. Тэгээд би айлын торон хашаан дээгүүр давж ороод пойлон дотор нуугдаж сууж байгаад, 10 минутын дараа буцаад гэртээ ороход ******* манай гэрт сууж байсан. Тухайн үед *******ын аав Самбуу ах ороод ирчихсэн байсан. ******* сууж байгаад гутлынхаа түрийнээс хутгаа тэмтрээд хайгаад байхаар нь *******ын аав нь болох Самбуу ах, *******ыг манайхаас чирээд түлхээд гэр лүүгээ аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний гар өвдөөд, цус гараад байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дэх тал/,
Мөрдөн байцаалтад Гэрч Н.Ууганбаяр мэдүүлэхдээ: ... 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орой хамт ажилладаг дүү тай хамт малаа хотлуулчхаад, гэртээ 1******* цагийн орчимд ороод цайгаа ууж сууж байхад миний таньдаг хуурай ах Дунгу 1 шил талын хар гэдэг нэртэй архи орон дээр хөнжлийн чинь завсраар тавьчихлаа шүү гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн авч ирж өгсөн архийг нь задлаад тай уугаад сууж байхад гаднаас ******* жаахан халамцуу орж ирэхээр нь би наашаа суу гээд ууж байсан архинаасаа хийж өгсөн. Тэгээд би нэлээн муудаад байхаар нь дүү т ахын дүү гадаах малаа янзлаарай гэж хэлээд орон дээр хэвтээд байж байхад ахаа дүү нь хоолоо хийе гээд хөргөгчөөс мах гаргаад хөшиглөөд зогсож байхад нь ******* ыг өдөөд бөгс лүү нь гараараа цохиод гараас нь чимхээд байх шиг харагдсан. Тэгээд цааш юу болсон талаар би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3*******5 дугаартай дүгнэлт: ...
Ч.ын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 1*******-20 дахь тал/
Иргэн Ч.аас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 02 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 60 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч Д.*******ын гэм буруутайд тооцох талаар:
Д.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, "Орхироо" гэх хөдөө хэсэгт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо марган Ч.ын зүүн бугалганд хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.ын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дэх тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Н.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3*******5 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 1*******-20 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ч. нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* надад 500,000 төгрөг өгөхөөр тохирсон. Би уг мөнгийг 2025.01.16-нд өгнө гэж тохирсон гэжээ. /ХХ-76/ Шүүгдэгч хохирогч 3,000,000 төгрөг нэхэмжилсэн хохиролд 2 адуу 500,000 төгрөг бэлэн өгөхөөр тохирсон гэх.
Шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хохирогч Ч.ын эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас хохирогчийн амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”- ын Хоёрдугаарт заасны дагуу хөнгөн хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцож 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.т олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 0******* /ес/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.