| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
Хохирогч Ж.*******
Хохирогчийн өмгөөлөгч Э.*******
Шинжээч Т.******* нарыг оролцуулан
тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, бүл-5, эхнэр 3 хүүхдийн хт ьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07-р сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08-р сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,
Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2010 оны 10-р сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан овогт *******, /регистрийн дугаар: ИК /
Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “ны ” гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн монгол гэрийн гадаа хохирогч Ж.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор яс, хрын яс, цээжний баруун талын 10-р хавирга, зүүн талын 6,7,8,9,11-р хавирганы хугарлууд, нүүр хэсэгт хавдар, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуу, шуу, нурууны ар хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт ******* нь Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “ны ” гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн монгол гэрийн гадаа хохирогч Ж.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор яс, хрын яс, цээжний баруун талын 10-р хавирга, зүүн талын 6,7,8,9,11-р хавирганы хугарлууд, нүүр хэсэгт хавдар, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуу, шуу, нурууны ар хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч Ж.*******ын “...миний хөлийн шөрмөс татаад би хөлийн шөрмөс татчихлаа гээд хөлөө жийсэн чинь *******ийн өвдөг рүү хальт мөргөсөн чинь татайсан хүүрийг гаргаад алчихъя гээд найг гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ гадаа найг зодсон. Би түүнээс одоо болиоч гэсэн чинь чиний дутсан малыг би гаргаад идчихсэн чи яадаг юм надаас юу олж иддэг юм гээд найг цохиод байхаар нь би чаас мал авахгүй мал дутаж л байдаг гэсэн чинь болихгүй найг өшиглөж цохиод байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан бөгөөд би бага зэрэг согтчихсон зодуулсандаа шоконд орчихсон байсан учраас тэндээс зугтаад гуайн гадаа очоод ь авраарай гэж орилсон гуай гарч ирээд алив гэрт ор гэхээр нь би хүнд зодуулчихсан цус нөжтэй байгаа учир айлд ормооргүй байна гэж хэлээд байж байтал удаа ч үгүй манай эхнэр Пагдул, бэр эгч Нарандул, хад ээж нар ирээд найг авч аймгийн төв рүү орж ирсэн. Гэртээ ирээд бие эвгүй оргиод байсан учир манай эхнэр түргэн дуудаж найг эмчид үзүүлсэн. Ирж үзсэн эмч яаралтай эмнэлэгт очиж хэвт гээд найг тэр шөнөдөө эмнэлэгт хэвтүүлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2,3 хоног хэвтэж эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлж хрын яс цөмөрсөн байна зүслэг хийлгүүлж эмчилгээ хийлгүүлж байгаад гэртээ ирсэн. ******* найг газар унагачхаад дээрээс дэвслээд л байсан яг хэдэн удаа өшиглөж цохисон болохыг нь санахгүй байна. Эхлээд чи яасан их мужаан хийдэг юм хоёр нүдийг чинь сохлоод, хоёр шууг чинь хугалаад хаячихъя гээд нүүр рүү гараараа цохиод, мөн гарын шуу руу өшиглөөд байсан. Мөн миний цээж нуруу руу дэвсэж өшиглөөд байсан. ...Би өөрийгөө хгаалах гэж *******ийг ганц нэг удаа түүний цээж рүү нь гараараа цохисон. Найг газар уначихсан байхад дээрээс дэвсээд байхаар нь би дэвсүүлэхгүй гээд урдаас нь хөлөөрөө хэд хэдэн удаа тийчилсэн тухайн үед *******ийг өшиглөсөн байж магадгүй” гэсэн мэдүүлэг,
Ж.*******ын “Л.******* найг зодсон” гэж хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч Г.***ын “...найг *******ийнд ороход манай нөхөр тэр хоёр нэг шил архи задалчихсан сууж байсан. Бид нар юм яриад сууж байтал манай нөхрийн хөлийнх нь шөрмөс татсан бөгөөд би хөлийг нь барьтал ******* сууж байхдаа тахир дутуу пизда минь наад жингэрээ аваад зайл гэж хэлсэн. Манай нөхөр гутлаа өмсөх гэхэд гутлыг нь гаргаад шидчихсэн. Би тэдний хүүхэд нь уйлахаар нь хүүхдийг нь бариад сууж байтал ******* дахиж манай нөхрийг элдвээр хэлж хараагаад гэрээсээ задаж барьж аваад гарсан. Би хойноос нь гарсан бөгөөд цаанаас нь *******ийн эхнэр морьтой ирсэн. Манай нөхөр *******ийг тайвшруулаад гадаа ярилцаад суусан. Удаа ч үгүй байж байтал ******* би танай малаас гаргаад идчихсэн тэгээд чи яах юм юу олж долоох юм гээд хэлсэн чинь манай нөхөр би ямар зүсмийн мал дутсан болохоо мэднэ гэхдээ дутсан малын талаар чтай би юм ярихгүй гэж хэлсэн. Тэгсэн пизда минь босоод ир, би чайг алчихъя л да гэж хэлээд манай нөхрийг задаад авсан. Тэгээд зодолдоод эхэлсэн би дундуур нь ороод салгах гээд хүчрээгүй, доод айл руу нь туслж дуудахаар явсан, *******т хэвлий толгой руугаа өшиглүүлсэн. ...манай нөхрийн нүүр нүд нь хавдаж тагларсан, чихнээс нь цус гарсан, толгойн хэсэг нь нэлэнхийдээ хавдчихсан, нуруу нь зулгарсан, хавирга хугарчих шиг боллоо ьсгал авахад хөндүүр байна гэж байсан. ...найг байхад ******* манай нөхрийн нуруу руу 2-3 удаа өшиглөж дэвссэн, толгой руу нь 3 удаа цохисон, ...хоёулаа давхралдаад унасан бөгөөд тэр үедээ ч гэсэн ******* манай нөхрийн нүүр лүү хөлөөрөө жийгээд байсан. Манай нөхөр *******ийн хэвлий болон чихний ар хэсэг рүү тус тус цохисон. Хоёулаа барьцалдаад авчихсан ноцолдоод зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ж.******* *******т зодуулсан гэж хэлж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Ш.ийн “...2024 оны 09-р сарын 22-ны орой 22-23 цагийн орчимд л байх унтах гээд хэвтэж байтал голын цаана бололтой нэг хүн найг аваадхаач гээд орилоод байсан. Гэрээсээ гарч жаагүй хэвтэж байтал нохой шуугиад нэг хүн гадаа ирэх шиг болсон. Гэрээс гараад иртэл манай гэрийн хажуу талд ******* хөл нүцгэн дан өмд ццтай нүүр нүд нь хавдаж цус нөж нь гоожчихсон зогсож байсан. ...юу болсон талаар асуугаад зогсож байтал *******ын эхнэр, хад ээж нар нь ирээд түүнийг аваад явсан. Тухайн үед *******ын нүүр нүд хавдаж нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, өмссөн хувцас хунар нь норчихсон, бас цус болчихсон, манай гэрийн хажууд ирчихсэн байхдаа эвхэрч унаад л байсан, нэлээн согтуу бололтой байсан. *******т зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хохирогч Ж.*******ыг зодсон үйлдлийн улмаас түүний биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.*******ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай “1. ...Иргэн Ж.*******ын биед гэмтэл учирсан байна. 2. иргэн Ж.*******ын биед: тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор яс, хрын яс, цээжний баруун талын 10-р хавирга, зүүн талын 6,7,8,9,11-р хавирганы хугарлууд, нүүр хэсэгт хавдар, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуу, шуу, нурууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4 уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хаарна. 5. Иргэн Ж.*******ын биед учирсан гэмтлүүд нь ь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б., нарын 2024 оны 11-р сарын 27-ны өдрийн 20 дугаартай “....1. Хохирогч Ж.******* нь 2024 оны 09-р сарын 22-ны өдрийн гэмт хэргийн улмаас DS: Гэмтлийн дараах стрессийн эмгэг (F43.1) оношлогдож байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хаарна...” гэсэн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын асуусан асуултаар тодорхой болсон байна. Иймээс уг дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй дүгнэлт гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчийг цохих, өшиглөх, дэвсэхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухсрын түвшинд бүрэн ухсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Л.*******ийн дээрх үйлдлүүд болон хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Ж.*******ын Эрүүгийн хуулиар хгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж, өшиглөж, дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна.
Энэ нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* болон түүний өмгөөлөгч Д.******* нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2 .Хохирлын талаар
Хохирогч шүүгдэгчээс учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой болон бусад зардалд нийт 6.783.621 төгрөг, цаашид эмчлүүлэх, хагалгаа хийлгэхтэй холбоотой зардалд 12.879.961 төгрөг, хохирогч монгол гэрийн мод хийж зардаг байсан ба учирсан гэмтлийн улмаас олох байсан орлогоо алдсаны 2.200.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.114.000 төгрөг, нийт 36.977.582 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хохирогч хохиролтой холбоотой эмчилгээ болон зын зардалд 6.783.621 төгрөгийн, олох ёстой байсан орлогоо алдсаны 2.200.000 төгрөгийн, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа эм тариа хагалгааны 12,879,960 төгрөгийн баримтууд гаргаж өгсөн байна.
Шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын хууль ёсны байдал, шүүгдэгчийн учруулсан гэмтлийг эмчлэхэд гарсан эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн эмчилгээнд зарцуулагдаагүй дараах зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал:
Хэргийн 041 дахь талд авагдсан 58300, 23000, 22900 төгрөгийн хүнсний бараанууд, 042 дахь талд авагдсан 12.000, 153000, 15900, 20.000, 14000, 4800, 119963, 125400, 4800, 20400 төгрөгийн хүнсний зүйлс, бараа үйлчилгээ, Нийгмийн даатгалаас төлөгдсөн эм, эмнэлгийн үйлчилгээ, карт уншуулсан юу авсан тодорхойгүй баримтууд, 043 дахь талд авагдсан 12000 төгрөгийн хүнсний зүйл, 239 дахь талд авагдсан 8 гэж дугаарлагдсан юу авсан нь тодорхойгүй бараа үйлчилгээ, 10 дугаарт авагдсан хүнсний зүйл, 243 дахь талд авагдсан 6900, 9000, 11000, 18600, 20700, 19950, 37500, 19700, 62600 төгрөгийн хүнсний зүйлс болон гуанз рестораны баримтууд нийт 8.113 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан шүүгдэгчээс гаргуулах зардалд хаарахгүй байна.
Хохирогчийн зүгээс олох ёстой байсан орлогоо нотлох зорилгоор иргэн Ц., Б., Ц.Бадсэрээжид, Э. нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг өөрийн Хаан банкны дансны хуулгын хт гаргаж ирүүлсэн байх ба дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд дээрх хааралгүй зардлуудыг хасч, баримтаар нотлогдож буй 3.574.219 төгрөгийн зардлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг аймаг дахь бүсийн шинжилгээний төвд хийж 2024 оны 11-р сарын 27-ны өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.*******ад гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн эмгэг оношлогдлоо. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хаарна гэж дүгнэсэн
Улсын дээд шүүхийн 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 25-р тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөвдүгээр зүйлд сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоохоор, мөн сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэл нь хүндэвтэр гэмтэл буюу хохирлын үед тогтоогдохоор тус тус заасан байна.
Хохирогч Ж.*******ын эрүүл мэндийн байдал эдгэрэлт, цаашид эмчилгээ хийгдэх шаардлагатай байгаа, хүнд гэмтэл учирсан зэргийг харгалзан сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн хгийн дээд хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсийг 22,9 дахин нэмэгдүүлснээр тооцож нөхөн төлбөр гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр тооцохоор тогтоосон
Иймд шүүгдэгч Л.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.114.000 төгрөг, баримтаар тогтоогдсоноос төлөөгүй үлдсэн 16.719 төгрөг, нийт 15.130,719 төгрөгийг гаргуулж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 3.557.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь ХААН банкны мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс хохиролтой холбоотой эмчилгээ болон бусад зардалд 3.574.219 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.114.000 төгрөг, нийт 18.688.219 төгрөг, үүнээс шүүгдэгчээс сүүлд төлсөн 3.557.500 төгрөгийг хасаад нийт 15.130.719 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлогоо алдсаны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6, 6.5 дугаар зүйлүүдэд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, цаашид бүрэн төлж барагдуулахын тулд малаа илүү сайн маллах шаардлагатай байгаа учраас торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хэдийгээр шүүгдэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн хэдий ч бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчид учирсан хохирол бүрэн арилаагүй, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай учир хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ шинжийг харгалзан торгох шийтгэл оногдуулах боломжгүй байна.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1, 230-р зүйлийн 230.2 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч Ж.*******ын эрүүл мэнд болон сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 15.130.719 төгрөгийг шүүгдэгч Л.*******аас гаргуулж хохирогч Ж.*******ад олгосугай.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ