| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч О.,
Шүүгдэгч Г.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд терсен, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ******* овогт ын ******* регистрийн дугаар: (РД: )
Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.1 Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэвэр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ******* сумын гол багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Г.*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон
1. Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн (цагдаа) зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б. нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зерчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
2. Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн (цагдаа) зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б. нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний едрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...2.70% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-34 дүгээр хуудас),
3. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс ирүүлсэн 04/52 дугаартай албан бичиг, түүний хавсралт хэсэг буюу г. *******т холбогдох Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар холбогдох материалууд.
4.Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),
5. Гэрч Б.ы (2025-02-10-ны өдөр өгсөн) "... Би Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэдэг. Цагдаагийн дэд ахлагч цолтой алба хаагч байгаа юм..... Тухайн өдөр болсон явдлын талаар гэвэл би 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мен цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч П.ийн хамт албан үүргээ гүйцэтгэж байх үед Цагдаагийн газрын жижүүрийн утаснаас Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дуудлагыг шалгаж шийдвэрлэх талаар мэдэгдсэн ба дуудлагын дагуу тус багийн нутаг дэвсгэрт очиход улсын дугаартай, цагаан өнгийн загварын тээврийн хэрэгсэлтэй иргэн ын ******* гэгч нь жолоодоод гудмаас албаны автомашины өөдөөс гараад ирсэн. Ингээд машинаасаа буугаад Г.*******ыг зогсоож шалгах гэтэл буцаж эргээд гудам руу орчихсон. Тэгэхээр нь ардаас нь дагаад гудам руу нь ортол хашааныхаа гадаа тухайн машинаа тавьчхаад гэр лүүгээ зугтаагаад орчихсон.... Ингээд би ардаас нь гэр лүү нь ортол *******ын эхнэр нь гэх Н. гэгч нь зогсож байсан ба ******* нь байшингийнхаа цаад булангийн өрөө рүү ороод зогсчихсон байсан бегеед юу болсон талаар нь асуухад Н. нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр согтуугаар машинаа жолоодоод гарч явах гээд уурлаад, үхээд өгье гэх зэрэг зүйлс яриад байхаар нь би айхдаа цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн.... Тэгээд би хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийнхаа хамт иргэн *******ыг цагдаагийн байгууллагын байранд хүргэн ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоохоор түүний согтолтын зэргийг тусгай багажаар шалгаж үзэхэд 2,7 хувийн согтолттой гэж гарсан. Би тухайн үед өөрийн хувийн хэрэгцээнд ашигладаг гар утас дээрээ холбогдогчийн согтуурлыг шалгасан тухай зургийг дарж баримтжуулсан байгаа..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),
6. Гэрч Н.ын (2025.02.07-ны өдөр өгсөн) Би тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний Завхан замгийн ******* суманд түр хугацаанд ирчихсэн хэд хонож байсан ба тухайн өдрийнхөө 17 цагийн орчим Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хайрхан нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо явган ганцаараа явж байгаад өөрийн зүс таних Г.*******тай таарсан. Тухайн үед ******* цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхаар нь таарсан.... Ингээд би Г. *******т хандаад удахгүй хөдөө рүүгээ буцах гэж байна. Хамт ганц шил архи уучих юм уу гэж асуусан чинь Г.*******т ч зөвшөөрөөд ингээд би дэлгүүрээс 0.5 литрийн багтаамжтай Хараа нэртэй архи нэг ширхгийг аваад Г.*******ын гэрийн буюу хашааны гадаа нь очоод *******ын машин дотор бид хоёр тухайн нэг шил архиа хувааж ууцгаасан. Архиа хувааж уугаад дууссаны дараа намайг хөдөө авч явах машин ирээд намайг авсан бөгөөд ******* машин дотроо суугаад үлдсэн.... Бид хоёр нэг шил 0.5 литрийн багтаамжтай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд би хөдөө явах ажилтай байсан болохоор шууд явчихсан..... Бид хоёр дэлгүүрээс худалдаж авсан архиа хувааж ууж эхэлснээс хойш ******* өөрийнхөө тээврийн хэрэгслийг жолоодоогүй. Намайг явснаас хойш жолоодсон эсэхийг нь мэдэхгүй байна..." гэсэн (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас) гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн“ гэмт хэргийн шинж болгон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно “ гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрхээ хасуулсан бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасагдсан гэдгээ мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ******* сумын гол багийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 2700 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ