| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч М.П-
Шүүгдэгч Е.Х-ы өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Ну-,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.с овогт С-ы Н-, И.т овогт Е-ын Х- нарт холбогдох эрүүгийн 2413002330286 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 50 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Т- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.с овогт С-ы Н-, регистрийн дугаар: БЙ.........;
2. Монгол Улсын иргэн, 20.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр /Шар тохойт/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И.т овогт Е-ын Х-, регистрийн дугаар: БА.......;
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.С-ын өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний эсгий ширдэг 2 ширхэг, махны машин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 20 литрийн хэмжээтэй хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 40 литрийн хэмжээтэй битон, хуучин аккумлятор 1 ширхэгийг, улмаар уг байшингийн хойно байрлах амбаарын хаалгыг дарсан төмрийг мушгин дотогшоо нэвтэрч мотоциклийн мотор, урд болон хойд дугуйг тайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.С-ад 1,810,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ө.Ж-ийн намаржааны байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 25 килограмм ааруул, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 5 литрийн битон, хөнгөн цагаан 15 литрийн багтаамжтай таваг, БНХятад Улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийн обудтай дугуй 2 ширхэг, мөн амбаараас нь Nissan tida загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ө.Ж-д 1,190,000 /нэг сая нэг зуун ерөн мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч У.Р-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 3 ширхэг, тогооны жигнүүрээс 3 хос, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч У.Р-д 635,000 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Л-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний эсгий ширдэг 2 ширхэг, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан таваг /түмпэн/ 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 4, 5, 10 литрийн багтаамжтай битон тус бүр 1 ширхэг, микрофонтой хөгжим тоглуулагч /жижиг/ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Л-д 780,000 /долоон зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.С-ы өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний аравч 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 60 амперийн аккумлятор 3 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.С-д 670,000 /зургаан зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэр Цагаан гол гэх газарт байрлах хохирогч С.Б-ийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 10, 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон тус бүр 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Б-т 410,000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Б-ын өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Б-ын өмчлөлийн хос нүдтэй дуран /1 ширхэг/, 2, 3, 6 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо /3 ширхэг/, Монгол Улсад үйлдвэрлэсэн 1.20 метр өргөнтэй хивс /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Б-ад 200,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Н-ийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч С.Н-ийн өмчлөлийн төмөр сейф /1 ширхэг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Н-т 100,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ө-ы өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Ө-ы өмчлөлийн 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо /1 ширхэг/, хар өнгийн богино загварын эрэгтэй савхин хүрэм /1 ширхэг/, хар өнгийн урт загварын эмэгтэй савхин хүрэм /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Ө-д 490,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.К-гийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.К-гийн өмчлөлийн 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон /2 ширхэг/, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн Мосин Карабин буу /1 ширхэг/, хадуур /3 ширхэг/, мотоциклийн обуд /3 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.К-д 1,170,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Н- нар бүлэглэн бусдын эзэмшлийн өвөлжөөнд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Toyota corolla” тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч С-, К-, Ө-, Н, Л-, Ж-, С-, Б-, Бе-, Р- нарын өвөлжөөний хаалгыг эвдэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нар нь тухайн үед Ерген гэх хүн хамтран оролцсон талаар мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Н- нь хохирогч Л-, Бе-, Н- нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Шүүгдэгч Е.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Е.Х-аас хохирогч К-д 285,000 төгрөг, хохирогч Ө-д 240,000 төгрөг, хохирогч С-ад 630,000 төгрөг, хохирогч Н-т 50,000 төгрөг, хохирогч С-д 335,000 төгрөг, хохирогч Б-т 205,000 төгрөг, хохирогч Л-д 115,000 төгрөг, хохирогч Ж-д 595,000 төгрөг, хохирогч Бе-ад 50,000 төгрөг, хохирогч Р-д 326,500 төгрөг, шүүгдэгч С.Н-аас хохирогч Н-т 50,000 төгрөг, хохирогч Бе-ад 50,000 төгрөг, хохирогч Л-д 115,000 төгрөгийг тус тус төлүүлэх саналтай байна” гэв.
2.Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Гарсан хохирлыг 2 хувааж өгсөн. Өөртөө ногдох хэсгийн хохирлыг төлж өгсөн” гэв.
3. Шүүгдэгч Е.Х- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нартай уулзсан. Цалин буухаараа хохирлыг төлж өгнө” гэв.
4. Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Ну- гаргасан дүгнэлтдээ: “С.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Өөрт оногдсон хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нар шүүх хуралд оролцоогүй. Хохирогч нар баримт бичиж өгсөн. Баримт дутуу авагдсан тул Н-, Л-, Бе- нарт гаргуулах хохиролтой холбоотой хэлэх тайлбар байхгүй” гэв.
Хоёр: Эрүүгийн 2413002330286 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 247 дахь тал/,
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас, 4 дэх хавтаст хэргийн 01-05 дахь тал/,
8. Эд зүйлийн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 06-11 дэх тал/,
9. Хохирогч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
10. Хохирогч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /44 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,
11. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-24-0211 дугаартай үнэлгээний дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 19-23 дахь тал/,
12. Хохирогч Ж.С-ад эд зүйл /мөнгөн аяга 2 ширхэг, казак үндэсний эсгийн ширдэг 2 ширхэг/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 143 дахь тал/,
13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 83-87 дахь тал/,
14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,
15. Хохирогч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,
16. Хохирогч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,
17. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,
18. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0213 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 95-99 дэх тал/,
19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 81- 85 дахь тал/,
20. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,
21. Хохирогч У.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89 дэх тал/,
22. Хохирогч У.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/,
23. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 140 дахь тал/,
24. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0212 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 105-109 дэх тал/,
25. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 159-164 дэх тал/,
26. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 184-186 дахь тал/,
27. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 198 дахь тал/,
28. Хохирогч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/,
29. Хохирогч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,
30. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,
31. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 184-186 дахь тал/,
32. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 189 дэх тал/,
33. Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,
34. Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/,
35. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 215 дахь тал/,
36. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0223 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-179 дэх тал/,
37. Эд зүйл /аравч 1 ширхэг/ хүлээлгэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,
38. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 249 дэх тал/,
39. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 01-06 дахь тал/,
40. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
41. Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,
42. Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/,
43. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
44. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/,
45. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0222 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
46. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-09 дэх тал/,
47. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,
48. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,
49. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0214 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал/,
50. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
51. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,
52. Эд зүйл /Хос нүдтэй дуран/ хүлээлгэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,
53. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 77- 81 дэх тал/,
54. Хохирогч Х.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,
55. Хохирогч Х.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/,
56. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0210 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 100-104 дэх тал/,
57. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /3 дахь хавтаст хэргийн 109 дэх тал/,
58. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 247- 250, 3 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
59. Хохирогч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,
60. Хохирогч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 140 дэх тал/,
61. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-24-0228 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 08-12 дахь тал/,
62. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
63. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /3 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/,
64. Эд зүйл /Мосин Карвин буу/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,
65. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 67-94 дэх тал/,
66. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-24-0261 дугаартай үнэлгээний дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 120-124 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
67. Шүүгдэгч С.Н-, Е.Х-, өмгөөлөгч С.А-, С.Ну- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
68. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТ-л зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
69. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
70. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.С-ын өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний эсгий ширдэг 2 ширхэг, махны машин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 20 литрийн хэмжээтэй хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 40 литрийн хэмжээтэй битон, хуучин аккумлятор 1 ширхэгийг, улмаар уг байшингийн хойно байрлах амбаарын хаалгыг дарсан төмрийг мушгин дотогшоо нэвтэрч мотоциклийн мотор, урд болон хойд дугуйг тайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.С-ад 1,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
70.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 247 дахь тал/,
70.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 248- 250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-05 дахь тал/,
70.3. Эд зүйлийн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 06-11 дэх тал/,
70.4. Хохирогч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр миний бие Т- сумын 4 дүгээр баг Дөрөө нуур гэх газар зусландаа байж байгаад тухайн Дөрөө нуурт байх өвөлжөөндөө бууц гаргахаар очсон. Намайг очиход манай өвөлжөөний байшингийн гадна хаалганы цоожны сүү хэсгийг татаж эвдэлсэн байдалтай хаалга онгорхой байсан. Улмаар би тухайн байшиндаа орж харахад гал тогооны өрөөний шүүгээний дээр байсан 20 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо, тухайн шүүгээний доор байсан хөнгөн цагаан гар махны машин, тэрний хажууд байсан аймгийн аварга малчин Ж.С- гэсэн бичигтэй шар өнгийн дунд гарын цагаан мөнгөлөг өнгөтэй Х.Б- гэсэн мөнгөн аяга болон гал тогооны өрөөний шал дээр байсан шар өнгийн 90 амперийн аккумлятор зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан байсан. Улмаар би хулгай орсныг мэдээд бусад үнэтэй эд зүйлээ бүртгэхээр унтлагын өрөөнд ороход гараар урласан 1,20x2 метрийн хэмжээтэй үзүүр хэсэгт С- гэсэн бичигтэй шар алаг өнгийн 1, улаан алаг өнгийн 1, нийт 2 ширхэг ширдэг хулгайд алдсан байв. Тэгээд унтлагын өрөөнд ороход 40 литрийн хэмжээтэй хөнгөн цагаан таггүй усны битон мөн алга болсон байв. Тэгээд байшингаас гараад байшингийн хойно байх амбаарт очиход тухайн амбаарын хаалгыг дарсан төмрийг мушгиж дотогшоо орж миний эзэмшлийн улсын дугааргүй шаргал өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийн мотор болон урд болон хойд дугуйг тайлж хулгайлсан байлаа...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
70.5. Хохирогч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас надад учруулсан хохирол нөхөн төлж өгөөгүй байна. Би шүүгдэгч нараас 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг ширдэгээ хүлээн авлаа. Үлдсэн эд зүйлсээ мөнгөн дүнгээр нь нэхэмжлэх болно. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,
70.6 “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-24-0211 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан тогоо, махны машин, аккумлятор, ширдэг, мотоциклийн урд, хойд дугуй, мотор нь нийтдээ 1,810,000 /нэг сая найман зуун арван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 19-23 дахь тал/,
70.7. Хохирогч Ж.С-ад эд зүйл /мөнгөн аяга 2 ширхэг, казак үндэсний эсгийн ширдэг 2 ширхэг/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 143 дахь тал/,
70.8. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орой 17 цагийн үед найз С.Н-тай хамт түүний ахын ... БӨҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслээр Дөрөө нуурын хөтлийн доохон талд байх айлын өвөлжөө буюу прокурорын тогтоолд дурдагдсан хохирогч Ж.С-ын өвөлжөөний байшинд очиход байшингийн хаалга онгорхой буюу ямар ч цоожгүй байсан. Улмаар Нуржанат бид хоёр байшин руу орж уг байшингаас Казак үндэсний ширдэг 2 ширхэг, 40 л хэмжээтэй битон 1 ширхэг, 10 литрийн хэмжээтэй тогоо 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга авсан. Тэгээд байшингаас гараад хажуу талд байх амбаар дээр очиход хаалга нь мөн цоожгүй, хаалгыг нь том чулуугаар дарж хаасан байсан. С.Н- бид хоёр амбаар луу ороход задалсан мотоцикль байсан бөгөөд уг мотоциклийн урд хойд 2 дугуй нь байгаагүй. Бид хоёр амбаараас 1 ширхэг махны машин, мотоциклийн моторыг болон аккумляторыг тайлж авсан. Тэгээд уг айлаас авсан эд зүйлсээ машиндаа ачаад бид хоёр хамт тэндээс явсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
70.9. Шүүгдэгч С.Н-ын /4 дэх хавтаст хэргийн “...С-ын өвөлжөөнөөс очиж амбаараас мотоциклийн мотор 1 ширхэг, байшингаас казак үндэсний ширдэг 2 ширхэг, 40 л хэмжээтэй битон 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 1 ширхэг аккумлятор, махны машин 1 ширхэг авч ... БӨҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлдээ ачиж явсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/ зэргээр,
71. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ө.Ж-ийн намаржааны байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 25 килограмм ааруул, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 5 литрийн битон, хөнгөн цагаан 15 литрийн багтаамжтай таваг, БНХятад Улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийн обудтай дугуй 2 ширхэг, мөн амбаараас нь “Nissan tida” загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ө.Ж-д 1,190,000 /нэг сая нэг зуун ерөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
71.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 83-87 дахь тал/,
71.2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,
71.3. Хохирогч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын эхээр зусландаа нүүж явсны дараа манай байшинд хулгай орж, эд зүйл болон манай байшингийн гадна байх машины мотор алдагдсан талаар мэдсэн. Энэ бүх үйл явдал 2024 оны 7 дугаар сарын дундуур болсон гэж үзэж байна. Манай хөрш Н-ийн байшинд хулгай орж, тэдний байшинд байсан сейф болон эд зүйл алдагдсан байна гэж хүмүүсээс сонсоод өөрийнхөө намаржаандаа ирж байшингаа шалгахад манай байшингаас 25 кг уутанд хийсэн казак ааруул, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 5 литрийн битон, мөн хөнгөн цагаан 15 литрийн багтаамжгай таваг, БНХятад Улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийн обудтай дугуй 2 ширхэг мотоцикльд хэрэглэж байсныг байшингаас, “Nissan tida” загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн мотор байсан амбаарт мөн орж тухайн моторыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,
71.4. Хохирогч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас миний хохирлыг барагдуулж өгөөгүй. Хулгайд алдагдсан эд зүйлсээ нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,
71.5. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн үед миний ........... дугаарын гар утсанд ............ дугаараас үл таних хүн залгаж хөнгөн цагаан авах уу бид нар хөдөөнөөс хөнгөн цагаан авч ирсэн байгаа танай гэрийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай хашаан дотор ... БӨҮ улсын дугаартай саарал өнгийн суудлын авто машинтай үл таних хоёр залуу байсан. Тэгээд уг хоёр залуу машинаасаа авч ирсэн эд зүйлээ буулгаж байхаар хаанаас авч ирсэн бэ гэж асуухад Булган, Дэлүүн сумын чиглэлээс авч ирж байгаа, Казакстан улс руу нүүх айлуудын хөнгөн цагаан сав суулгууд байгаа юм, үлдсэн хөнгөн цагаануудыг дахиж авч ирнэ гэж дахин нэг удаа яваад 30 минутын дараа авч ирсэн. Надад нийт 1,295,000 төгрөгийн эд зүйл тушаасан юм. Тухайн хоёр залуу надад Орос Холбооны Улсын 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 6 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, машины ком мотор 1 ширхэг, Хятад мотоциклийн ком 1 ширхэг, Хятад мотоциклийн аккумлятор 7 ширхэг, 65 амперийн аккумлятор 5 ширхэг, 60 амперийн аккумлятор 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 165 амперийн аккумлятор 1 ширхэг, казак үндэсний аравч /хуучин хэрэглэж байсан/ 2 ширхэг гэх мэт хөнгөн цагаан эд зүйлсийг авчирч надад худалдан борлуулсан. Миний бие 206 килограммын жинтэй хөнгөн цагааныг 906,400 төгрөг, үлдсэн машин, мотоциклийн мотор болон аккумлятор, аравч зэрэг эд зүйлийг 388,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,
71.6. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0213 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан битон, таваг, ааруул, хуучин мотор, дугуй нийтдээ 315,000 /гурван зуун арван таван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 95-99 дэх тал/,
71.7. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,
71.8. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тоггоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/ зэргээр,
72. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч У.Р-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 3 ширхэг, тогооны жигнүүрээс 3 хос, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч У.Р-д 635,000 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
72.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 81-85 дахь тал/,
72.2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,
72.3. Хохирогч У.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Т- сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Урт булаг” гэх газарт зусландаа гарсан. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын дундуур санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, өвөлжөөний байшиндаа ирж сумын төв рүү арга хэмжээнд оролцох болоод гутал авахаар очиход манай байшингийн хаалга нь онгорхой байсан ба тухайн үед хэрэг гарсан талаар анзаараагүй юм шиг байна, байшиндаа ороод шууд гутлаа аваад гараад явсан. Дараа нь багийн иргэдээс өвөлжөөний байшинд хулгай орсон байна гэж ярьж байсныг сонсоод өвөлжөөний байшиндаа иржхарахад манай байшинд мөн хулгай орсон байсан. Би нөхөртэйгээ хамт байшиндаа орж эд зүйлээ бүртгэхэд гал тогооны хэрэгсэл буюу 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 3 ширхэг, тогооны жигнүүрээс 3 хос, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг тус бүр хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89 дэх тал/,
72.4. Хохирогч У.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Шүүгдэгч нараас миний хохирлыг барагдуулж өгөөгүй. Хулгайд алдагдсан эд зүйлсээ нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/,
72.5. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн үед миний ........... дугаарын гар утсанд ............ дугаараас үл таних хүн залгаж хөнгөн цагаан авах уу бид нар хөдөөнөөс хөнгөн цагаан авч ирсэн байгаа танай гэрийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай хашаан дотор ... БӨҮ улсын дугаартай саарал өнгийн суудлын авто машинтай үл таних хоёр залуу байсан. Тэгээд уг хоёр залуу машинаасаа авч ирсэн эд зүйлээ буулгаж байхаар хаанаас авч ирсэн бэ гэж асуухад Булган, Дэлүүн сумын чиглэлээс авч ирж байгаа Казакстан улс руу нүүх айлуудын хөнгөн цагаан сав суулгууд байгаа юм, үлдсэн хөнгөн цагаануудыг дахиж авч ирнэ гэж дахин нэг удаа яваад 30 минутын дараа авч ирсэн. Надад нийт 1,295,000 төгрөгийн эд зүйл тушаасан юм. Тухайн хоёр залуу надад Орос Холбооны Улсын 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 6 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, машины ком мотор 1 ширхэг, Хятад мотоцикпийн ком 1 ширхэг, Хятад мотоциклийн аккумлятор 7 ширхэг, 65 амперийн аккумлятор 5 ширхэг, 60 амперийн аккумлятор 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 165 амперийн аккумлятор 1 ширхэг, казак үндэсний аравч /хуучин хэрэглэж байсан/ 2 ширхэг гэх мэт хөнгөн цагаан эд зүйлсийг авчирч надад худалдан борлуулсан. Миний бие 206 килограммын жинтэй хөнгөн цагааныг 906,400 төгрөг, үлдсэн машин, мотоциклийн мотор болон аккумлятор, аравч зэрэг эд зүйлийг 388,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 140 дахь тал/,
72.6. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0212 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан тогоо, битон нийтдээ 315,000 /гурван зуун арван таван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 105-109 дэх тал/,
72.7. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 148 дахь тал/,
72.8. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн дахь тал/ зэргээр,
73. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Л-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний эсгий ширдэг 2 ширхэг, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан таваг /түмпэн/ 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 4, 5, 10 литрийн багтаамжтай битон тус бүр 1 ширхэг, микрофонтой хөгжим тоглуулагч /жижиг/ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Л-д 780,000 /долоон зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
73.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 159-164 дэх тал/,
73.2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 184-186 дахь тал/,
73.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 198 дахь тал/,
73.4. Хохирогч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын эхээр өвөлжөөнөөсөө “Урт булаг” гэх газарт зусланд нүүсэн. Тэгээд 7 дугаар сарын сүүлээр Дөрөө нуурын ойролцоо байрлах айлуудын өвөлжөө болон намаржааны байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэж багийн иргэдээс сонсоод өөрийнхөө өвөлжөөний байшингаа ирж шалгахад манай байшингийн хаалгыг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд дотогшоо орж эд зүйлээ бүртгэхэд гал тогооны өрөөнд байсан Орос Холбооны Улсад үйлдвэрлэсэн 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо, 4, 5, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон, 15 литрийн багтаамжгай хөнгөн цагаан таваг мөн угаалгын өрөөнд байсан Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн микрофонтой хөгжим тоглуулагч, казак үндэсний гар урлалаар нэхсэн 2 ширхэг ширдэг зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/,
73.5. Хохирогч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас миний хохирлыг барагдуулж өгөөгүй. Би Цагдаагийн газраас хулгайд алдагдсан 2 ширхэг ширдэг, хөгжим хүлээж авлаа. Үлдсэн эд зүйлсээ нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,
73.6. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн үед миний ........... дугаарын гар утсанд ............ дугаараас үл таних хүн залгаж хөнгөн цагаан авах уу бид нар хөдөөнөөс хөнгөн цагаан авч ирсэн байгаа танай гэрийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай хашаан дотор ... БӨҮ улсын дугаартай саарал өнгийн суудлын авто машинтай үл таних хоёр залуу байсан. Тэгээд уг хоёр залуу машинаасаа авч ирсэн эд зүйлээ буулгаж байхаар хаанаас авч ирсэн бэ гэж асуухад Булган, Дэлүүн сумын чиглэлээс авч ирж байгаа Казакстан улс руу нүүх айлуудын хөнгөн цагаан сав суулгууд байгаа юм, үлдсэн хөнгөн цагаануудыг дахиж авч ирнэ гэж дахин нэг удаа яваад 30 минутын дараа авч ирсэн. Надад нийт 1,295,000 төгрөгийн эд зүйл тушаасан юм. Тухайн хоёр залуу надад Оросын Холбооны Улсын 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 6 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, машины ком мотор 1 ширхэг, Хятад мотоциклийн ком 1 ширхэг, Хятад мотоциклийн аккумлятор 7 ширхэг, 65 амперийн аккумлятор 5 ширхэг, 60 амперийн аккумлятор 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 165 амперийн аккумлятор 1 ширхэг, казак үндэсний аравч /хуучин хэрэглэж байсан/ 2 ширхэг гэх мэт хөнгөн цагаан эд зүйлсийг авчирч надад худалдан борлуулсан. Миний бие 206 килограммын жинтэй хөнгөн цагааныг 906,400 төгрөг, үлдсэн машин, мотоциклийн мотор болон аккумлятор, аравч зэрэг эд зүйлийг 388,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,
73.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0209 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан тогоо, ширдэг, битон, таваг нийтдээ 530,000 /таван зуун гучин мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 189-193 дахь тал/,
73.8. Эд зүйл /2 ширхэг ширдэг, микрофонтой хөгжим/ хүлээлгэн тэмдэглэл /4-р хх-ийн 144 дэх тал/,
73.9. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/,
73.10. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240 дахь тал/ зэргээр,
74. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.С-ы өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний аравч 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 60 амперийн аккумлятор 3 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.С-д 670,000 /зургаан зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
74.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 165-169 дүгээр хуудас/,
74.2. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 184- 186 дахь тал/,
74.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 189 дэх тал/,
74.4. Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр байшингаа шалгахад манай байшинд мөн хулгайч орж, эд зүйлс хулгайлсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэсэн боловч хадлан тариа, намрын ажил, нүүдлийн ажил давхцаад гомдол гаргаж чадаагүй билээ. Харин өнөөдөр байшингаас эд зүйл алдагдсан талаар гомдол гаргаж байна. Манай байшингаас казак үндэсний аравч нэг ширхэг, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 100А 1 ширхэг, 60А 3 ширхэг аккумлятор зэрэг эд зүйлс алдагдсан байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,
74.5. Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас миний хохирлыг барагдуулж өгөөгүй байна. Би хулгайд алдсан 1 ширхэг аравчаа өнөөдөр цагдаагийн газраас хүлээж авлаа, үлдсэн эд зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/,
74.6. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн үед миний ........... дугаарын гар утсанд ............ дугаараас үл таних хүн залгаж хөнгөн цагаан авах уу бид нар хөдөөнөөс хөнгөн цагаан авч ирсэн байгаа танай гэрийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай хашаан дотор ... БӨҮ улсын дугаартай саарал өнгийн суудлын авто машинтай үл таних хоёр залуу байсан. Тэгээд уг хоёр залуу машинаасаа авч ирсэн эд зүйлээ буулгаж байхаар хаанаас авч ирсэн бэ гэж асуухад Булган, Дэлүүн сумын чиглэлээс авч ирж байгаа Казакстан улс руу нүүх айлуудын хөнгөн цагаан сав суулгууд байгаа юм, үлдсэн хөнгөн цагаануудыг дахиж авч ирнэ гэж дахин нэг удаа яваад 30 минутын дараа авч ирсэн. Надад нийт 1,295,000 төгрөгийн эд зүйл тушаасан юм. Тухайн хоёр залуу надад Орос Холбооны Улсын 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 6 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, машины ком мотор 1 ширхэг, Хятад мотоциклийн ком 1 ширхэг, Хятад мотоциклийн аккумлятор 7 ширхэг, 65 амперийн аккумлятор 5 ширхэг, 60 амперийн аккумлятор 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 165 амперийн аккумлятор 1 ширхэг, казак үндэсний аравч /хуучин хэрэглэж байсан/ 2 ширхэг гэх мэт хөнгөн цагаан эд зүйлсийг авчирч надад худалдан борлуулсан. Миний бие 206 килограммын жинтэй хөнгөн цагааныг 906,400 төгрөг, үлдсэн машин, мотоциклийн мотор болон аккумлятор, аравч зэрэг эд зүйлийг 388,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 215 дахь тал/,
74.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0223 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан битон, аккумлятор, аравч нийтдээ 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-179 дэх тал/,
74.8. Эд зүйл /аравч 1 ширхэг/ хүлээлгэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,
74.9. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 237 дахь тал/,
74.10. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 230 дахь тал/ зэргээр,
75. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэр Цагаан гол гэх газарт байрлах хохирогч С.Б-ийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 10, 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон тус бүр 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Б-т 410,000 /дөрвөч зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
75.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 249 дэх тал/,
75.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 01- 06 дахь тал/,
75.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
75.4. Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зусландаа нүүсэн. Манай намаржаа болон зуслан ойролцоо байдаг юм. Тэгээд би бидэнтэй хамт зусаж намарждаг хөршүүдийн өвөлжөөнд хулгай орсон байна гэж сонсоод байшингаа очоод шалгахад 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон, мөн хөнгөн цагаан 10 болон 15 литрийн багтаамжтай тогоо тус бүр 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, хөнгөн цагаан тогоо 1 ширхэг тус бүр алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,
75.5. Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...миний хохирлыг барагдуулж өгөөгүй, би хулгайд алдагдсан эд зүйлсээ нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/,
75.6. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байшингийн үүдний амбаарт байсан хөнгөн цагаан 5 литрийн багтаамжтай таваг, гал тогооны өрөөнд байсан 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон, мөн гал тогооны өрөөнд байсан 100 амперийн тээврийн хэрэгслийн аккумлятор, унтлагын өрөөнд байсан 8 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тагтай тогоо, 2 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо зэрэг эд зүйлсийг хулгайлаад аваад явсан байсан. Манай нөхөр Б- өчигдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хөнгөн цагаан тогооны литр, багтаамжийг буруу хэлсэн байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
75.7. Гэрч Ж.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн үед миний ........... дугаарын гар утсанд ............ дугаараас үл таних хүн залгаж хөнгөн цагаан авах уу бид нар хөдөөнөөс хөнгөн цагаан авч ирсэн байгаа танай гэрийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай хашаан дотор ... БӨҮ улсын дугаартай саарал өнгийн суудлын авто машинтай үл таних хоёр залуу байсан. Тэгээд уг хоёр залуу машинаасаа авч ирсэн эд зүйлээ буулгаж байхаар хаанаас авч ирсэн бэ гэж асуухад Булган, Дэлүүн сумын чиглэлээс авч ирж байгаа Казакстан улс руу нүүх айлуудын хөнгөн цагаан сав суулгууд байгаа юм, үлдсэн хөнгөн цагаануудыг дахиж авч ирнэ гэж дахин нэг удаа яваад 30 минутын дараа авч ирсэн. Надад нийт 1,295,000 төгрөгийн эд зүйл тушаасан юм. Тухайн хоёр залуу надад Орос Холбооны Улсын 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 6 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, машины ком мотор 1 ширхэг, Хятад мотоциклийн ком 1 ширхэг, Хятад мотоциклийн аккумлятор 7 ширхэг, 65 амперийн аккумлятор 5 ширхэг, 60 амперийн аккумлятор 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 165 амперийн аккумлятор 1 ширхэг, казак үндэсний аравч /хуучин хэрэглэж байсан/ 2 ширхэг гэх мэт хөнгөн цагаан эд зүйлсийг авчирч надад худалдан борлуулсан. Миний бие 206 килограммын жинтэй хөнгөн цагааныг 906,400 төгрөг, үлдсэн машин, мотоциклийн мотор болон аккумлятор, аравч зэрэг эд зүйлийг 388,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/,
75.8. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0222 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан битон, тогоо, хөнгөн цагаан сав, аккумлятор нийтдээ 410,000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
75.9. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/,
75.10. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал/ зэргээр,
76. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Б-ын өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Б-ын өмчлөлийн хос нүдтэй дуран /1 ширхэг/, 2, 3, 6 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо /3 ширхэг/, Монгол Улсад үйлдвэрлэсэн 1.20 метр өргөнтэй хивс /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Б-ад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
76.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-09 дэх тал/,
76.2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мотоциклээр очиж байшинд байх эд зүйлсээ үзэж шалгахад манай байшин дотроос хос нүдтэй дуран нэг ширхэг, хөнгөн цагаан 2, 3, 6 литрийн багтаамжтай тогооноос 3 ширхэг, Монголд үйлдвэрлэсэн 2 метрийн урттай 1.20 метрийн өргөнтэй шинэ хивс 1 ширхэгийг хулгайлаад явсан байсан. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,
76.3. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас миний хохирлыг төлж өгөөгүй байна, би хохирлоо нэхэмжлэх болно. Харин цагдаагийн газраас хулгайд алдсан хос нүдтэй дурангаа хүлээж авлаа...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,
76.4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0214 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан тогоо, монгол хивс, жижиг дуран нийтдээ 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал/,
76.5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
76.6. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,
76.7. Эд зүйл /Хос нүдтэй дуран/ хүлээлгэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,
76.8. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,
76.9. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/ зэргээр,
77. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Н-ийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч С.Н-ийн өмчлөлийн төмөр сейф /1 ширхэг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Н-т 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
77.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 161-163 дахь тал/,
77.2. Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өвөлжөөнөөс Цагаан гол гэх газарт зуслан руу нүүсэн. Манай өвөлжөөний ойролцоо байх айлуудын байшингаас эд зүйл алдагдсан талаар хүмүүсээс сонссон.., ...байшингаа шалгаж очиход байшингийн өрөөний салхивч нь онгорхой байсан ба хаалга, цоож бүрэн бүтэн байсан тул хаалгаар орж шалгахад том өрөөний буйдангийн баруун талд байрлуулсан байсан 50x50 хэмжээтэй бор өнгийн сейф алга болсон байсан.., ...байшингийн цонхоор сейф багтах боломжтой...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,
77.3. Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нар нь миний хохирлыг барагдуулж өгөөгүй байна, би хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 139 дэх тал/,
77.4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0208 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн 50*50 харьцах хэмжээтэй хуучин төмөр сейф 100,000 /нэг зуун мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 185-189 дэх тал/,
77.5. Мэдээлэл, бичиг баримт гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл /3 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,
77.6. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /3 дахь хавтаст хэргийн 194 дэх тал/,
77.7. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 229 дэх тал/,
77.8. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 236 дахь тал/ зэргээр,
78. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ө-ы өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Ө-ы өмчлөлийн 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо /1 ширхэг/, хар өнгийн богино загварын эрэгтэй савхин хүрэм /1 ширхэг/, хар өнгийн урт загварын эмэгтэй савхин хүрэм /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Ө-д 490,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
78.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 77- 81 дэх тал/,
78.2. Хохирогч Х.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зусландаа нүүсэн. Зусландаа байж байхад манай өвөлжөөний ойролцоо өвөлждөг айлуудын өвөлжөө, намаржаанд байх байшинд хулгай орж эд зүйл алдагдсан талаар хөрш С- ахаас сонсоод 2024 оны 7 дугаар сарын сүүлээр өвөлжөөгөө очиж шалгахад манай өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэж хулгай орсон байсан.., ...эрэгтэй, эмэгтэй савхин хүрэм 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг зэрэг эд зүйлийг байшинд нэвтэрч хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,
78.3. Хохирогч Х.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас миний хохирлыг барагдуулж өгөөгүй. Шүүгдэгч С.Н- нь манай хөршийн хүүхэд учраас би тэд нараас хулгайд алдсан эд зүйлсээ нэхэмжлэхгүй, надад хохиролтой холбоотой гаргах санал хүссэлт, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/,
78.4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-24-0210 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хөнгөн цагаан тогоо, эрэгтэй, эмэгтэй савхин хүрэм нийтдээ 490,000 /дөрвөн зуун ерөн мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 100-104 дэх тал/,
78.5. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /3 дахь хавтаст хэргийн 109 дэх тал/,
78.6. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 151 дэх тал/,
78.7. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хулээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/ зэргээр,
79. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Т- сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.К-гийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.К-гийн өмчлөлийн 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон /2 ширхэг/, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн Мосин Карабин буу /1 ширхэг/, хадуур /3 ширхэг/, мотоциклийн обуд /3 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.К-д 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
79.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 247- 250, 3 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
79.2. Хохирогч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хаваржааны байшингаас “Сэрүүн” гэх газрат зусландаа нүүсэн. Тэгээд 7 дугаар сарын сүүлээр багийн иргэдээс “Дөрөө нуур”-ын ойролцоо байрлах айлуудын өвөлжөө болон хамаржааны байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэж сонсоод өөрийнхөө байшингаа ирж шалгахад манай байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд дотогш орж эд зүйлээ бүртгэхэд гал тогооны өрөөнд байсан ОХУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон, ОХУ-д үйлдвэрлэсэн 3 ширхэг өвсний хадуур, ОХУ-д үйлдвэрлэсэн Мосин Карабин буу 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийн обуд 3 ширхэг зэрэг эд зүйлийг тус тус хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,
79.3. Хохирогч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Шүүгдэгч нараас миний хохирлыг барагдуулж өгөөгүй. Би хулгайд алдсан буугаа өнөөдөр цагдаагийн газраас хүлээж авлаа, бусад эд зүйлсээ нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 140 дэх тал/,
79.4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-24-0228 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон, Мосин карабин буу, хадуур, мотоциклийн обуд нийтдээ 840,000 /найман зуун дөчин мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 08-12 дугаар хуудас/,
79.5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
79.6. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /3 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/,
79.7. Эд зүйл /Мосин Карвин буу/ хүлээлгэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,
79.8. Шүүгдэгч Е.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыгхүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 61 дэх тал/,
79.9. Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
79.10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 67-94 дэх тал/,
79.11. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-24-0261 дугаартай “2024 оны 7 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монголд орж ирсэн Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл
3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 120-124 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
80. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
81. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
82. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдлүүд нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
83. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр нэр бүхий 10 хохирогчид хохирол учирсан байна гэж үзлээ.
84. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь нэр бүхий 10 хохирогч нарын өвөлжөө болон намаржааны байшингийн хаалгануудыг эвдэж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж, “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшингууд нь хүн байнга амьдрах орон байранд хамаарна.
85. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
86. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
87. Иймд шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бүлэглэж, “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
88. Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт зэрэг нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
89. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.С-ад 1,810,000 төгрөгийн, хохирогч Ө.Ж-д 1,190,000 төгрөгийн хохирол, хохирогч У.Р-д 635,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Л-д 780,000 төгрөгийн хохирол, хохирогч А.С-д 670,000 төгрөгийн хохирол, хохирогч С.Б-т 410,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б-ад 200,000 төгрөгийн хохирол, хохирогч С.Н-т 100,000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Ө-д 490,000 төгрөгийн, хохирогч Х.К-д 1,170,000 төгрөгийн хохирол тус тус учирсөн бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хохирлыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан, шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд төлж барагдуулсан болох нь тэдний шүүх хуралдаанд гаргаж өгсөн төрийн банкны орлогын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
90. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын тус бүрийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч нарт хохирлыг төлж өгсөн талаарх баримт авагдсан. Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үед ашигласан гэх Е-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын тус бүрээс 1,750,000 төгрөг гаргуулан улсын орлого болгуулах саналтай байна. С.Н-, Е.Х- нарт хувийн баталгаа гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Тухайн таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх дүгнэлтийг,
91. Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Ну-аас: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан. С.Н- нь анх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй. Учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзнэ. С.Н- нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бага бус хэмжээний хохирол учирсан. Их хэмжээний хохиролд хүрээгүй. Хохирлыг төлж барагдуулсан. С.Н- нь дээд боловсролтой, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Багийн Засаг даргын тодорхойлолт авагдсан. Шүүх хуралдаанд байнга ирж байгаа хүмүүс С.Н-ын төрсөн эцэг, эх юм. Тохиолдлын шинжтэй бусдын ятгалгаар гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэгээ үзүүлсэн. С.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. С.Н- нь гэмшиж байгаа. Цаашид мэргэжлээрээ ажиллаж эцэг, эхээ асрах гэж байгаа” гэх дүгнэлтийг,
92. Шүүгдэгч Е.Х-ы өмгөөлөгч С.А-гаас: “Е.Х-ы өмгөөлөгчөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцож байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу дээр маргаагүй байдал, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг С.Ну- тодорхой тайлбарласан тул давтаж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Е.Х- нь 2 хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн. Гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлыг төлж өгсөн. Гэмшиж байгаа. Улсын яллагчийн зүгээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
93. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
94. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
95. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
96. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
97. Шүүхээс шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмжсэн зэрэг”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
98. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрт нь 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
99. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
100. Шүүгдэгч Е.Х-д тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/141 дугаар захирамжаар түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тухайн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба шүүгдэгч Е.Х-ыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн ба тухайн өдрөөс өнөөдрийг хүртэл 17 /арван долоо/ хоног хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн түүний баривчлагдсан, цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
101. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
102. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн С.Е-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх тул “Тоёота королла” загварын ... БӨҮ улсын дугаартай тээрийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын өөрт ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
103. Шүүгдэгч С.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
104. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Е.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.с овогт С-ы Н-, И.т овогт Е-ын Х- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н-ад 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е.Х-д 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-ы баривчлагдсан, цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн С.Е-ын эзэмшлийн “Тоёота королла” загварын ... БӨҮ улсын дугаартай тээрийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын өөрт ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Е.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БаянӨлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК