Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/00333

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Б.Д /регистрийн дугаар: , -ний өдөр төрсөн, Монгол Улсад оршин суугчийн үнэмлэхийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Э.Б /регистрийн дугаар /-д холбогдох

 

Хүүхдийн төрсөн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х , хариуцагч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Д нь 2011 онд Э.Э той танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд тэдний дундаас 2017 оны 4 дүгээр сарын 14-нд хүү А төрсөн. Тэд тодорхой шалтгааны *******с хамтын амьдралаа баталгаажуулаагүй байсан. Зохигчид зан харьцааны тааламжгүй байдлаас болон тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү А нь Б.Д гийн асрамжид өсч торниж байна. Б.Д нь БНСУ -ын иргэн бөгөөд хүүгээ Монгол Улсын иргэнээр бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах болон хүүтэй холбоотой бусад ажилд эцэг тогтоолгох нэн шаардлагатай байгаа тул Э.Э ыг хүү А ын эцэг болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд Б.Д тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2017 оны 4 дүгээр сарын 14-нд хүү А төрсөн. Бид тодорхой шалтгааны *******с хамтын амьдралаа баталгаажуулж, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын *******с салж тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү А ээж Б.Д гийн асрамжид амьдарч байгаа.

Б.Д гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид цаашид хамтран амьдрахгүй, гэрлэлт бүртгүүлэхгүй тул хүүхдийг миний нэрээр овоглох, бичиг баримтын бүртгэл хийлгэхэд асуудал гарсан. Бид шүүхийн журмаар шинжилгээ хийлгэж хүүгээ өөрсдийн хүүхэд мөн болохыг тогтоолгох шаардлага үүссэн. Иймд намайг хүү А ын эцэг мөн болохыг шүүх тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Э.Э од холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх боловч нэхэмжлэгчтэй цаашид хамтран амьдрахгүй, гэрлэлт бүртгүүлэхгүй тул хүүхдийг өөрийн нэрээр овоглох, бичиг баримтын бүртгэл хийлгэхэд асуудал үүссэн, шүүхийн журмаар шинжилгээ хийлгэж хүүгээ өөрсдийн хүүхэд мөн болохыг тогтоолгох шаардлага гарсан гэж тайлбарлаж байна.

Э.Э , Б.Д нарын дундаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, хүү Э.А /регистрийн дугаар:/ төрсөн болох нь хүүхдийн төрснийг бүртгэсэн ...дугаартай гэрчилгээ, Э.Э нь хүү Э.А ын биологийн эцэг байх магадлал 99,99 хувь болохыг дүгнэсэн Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.               Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч Э.Э /регистрийн дугаар: /-ыг хүү Уран овогт Э ын А /регистрийн дугаар: /-ын төрсөн эцэг болохыг тогтоосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Э оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д д олгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА