2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар  2025/ШЦТ/500

 

 

Баянгол, Хан-Уул, *************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

           улсын яллагч Д.**********************,/СХД/

            хохирогч ***************,

шүүгдэгч ***************, *************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   *************** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт *************** ***************, *************** овогт *************** *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408004261536 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, *************** оны 1 дүгээр сарын 29-ний өдөр *************** хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *************** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт *************** дүүргийн *************** дүгээр хороо *************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *************** овогт *************** *************** РД: (***************),

2. Монгол улсын иргэн, *************** оны 03 дугаар сарын 28-ны өдөр *************** хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт                                                                                                                                                                *************** дүүргийн *************** хороо *************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *************** овогт *************** *************** РД: (***************),

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч ***************, *************** нар нь бүлэглэн *************** дүүргийн *************** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө тухайн үед үүссэн маргааны маргааны улмаас хохирогч ***************ын толгой, нүүрэн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь "хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхи, хамар, баруун сарвуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2. Шүүгдэгч *************** нь ганцаараа мөн цаг хугацаанд хохирогч *************** нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж эрүүл мэндэд нь "зүүн ухархайн доод хана, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, дух, хөмсөг, хамар, хоёр зовхи, зүүн сарвуу, тахимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч *************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр  би гэртээ ирэх үед манай эрт найзууд болох ***************, *************** нар ирсэн байсан Тэгээд удалгүй *************** нь найз нар ирж байгаа гээд гараад явсан ба цагийн дараа уйлаад орж ирээд найзууд дээрэлхээд гээд байхаар нь зүгээр унт гэж хэлсэн Тэгтэл *************** нь хашааны гадаа ирчхээд орилоод байсан ба би гараад хүүхэд битгий сэрээчих гээд араас нь очиход хохирогч *************** зугтаасан. Тэгээд намайг очоод өшиглөх үед тэрээр тонгойж таараад нүүр хэсэгт нь өшиглөсөн. Машины шилийг бас би хагалсан. ***************ыг цохисноо санахгүй байна. Хохирогч ***************д *************** бид 2 нийлээд 1,200,000 төгрөг төлсөн байгаа. Харин хохирогч ***************той холбоо барьж чадаагүй юм” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Шүүгдэгч *************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний өдөрт шилжих  шөнө хохирогч нар нь согтуу машин барьсан байдалтай ирцгээсэн. Тэгээд эхлээд *************** гэрээс гараад, араас нь би гарсан чинь 3-4 лээ нийлээд ***************ийг цохиж байсан. Над руу аяга шидсэн. Тэгээд би ***************ыг зодсон юм” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

3.Хохирогч *************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намай 4 хүн зодсон, хэвтэж байхад өшиглөсөн. Миний хамар луу болохоор *************** нь модоор цохиж гэмтэл учруулсан.  Би гар утасны шил хагарсны төлбөрт 150,000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад:   

            2023 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө *************** дүүргийн *************** дүгээр хорооны нутаг дэвсгэрт:

            шүүгдэгч ***************, *************** нар нь бүлэглэж тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч ***************ын толгой, нүүрэн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь "хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхи, хамар, баруун сарвуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч *************** нь хохирогч *************** нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж эрүүл мэндэд нь "зүүн ухархайн доод хана, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, дух, хөмсөг, хамар, хоёр зовхи, зүүн сарвуу, тахимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”  үйл баримтууд нь:

 

1. Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...хутгатай хүмүүс зодолдоод, одоо бид нар руу ирж байна гээд утас тасрав..." гэх дуудлага бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

 

2. Хохирогч ***************: “...Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би ажлын газрын шинэ жилд ороод 2023 оны 12 дугаар сарын 31-ны 03 цагийн орчимд манай найз *************** намайг дуудаад би ***************ын байсан газар очсон чинь танихгүй шар царайтай залуу миний нүүр хамар хэсэгт хөлөөрөө өшиглөөд миний хамраас цус гарсан, одоо би болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Урт үстэй залуу над руу чулуу шидээд байсан, би намайг цохисон чулуу шидсэн гэх залуусыг ерөнхий царайг нь хараад танина. Би тухайн залуусыг анх удаа л харсан. Намайг ямар шалтгаанаар зодсоныг би мэдэхгүй. **********************гийн найз нь найзыгаа авах гэж очсон юм билээ. Анх ирсэн шар залуу ирээд миний хамар луу өшиглөж зодоод миний хамрыг хугалсан. Миний хамар болон зүүн гар их өвчтэй байна. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн, нэмж гаргаж өгөх барим байхгүй. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Эмнэлэгт үзүүлсэн баримтаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 19 дэх тал),

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1064 дугаартай: “...*************** -н биед зүүн ухархайн доод хана, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, дух, хөмсөг, хамар, хоёр зовхи, зүүн сарвуу, тахимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

            4. Хохирогч ***************ын: “... Би 2023 оны 12 дугаар сарын 31-нд би гадуур ***************ын хамтаар таксинд явж байгаад Баруун салаанд 124-р сургуулийн урд талын автобусны буудал дээр очоод *************** нэг хүнтэй уулзаад машины гадаа зогсоод байсан. Тэгсэн цаад айлаас нэг улаан цамц өмссөн эрэгтэй хутга барьсан гарч ирэхэд ***************ын найз “та яах гээд байгаа юм бэ” гээд цаашаа гэр лүү нь авч ороод удаагүй буцаж гарч ирээд юм ярьж байгаад би орж хэлчхээд гараад ирье гээд орсон. Нөгөө залуу гарч ирэхгүй удаад байсан чинь *************** би явлаа гэж хэлээд ирье гээд машинаас буугаад гадаа би явлаа шүү гээд орилоод цаашаа хашаа руу яваад орсноо хөмсөг хэсгээс нь цус гарсан буцаад гүйж ирээд машинд суугаад бид хоёр хөдлөх гэхэд цэнхэр цамцтай шар үстэй залуу машины урд шилэн дээр үсэрч суугаад урд шил хагалсан чинь бид хоёр зугтаад *************** нэг найз руугаа залгаад хүрээд ир гээд дуудаад 30-40 минут болоод ***************ын найз нь ирээд бид хэд буцаад нөгөө айлын гадаа очоод зогссон чинь олуулаа мод чулуу бариад гүйгээд гараад ирсэн. Бид хэд зугтаагаад машиндаа суусан чинь машины хаалга татаж онгойлгоод намайг татаж буулгаад намайг хавираад унагаасан, би босоод ирсэн чинь цэнхэр цамцтай шар үстэй залуу мод барьж ирээд миний хамар хэсэгт хоёр удаа цохисон чинь мод хугарчихсан. Хар цамц хар өмд өмссөн эрэгтэй намайг машинаас буулгаад унагаад дэвсээд байсан, тэр үед миний халаасанд байсан гар утасны дэлгэц нь хагарсан. Тэгээд намайг гэртээ оруулаад хар цамц, хар өмд өмссөн залуу “хүүхэд сэрээвэл ална шүү” гээд миний шанаа хэсэгт 3-4 удаа цохисон би гараараа хаасан, нөгөө хоёр гараад 5-10 минутын дараа буцаж орж ирээд машинаа аваад зайл гээд би гараад машинаа унаад тэр хавиар нөгөө хэдийгээ хайж байгаад олсон.

            Миний хамар хугарсан, гар хавдсан, өөр зүйл байхгүй. ***************ын зүүн нүд хөхөрсөн хөмсөгний доод талд шалбарсан байсан. *************** хамар нь хугарсан, нүд нь хамар нь хөхөрсөн байсан. Өөр ямар нэг гэмтэл учраагүй. Намайг цэнхэр цамцтай шар үстэй залуу модоор хамар хэсэгт хоёр удаа цохисон. Хар цамцтай хар өмд өмссөн залуу намайг өшиглөөд гэр лүүгээ чирч оруулаад миний толгой хамар хэсэгт гараараа цохисон, миний утсаны дэлгэц хагарсан. ***************, *************** нарын биед хэн яаж гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй. Гар утасны дэлгэц 270.000 төгрөгөөр солиулж байсан, одоо 270.000 төгрөгөөр үнэлж байна. Би болон манай үеэл *************** бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Сүүлд *************** бол найзуудын хамт зодолдох гэж явж очсон. Би тухайн хоёр залууг ерөнхий царай төрхөөр нь танина. ... Намай 4 хүн зодсон, хэвтэж байхад өшиглөсөн. Миний хамар луу болохоор *************** нь модоор цохиж гэмтэл учруулсан.  Би гар утасны шил хагарсны төлбөрт 150,000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1066 дугаартай: “...***************ын биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхи, хамар, баруун сарвуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

 

            6. Хохирогч ***************, *************** нараар өөрсдийг нь зодсон гэх хүмүүсийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл:

            “...хохирогч *************** нь өөрийг нь зодож гэмтэл учруулсан хүнийг махлагдуу,  шар царайтай,  дунд зэргийн нуруутай гэж тодорхойлон улмаар 1-4 гэж дугаарласан зургаас 4 дугаарт авагдсан шүүгдэгч ***************ийн зургийг заасан, харин хохирогч *************** нь  өөрийг нь зодсон хүмүүсийг шар үстэй,  шар царайтай, бусдаасаа арай махлагдуу залуу, нөгөө залуу нь шөвгөр царайтай,  туранхай  залуу, ерөнхий царайг  нь хараад таньж байна гэж тодорхойлон улмаар 1-4 гэж дугаарласан гэрэл зургаас 2 дугаарт байгаа ***************, 4 дугаарт байгаа *************** нарын зургийг заасан” байна. (хавтаст хэргийн 99-1028 103-106 дахь тал)

 

            7. Гэрч ***************гийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-нд *************** дүүргийн *************** дүгээр хороо *************** байдаг танил ах болох ***************ийн гэр очоод 2 хоноод байж байсан. 2023 оны 12 дугаар сарын 30-нд би ***************ын хамтаар 2 литрийн Сэнгүр нэртэй пиво хоёрыг уугаад дууссан байхад *************** ах гэртээ ирсэн, хэдэн цаг болж байсан талаар би мэдэхгүй. Тэгээд гэрт нь байж байхад *************** над руу залгаад “хаана байна уулзъя, юм уух уу” гэхээр нь би хаана байгаа газраа зааж өгөөд “надад ганц юм байна хүрээд ир” гэж хэлсэн. Шөнө 01 цаг болж байхад хашааны гадаа ирээд би өмнө ууж байсан задалсан архи аваад гадаа гарч ***************ын машинд суугаад ууцгаагаад нэг шил архи ууж дуусаад надад мөнгө байхгүй гэснээс болж маргалдаж муудалцаад би машинаас буугаад *************** ахын гэрт ирээд унтах гэж байтал удаагүй гэрийн хаалга татаад шагайгаад “гараад ир хөөе” гэхэд *************** ах уурлаад намайг гэртээ байж бай гээд ***************, *************** нар гараад гадаа зодолдож байх шиг байсан. Би гэрээс шагайж хартал нөгөө залуучууд зугтаагаад *************** ах тухайн Приус машины урд шил хэсэг рүү цохиж байгаад нэг залууг чирээд гэрт оруулж ирээд нүүр хэсэгт нь *************** ах гараараа нэг цохиод газар унахад нь *************** толгой дээр нь дэвсээд тэгээд ***************тай миний гар утсаар яриад “ирж найзаа ав” гээд дуудсан. Удаагүй гадаа хүмүүс ирээд орилоод ***************, *************** хоёр гарч яваад удаагүй буцаж орж ирээд гэрт байсан залууг одоо яв гээд гаргаад явуулсан. Цагдаа дээр ирэхэд *************** гэх залуугийн хамраас цус гарсан, нүүр нь бага зэрэг хавдсан байсан. Өөр хүний биед гэмтэл учирсан талаар би мэдэхгүй. Миний биед гэмтэл учраагүй, би зодоонд оролцоогүй. ***************, *************** нар зодоонд оролцсон, өөр хүн зодоонд оролцсон талаар би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

            8. Шүүгдэгч ***************ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-нд 23 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох *************** дүүргийн *************** дүгээр хороо *************** *************** тоот гэртээ ирэхэд манай найз ***************, *************** 2 манай гэрт архи уусан байдалтай *************** унтаж байсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад *************** найзтайгаа уулзана гээд манай гэрт байсан тал архи аваад гарсан. Тэгээд би унтаад байж байтал *************** орж ирээд уйлаад ахаа дүүг нь дахиад юм авчир гээд дээрэлхээд байна гээд би ***************г унт гээд унтуулах гэхэд хашааны гаднаа ***************г дуудаад орилоод удаагүй манай гэрийн хаалгаар шагайгаад орилоод байсан. Би хувцсаа өмсөөд гэрээс гарсан чинь хоёр талаас намайг барьж аваад нэг нь цохиод манай гэрээс *************** гарч ирээд манай хашаанд байх ***************ын ахын найз гарч ирсэн. Тэгээд бид хэд зодолдоод хашаанд дотор нэг залуу надтай тэврэлдээд газар унасан, би дээрээс нь толгой хэсэгт нь 2 удаа, цээж хэсэгт нь 3 удаа өшиглөөд хашаанаас гарахад машинтайгаа зугтаах хөдлөөд хаазлаад миний хажууд ирэхэд би уурлаад тухайн машины урд шилэн дээр нь дэвсээд хагалсан, тэгсэн нэг залуу буугаад зугтсан. Машин барьж явсан залууг би гэр лүү аваад орсон, нөгөө хэд яваад өгсөн. Хэний утсаар ярьсан талаар санахгүй байна, нэгнийхэн гар утсаар нөгөө залуучууд руу залгаад найзаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд нөгөө жолооч гэх залууг явуулаад байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дэх тал),

 

            9. Шүүгдэгч ***************ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 31-нд *************** дүүргийн *************** дүгээр хороонд байх найз ***************ийн гэрт ***************, *************** болон  хүүхдийн хамтаар бид 4 байж байсан. *************** ***************ийн гэрт байсан, өмнө ууж байсан бололтой архи аваад ахаа би энэ архийг найзуудтайгаа хамт уучхаад ирье гээд гэрээс гарсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад *************** буцаад гэрт орж ирээд ахаа ахиж архи олж ир гээд дээрэлхээд байна гэхэд *************** наанаа унт гээд хэвтүүлэх гэхэд гэрийн хаалгаар танихгүй 3 залуу шагайж хараад гараад ир ална гээд орилоод. Тэгсэн *************** та хэд яах гээд байгаа юм гээд гадаа гараад хашаан дотор зодолдоод байсан, би гэрээс гарсан чинь *************** нэг залууг хашааны үүдэнд хавирч унагаад цаашаа гараад явсан. Би нөгөө газар унасан гэх залуугийн дээрээс нь нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж гэрт оруулсан чинь тухайн хүүхэд уйлаад байсан, би хүүхэд сэрээвэл ална шүү гэж хэлээд байж байсан чинь гадаа найзууд нь ирээд орилоод *************** бид хоёр гэрээс гарсан. Хашааны үүд хэсэгт гарч ирэхэд нөгөө хэд зугтаасан, *************** буцаж гэрт ороод гэрт байсан залууг гэрээс гаргаад машинаа аваад зайл гээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дахь тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ***************, *************** нар нь хохирогч ***************, ***************, .*************** нарыг танихгүй хүмүүс байх бөгөөд хэрэг гардаг тухайн өдөр ***************, *************** нарын хуурай дүү гэх гэрч *************** нь найз .***************ыг дуудсанаар *************** нь өөрийн найзууд болох хохирогч ***************, *************** нарын хамт гэрч *************** дээр ирж, ах ***************, *************** нарын оролцоогүйгээр тусдаа архи ууцгаасан байна.

Улмаар архи дахин авах асуудлаас үүдэн маргалдаж муудалцан гэрч  ***************** нь гэртээ буцаж орж ирсний дараа түүний найз нар нь гадаа түүнийг дуудаж орилолдох, гэрээр шагайх зэрэг үйлдлийг хийснээс үүдэн шүүгдэгч ***************, *************** нар нь эл явдалд дургүйцэн гарч тэдгээртэй гарч маргалдан эцэстээ хохирогч ***************, *************** нарын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулснаар үйл явдал төгссөн байна.

Шүүгдэгч нарын бүлэглэж болон дангаар үйлдсэн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд гэмтэл тус тус учирсан, уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, хөнгөн зэргийн ангилалд хамаарсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч нарт учирсан  гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч нар нь хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байна.

Шүүгдэгч *************** нь шүүгдэгч ***************тэй үйлдлээрээ нэгдэн хохирогч ***************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэх,

Харин шүүгдэгч *************** нь ***************тай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж хохирогч ***************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээс гадна тухайн цаг хугацаанд дангаараа хохирогч *************** бие махбодод халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч ***************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч ***************, *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч ***************, *************** нарын бүлэглэж үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч ***************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол,

-Шүүгдэгч ***************ийн ганцаар үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

а/.Хохирогч ***************ын хувьд, толгойн КТГ шинжилгээ хийлгэсэн зардал 150,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 97 дахь тал)-ыг гаргаж өгсөн боловч шүүгдэгч нар нь төлж барагдуулсан зүйлгүй, улмаар хохирогч нь цаашид хийлгэх хамрын хагалгааны зардлыг шүүгдэгч нараас нэмж нэхэмжилнэ болно.

Мөн хохирогчийн ***************ын сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байна гэх мөрдөгчийн маягтын  загвар  (хавтаст хэргийн 82 дахь тал) хэрэгт авагдсан ба мөрдөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэхээр тусгасан,  уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэг хамаарч байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзнэ.

Иймээс хохирогч ***************ын эмчилгээний төлбөр болох 150,000 төгрөгийг хувь тэнцүүлэн 75000 төгрөгөөр тооцон шүүгдэгч ***************, *************** нараас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.  

Харин хохирогч *************** нь цаашид эмчилгээ хийлгэх, хагалгаа хийлгэхтэй холбогдон гарах зардлыг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

б/.Хохирогч *************** хувьд, эмчилгээний зардалд баримтаар 611.811 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч ***************, *************** нар нь хохирогч ***************д 1.200.000 төгрөг төлсөн нь шүүгдэгч ***************ийн гаргаж өгсөн хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон, хохирогч *************** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч *************** нь түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 89-95 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

            в/. Мөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч ***************ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***************д Эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн талаар төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт авагдсан (хавтаст хэргийн 84 дэх тал)

             Иймд дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч ***************өөс  гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

 

г/.Шүүгдэгч ***************ийн үйлдлийн улмаас дараах нэр бүхий иргэдийн эд зүйл гэмтсэн байна. Үүнд:

-ирэн **********************ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан байх ба “**************”ХХК-ийн хөрөнгийн үнийн магадалгаанд тоёота фирм приус-*************** маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 300,000 төгрөгөөр үнэлсэ (хавтаст хэргийн 64 дэх тал),

Мөн иргэн .***************ын эзэмшлийн iphone pro 13 max загварын гар утасны  арын шилийг хагалсан, “Мастер үнэлгээ”ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолтод iphone pro 13 max загварын гар утасны  арын шилийг 150,000 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 72 дахь тал) ,

-Харин шүүгдэгч ***************ын үйлдлийн улмаас хохирогч ***************ын гар утасны шил хагарсан, “*****************”ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолтод  хохирогч ***************ын Самсунг S-8 plus  загварын шилийг 220,000 төгрөгөөр үнэлсэн байна. (хавтаст хэргийн 78 дахь тал) 

 

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эд зүйлийг хууль бусаар гэмтээсэн асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй тул зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн гэсэн тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхисон болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

            Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***************ад 700 нэгжтэй тэнэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

            Хохирогч *************** “...саналгүй...” гэж,

            Шүүгдэгч нар нь “... прокурорын саналтай холбогдуулан хэлэх тайлбар байхгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадан.

Шүүгдэгч ***************, *************** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дараах байдлаар ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулж шийдвэрлэлээ. Тухайлбал,

-шүүгдэгч ***************ийн хувьд: “...тус гэмт хэргийг үйлдэхдээ хэд хэдэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирогч ***************д хохирлыг төлж барагдуулсан, хохирогч ***************од учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            -шүүгдэгч ***************ын хувьд: “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирогч ***************д хохирол төлсөн, хохирогч ***************од хохирол төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан шүүгдэгч ***************ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ***************, *************** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************, *************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** овогт *************** ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд,

 *************** овогт *************** ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч ***************т 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***************ад 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************, *************** нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************, *************** нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, шүүгдэгч ***************, *************** тус бүрээс 75.000 (далан таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***************од олгож, хохирогч *************** нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***************өөс 120.000 (зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *************** нь хохирогч ***************д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************, *************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  АЛТАНЦЭЦЭГ