Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 136/ШШ2021/00085

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 13 өдөр 136/ШШ2021/00085 Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, **-** тоотод оршин суух, А овогт Нийн Г /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, З гудамж, 2**3 тоотод оршин суух, Б овогт Бийн О /РД:****************/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отэй 2003 онд танилцаж, 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин О.Э төрсөн. Б.Отэй гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаанд архи ихээр уух болж удаа дараа амгалан тайван байлгахаа больсон, тэрхүү доромжлолыг нь өдий хүртэл тэвчиж ирсэн. Одоо хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Охин маань одоо хамт амьдарч байгаа хойд эцгээ өөрийнхөө эцэг гэж боддог гэжээ.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү... өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрсөн одоо ой гарч байгаа гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Б.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Б.О нар нь 2003 онд танилцаж, 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин О.Э /11 настай/ төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний болон гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2011 оноос эхлэн тус тусдаа амьдарч, хэн аль өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн, цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй ба 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Э /11 настай/ нь одоо эх Н.Гийн асрамжид байгаа болохыг дурдъя.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гт олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А овогт Нийн Г /РД:Т*****/, Б овогт Бийн О /РД:Е****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Э /11 настай/-г эх Н.Гийн асрамжид байгаа болохыг дурьдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оэс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Гт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ