Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0313

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0313

Улаанбаатар хот

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж***д холбогдох Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э***ийн дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э*** нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж***гийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “А***” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 0047084 дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж*** шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж*** би Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э***ийн 2022 оны 3 дугаар сарын 18 өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

          Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж***д холбогдуулан, улсын байцаагчийн  2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0047084 тоот шийтгэлийн хуудсаар “А***” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна. 

Прокурорын дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж*** нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 4 дүгээр сарын  22-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад бичгээр тайлбар өгсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж***д холбогдуулан гаргасан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э***ийн 2022 оны 3 дугаар сарын 18 өдрийн 05 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж***гийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0047084 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж***д холбогдуулан гаргасан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э***ийн 2022 оны 3 дугаар сарын 18 өдрийн 05 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА