Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0399

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0399

Улаанбаатар хот

 

  

                                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, “Б**** М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Б**** М***” ХХК-ийн ажилтнуудын “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас”-ыг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг захиргааны хууль бус үйлдэлд тооцуулах, баталгаажуулахыг даалгах, компаниас ажилтанд олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын өр төлбөрөөс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, ажлаас гарсан иргэдэд “Б**** М***” ХХК-иас нөхөн олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс хасуулах хүсэлт болон тус компаниас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс хасуулах хүсэлтийг тус тус хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг захиргааны хууль бус үйлдэлд тооцуулах, компаниас нөхөн олгосон ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын өр төлбөрөөс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*** нь тус шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: “... “Б**** М***” ХХК нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй тохиролцоонд хүрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т***аас тус шүүхэд хандан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Б**** М***” ХХК-ийн ажилтнуудын “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас”-ыг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг захиргааны хууль бус үйлдэлд тооцуулах, баталгаажуулахыг даалгах, компаниас ажилтанд олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын өр төлбөрөөс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, ажлаас гарсан иргэдэд “Б**** М***” ХХК-иас нөхөн олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс хасуулах хүсэлт болон тус компаниас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс хасуулах хүсэлтийг тус тус хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг захиргааны хууль бус үйлдэлд тооцуулах, компаниас нөхөн олгосон ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын өр төлбөрөөс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т***аас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд хандан “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Мөн нэхэмжлэгч “Б**** М***” ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 177/22 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т***т олгосон итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхийг тухайлан олгосон байх бөгөөд тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч “Б**** М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн “Б**** М***” ХХк-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Б**** М***” ХХК-ийн ажилтнуудын “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас”-ыг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг захиргааны хууль бус үйлдэлд тооцуулах, баталгаажуулахыг даалгах, компаниас ажилтанд олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын өр төлбөрөөс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, ажлаас гарсан иргэдэд “Б**** М***” ХХК-иас нөхөн олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс хасуулах хүсэлт болон тус компаниас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс хасуулах хүсэлтийг тус тус хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг захиргааны хууль бус үйлдэлд тооцуулах, компаниас нөхөн олгосон ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын өр төлбөрөөс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч “Б**** М***” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

   ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА